Tuesday, September 13, 2011

Ээ хүүрээ

энэ үг амнаас салахаа больсоон. Булганыхан Ээ хүүрээ гэж хараах биш юмаа, дуу алдахын, юм болгонд ээ хүүрээ гээд байхаар би бас сурчдын байгааз дээ. Энэ үгний утгын Энхийн цагаан тагтаа гэж ойлговол зохилтой.

Сая хэд хоног хөдөө яваад ирсэн. Эндээс Эрдэнэтийн богоонд суугаад цаашаа машаанаар Булган Тэшигээр яваад ирлээ. Манай ээжийн нутаг юм. Харин тэнд очоод хөгшөө ээжийгээ 106 насалсныг мэдлээ. Тэгээд би 80 наслах гэж байснаа болиод 90 гартлаа новширохоор шийдлээ. Тэшигт амьдармаар санагдсныг нуух юун. Хэрэв синглэ бол тэндээ байж байгаад нэг хар юмтай суучмаар санагдаад л байлаа. Сүүлийн үед Тэшигийн хүн ам өсөөд байгаа гэнээ. Тэд малаа маллаад махаа идчинэ, сүү цагаан идээгээ боловсруулна, тариа будаа тариад улсад тушаачихна, улс мөнгөөр цохиод авчихдаг гэнэ, уул руугаа гараад жимс самраа түүчнэ, гол руугаа очоод загасаа агначихна, бас хашаандаа төмс ногоогоо тарьчина, цөцгийгөө цохиод маслоо гаргаад авна, сайхан талх барьна, зурагтын олон суваг гарч байна, гар утас хэдэн төрлөөрөө барьж байна, хойшоо хил гараад наймаа хийчихнэ, бас баар саун байна лээ. Ажилсаг Буриад зонос ажилсаг занг нь бас суралцсан байнаа, манай хамаатнуудын зарим нь. Хүнд өөр юу хэрэгтэймбээ? Stress-free, цэвэр агаарт натурал хүнс идээд амьдарч байна шд. Дараа төрөлдөө л хөдөөгийн хүдэр чийрэг эр болж төрөх юм шүү, бурхан гуай та сонсож байна уу уншиж байна уу миний хүсэлтийг?

Монголд ирээд хүний утас түр барьяа гээд нөгөөхөө бариад хөдөө явсан чинь жинсний бөгсний кармаанд хийцэн байгаад жорлонд ороод өмдөө тайлаад баасан дунд нөгөө үнэтэй утсыг нь унагаацаан. Одоо инкээд өртэй, мөнгийг нь өгнөө гэсэн чинь хэрэггүй гэж байна лээ, гэхдээ өгнөө, би хүнд өртэй байж чаддаггүй юм.

Тээд юун төлөө Булган хангайгаар явлаа даа, Хэний айраг исэж, хэний хүү өсөжүү гэсээр хэд хоног хоол ч идсэнгүй баахан айраг гүзээлсээр дуниартсан амьтан л явлаа. Айраг уугаад байхаар өлсдөггүйг мэднэ биддээ. Аа тэгээд манийг хүмүүс ядуу оюутан гэж өрөвдөөд л ид уу унтаж хэвт гээд л их л хүндлүүллээ. Оюутан байхын давуу талыг тэгж л нэг юм мэдэрлээ, хүмүүс бэлэг гээд мөнгө өгөөд л хэхэ.

Богооноос буугаад Эрдэнэтэд амьдардаг хамаатны охины (охин ч юу байхав, бараг чацуу байх) машаантай 2 хүүхэдтэй нь явсын. Харин нөхөр нь үйлдвэрт хамт ажилладаг гэсэн 4 том залуутай өөр машаантай хамтдаа Эрдэнэт-ээс гараад, нөгөө 5 Эгийн гол дээр загас барьна гээд хийлдэг завь мавьтай, баахан загасны хэрэгсэлтэй үлдэж байгаан. Би ч тэднийг Муусайн алуурчид гээд нэг нүдээрээ ч үзэхгүй, гэхдээ нөгөө нүдээрээ ямар сайхан залуучууд вэ гээд үзээд байгаамаа. Тэд ГОК-н өөр өөр цехэд ажилладаг мөртлөө загас гээд наалдчихдаг гэнэ. Ер нь тэгээд биеийн хүчний ажил хийдэг хүдэр чийрэг эрчүүд Харьцахад ч амар, Харахад ч сайхан амьтад юмаа, хаха. Нэг нь бүр бөөн шивээс. Миний бичсэнийг уншаад манай нөхрийн өмнөөс та нарын яс хавталздаг байхдаа, ингэхэд манай нөхрөө чи миний сараачсаныг уншдаг уу, Зөгийн балхан маань уншдаг бол би арай өөрөөр бичих байхдаа гэсн.

Тэшигээс буцахдаа нөгөө 5 залуугаа болзсон Эгийн голын гүүрэн дээрээс авлаа. Муусайн алуурчид гэж харааж байгаад намайг дайлсан загасны түрсийг нь амаа олохгүй идцээн, яадгийн тээ, хаха.

Очихдоо купе хоосон явсын. Харин буцахдаа богооны купэ дүүрэн хүнтэй ирлээ. Тээд дан эрчүүд л богооноор явдгиймуу гэмээр ганц ч эмэгтэй хүнгүй баахан харчуудтай л ирлээ. Эрдэнэтээс суусан купемэйт Дархан дээр буунгуут зөрөөд л бас эрчүүд УБ хүртэл явна гээд л ороод ирхийн.

За гарах боллоо, өнөөдөр их сургуульд ажилладаг найзтайгаа уулзах ёстой, ажил ярьнаа, ажлын цагаар.

6 comments:

ebgu said...

пээ яасан гоёын бэ Сэлэнгэд очоод амьдруул ажил хийх шаардлагагүйн бишүү зүгээр л ногоогоо зараал загасаа зараал жимсээ зараал ер нь сүү цагаан идээ нтр-н дэлгүүр нээчээл байжийхад болохын байшдээ
гадаа хүйтэн байгааздээ хэзээ буцахын???

chuups said...

er ni bol hodooo goeoo goe dandaa zun boldog bolch hodoo l bgaad baimaar shu

ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ ХҮН ШҮҮ said...

kuue ee ta irtsiimuu yamar goyiin amralt tegeed saihan uu? Bi ingedii sh dee gudmand hun hartai zurj taarhaaraa ene nuguu blogchin ter bh aa ene bhaa geed l haraadaidiin odoo ahiad neg hun hardag bolhnee yavhaas ni umnu otoj bgaad olj avaad haraad uulznaaa

Монгол бүсгүй said...

Миний нутгийн зүг явжээ, гэхдээ би Тэшигийх биш л дээ. Буриад зон олонтой, ой мод ихтэй сайхан газар гэлцдгийн

Сонирхох зүйлгүй солиот said...

Хүүшээ би өнөөдөржингөө тэшигийнхэнтэй тааралдавшд. Манай аав чинь Тэшигийн иргэн юм байгаам шд. Гэснээс арай өөрөө энэ зун Тэшиг рүү ургийн баяраар явсын биш бээз? гсс. Би сая долоо хоног тэшиг рүү явчаад ирсийшд. Гоя байлээ. Баахан айраг ууж, загасын гэдэс дотор цэвэрлэж, нууранд шумбаал таарсан кк

Urnaa said...

Тэшиг-t teeed single zaluus baina uu, yalanguya chamiin ue-iin?