Friday, April 8, 2011

2011-4-6 Хүүхдүүдийн зурсан зураг


Манай хүүхдийн цэцэрлэг жил бүр хүүхдүүдийн зурсан зургаар үзэсгэлэн гаргаж, эцэг эхчүүдэд үзүүлдэг уламжлалтай. Энэ нь хөөрхөн л арга хэмжээ болдог юм. Аав ээжүүд хоорондоо танилцана, идэж ууна, хүүхдүүдийнхээ бүтээлийг хараад баясна, багш нарын авьяас чадварыг үнэлнэ, цэцэрлэг хүүхдийг маань хэрхэн хөгжүүлж байгааг харах бололцоо олгодог юм. Арга хэмжээний зорилгыг би шууд өөрт сонирхолтой дарааллаар байрлуулсан байна, хэхэ. Зөвхөн танилцана, идэж ууна гэчээгүй нь яамай тээ. Ард нь албаны хэдэн үг байнаа байна.


4 хана дүүрэн ийм бүтээл байлаа. Энэ ханан дээр өлгөсөн 2 том зургийг дуудлага худалдаагаар зарах юм. Том шар, том ногоон зургийн үнийг энэ цагаан цаасан дээр бичээд байгаа юм. Тэгээд хэн хамгийн их үнэ бичсэн нь эдгээр зургийн эзэн болно. Энэ зурагнуудыг гэртээ авч өлгөвөл хөөрхөн л дөө. Гэхдээ бид харих хүмүүс ийм юм цуглуулах боломжгүй. Яахав энэ айхтар урлагийн бүтээл биш ч гэсэн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжиж, хүүхдүүддээ хөрөнгө оруулж байгаа юм.
 Энэ зурагт эхний хүн 20 доллар, дараагийн хүн 30 доллар бичиж. 3 дахь хүн 31 доллар гэснээ баллачихсан байна, ичээ байлгүй дээ.

Энэ зураг 20, 30, 40 доллар гээд явж байна.

Энэ зураг 60 доллар хүрчээ. Би дөнгөж ороод энэ зурагнуудыг дарсан тул цаашид дуудагдаж байгаа зурагнуудын үнэ хир хол явсныг мэдсэнгүй. Эхлээд зургаа дарчаад, дуртайгаараа хүмүүстэй чалчаад, вино эргүүлээд явчихна биз дээ. Эртхэн зураг дарахгүй бол талимаарчихсан нүдээр фокусгүй зураг гарах байх гэж эмээгээд гэхгүй юу, хэхэ.

 Энэ зурагнуудыг Матт тайлбарлаж байлаа. Яагаав, нөгөө эрэгтэй хөөрхөн багш. Бусад жижиг зурагнуудыг зурсан эзэнд нь 10 доллараар зардаг юм. Манайх ийм 3 зурагтай болж байна даа.

Захирал хүүхэн нь эрэгтэй багш нараа бидэнд үйлчлүүлчих юмаа. Эрэгтэй багш нар нь бидэнд хоол зөөгөөд, вино хундагалаад л гүйгээд байна шүү дээ. Мөн хүүхдүүдийн асгасан жүүс энэ тэрийг хөөрхий эрчүүд л арчаад, шалан дээр мөлхөх нь холгүй л байх юм.

Цэцэрлэг хүүхдүүдийг амьд байгальд ойр байлгаж, амьтад байгаль орчноо хамгаалахад чиглүүлсэн олон арга хэмжээ зохион байгуулдаг юм. Жишээ нь, галууны аж ахуй ч юм уу, эсвэл хувь хүн ч юм уу, ингээд галууны өндөгнүүдийг тусгай саванд хийгээд авчраад цэцэрлэгийн хүүхдүүдийн нүдэн дээр өндөгнөөсөө хэрхэн гарч ирэх, яаж том болж байгааг нь ажиглуулаад, нилээн хэд хоног ангид нь байлгадаг юм. Жил бүр галууны өндөг хагарч, ангаахай дэгдээхий болох үйл явцтай танилцуулна. Хүүхдүүд нь эд нартаа их хайртай болно шүү дээ.

Энэ хайрцагт өндөгнөөсөө гараад хэрхэн бойжиж байгаа нь харагдана. Дэгдээхийнүүдийг хүүхдүүд гартаа бариад л, хайрлаад, нэр өгнө шүү дээ.

Жич: Барималчаа, энэ сүүлийн хэсэг нь чиний өмнөх бичлэгийн сэтгэгдэлд дөхөж очиж байна уу? Арай дутаад байвал би сургуулийнхаа кампуст тааралддаг амьтдын зураг авч харуулах уу? хэхэ.

10 comments:

Anonymous said...

Гоё.... сүүлийн санааг дэмжээд хүүгийнхээ цэцэрлэгт нэг юм аваачдагиймоо гэж бодчихлоо хэхэ

жигүүр

Anonymous said...

Neeree zarim galerein "aimaar lag" zuragnuudaas goy zuragnuud bainshd!!

Barimalch

Гудиггүй эр said...

Амьтныг хайрлах, байгалиа хайрлах, эцэг эхээ хайрлах, эх орноо хайрлах үзлийг хүүхдэд хар багаас нь төлөвшүүлэх хэрэгтэй мэт. Энэ талаар харин наад улсын чинь цэцэрлэг нэлээд анхаардаг болтоймаа.

www.gegeen.com said...

harin naaduul chini hot suurin gazriinhan bolohoor bidnws shig mal, amitangaas tasarhai, iimerhuu yum ih sonirhdiin bishw.

ter shavar buteel, zurguudiig n hudaldaj avch laitai shatdag baij bilee hehe. gehdee l dursgaltai l daa. zurgiin apparattai yavjaah yostoim baishw.

Kiara said...

янзка бичлэг айн

Блогтой хүн said...

Үүе ёстой гоё

Блогтой хүн said...

би бас өндөгний тухай нэг юм бичих үү гээл бодож байсы... найзынхаа блогоор ороогүй уджээ одоо алдаагаа заснаа..

LuZa said...

хаха манай Намираа энд майр алдаагаа ойлгоцон гэмшсэн царайтай явжээшд

Mishaa said...

soninoos bi europiin bolovsrollin sistem geh uu yu geh be za bz surgaltiin sistem geh yum bnaa mongol and russe tai haritsuulj neg zuil bicheed dund ni gatstsan

Гилийн хатан said...

jiguur-tegeech, huurhun amitan avaachaad hed honuulchihgui yu, naad huuhduud chin uursduu archilaad yavchihna
barimalch-haha, tiim baina uu
Gudiggui er-harin tiim, yanz buriin l arga hemjee zohiodog um
gegeen-tiim bhaa
Kiara-usgiin aldaagui bicheheer yanztai bolood bna uu?
Blogtoi hun-chi ter unduguu bicheech, bi ch chinii bichleg buriig l unshij bgaa
Luza-haha, neeree Namiraa geed ner ugchihsun bna lee shd
Mishaa-yunaas bolj gatsav, harin ch haritsuulahad sonirholtoi bishuu