Sunday, September 25, 2011

Шинэ хууль санаачилмаар байна гэнээ

манай нэг найз.
"Явган хүнээ гарцаар нь, гэрлэн дохиогоор нь гаргахгүй байгаа жолоочийн машины цонхыг том чулуугаар хагал, гарцаараа гарахгүй байгаа явган зорчигчийг бяц дайр" гэдэг хууль санаачилж батлуулмаар байна гэнээ. Хаха, харгис хууль байна уу.

Би Канадаас нэг сувинээрийн цаг авсын, хаа сайгүй байдагдаа тухайн улсынхаа симбол болсон юмнуудыг нүүрэнд нь зурцан байдаг. Хямдхаан 20 доллараар авсын, Сиднэйд бас 20 доллар байдгийн. Тэгсэн УБт ирээд зүүсэн чинь оосор нь тасраад уначихдын, оосрыг нь солиулсан чинь бас адилхан хульхи жэниун литэр гэцэн оосроор солихоор нь би "яг ийм оосор ердөө 2 хоноод тасраад уначихлаа" гэсэн чинь нөгөө цаг засварчин залуу "энэ оосор 3 хонох байхаа" гэнээ, хаха.

Эндээс бас биеийн тамирын өмд цамц, пүүз авлаа шд. Өглөө гүйхгүй л бол болохгүй санагдаад хувцас хунар авсан чинь, гүйдэггүй ээ энэ залхуу хүүхэн. 

Манай нэг найз гадаадад төгсөж ирээд, саяхаан, Их дэлгүүр оржээ. Ерөн хэдэн мянган төгрөг гэсэн цув байхаар нь өмсөж үзээд, нээх таалагдахгүй байсан ч, яахав хямд юм гэж бодоод кассан дээр очоод бичүүлэх гэсэн чинь, орон алдаж онигоонд орсон гэнээ, хаха. Нөгөө цув нь есөн зуун хэдэн мянгын үнэтэй байсан гэнээ, хаха.  

Манай нэг эмэгтэй найз синглэ юм. Тэгээд надад такси олдохгүй их хэцүү байна гээд үглээд байнаа. Тэгэхээр нь би "чи ерөөсөө таксины жолооч найз залуутай бол" гэж зөвлөлгөө өглөө. Зөв биз дээ, хэхэ.

Ойрын үед би Рашаантын 18 хавьцаа субботник хувцастай, халтар царайлцан л тууж яваа шуу.

За тэрч яахав, хаанаас хонины чанасан бэлэн толгой авч идэх вэ? Захиалаад гэртээ авчруулаад ганцаараа бүтэн толгой идмээр байнаа, бүүр шүлс гоожоод байнаа, энэ махчин хүүхний. Үнэтэй рэстраанд бол бүүр дуртай захиалмаар байнаа. Гэхдээ бас сонин юмаа, нээх тансаг рэстраанд орлоо гэж бодии. Тэрэндээ тааруулаад өөрийгөө ганган дээрээ тохируулаад, чамин усаа цацаад орноо гэсэн үг биддээ. Тээд л захиалгаа өгчөөд л хүлээнгээ хажуу ширээний хүмүүсийг бүртгээд л сууна биддээ. Тэгтэл ч миний захиалга ирлээ, манийх нь урд сайхан чанасан толгой уур савсуулаад л, би ч ханцуйгаа шамлаад, нүцгэн гараараа дайрна биддээ. Мэдээж ялз чанасан байгаа. Тэгээд л хуйхыг нь зүгээр л гараараа урж идээд, эрүүг нь гараараа зааж байгаад нэг нэгээр нь мөлжөөд, тагнай, чих мэх, хамар самалдаг гээд идэж болох бүгдийг нь дуусгаад, хуруугаараа нүдийг нь ухаад бас тойруулаад мөлжинө. Тэгснээ үйлчлэгч залууг "миний дүү, эгчдээ энэ тархийг нь хага цохиод аваад ир, аниа нь идэх гэсийн" гээд тархийг нь бас цохьчино. Ингээд юу ч үлдээхгүй иднэ. Би эмэгтэйлэг биш, зэрлэг балмад харагдахаа мэдээд байна. Ингээд Манийг нь хажуунаас харсан хүн айж магадгүй тул, би гэртээ захиалж авчирч идэх гээд байна л даа, хаха.
Бас хаанаас Плэйстэйшн 2-н мэмори карт авч болох вэ?

