Tuesday, April 12, 2011

Би SSS хүүхэн

SSS гэдгийг та нар хэлүүлэлтгүй л мэджаагаа биз дээ. Зөвөө зөв Single Smart Sexy. Би гэр бүлээ Монгол руугаа эрт буцаачаад Японд бүтэн 3 сар синглэ байлаа, энэ тухайгаа л бурах гэжиин. Гэхдээ би чинь Strange Stupid Smoker л доо. Нөхрийн нүднээс далдуур би Smoker болчдийн. Австралид тамхи майр үнэтэй, тамхи татвал өлбөрч үхнэ шд, дотроо 25 ширхэгтэй нэг хайрцаг тамхи 15 доллар. Энд 3 өрөө байр татцан хүн ч байна. Оршлоо өндөрлөөд.

Би Японд сургуульдаа ороод дуртайм болхоороо эмэгтэй гар бөмбөгийн багт нь ороод явчлаа. Тээд 7 хоногт 2-3 удаа бэлтгэл хийдгийн, манай баг надаас бусад нь Япончуудаас бүрдэнэ. Мэдээж оюутнууд ажил хийх гээд бөмбөг хөөдөггүй байсан байх. Багийн ахлагч жаахан Япон охин маниусыг заал тойруулж үхтэл гүйлгээд, хооронд нь харилцуулаад л байдаг байлаа, нээх уйтгартай. Ядаж хааяа сээтэгний 2 талд гараад хоорондоо тоглож болноо доо уг нь. Би л оронд нь багийн ахлагч хийчмээр санагдаад байдаг байжуулээ. Энэ маягаар 3 сар яваад гэр бүлээ ирэхээр явахаа больчихсийн. Уг нь өөр хот руу тэмцээн энэ тэрт явбал өөрөөсөө нэг эсвэл хоёр ман гаргаад, бусдыг нь сургууль даадаг байлаа, зочид буудал, хоол, тээвэр бүгдийг нь. Би мөнгөтэйм байж хаашаа ч тоглох гэж яваагүй, тэр үед явж л байхгүй гээд одоо бодоод байдгийн. 3000 иенээр сургуулийнхаа болон өөрийн нэрээ бичсэн гар бөмбөгийн багийн цамц захиалж тоглолтонд өмс гээд байхад нь голоо цохиод авахгүй гүрийчнэ, тэгснээ 3000 байтугай мөнгөөр нэг орой пиво уучихна. Мангар байгааз. Японд пиво их үнэтэй, виски инээд хүрмээр хямдхан шд.

Тээд гэр бүлээ монгол буцаацан синглэ хүүхэн чинь буцаад гар бөмбөгийн багтаа орлоо. Би тушаах юмаа тушаачихсан, нээх завтай хүн, зөвхөн төгсөлтийн баяраа хүлээж байгаа. Хэн нохойн гуяар даллана, гүйгээд л очдог болчихсон үе. Энэ үеэр сургуулиуд амраад, сургуулиудын хооронд гар бөмбөгийн тэмцээн манай сургууль дээр болсийн. Тэгээд ганц хоёр тэмцээнд орлоо. Манай баг угаасаа маш сул, олигтой тоглох хүн байхгүй. Би ч олигтой тоглохгүй л дээ. Ганц удаа хожлуу даа, тээд дагтан хожигдсийн. Тээд гар бөмбөг чинь их сайхан спорт шуу даа, хичнээн хожигдсон ч сайхаан сайхан. Даанч хожсон ч хожигдсон ч тэмцээний дараа хоороороо уйлах нь лайтай, хаха. "Миний буруугаас манай баг хожигдлоо" гээд л нэг уйлж эхлэхэд, хоёр дахь нь "Үгүй ээ, миний буруу" гээд л мэлмэрнэ, дараах нь "хамаг чадлаа гаргаагүй надаас боллоо" гэнэ, нөгөөх "би тэр давуулалтыг алдаагүй бол...  би үхвэл таарна" ч гэх шиг хаха, арай ч үхвэл таарна гэдэггүй юмаа, хөөрхий. Игээд нийтээрээ уйлахаар нь миний инээд хүрээд жорлонд орчдийн, буцаж ирэхдээ жоохон гунигтай царайлна л даа, тэгэхгүй бол болохгүй шд.

Үргэлжлэл бий ч гэх шиг

Аая синглэ хүүхэнд олон адал явдал байх нь тодорхой биз дээ, хаха.

18 comments:

Гудиггүй эр said...

Ши мээн энэ зун нэг монголд SSS болчоод хүрээд ирээч хө. Сайхан уулзы энэ чинь.

Damdaa said...

Өө, наадуулын чинь уйлах л ёстой надад таалагддаггүй байлаа,ккк. Би ёсой уйлж өгөхгүй үнэн ёстой балай байдалд орж байлаа,ккк.

