Sunday, February 12, 2012

2012-2-11

11нд аниа нь Манчэстэрт ирлээ. Бэлфастэд байхдаа тувтан л Мадаам гэж хундлуулээд чухам зугээр мааш өндөр сэтггэдэлтэй Манчэстэр нисэх гээд онгоцны буудал руу таксидлаа. Өмнө нь онгоцны буудлаас буудаллах буудал руугаа таксидахад 12 паунд төлсийн, буцах болоход 6.8 паунд гэхээр нь учрийг асуутал Онгоцний буудлийн такси нь унэтэй байдаг гэнээ. Тэгээд ч надад Бэлфастийн хумуус нь бух юм ни сайхан сэтгэгдэл төруулсэн тул таксиний жолоочид 6.8 паунд биш 10 паунд төллөө. Энд гарын мөнгө төлдөггуй юм билээ, уг нь. Тэр жолооч надад тэрхэн зуур их сэтгэгдэл төрүүлсэн тул баян царайлаад илуу мөнгө төлтөл хөөрхий их баярлана билээ. Туунийг баярласнаа нуухгуй байхад би ч бас их баярлаад, инээмсэглэл төрүүлсэн нуурний арьстай чигтээ буртгуулэх гээд очлоо. Би эрт очсон тул бараг хун байхгуй, оочиргуй байлаа. 3 хун зэрэг буртгэл хийж байв, нэг нь сулраад над руу харахаар нь нуурний баясгалантай гар очоод мэндэлтэл харин ярвайснаа өөдөөс Чи сая юу гэсэн бэ гэж авдгийн, би Сайн байна уу гэтэл дуугардаггуй гэнээ. Нэг муу арьсний узэлтэй Ирланд авгай нэг муу хазгай хэлтэй Монгол авгайг хараад алиргий нь хөдлөөд тэрийгээ нууж чаддаггуй ээ. Бэлфастэд харууд болон шарууд байдаггуй байхаа. Би гудамжинд ганц нэг шар арьстантай тааралддсан болохоос хар хун хараагуй ээ. Манчэстэр руу нисэх онгоцонд надаас бусад нь бугд цагаан байсан шд. Тэгээд нөгөө Ирланд авгай чинь ачаандаа 40 паунд төл гэнээ. Тэгснээ онгоцонд зөвхөн ганц цунх авч орно гэхээр нь би Билээт захиалга хийхэд яагаад ачааний мөнгөө аваагуй ум бэ гэчээд, Лап топ эсвэл зургийн аппаратийн али нэгийг нь ачаанд өгөхийг ойлгохгуй байнаа л гэлээ. Би Лондонгоос БиЭмАй гэдэг орон нутгийн нислэгийн компаниар ниссэн, Манчэстэр руу ФлайБи-ээр нисэж байгаа ум. Манай багш намайг Флайби-ээр буу нисээрэй, наад нислэгээ өөрчил, их муу компани гэж хэлсэн л дээ, гэхдээ Манчэстэр руу өөр сонголт байгаагуй ум. Унэхээр л муу компани санагдсан. Би өөр газар очоод ачааны мөнгө төлтөл харин 30 паунд гэж байна. Тэгээд буцаад очоод оочирлотол яг нөгөө авгай дээрээ дахиад таарчдын. Тэгээд ачаагаа өгтөл, дахин 2 умтай онгоцонд оруулахгуй гэнээ. Би ч За тэгвэл би лап топ эсвэл зургийн аппаратийн аль нэгийг ачаанд өгьэ, гэхдээ эвдэрвэл та нар төлнө биз дээ гэхэд юу гэж төлдгийн гэнээ. Би энэ 2-г онгоцонд авч орж болдгийг мэдээд байгаа тул дургуй хурээд байлаа. Тэгээд миний арын хунийг шууд дуудаад уйлчлээд эхлэхээр ни би хажууд нь жаал зогслоо. Тэгтэл