16 comments:

Anonymous said...

Ha ha......Manai endeh buh yum made in China sh de........

NB, Canada

PS: Soulmate-ee bi uuriin tani blog deer comment oruulj boldoggui ee. Minii pc suuliin ued ih sonin bolood bgaa. Bi New Brunswick baidaggui yumaa. Uuul ni tanai tend 4 jil amidarsan tegeed Vancouver luu nuuseen kkk.

Sorry, Giliin hataan. ;)

Anonymous said...

Hotiin zahduu hoolnii gazruud ihenh n honinii tolgoi butneer n chanadag baih. Harin idseniihee daraa guilgeh eseh 50:50 huviin magadlaltai. Ug n neg idhed ih zugeer hamag torolh orig mineralaa avaad.

Barimalch

Эртний анд. said...

hehe teguul bi seleser nz zaluutai boloh heregtein bna uchir ni yag odoo manai oo-oos us aldaad bna zuv uu kkk

dream said...

аваад явахаар боогоод өг гээд суужээж болдгу муу кк

Anonymous said...

манай найз бид 2 бээжинд очоод, тэгээд булган дээл хямдыг гайхаад 2-3 аар нь авах дѳхѳѳд... тэгтэл $-ийг юань гэж андуурч онигоо болсон ш дээ. Азаар хажууд хогийн монголчууд бгаагүй. Тэгсэн бол хошин шогийн баатар болхгүй юу.
Anon-S бичивэй

Anonymous said...

Бас нэг хэдэн гадаадад чанасан толгой идүүлсэн чинь золтой л муужирч унаагүй ш дээ тэд нар. Хажууд нь зургаа даруулаад энэ тэр, толгойгоо зэрэгцүүлж... тэд нар шүү.
Дараа нь тогоочоор шулуулж хѳшиглүүлээд авчруулсан чинь ёстой гоё хоол бн, амттай гэсэн ш дээ.
Хорооллоос гаднаас нэг чанасан толгой аваад идэх гэсэн чинь амаар нь дүүрэн сэвс байсан ш дээ. Тэгээд юун идэх манатай, хаясан ш дээ дотор муухайраад.,

Anonymous said...

Anon-S хонины толгой тухай дурссан шүү.

Anonymous said...

honinii chanasan tolgoi city nomads-d baidag shde.yag helj baigaa shigee zahialaad huleejaagaad tegeed ... bolnoo.ternees bish gaduur zarjaagaag avch ideed hereggui baihaa.

naraa said...

UB mart-ын ард Монгол гээд ресторан байгаа. Чанасан толгой өвчүү, үхрийн хавирга гээд хүссэн монгол хоол байгаа. Та эсвэл гэртээ дуудуулаад авчруулсан ч болно. Дуудлагаар бүх хоолоо авчирч өгнө. Үнэ ч боломжийн. Хоол гэснээс над руу яриачээ хоёулаа толгой идье. Би одоо ирэх 7 хоногоос явлаа.

Юки said...

би дургүүүшш :P тэр толгойнд чэн гэхдээ хүн огтлоо өгүүл ганц хоёр хазналд

ориг хятад IPone 4 гэж сонссуу :P

Anonymous said...

Sky supermaket dotor PS-ii delguur bdag bsan. tendees memory oldoh baih.

chuups said...

naiz chin huuli batalsan ch heregjihgui l boluu daa kkk

Zoloogg said...

PS2-н мемори гэж яг юу хэлж байна? Хард диск нь гэсэн үг үү? O-o

Эсвэл өөрт нь анх ирдэг 8MB хэмжээтэйг нь?

Anonymous said...

Anon chi ooroo haanahiin hog yum? Yagaad mongol heleer bicheed bgaa yum? Adgiin shaar mini.

Anonymous said...

Хонины толгой бол хаа сайгүй л байгаа... Алтайд орохоор тэнд байдгийм... Номандс бас байна лээ... Нарантуул, бөмбөгөр гээд л зөндөө зөндөө

эсхүл толгой аваад өөрөө чанаж идвэл бүүр болжийнээ...

жигүүр

утас дуугарахгүй л байгаа шүү

Anonymous said...

Oo tiim naad butsah hotdoo solongos hoolnii gazruud haij olood maliin gedes dotron shol (manaihaar hyaramtsag) bas tsus tsutgasan solongos guliash olj idej boloh baihaa.