Thursday, April 21, 2011

Японд төрсөн тухай (зөвхөн хүүхнүүдэд)

Бямбаагийн бичсэнийг уншаад Японд бага хүүгээ төрүүлсэн дурсамж сэргээд энэ тухайгаа хуучилюу.
Өвөл байлаа, унтаж байтал үүрээр өвдөж эхэллээ, күэ үргэлжлүүлж унтах аргагүй байна шүү. Нөхрөө сэрээлээ, цаг харлаа, хэдэн минутын зайтай өвдөх нь вэ гээд шалгаж байгаан. 10 минутын зайтай өвджийн, эмнэлэг рүүгээ утсаар ярьтал 5 минутын зайтай өвдөхөөр нь ир гэнээ. Өглөө ч боллоо, идлээ, уулаа, юм хумаа бэлдлээ, өдөр 12 цаг боллоо. Тээд халуун саванд цай чанаад тэрийгээ бариад, эмнэлэг рүү явлаа. Замдаа дэлгүүр орж АТМ-ээс мөнгө авлаа. Намайг төрж байх үед улсаас нь 300,000 иен өгдөг, тэрийг нь би эмнэлэгтээ өгнө, өөрөөр хэлбэл хэнч гэсэн үнэгүй төрөх бололцоотой байгаан. Гэхдээ хяналтын үзлэг бүр нь мөнгөтэй, 1 үзүүлэхдээ дор хаяж 5000 иен, шинжилгээ өгөх бол 10000 иен болчоод байсан. тэгээд төрөх дөхөөд ирэхээр 7 хоног бүр үзүүлнэ. Төрөлт нь өвчин биш учраас энэ хяналтын хугацаанд үзүүлсэн мөнгө кармаанаас гарна, даатгалд хамрагддаггүй юм. Ингээд бодохоор бас л их мөнгөөр төрсөн байсан шүү. Мэдээж Японд харласан хүмүүст төрөх тэтгэмж өгөхгүй тул өөрсдөө төрөх төлбөрөө хийдэг. Би хувийн эмнэлэг сонгосон, учир нь гэрт ойр, уг нь улсын эмнэлэг сонговол арай хямд боловч манай гэрээс майр хол байдаг байв. Тээд АМТ-ээс эмнэлэгт төлөх мөнгөө авч байгаан, бас ганц 2 тасгаар орж гоё хувцас хараад байгаамаа, хэхэ. Жоохон явж байснаа өвдөхөөр нь тонгойж байгаад, ярвайж, ёолж байснаа, зүгээр болохоор нь палааж үзээд л, төрснийхөө дараа л авахаас, хир хурдацтай турах бол гэж бодлого бодоод л явж байлаа.
Автуус хүлээлээ, төрөх гэж өвдөж байгаач такси барихгүй, нөү шүү дээ. Автуус ирлээ. Автуусанд суухаар бол жолоочид гар хөлөө сарвалзуулж дохио өгдгийн, тэгэхгүй бол автуус зогсохгүй, энд Австралид ч гэсэн адил. Автуус зогслоо, би яг автуус руу ордгийн даваан дээр ээлжилт өвдөлт ирлээ, тонгойлоо, ярвайлаа, ёоллоо, хэхэ. Тонгойсон чигтээ нөгөө автуусаа яв гэж дохьсон чинь жолооч нь гайхчихсан, ойлгодоггүй, нөхөр “суухаа болилоо” гэж байж явууллаа. Тэгээд дараагийн автуусанд нь суугаад эмнэлэг дээрээ ирлээ.
Нөхөр бид 2-г нэг өрөөнд оруулаад хувцсаа тайлж бай гэхгүй юу. Тэнд нь гадуур хувцсаа тайлчаад хүлээж байсан чинь миний гар хөл гэдсэн дээгүүр баахан утас бэхлээд нэг аппараттай холбоод, орон дээр хөлийг минь жийлгээд суулгачихлаа. Ёоо ёоо ёо, энэ үе маш хэцүү заа, олон утас энд тэндээсээ холбуулчихсан хүн чинь хөдөлж чадахгүй шд, утсандаа татагдаад. Ингэж томоотой өвдөнө гэдэг чинь аймаар тарчлаантай, эрэгтэйчүүд ч ойлгохгүйл дээ. Монголд өвдөхөөрөө газраар мөлхөөд, мөөрөөд, хана мөргөөд дураараа, эрх чөлөөтэй өвддөг биз дээ. Японд ингэдийн гэнээ, суугаагаараа өвдвөл дэлхийн татах хүчний нөлөөгөөр хүүхэд нь доошлоод хурдан төрдөг гэнэ. Гэхдээ тэгж томоотой сууж байгаад өвдөх чинь үнэн тамтай. Тэгж өвдөж бачуурч байхдаа би стриптииз баарны тайзан дээрх тайчигч хүүхэн тойроод бүжиглэдэг төмөр баганыг мөрөөдөж суулаа, өвдөнгөө, тийм баганаас зуураад, тойроод, ороогоод, дээшээ авирмаар санагджээж билээ. Ер нь би нэг тэгж багана ороож бүжиглэж үзмээр санагдаад байдгийн гэхгүй юу, хаха.
Тээд сувилагч орж ирэхээр нь,
Би:-яг төрөх болчиж, аймаар өвджийн, гэсэн чинь
Сувилагч:-бүр аймаар их өвджийн үү?
Би:-тийм, яг үхлээ
Сувилагч:-уучлаарай, таныг худлаа ярьж байгааг чинь хэлснийг минь уучлаарай. Энэ аппаратанд дээрх заалтаар та аймаар их өвдөөгүй байнаа, дахиад 2 цаг өвдөж байж төрөх юм байнаа гэнээ.