намайг хөөхөөр нь Надаас өөр хумуусийг 2 байтугай л ум онгоцонд авч орж болж байгааг хараад л зогсож байна. Наад хумуус чин 10 кг-ийн гар чэмөдан, бас уургэвчтэй л байна шд, чи намайг ялгаварлаж байна, би чиний супэрвайсөрт чинь гомдол гаргая гээд бас л ачаагаа чирээд мөнгө төлсөн газраа очоод, буртгэл чинь миний лап топ аппарат 2-г онгоцонд оруулахгуй гээд байна яахав би унэхээр ийм дурэмтэй ум бол би зургийн аппаратаа ачаанд чинь өгий дөө, уучлаарай, гэхдээ эвдэрсэн тохиолдолд та нар надад нөхөн төлбөр төлнө гэдэг баталгаа өгчих, плийз гэсэн чинь өнөөдүүл нь буур гайхчихсан, та наад 2-оо онгоцонд авч орж болно шдээ, санаа зоволтгуй уучлаарай гэлээ. Хазгай хэлтэй монгол авгай нөгөө узэлтэй Ирланд авгай руу дахиад л явлаа. Харин энэ удаа нөгөө авгай надаас зугтцан, хажууд нь байсан залуу суудал дээр нь сууж байна. Би өмнө нь энэ залуугаас тусламж хуссэн харцаар харахад надад туслаагуй байж, нөгөө авгайг байхгуйд шууд л бух ум ОК, тавтай зорчоорой гэж хуцдийн. Энэ явдалд би их эмзэглэсээн. Нээх сайхан сэтгэгдэлтэй Бэлфастаас явах гэж байхад, ухрийн суулэн дээр хутга гэгчээр би гомдоод байгаа ум чинь. Хичнээн гомдолтой байсан ч би нөгөө авгай дээр гомдол гаргаагуй, тэр намайг энэ муу хазгай хэлтэн яг гомдол гаргаж магадгуй гэж айсан байх. Цаашаа ороод хулээлгийн зааланд сууж байхдаа хумуусийг хартал, чэмөдаан чирцэн, дээр нь уургэвч уурцэн, зарим хун 3 бөндгөр юмтай л явж байна лээ, би ийм асуудалд их эмзэглэдэг. Харин Монголдоо бол хажуугийн машааны жолооч цонхоо онгойлгоод Хулгайчаа зам тавиачээ, наад будуун бөгсөө замаас аваачээ, Машаан барьж чадкуу замийн бөглөөсөө ч гэдэг умуу, хэн ч юу ч хэлж байсан, тухайн уедээ жоохон эвгүйцээд л мартчихдгийн, сайхан, дунд хуруугаа гозойлговол өөдөөс нь бас дунд хуруугаа гозойлгоод л, алалцвал алалцаад л Монголдоо бол миарах ч угуй. Харин гадаадад ийм мэтхэн уманд их стрээсддэг, дургуй хурдэг, гомддог, мартаж чаддаггуй. Өнөөдөр 12ны өглөө болчоод байхад өчигдрийн энэ доромжлолийг мартаж чадахгуй л байна.
Манчэтсэр луу 1 цаг нислээ, 40 минут нь уулний дээгүүр нислээ, өөрөөр хэлбэл би 40 минутэнд Нар харж баяслаа, тур зуур ч гэсэн гомдож байснаа мартлаа. Харин намайг Нар хараад өөрийн эрхгүй баяр хөөрөөр бялхаад байхад, хумуус оогт тоохгуй байна лээ. Угаасаа бурхэг тэнгэртээ дассан байдаг бололтой. Онгоц газардах гээд дахин уулэн дундуур зусэн ороход надад нөгөө муухай сэтгэгдэл дахин төрөөд эхэлсээн.
За өнөөдөр амралтын өдөр гарч Манчэстэртэй танилций даа.


