Wednesday, February 29, 2012

Цэцэрлэгийн тухай хэдэн үг

Энд хүүхдийн цэцэрлэг нь их цомхон байшинд байдгийн, нээх нүсэр биш. Цаг уур амьсгалтайгаа холбоотой л доо. Ганц дан байшинг дотор нь хэдэн өрөөнд хуваагаад л болоо. Хүүхдүүд ихэнх цагаа гадаа өнгөрөөнө. 3 анги байх ч хүүхдүүд нь холилдоод л байж байдгийн. Хүүхдүүдийг хүмүүжүүлж байгаа нь монголын цэцэрлэгтэй харьцуулахад арай л өөр, тухайлбал, хүүхэд дуртай юмаа хийгээд чөлөөтэй байж болдог, заавал унтах албагүй, заавал томоотой суух ёсгүй гэх мэт. Өөртөө итгэлтэй, хэнээс ч айж ичихгүйгээр өөрийн санал бодлоо илэрхийлж сурна гэх мэт олон сайхан давуу тал байнаа байна. Энд би цэцэрлэгийнх нь сул талыг бичих гээд байна.



Энд Монголоор Сайн байна уу? гэдэг мэндчилгээг бичсэн байгааг олж харна уу. Багш нар л нэт-ээс авч бичсэн байх даа. Надаас л асуугаагүй юм. Өөр монгол хүүхэд цэцэрлэгт байхгүй л дээ.


Энд эд нар юу хийгээд байнаа? хоолоо идэж байгаан, чааваас, хэхэ. Эдний цэцэрлэг нь монгол цэцэрлэг шиг хүүхэд бүрийг ширээний ард суулгаад, өөриймсгөөр хооллохгүй ээ. Монголд бол нэгдүгээрр хоол, хоёрдугаар хоол, цай, компоод гээд явж өгнө шд.
Ингээд гадаанаа, 6 өнцөгт ширээний 1 талд нь багш нь суучихна. Нөгөө 5 талд нь өлсгөлөн хүүхдүүд ээлжээр сууж хоол ч биш, хэдхэн зүсэм юм иддгийн. Энд бол хүүхдийн ходоод агшина доо. Халуун шөлтэй хоол бүү хэл, 2дугаар хоол ч өгөхгүй, дагтан хүйтэн, бэлэн зэлэн юм л өгдгийн. Гадилыг хиам шиг зүсээд, 1 хүүхдэд 1 зүсэм гадил, алимыг 8 хуваагаад 1 зүсэм, кивийг 8 хуваагаад 1 зүсэм, ганц ширхэг пичээн өгдгиймдөө. Би бодохдоо өглөөний цай, үдээс хойш цай уухдаа л ингэж гадаа тав таваар нь оочирлуулж өлсгөлөн хүүхдүүдийг тамладаг юм байхдаа гэж бодсон чинь, өдрийн хоол нь бас яг ингэж оочирлуулаад, нэг тавганд 20 ширхэг гоймон өгч байхад нь ганц удаа таарсын. Өдрийн хоол гэхэд арай л санагдсан, өдрийн 85 долларын үнэтэй цэцэрлэг байж. Тэгээд хэзээ ч цай гэж юм өгөхгүй. Крантны усаа нэг том саванд хийгээд тавьцан байдгийн, хүүхдүүд өөрсдөө л хийж ууна, тэр усыг нь багш нар нь хийж өгөхгүй. Нэг бодлын хүүхдүүд өөрсдөө бие дааж байгаа байх л даа. Мөн ус бол хамгийн чухал шингэн гэдэг утгаараа эсэн бусын жүүс нэртэй өнгөтэй ус өгснөөс дээр байж магад.
Зарим 2 настай жоохон хүүхдүүд оочирлож хүлээж мэдэхгүй ширээний хажууд нь өлссөндөө чарлаад л байна, чарлаад л байна. Хэн ч урдуураа оруулахгүй. Багш нар нь ч гэсэн уйлаад байгаа хүүхдэд эртхэн аманд нь юм хийчихгүй уйлуулаад л байна, одоо яахав дээ, дүрэм бол дүрэм.
Хамгийн мангар санагддаг нь ингэж багш нь хоол өгөхдөө бүх хүүхдэд хоол өгсөн эсэхээ мэдэхгүй. Гадаа хүүхдүүд тоглоомондоо улайраад, хоол өгч байгаа үгүйг анзаардаггүй байхгүй юу. Монголд бүх хүүхдүүд ширээгээ тойрч суугаад хоолоо иддэг бол энд хоолгүй хоцрох тохиолдол манай хүүхдэд зөндөө л байлаа. Тэгээд нээх сэтгэлгүй, хүүхдүүдийг нэг бүрчлэн дуудаад идүүлэхгүй, лааст кооол гээд нээх унхиагүй дуудна, сонссонгууд нь л ирж иднэ, сонсоогүй бол хоолноосоо хоцорно, хохь нь болно.
Би нэг өдөр хүүхдээ эрт авах гээд очлоо, анги руу нь орох хаалганы үүдэнд нэг хүүхэд тасраад унацан, тэгээд бүх хүн тэр анги руу орохдоо гарахдаа тэр унтаж байгаа хүүхдийн толгой дээгүүр нь алхаад л ороод байна, олон багштай юм байж хэн нь ч тэр хүүхдийг өргөөд өөр газар тавьчих сэтгэлгүй. Би ч гэсэн тэр хүүхдийн дээгүүр алхаад л орсон. Ангиас гарахдаа би хүүхэдтэйгээ хамт тэр хүүхдийн дээгүүр алхаад л гарсан.
Манай хөрш Монгол айлын охин өвлийн хүйтэн өдөр гадаа тоглож яваад нойтон өвсөн дээр, уруу газар толгойгоо уруу харуулаад унтцан байхад нь багш нар нь тэр чигт нь унтуулаад л байсан гэж байгаа.
Энэ сүүлийн зургийг өнгөрсөн 5 дахь өдөр авсын байна. Тэр өдөр хүүгийн төгссөн цэцэрлэг нь сургуульд орсон хүүхдүүдээ ангидаа урьж ярилцлага хийсийн, дараа жил сургуульд орох хүүхдүүд асуулт асуугаад л, хэхэ, нээх хөөрхөн. Би завгүй байсан ч зав гаргаад хүүхдээ дагуулаад очлоо. Заавал очих албагүй л дээ. Манай хүү цэцэрлэгийн нэг ангийн анд Хэйдэн найзыгаа санаад, "гэрт нь очмоор байна, хамт сургуульд явмаар байна" гээд байхаар нь Хэйдэнийг ирэх үгүйг мэдэхгүй ч очлоо. Тэгсэн Хэйдэн ирээд ээ. Тэр шар формын хувцастай нь Хэйдэн. Энд 3 өөр формын хувцастай байгаа нь 3 өөр сургуульд явдгийг илтгэнээ. Тэгсэн Хэйдэний хөөрхөн аав нь "Хэйдэн танай хүүхдийг санаад гээд болдоггүй, тэгээд бид 2 энд ирлээ. Зарим баяраар уулзуулж байя" гээд миний утсыг авсан. Өмнөх өгүүлбэрийг "Хөөрхөн Хэйдэний аав" гэж залруулж уншина уу, хэвлэлтийн алдаа гарсан тул уншигчдаасаа хүлцэл өчии. 