Хаха, тэр олон утас чинь учиртай байсан юм билээ, хүүхдийг зүрхний цохилт хэмжихээс гадна, өөр юу юу ч хэмждгийн, ямар ч байсан өвдөлтийн хүчийг хэмждийн байна лээ шүү. Монголд би тийм юм харж байгаагүйм чинь юугаа мэдэх вэ дээ, “их л өвджийн гэвэл эмч нь хурдан ирээд л төрүүлчдийн байх” гэж бодсийн. Тээд томоотой суучаад өвдөөд л байлаа, тэгж тэгж нэг юм эмч маань орж ирлээ. Эрэгтэй настай эмч л дээ, хос жийнс шахчихсан, бүсэндээ гар утасны савхин гэр зүүцэн. Би майр гайхаж байгаам чинь, эмч маань цагаан халаадаа өмсөхөө мартчихсийн байхдаа, бидний гадуур хувцас ердөө хажууханд, нөхөр шавхайтай гуталтайгаа хажууд зогсож байгаан, ингэж болдог л юм байх даа гэж мэгээд. Тэгсэн Эмч жинсэн цамцныхаа ханцуйг шуугаад, за төрүүлнээ гэжийн. Тэгээд намайг төрүүлж байтал утас нь дуугараад, сувилагч нь утсыг нь чихэнд нь барьж байгаад яриулж байвал яахуу, хэхэ. Ингээд өөр хүнтэй юм ярьж байгаад л намайг төрүүлчихсэн. Хамаг юм нь цэвэрхэн болохоор тэр өрөөнд гадуур хувцас, нөхрийн шавхайтай гутлыг огт тоохгүйм. Бас бид 2-н цусны бүлгийг тогтоосын байна, хэрэв би цус алдвал нөхрөөс шууд цус хийх гэж байгаам байлгүй.
Төрсний дараа мөстэй цай мөхөөлдөстэй өгдгийн, хар хүйтэнд. Нөхөр тэдгээрийг идээд, би гэрээс авч гарсан цайгаа уугаад л өрөө рүүгээ шилжсэн. Мань чинь аль болох нөгөө өгсөн мөнгөнд нь багтаж төрөхийг л хичээнэ шүү дээ. Тээд хамгийн хямд өрөөг нь сонгож байгаан. Тэр өрөө нь дотроо төрсөн 3 эх тус тусдаа өрөөтэй ч дундаа нэг ариун цэврийн өрөө хэрэглэх юм. Нээрээ энэ эмнэлгийн түүхэнд би хамгийн том хүүхэд төрүүлсэн рэкоорд тогтоогоодоо. Манай эхний 2 хүүхэд 4,5 кг гарсийн. Харин энэ хүүхдээ төрүүлэхдээ эмчийн дарамтанд хоол сойж, өлсөж, ядарч, алхаж, фитнэст явж байж 3,6 кг гаргасан даа. Жирэмсэн байж, өлсөх чинь хэцүү хэцүү, жижиг хүүхэд гаргахгүй бол намайг эмнэлэгтээ төрүүлэхгүй гэж айлгаад байсын. Үнэндээ их өлсдөг байлаа, шөнөжин хоол идэж байна гэж зүүдлээстэй, өлсгөлөнгөөсөө болж 2 ч удаа ухаан алдан унаж байж бага жинтэй хүүхэд төрүүлсэндээ. Энэ Япончууд 2хон кг хүүхэд гаргадаг мундаг хүмүүс шүү.    
Төрчөөд би хүүхдээ сувилагчаар харуулдаг байлаа. Эмнэлгээс гарахад байнга л хажууд байх юм чинь гэж бодоод. Өдрийн цагаар 3 цаг тутамд авчирч хөхүүлдгийн, шөнө нь тэд чихэртэй усаар угждаг гэж байсан. Төрсөн өдөр нь намайг усанд оруулахгүй гэнээ, маргаашнаас эхлээд усанд орох цагаа өг гэжийн. Би ямар “монгол хүүхнүүд төрчөөд  бүтэн 1 сар усанд ордоггүй” гэлтэй биш, Япончууд ухаан алдаад унана шд. Төрсөн хүнийг эмнэлэгтээ 5 хонуулдгийн байна лээ. Тэгэхээр нь би “монгол эмэгтэйчүүд төрсний дараа 5 хоног усанд ордоггүй юм” гэсэн чинь гайхаад, төсөөлж чадахгүй л байх шиг байсан. Тэгэнгүүтээ бас нэг өдрийн мөнгө хэмнээд тэнд 4 хоночихоод гараад явчихсан. Ямар ч байсан засгаас өгсөн мөнгөнд нь багтаж төрсөн шүү. Эмнэлэг бас хотын захиргаа шинэ төрсөн хүүхэд бүрт гадаад гэж ялгалгүй бэлэг өгдгийн. Хүүхдийн хувцас, баахан рэклаамны угж, сүү, живх энэ тэр гээд хэсэгтээ л өөрсдөө юм авах хэрэггүй байлаа. Хүүхдийн маань төрсөн сарынх нь ээлтэй чулуутай алтан бөгж өгсийн байна. Тэр нь жижигхээн, гинжинд хийгээд хүзүүндээ л зүүмээр юм байдгийн. Бас дөнгөж төрөхөд нь авсан зургаа жаазлаад өгнө билээ. Эмнэлгээс баахан бэлэгтэй л харьсан.
Эмнэлгээс гарах болоод хүүгээ өлгийдсөн чинь Япончууд гайхаад байгаан. Өөрсдөө өвөл хар хүйтэнд, нөгөө дөнгөж төрсөн хүүхдээ толгой нүцгэн, хөл нүцгэн чигт нь тэврээд аваад харьчина шүү дээ.

