Wednesday, September 21, 2011

Шүд гэдэг гарчиг өгөх үү эсвэл царайлаг болоод байнаа гэх үү

Би царайлаг болоод байх шиг байнаа, бүүр мэдрээд байна. УБ-т ирээд эхний хэд хоног царай муутай болохоор такси олдохгүй байсан чинь одоо гайгүй ээ, гар өргөнгүүт л такси зогсоод байгаа, хааяа яахав нэг хоёр минут хүлээнэ л дээ. Эх орондоо ирэхээр хүний хийморь сэргээд, үсээ өөрөө биш мэргэжлийн үсчингээр тайруулахаар өнгө ороод царайлаг болох нь аргагүй биддээ, энэч одоо.
Манай арвуун жилийн ангийн охин шүдний эмч. Анх дөнгөж сургуулиа төгсөөд 1998 онд манийх нь хэдэн шүдийг ломбодож өгч, би чин зориг гарган анхных нь туршилтын туулай нь болж байлаа. Гэтэл одоо хэдэн он билээ, 13 жил болж байхад тэр үед ломбодсон шүд нь тэр чигээрээ байгаад, она (орос үг) их хөөрнөө. “Миний анхны ломбодсон шүд ийм сайхнаараа” гээд л, тэгснээ”тэр үеийн ломбо ийм шар байсын, одоо сайхан цагаан ломбоор солиод өгье” гэж дайраад, би “үгүй ээ нэг мөсөн унахаар нь солиулъя” гээд зугтана шд. Сая ирээд би ааруул идэж байгаад нэг шүдээ эмтлээдээ, тээд найздаа шүдээ үзүүлэх гэтэл она надад цаг өгдөггүй, би тэхээр нь багш дээр нь очоод “таны шавь чинь мөнгөгүй ядуу оюутны шүдийг үзэхээ байжээ” гэж байгаад багшаар нь шүдээ янзлуулаад. Багш нь бас нээх мундагаа, ломбондоо шууд л 25 жилийн баталгаа өгчдийн. Энэ багш шавь нар үнэтэй бөгөөд чанартай материал хэрэглэнэ, бас үнэн сэтгэлээсээ ажлаа хийдэг тул хүн шаваастай. Намайг амаа ангайцан хэвтэж байхад, нэг эмэгтэй орж ирснээ найзын багшид “таны 30 жилийн өмнө хийсэн ломбо чинь энэ байна, би таныг зөндөө хайлаа” гэнгүүт, найзын багш нөгөө хүний амыг ангайлгаж харангуутаа, “тэр тэр нь миний ломбо байна” ч гэх шиг. За найзынхаа болон багшийнх нь шүдний эмнэлгүүдийг эрклаамдаагүй шүү, тэртээ тэргүй, тэдний оочир гэж ихээ, хүн шаваатай.
Манай найз нэг хэсэг нэгэн эмэгтэйн хувийн шүдний эмнэлэгт ажиллаж байсын. Тэгээд надад тэр эмнэлгээс гарах болсон шалтгаанаа “эднийх хямд чанаргүй материалаар ажлаа хийдэг, дээр нь намайг хурдан хульхи хий, хульхи хийвэл хүмүүс хурдан эргээд ирдгийн” гэдэг нь манай найзад таалагдаагүй учраас тэднийхээс гарч байлаа. Манай найз өөрөө жоохон удаан хүн л дээ, за би ч гэсэн ялгаагүй. Удаан ч гэсэн сэтгэлээсээ хийдгийн. Сэтгэлээрээ хүнд үйлчилдэг болохоор төлбөр нь хэд ч гэсэн мань нь төлөхөд бэлэн шд.
Өнөөдөр багшид нь шүдээ үзүүлснээ ярих гээд л төөрөөд байна. Багш нь ам руу харснаа шууд л “энэ нь миний шүд, тэр нь найзын ломбодсон шүд” гээд мань нь өөрөө хувьдаа шүдгүй хүн шиг. Тээд шууд шүд ухаад ирэнгүүт нь би “ААА ААА тариа хийлгэеээ, ТАРИА” гэж байгаад өвчин намдаах тариа хийлгэж байж шүдээ үзүүллээ. Багш нь бас нээх алиа, уг нь одоо настайвтар хүн юм байгаан. Миний амыг ангайлгаж хараад “шүдээрээ хэнд ч гологдохгүй л хүүхэн юм, бусдаараа яадгийн бол” гэж наадгийн. Би амаа ангайцан гэвтэж байгаа хүн урдаас нь хариулмаар л байн шд. Тэгснээ мэргэн санаа олоод, бөгсний хармаанаас утсаа гаргаж ирээд мэссэж бичээд харуулаад байгуул яахуу, мөчөөгөө өгөхгүй, хаха. Ганц шүдээ дуусгачихаад, гэртээ ирчээд байхад нөгөө тарианы үйлчилгээ гардаггүй, юм идсэн чинь баруун завьжнаас ууж байгаа юм урсаж гараад, хацраа дотроосоо арьсыг нь сэмлээд идцэн, тэрийгээ мэдэхгүй л яваад байна. Уруулын баруун хэсэг тэр чигтээ мэдээгүй, нээх сонин оргиод, лав үнсэлдвэл тэнэг байхаа, хаха. 
Хэдэн онд билээ нэг шүдээ бас л ааруул идэж байгаад хагалцан чинь багш нь над бүрж өгсийн, хэв авч байгаад Солонгос руу явуулаад, тэнд хийлгээд, энд тогтоож өгөхгүй юу. Би "300 долларын шүдэндээ та тээд хэдэн жилийн баталгаа өгөхийн" гэсэн чинь, "таныг оршуулахад чинь энэ их сайн шүд гээд гэр бүлийнхэн чинь аваад үлдэхгүйм бол чамтай л хамт шүү"
 гэж ам таглаж билээ. 
Австралид оюутнуудын даатгалд шүд ордоггүй, шүд нь өвдсөн хүн шууд л монгол нисэх нь хямд тусна. 1500 доллараар билээт аваад нисэж ирээд, бүх шүдээ янзлуулаад буцах нь маш их мөнгө цаг хугацаа хэмнэх бөлгөө. Миний таних залуу шүдээ үзүүлэх гэж 260 доллар төлөөд, ердөө л нэг шүдээ янзлуулахын тулд 4000 доллар төлнө, гэхдээ ажлаа хийж чадахгүй олон удаа цаг авна, олон цагаар хүлээнэ гэдгээ л мэдээд, монгол нисэж билээ. Тэгээд зүгээр шүдээ авахуулахад 120 доллар гэсэн гэнээ, тэхээр нь би бахь барьчаад "би үнэгүй сугалаад өгье" гэж айлгаад, хаха.
За тэр яахав, толгой хорогдож байгаа айлд бас хоноц ирцэн, хоноц хоноцдоо дургүй гэгчээр, мань чинь хэд хоног зочид буудалд буувал үнийг нь дийлхүү? Хотын төв дотроо алхаад байх, нэт-тэй, хичээл судалгаагаа бичээд суух газар хэд хонох хэрэг байнаа. Одоо дараагийн deadline 10 сарын 21 шуу даа. Одооноос эхлэхгүй бол барахгүйшд.
Энэ 7 хоногийн сүүлээр судалгаандаа гарах гээд байна. Хэрэв нэг сэгсгэр шар хүүхэн танаас хэдэн асуулт асууя гэвэл та цааргалахгүй хариулж туслаарай. Би бас айлуудаар явна, танай хаалгыг чинь ч тогшиж магад шүү, гэхдээ та гэр хороололд амьдардаг тохиолдолд.