 Belfastiin gudamjaar alhaj yavsnaa ene modeluudiig haraad uhtlee ineesen. Humuus ni neeh setgeliin hudluluu ilerhiilehgui gazar bi ingeed tachignaad baih ni zohimjgui umaa, haha. Gehdee l saikhan ineesen.
Belfastaas iim dusgaliin zuils avlaa. Ene kuukeldei ni segsger shar ustei, nogoon nudtei, nadtai adilhan haragdaad avtsoon. Bi bas nogoon ungund durtai.
Dugui ni endhiinhnii undesnii hugjmiin zemseg gene, Buugiin hengereg shig, ardaa modon tsohiur ni baina lee. Uuniigee em yamaanii arisaar burdeg gene.
Endhiin gol ungu ni nogoon ungu um. Ene kuukeldei deer baih 3 navchtai urgamal golo bileg temdeg ni um baina.
Nogoon

12 comments:

Тэмээчин бүсгүй said...

Би бүр нэг удаа тийм юм болход шууд гомдоод уйлсий ш дээ.
Одоо март март, бид үргэлж тэдний ѳмнѳ шүү дээ. Тэр хар авгай хэзээ ч тань шиг ингэж явж байгаагүй болхоор дошны амьдралаас ѳѳр юм мэдэхгүй ш дээ.Тэгж бодоод уучилчих.

Anonymous said...

Uu yadag muu avgai ve? Haa gazar iim medrel humuus bhiinmaa...........Manai end ch mer ser iim humuus bii bii......

NB, Canada

wonderer said...

Хүүш зэвүү хүргэсэн bitch вээ? Юу гэж зүгээр өнгөрөөсийн. Арьс өнгөний үзэл гаргасан байнашд. Тэр нислэгийн компаний вэб сайтий нь олж аваад гомдол гаргах хэрэгтэй. Таньдаг мэддэг нутгийнхандаа дахиж энэ аirlineаар битгий үйлчлүүл гэж хэлнэ гээ. Нэрий нь асуусан уу?

chuups said...

yamar baliar yum be unshaj baigaa hernee l uur hureed buhimdaj baina shde , yag ooroo medersen bol delbertsen yavahiin bn l daa yasan muuhain tee? Bi baisan bol gomdol gargatsan l balairch yavah baisan bh daa, ta ch mundag yumaa

zz said...

zevuun avgai ve? uur xurchlee..Gadaad r ih yavbl ene metiig tesej ongorooj xudlaa ineej surah heregtei bhdaa..

Aamregled said...

алмас чинь ...

Гилийн хатан said...

seegii uldeesen bugded bayarlalaa

soulmate said...

ter nogoon huuheldeig bi yag chamtai adilhan yum bna gej haraal shuud bodogdsiishuu. yagaad ch yum buumedee kkk.

Anonymous said...

Udahgui bid evrop baruuniig ezerhiileh, durmee zohioh tsag irnee. Muu hogiin baruunuud!!

Anonymous said...

Hoid Irelanduud ih racist bololtoi bna lee. Bi Dublindaa butsaj ireed, yoh gesiisht, yag gertee irj bgaa yum shig sanagdsan. Baishinguud deeree baahan zurag zurchihsan, huduu mayagiin gazar bgaa biz? Munh nogoon baidgiim bolohooroo nogoon Ireland gedeg hochtoi gazar. Ter 3 delbeetei tsetsgiig shamrock gedgiin, 4 delbeetei taaraldval az jargal avchirdag gej bilegsheedeg gesen bh aa. Hoid Ireland Uvur Mongol gesen ug, tom gurnii erhsheeld bas l zovson ard tumen.

Anonymous said...

End tend yavahad avgaichuud ih novshroh handlagatai baidag yum. bi ch bolomjtoi bol huniig ni harj baigaad zaluuchuud, erchuud deer ni ochihyg boddogiin. Ene setgegdliig emegtei hunii turshlagaar bichlee. Erchuuded ul hamaarah magadlal 99.99%. `

Anonymous said...

Ireland UK 2-yn hoorond niseheer, barag ayataihan suuj amjaagui baihad l buuh bolchihdog gesen, bi yavj uzeegui. Hol nisdeg mani meted ineedtei sanagdaad baidgiin.