15 comments:

Gutalchin said...

Japanchuud targalj bolku geed hoolig n soilgodog n yunih um boloo sonin shuu.

Ysn aimaariin bee hehe, hohoo ovliin huiten hol tolgoi nutsgen ain. meeer meer naasan

mother-life said...

jiimii uedee ulsunu gdg chin estoi hestuu um b,a daa kkk, tgd ter dunguj turuhud n zurgiig awch ugdug n yamar goeiin, huuhed aimar hurdan uurchlugddug tee bi lav ohiniihoo dunguj tursniig n marttsan shahuu kkk odooniih shigeee l garsan um shig sanagdaad bdiin

Gegeenee said...

Хэхэ би лав жирэмсэн байхдаа юу ч идэж чаддаггүй байсан шд. Хамаг ходоод гэдсийг хүүхэд шахаад зайгүй болгочоод тэгээд байна л гэж ойлгосон. Том биетэй хүмүүст зай үлддэг бололтой юмаа хэхэ.

Өндөр хөгжилтэй орны эмнэлэгийн үйлчилгээ аргагүй сайхан шүү.

ZAYA said...

Хамт ажилладаг Япончуудтай буу халж байгаад хүүхдийнхээ төрсөн жинг ярьтал бүгд л 2 кг 100 гр, 2 кг тэдэн зуун гр гэж ярьж гардгийн. Манай нэг Монгол залуугийн охин 3,2 кг төрсөн гэсэн чинь дуу алдаад сүйд болдгийн, хэ хэ.
Хэ хэ, надаас асуухаар нь хэлээгүй, ичээд.
Би Монгол хүүхнүүд дотроо бол дундаж жинтэй л хүүхэд төрүүлсэн ээж шүү дээ.

