Thursday, September 1, 2011

Аялан тоглолтын зорилго гэдэг гарчиг өгч таарах нь ээ

Монгол руу хийх аялан тоглолтын маань зорилго бол амралт бишээ. Надад амрах эрх алгоо. Хэрэв би гэр бүл үр хүүхдүүддээ их цаг зарцуулаад байдаггүй бол бусад оюутнууд шиг амрах үедээ амраад явах байлаа. Би эсрэгээр бүх нийтийн амралт таараад, нөхөр бас амрах үед, мөн зуны болон өвлийн амралтаар оюутнууд багш нар амраад алго болсон үед би ид хичээлээ хийгээд сургууль дээр ганцаараа хэдэн өдөр өнждийншд. Хэрвээ синглэ байсан бол амралт болохоор л оюутнуудтай нийлж аваад ийшээ тийшээ үүргэвчээ үүрээд алго болно шд. Даанч тэгэх боломж надад байхгүй, хүүхдүүдтэйгээ зууралдаж алдсан цагаа оюутнуудын амралтаар нөхөж авахыг хичээх боловч гүйцэгдэхгүй байна шүү дээ.

За монгол руу явах зорилго маань олоон олон:
1. Очингуут хувийн ажлаар 6 хоног хөдөө явна.
2. Бас нэг хувийн ажил байнаа. Үүнд бас 6 хоног зарцуулах юм шиг байна.
3. Эцэст нь судалгааны ажлаа хийнэ. Үүнд үлдсэн 28 хоногоо зарцуулна.
Уг надад 28 хоногийн томилолт өгсөн ч том толгойт дур мэдэн ахин 14 хоног нэмсэн болой. Миний монголд хийх ажлын хуваарь өдөр өдрөөрөө тодорхой төлөвлөгдсөн бөгөөд маш шахуу тул би өөрөө амжуулж чадах эсэхдээ эргэлзэж л байна.
Дээр нь 9 сарын 16-нд 2 ч deadline байна, 10 сарын 21-нд бас нэг deadline байна даа.
Дараагийн 6 сарын хуваарь тодорхой болоод байгаа. Монгол дахь аялан тоглолтоос ирээд дараагийн аялан тоглолт 2011 оны 12 сард, 2012 оны аялан тоглолтууд 2-р сараас эхэлж байгаа.

Өө тэгээд би чинь бүхэл бүтэн хүн үйлдвэрлээд хүүхэд төрүүлсэн тухайгаа хүн амьтанд хэлдэггүй хүн чинь монгол явах мэтийн жижиг сажиг мэдээг бол бүүр дуулгах ч үгүй шүү дээ, найзууддаа. Блогтоо л бичсэн болохоос найз нөхдөд хэлээгүй, үдийн цайны цаг болохоор хамт хоолонд орох уу гээд зүгээр л ажил дээр нь давхиад оччихдийн, тэднийг ангайлгана. Идэнгээ шоуны цаг нарыг тохирч, тэнд ирээд бэлгээ аваарай гэдгийн, хэхэ. Гэхдээ зарим найзууд бас блог уншдын байна лээ.

Монтрэалд байхад зургийн аппарат эвдэрцөөн, миний юмнууд эвдрээд байхын.

Өө бүр 9 сарын 1-нээ мартцан тууж явна шд. Баярын мэнд хүргэе, бүгдэд нь.

Би ч 8 сарын 19нд нэг юм тушаачаад дэн дун хүн гэртээ ирж унтаад дэн дун чигээрээ 20-ны өглөө Монтрэал яваад, сая ирээд нойр солигцон, аян замын ядаргаа арилаагүй, бас өчигдөр шөнийн 4 цаг хүртэл суугаад одоо ч дэн дун байна. Ууг нь өнөөдөр 9 сарын 1-нд зориулсан бичлэг хийх ёстой байжээ. За одоо яахав дээ тээ. Хэхэ уг нь зөндөө хөгжилтэй түүх шуушаа гээд л санаанд ороод иржээнэ шүү.

9 comments:

Anonymous said...

Хичээлийн шинэ жилийн мэнд....

Угтан хүлээн авч хооллон дайлан бээрдэх төлөвлөгөөндөө багтаагаараа гуйжийнэ.... ^:)^ ^:)^ ^:)^ ^:)^

Жигүүр

Гуталчин said...

Bagshee bayarin mend hurgiye geel bichinguut setgel hoorood gogo bn shtee. Hicheeliin shine jiliin mend hurgiye

БЭГҮ биш БИГҮ said...

хичээлийн шинэ жилийн мээнд
надаа гого юм авчраарай кк

Keeper said...

Уншсан чинь бүүр дэн дун болчлоо :P Хэзээ аялан тоглолт хийдгээ болиод бүрмөсөн сууришхийн?

Anonymous said...

arai l olon deadline-uud oir oir bnaaa.


nmn

Anonymous said...

Баярын мэнд шөө.

Badman

Zoloogg said...

Судалгааны ажилтай чинь холбоотой блогчдоос тусламж авах хэрэгтэй/боломжтой юм байна уу? Чадах зүйлсээрээ туслахад үргэлж бэлэн. Амжихгүй байж магадгүй шахуу ажлын чинь бага хэсэгт ч гэсэн тусалбал..

Anonymous said...

Ooroo ih shiruun gartai hun bainaa hamag elektron yumnuudaa bodiig n hotlood.
Urid nasandaa uher aduu nyadalchihdag bulai er baisan baihaa. ;D

Barimalch

Гилийн хатан said...

Zoloogg-uu uguumur setgeld tani bayarlalaa
Barimalch-za tiim bololtoimaa