Thursday, March 22, 2012

4 сарын 1нд сагсны тэмцээн болно

Сиднэйн Монголчууд уламжлалт сагсны тэмцээнээ зохион байгуулна гэнэ. Мань чинь хазганаад тоглолтой биш дээ, өнждийн билүү гэтэл өнгөрсөн жилийн Алтан медаль авсан багийн нэг гишүүн жирэмсэн болсон тул хүн дутсан бололтоймаа, тэдний багийн 2 ч гишүүн намайг багтаа тоглооч гэж утасдаж байна. Уг нь ноднин манай багийн ахлагч тэмцээний дараа "та дараа жил өөр баг маг руу урваж шарвахгүй, яг л энэ багтаа тоглоно шүү" гэж хатуу анхааруулсан юмаа. Би тэр амлалтаа ч санаж байна. Өнгөрсөн жил манай баг ямар медаль авсныг сонирхвол эндээс уншаарай.

За тэр ч яахуу, нөхөр надад сам бэлгэнд өгсөн тухай бичлэгийг хийсэн орой манай нөхөр надад "ингэхэд шампууны эрклааманд тоглодог гоё үстэй хүүхнүүд чинь амьдрал дээр оригоороо, бүүр гудамжинд явжээдгийн байна шдээ" гэж авчээн, хаха. Манай ноён амьдралдаа үсээ намируулсан хүүхэн анх удаа харж байгаа нь тэр юмуу эсвэл эмэгтэй хүний гоо сайхныг харах билгийн мэлмий нь огцом нээгдсэнүү, их л том нээлт хийсэн аятай гайхаад л гялалзсан намирсан асгарсан гоё үсний тухай магтан дуулав, хаха. Би "үсээ самнаж байгаа хүүхэн сайхан харагддаг юм байна" гэж ташаа боджээ, үсээ самнацан хүүхэн сайхан харагддаг бололтоймаа.

3 comments:

MRowan said...

Товчхондоо нөхөр тань таны наад үснээс чинь уйдсан биш үү? Бүр цаашилбал таны эршүүд эрэгтэйлэг цоглог төрхийг харж дасаад танаас эмэгтэйлэг тийм нэг үс гэзгээ намируулсан налинхай энхрий төрх хайгаад байгаа шиг санагдав ккк

Гуталчин said...

kkkkk uulguniin bee yaj gaihshirsan bol gehees ineed hurchlee

Damdaa said...

ha ha ha, tegbel minii hogshin usee samnaad baihaas yahab.