25 comments:

Заяа said...

Шүдний эмнэлгийнхээ нэр хаяг, утсыг хэлж өгөөч. Очиж үзүүлье. Яг танай найз болон найзын багшийн нэрийг хэлж болох уу, тэр 2т л үзүүлмээр санагдчихлаа.

Anonymous said...

Bi 2 myangan nogoonoor 2 shudee yanzluulsan tegsen nutagtaa ireed 100-d 4 shudee yanzluulaad manaihan bas ih jargadgiig oilgoson doo.

БЭГҮ биш БИГҮ said...

харин тиймээ хаягийг нь мэдмээр байна
гайгүй цэвэрхэн нэттэй тэгээд тохьтой буудлууд хотын төвөөр зөндөө байгаа байхоо харин үнэ хөлсийг нь мэдкү бээнөө
тэгүүл тэгээд хотын төвөөр сэгсгэр, судалгаа хийгээд явж байгаа шар хүүхэн хайгаад л яваад байхаас

Anonymous said...

оюунбат багш уу, норовпил багш уу. тэдний л нэг байгаа байх даа.

MRowan said...

Пүрэвжав билүү эрэгтэй эмч биш биз хэхэ. Би бол ч эгчээрээ янзлуулчихдын штэ. Шүдний эмч эгчтэйн хэрэг юу билээ шүдээ ухуулах хачин дуртай хахаха

Anonymous said...

Та тэр шүдний эмнэлэгийнхээ нэр, хаягийг хэлж өгч болох уу? Энд тэндхийн шүдний эмнэлгүүд маш чанаргүй эмчилгээ хийгээд байх юмаа. Яг одоо шүд минь их өвдөж байгаа болохоор сайн эмч, эмнэлэг туйлын чухал байна.