Эдгээр зурагнуудыг утсаар авсан болно. Өөрөөр хэлбэл, хулгайгаар зураг дарсан байдал. Хамаагүй хүний хүүхдийн зураг авбал асуудалд орно шүү дээ.

8 comments:

edna said...

хаха бараг асрамжийн газар бнашдэээ, би японы цэцэрлэгийн хоолыг нь бага гээд порцийг нь голоод бсан, тал банана идүүлдэг гэж бодоод бсан чинь наадах чинь бол бүр аймаар юм бн, зүсэм банана хахаха. бас суулгаж хяналттай идүүлдэггүй нь юун хэцүүүн бэээ, хүүхдийг чинь. арай л биш юмаа, чөлөөтэй блгаж болох ч хүүхэд бол хүүхэд шдээ,

edna said...

бас зөв сууж хооллохыг чинь цэцэрлэг нь л сайн хэьшүүлж өгмөөр вмдаа, том болчоод ширээний ард сууж хооллож чадахгүй болвол яаана

MRowan said...

Соёлын хийгээд сэтэхгүйн ялгаа гэж... Гэхдээ л тэр тэр онцгүй талууд нь майр зэвүүн юм байна тийм муухай сэтгэлгүй байгаад дургүй хүрчихлээ ккк

Anonymous said...

Yamar muukhai yum ve? Minii ohin bas end daycare-d yavdag bsiin. Hool ni bas gaigui neg yum suulgaj bgaad ugch bgaa haragddag bsan. Busad esteg ehchuud niileed hel am hiideg bsan bolohoor tegdeg bsan bh. Harin uuh yum ni yag adil yum bna. Manai ohin oroi gertee ireheeree tsangaj uheh gej bgaan yum irdeg bjiilee... Dan us ugnu yostoi balai.....

NB, Canada

chuups said...

deeguur ni alhaad baihdaa yahavdee

Anonymous said...

манайхан тэгээд идэхгүй гэвэл чихсээр байгаад идүүлдэгшт гэтэл энд яаж байна айн .. тэгээд идсэнгүй гэж ээж аавд нь хэлнэ

peakfinder said...

Багаас нь амьдрах чадварыг нь дээшлүүлж хөрвийн аргаар бойжуулна гэдэг шиг юмаа. Ноднин охин маань их сургуулийн ажиллагсадын цэцэрлэгт явдаг байсан, өдрийн хоолоо өөрсдөө авч очно. Харин суулгаад чамбай идүүлчихдэг байсан санагдана. Идээгүй үлдсэнийг нь хаялгүй буцаагаад явуулчихна, түүгээр нь бид хэр идсэнийг нь мэдэж болоод байсан юм бна.
Сургууль нь өдрийн 1 паунд 15 пэнсээр халуун хоол өгдөг юм. Өөрөө идсэн л гэж авдаг ш дээ хөөрхий, идэж байна уу үгүүй юу гэж хардаг хүн байхгүй байхоо.
Хөлс мөнгө авдаг цэцэрлэг бол жаахан ахиухан хоол унд өгчихөж болдоггүй юм байх даа. Гэхдээ монголчууд бид хүүхдийг хэт их идүүлж байж амардаг муу зуршил бий. Эд нар бол ямар нэг бие физиологийн өөрчлөлт орохгүй бол болж бна гэж үзээд л өнгөрдөг юм шиг санагдсан...

Anonymous said...

1. Huuhdiig hoolgui shaham bailgana gej yu gesen ug ve? Tiim ih mungu avch baij. Endehiin tsetserleguud yamar baidgiig sudalna aa.

2. Hehe, 'hevleltiin aldaa'-g zalruulaad unshchihlaa.