Лхагва said...

Gkk,Japan-uud torohoor duleh uedee ih yadrana gej aigaad jijighen huuhed gargadgiin genelee.

www.gegeen.com said...

hehehe, yostoi tataamaar tuuh bnaa. za bi yer ni zarimaas ni heregjuuldiimw. het tomrood bgaashd.

uul ni shogshoo l bgaamsan.

Anonymous said...

надыг хүүгээ хэрхэн эх барьж авсныг сонсвол эрүү мултрах байхдөө хэхэ...
Миний эмэгтэй хүүгээ төрүүлчихээд усанд орсийшд... зүв зүгээр л байдгийшд...

Төрснийхөө дараа нээрээ Цэвэр 100 хувь гсн Оранж жүүс уувал алдсан энергээ дор нь нөхөдгийм шоо...

аа бас төрөлтийн хамгийн их өвдөлт нь Хүүхдийн толгой гарах тэр мөчийн өвдөлт... Түүнийг нь галын тойрог гэдгийм байналээ...

сониноос бид гэртээ төрсийшд...хэхэ... баахан онгиржийгаам шиг санагдчихлаа...

зүгээр л хуваалцмаар санагдсийм ЖИГҮҮР

бонус: төрөлт гэдэг бол өвчин биш. энэ бол таашаал миний үг

hooligan said...

төрж хашрахгүй, шартаж хашрахгүй 2роороо бидүүс ижил гэдиишд хаха

Төгөлдөр said...

Эмэгтэй хүн бүх зовлон, өвдөлтийг даадаг гэж байгаа гэхдээ дэлгүүр хэсүүлэхгүй 2 долоо хонох юм бол ч.. ээ хайрхаан.

Гилийн хатан said...

Hooliga-turuh gej uvduj bhdaa, dahin sex hiihgui l gedgiin, haha

Tuguldur-ter ch tiim shuu, um avahgui ch delguur hesehgui bol bolohgui

Jiguur-ta neeree mundag umaa

dosu said...

haaah nadaa lav tegj bugj mugj huvtsas hunar enter uguugui shde baahan reclam l ugsun shde teged bi odoo butensain udur turuud zasgiin mungunduu bagtaj turj chadaagui shde ulsiin emleg murtluu shal balai amraltiin udruur turhuur mungu nemj tuldiin bnalee ih balai bi ch muu suvilagch emch naraa zovoosondoo hagasainii uurees turuh uruund ni orj hevtcheed turun turtluu turuh uruunduu bsiishde hahahaha aimar turuh boloogui bna uruuruugee shiljij orhuu geher ni uu yahiin bee enchee ni amriin bna gecheed hihihi bas munguu hemneed uul ni 4n huntei uruund orno gejiisiin teged huntei uruund orchuul hajuudaaa egch nuhur 2oo bailgaj chadkuu gej bodood aigaad encheenee bnaa geed hevteed bsan ter monitor zuuchheer yostoi tamiin bnalee shuu harin tegjiigaad bas tursnuu bichdiimuu blogdoo genet hobby hudluv

Гилийн хатан said...

Dosu-eej bolsond ni bayar hurgeye. Ulsiin emnelegt tiim goyo beleg ugduggui bhaa, Ulsiin emneleg ni dahin dahin iruulj turuuleh geed zunduu um ugdug bh. Harin tiim, amraltiin udur, bayar yosloliin udur turvul unetei um bna lee.

Дeстини said...

Зарим оронд 4с дээш кг жинтэй хүүхэд төрвөл эх, хүүхэд 2т хоёуланд нь цусны нарийн шинжилгээ хийх заалттай. Муу чихрийн шижин өвчний шинж тэмдэг энэ үед илэрдэг гэж үздэг.

Гилийн хатан said...

Дестини-тийм гэсэн. Японд надад ингэж хэлээд байсан, харин шинжилгээ хийсэн эсэхийг мэдэхгүй байнаа, мартчихаж.

Gerel Batsaikhan said...

Хөөх ёстой туршлага л байнадаа. Би нь бам Японд төрөх санаатай байгаа. Уншаад анхан шатны юмыг мэдэж авлаа. Баярлалаа