Anonymous said...

Яана даа гилийн хатан мину,
Хэзээ нэг эх орондаан хрэгтэй юм хийнэ гэж бодож байна даа.

Нэг гацаа эх оронд ажил олддоггүй.

Мөнгө олсон луйварчин, авилгачин ИХ гишүүд, бусад зарим сайн эрчүүд эх оронд хэрэгтэй юм хийгээд байна даа гэж би сүүлийн үед бодож байх юм даа.

Anon-S бичивэй.

Anonymous said...

Тэр буйл руу тарьдаг тариа нь аймшигтай. Түүний дараа хагас эрхтэнээ мэдэхээ байчихдаг юм ш дээ.
Би лав үнхэлцгээ хагатрал айдаг.

Anon-S бичивэй.

Anonymous said...

гилийн хатантан буудлын мөнгө төлж байхаар голохгүй бол манайд байжаагаад явах уу.би ганцаардаад байдийн.манайх бол бараг л төвдөө шдээ.....

Гуталчин said...

Onoodor massajnii gazar ortol blog deer tavisan gutalnuudiin negtei ih adilhan gutal uudend n haragdsan, barag mon ch baivuu. sonsood baihnee hajuu oroonii emegtei unen yanag hooloitoi bsaan, giliin hataan gej orildog umuu gej bodoj hevtjigaad untchihsan bnlee sht. sereed hartal harin yavtsan bnlee.

PUZL said...

Ааруул ч аятайхан идчихэж чадахгүй хүн байх гэж. Ерөөсөө "Ааруул идэх аргачлал" гэдэг ном гаргадаг юм билүү.

Anonymous said...

шүдний эмчийнхээ газрыг өгөөч хө. Ео Ео шүдээ л үзүүлчихвэл ч

Лили said...

neeree nutag yavahaar ungu orchdiin shd

Anonymous said...

судалгаа авхуулий.... залгаараа кккккккк

жигүүр

Buyanaa said...

Судалгаанд хамрагдая, манайхаар ирээрэй

Anonymous said...

нутагтаа очихоор нээрэн өнгө ордийн шүү. сая 8 сард Монгол яваад манай ландлорд бас тэнд явжийгаад ганц нэг хоолонд орсон чинь энд ирчээл хамаг амьтанд манийг яриастай байшд хахаха. энэ хүн чинь гэртээ очихоороо өөр болчдын байна лээ, нүд нь гялалзаад, палааж өмсөөд этэр гэж хүнийг хаа хамаагүй хүнд одоогийн төрхтэй нь харьцуулж яриад онигоонд оруулаад байхын. Одоо ер нь Монголдоо очиж гэрэл гэгээ цацруулж амьдарнаа хэхэ

нмн

Гилийн хатан said...

shudnii emnelgee zaaj ugnu gedeg chin uuriiguu bariad ugch bgaa gesen ug umaa. Gehdee nad ruu email bichvel bi utsiig ni ugiyuu

Гилийн хатан said...

Anon-S-bi taria hiilgecheed amaa angaigaad untaad ugchdiin shd, shudnii oron deer ni, haha mair sagsuu

Гилийн хатан said...

Anon-uu yaasan setgel hudulmuur um bee? gertee baih sanal tavisand bayarlalaa

Gutalchin-massage ehleegui, bodood l bgaa shd

Гилийн хатан said...

Puzl-ter nomoo bicheegui chinii l buruu um bna shdee, uul shugamandaa

Гилийн хатан said...

Buyanaa and Jiguur-sudalgaa avch boljeen, gehdee ta 2 Arshaantiin 18nd amidardag bh yostoi shdee

Гилийн хатан said...

NMN-ter zuv shuu, eh orondoo gerel gegee tsatsruulan, ezen ni bolj amidarah heregtei.

Улаан Малгайт said...

Бичлэг уншихгүй шууд коммент бичжээн. За тэгээд хэзээ буцахивлээ. Монголдоо ирсэн ямар байна. Ганц л юм захинаа. Сайн пийвдээд авдым шүү ккк

Anonymous said...

Аршаантын арван наймд түрээсээр хальт амьдарчихвал болохуу этр
тэгүүл судалгаа авахуу

жигүүр

Anonymous said...

Австралид сурахыг хүсэгч...
Чөлөөтэй үеэр нь гүү мөн цагаа олж аль дивингарвын юм асууж байнаа. Гайгуу гэсэн нэг эмнэлэгт ороод мэдрэлээрээ наадуулцан болохоор одоо үзүүлэх цаг нь болцон үед энэ эмнэлэгт нь үзүүлчихсэн юмсаан.