Mishaa said...

Энд 3 өрөө байр татцан хүн ч байна.
whahhahah aimaariin teeeeeee

A.Амарсайхан said...

ССС гэдгийг монголоор бол Сээтэн Сэргэр Сэвгэр гэх нь байна ш дээ

www.gegeen.com said...

OMG. bi ooriin type-daa tohirson bas iimerhw SSS gunshin olj avyaa.

15$ harin ch hyamdiig ni tatdiin baishdee hehe. 20$ l baidag baisan dag.

za teed 3 oroo bair tatchihsan, mercedes benz tatchihsan ulswdad tamhinii orlogo, del sul yum bainga orj ireesteim bishw...

Bayana said...

Эмэгтэй нь ч гайгүй. Эрэгтэй нь уйлахаараа ямар муухай харагддаг гээч. Хүнд жинд жүдо барилддаг нэг эр хүн шиг Монгол залуу бий. Аса аваргатай минь адилхан иртэй юм гэж харж байсан. Тэгсэн нэг аварга болчихоод уйлахыг нь хараад үнэлэмж навс унааский...

Дэндэв said...

Бас тэгжийгаад явдалтай бүсгүй байхнээ
хахаха

Anonymous said...

xaxa yag tegdeg sht
hojson ch hojigdson ch uilna geef beldtsen bdgiin bishuu

ZAYA said...

Хурдан, хурдан болсон явдлаа бичээч ээ.
Би танайхаар байнга ордог шүү, гомэн, заримдаа комент үлдээж амждаггүй юм.

Anonymous said...

Аая синглэ хүүхэнд олон адал явдал байх нь тодорхой биз дээ, хаха.

Тэрнүүдийг нь сонсий этр....... асар хэрэгт дуртай наасан тэ хэхэ

жигүүр

Anonymous said...

Hooy yoponuudiin iimerhuu sonind bichdeggui zan chanraas n sain tailagnaj bidniihee nudiig neej baival ih heregtei baina.

Barimalch

miracle said...

Кк тэр уйлдаг нь ямар хэцүүийн тээ кк. Би чинь шалгалтандаа хуулагдаж баригдаад шалгалтнаасаа хөөгдчихөөд ангийнханыгаа уриалж кино үзэцгээе парк орцгооё нтр гэдэг хэнэггүй нөхөр шд. Тэхэд одоо ингээ уйлаад байдаг бол гүй ээ мөн хэцүү юмаа. Тэгээд ганц хожиж бусдад нь хожигдсон гэхээр одоо тэмцээн болгоны дараа уйлна гсн үгүү ёстой бэлэн нулимс байна даа кк

Гилийн хатан said...

Gudiggui er-za tegvel ochnoo, gehdee chaag yaj oloh vee, hehe
Damdaa-haha, harin tiim uilj ugdugguim hetsuu gedeg ni
Mishaa-harin tiim, manai nuhur hagas bair tataj baih shig bnaa gesen

Гилийн хатан said...

Амарсайхан-хаха, гоё тайлсан байна. Би тэгвэл монголоор Сахилгагүй Саваагүй Салга гэдгийм үү
гэгээн-маниус хямдыг нь татдиин шуу даа

Гилийн хатан said...

Bayana-haha, neeree l rating ni zuvhun uilahaas unana shd, bidnii huvid. eregtei ni uilahaar tsohiod avmaar shuu
Dendev-tiim shuu, zunduu yavdal bainaa
Anon-harin tiin beltgeltei baidag bhaa, yulah geed hehe
Zaya-za dargaa
Jiguur-haha tegvel udaj udaj bichdiin muu, hehe neeh sonirholtoi um baihgui dee
Barimalch-hehe, sanaand orvol bichiyee

peakfinder said...

Хэ хэ уйлж чаддаггүй байхдаа залуу л байж дээ. Нас яваад ирэхээр амархан уйлдаг болчихдог юм байна лээ. Цаашаа юу болсоныг чинь хүлээж байгаа шүү, комэнт үлдээх зав гардаггүй гэхээс бичлэг болгоныг чинь алгасахгүй уншдаг, хүлээдэг...

Гилийн хатан said...

peakfinder-harin tiin, odoo melmeree bolchood bainoo. Bi ch bas chinii blogiig unshdag ch seegii uldeedeggui umoo, saihan zuil bichdeg hunii blogt bi seegii uldeeh ni zohimjgui sanagdaad baidgiin.

Гилийн хатан said...

Miracle-chinii seegiinuudiig SPAM-aas olj avlaa. Teed publish hiisen chin on saraaraa orchihoj. Teed nuhuj hariulj bna. Temtseen bolgonii daraa uilna shd, haha