Wednesday, March 21, 2012

Цагаан сараар болсон яриа

Австралийн иргэншил авсан цөөн хэдэн Өвөр монгол, уйгуур хүмүүс энд амьдардаг юм. Тэдний нэг болох Ц хэмээх уйгуур залуутай хэдэн хором хөөрөлдсөнөө хүргии. Тэрээр энд эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд, монголчуудын уулзалт цугларалтанд ирдэг, монголоо гэсэн сэтгэлтэй хүн билээ. Би түүнтэй өмнө нь Далай ламыг Сиднэйд ирэхэд анх удаагаа, дараа нь Монголчуудын холбооны нээлтэн дээр 2 дахь удаагаа харж байсын. Харин энэ удаа би өөрөө түүн рүү очиж яриа өдлөө.
ГХ: Сайхан шиэнэлж байна уу?
Ц: Сайхан сайхан
ГХ: Нутаг ус хаана билээ?
Ц: уйгуур хүн байнаа
ГХ: өө Шинжааний монгол хүн байнашдээ
Ц: тиймээь харин та яаж мэднээ, танай монголчууд Өвөр монголоос өөр монгол Хятад улсад байдаг гэж мэддэггүй, муу
ГХ: харин тиймээ, би ч бас саяхнаас л мэддэг болсон
Ц: та манай том хотын нэрийг мэдэх үү
ГХ: мэднээ, Өрөмчи
Ц: би анх удаа манай хотын нэрийг мэддэг, бас хаана байдгийг нь мэддэг монгол хүнтэй таарлаа. танд баярлалаа
ГХ: ингэхэд Шинжааний монголчууд Ар монгол руу чөлөөтэй зорчиж чадах уу
Ц: үгүй, биднийг гадагшаа явуулдаггүй, зөвхөн хятад хүмүүс л чөлөөтэй зорчдог. Бидний үнэмлэх дээр монгол гээд бичцэн байхыг уншсан цагдаа нар биднийг явуулахгүй
ГХ: аа тийм үү. Гэхдээ чи австралийн иргэн юм чинь монголд очиж үзэв үү?
Ц: өнгөрсөн жилийн 7 сард би монголд очсон, сайхан байна лээ


Ц: та нар хазара монголчуудыг монголд авчирч сургадаг гэдгийг мэднэ
ГХ: тиймээ, эхний 3 оюутан ирээд сурч байгаа
Ц: сая бүүр их 22 оюутан авчирсан гэсэн?
ГХ: би мэдээгүй юм байнаа
Ц: та нар тэр холын хэл өөр, шашин өөр хүмүүсийг авчирч байхаар биднүүсээс авч сургаачээ
ГХ: Эхний 3 хазар оюутныг монголын засгийн газар бус Цахим өртөө гэдэг төрийн бус байгууллага авчирч сургаж байгаа гэж би ойлгосон.
Ц: бид нар монгол хэлээрээ ярьдаг, монгол бичгээрээ бичдэг монгол хүмүүс байнаа

Ц: манай нутагт байдаг казак хүмүүс их муу хүмүүс байдаг. Ар монголд байдаг казак хүмүүс хир вэ?
ГХ: сайн мэдэхгүй байнаа, гайгүй байхаа, манай монголын иргэн хүмүүс
Ц: би монголд байгаа казакуудыг монгол хэлээ заахгүй, сурахгүй, бүх албаа казак хэлээр хөтөлдөг болсон гэж уншсан, үнэн үү?
ГХ: үгүй байхаа, Монгол улсын албан ёсны хэл бол Монгол хэл. төрийн ажил Монгол хэлээр явагдах ёстой.
Ц: Танай казакууд монгол дахь Косово болчих вий гэж би санаа зовдогоо
ГХ: өө тийм үү, баярлалаа. Үгүй байхаа.

Ц: Монгол улс биднийг иргэнээ болгож авахгүй юм байхдаа, бид хүлээгээд л байдаг?
ГХ: одоохондоо манай улсын чадал муу байнаа. Бас иргэнээ болгоод авах гэхээр баахан хятад хүн иргэн болох гээд байдаг ч юм уу, болгоомжлол байдаг байхаа, би сайн мэдэхгүй байнаа.
Ц: би нэг санаа хэлье. Монгол хүмүүсээ Монгол улсын иргэн болгож авахын тулд иргэн болох хүсэлтээ тавьсан хүн бүрээс монгол хэлний шалгалт авахад л болоо. Хятад хүн харь хэлийг сурдаггүй, энэ үнэн шүү, жнь энд 20-30 жил амьдарчаад англи хэл сурч чаддаггүй. Бүр л энд төрөөд өсөөгүй бол англи хэл сурахгүй үхдгийн. Танай монголд ч насаараа амьдарсан хятад хүн монгол хэл сураагүй л байгаа. Хүүхдүүд нь төрөөд өсөөд монгол хэл сурсан байж магад. тэгэхээр монголын иргэн болгохдоо Монгол хэлээр шалгалт авнаа гэвэл хятад хүмүүс тэнцэхгүй, монголын иргэншил авч чадахгүй.

Бид нэг иймэрхүү юм ярилцаад, тэднийх манайхыг гэртээ урьсан бөлгөө. Манай хичээлийн өрөөнд Шинжааний хятад овутан надтай суудгийн. Түүнтэй бас хэдэн юм яриадаа.
Би: танай Шинжааньд амьдардаг монгол хүмүүсийг гадагшаа явуулах дургүй гэдгийг сонслоо. Яагаад тэгдэг юм бэ? гэсэн чинь манай өрөөний хужаа надад итгэхгүй байнаа.
Тэр: миний монгол найз нар гадаад руу яваад л байдаг шд
Би: та нарын пааспортыг чинь үзээд монгол гээд биччихсэн бол явуулдаггүй юм бишүү
тэр: пааспорт дээр Хятадын иргэн гэдэг өөр үндэс угсаа байхгүй
би: тэгвэл та нарт өөр иргэний үнэмлэх гэж бии юу
тэр: байгаа. аан тийм иргэний үнэмлэх дээр үндэс угсаа бичдгийн
би: танай Шинжааний монгол найз чинь монголоор ярьдаг юмуу?
тэр: үгүй, тэд нар монгол хэлээ мэдэхгүй монголчууд, багаасаа хятад сургуульд сураад
би: аан тэгвэл монгол хэлээр ярьдаггүй, хятад хэлээр ярьдаг учраас чөлөөтэй гадаад явж болдог юмуу?
тэр: одоо тэгж л таарлаа

Аль дээр Цагаан сараар, ийм хэдэн яриа болсон.

Жич: Нараагийн комээнтийг уншаад би яахаараа Уйгар гэхийг Уйгуур гэж бичдэг байнаа гэж өөрийгөө гайхлаа, хаха.

10 comments:

Nogoohon said...

Харин тэр Шинжааны уйгарчууд чинь их өрөвдөлтэй гэсээн. Өнгөрсөн жил Монголд ирцгээсэн юм. Тэгсэн нэг эмээ их өрөвдөлтэй юм яриад байсан. Хэдэн жилийн өмнө ч юм бэ дээ, монголчууд арагшаа нүүхдээ тэднийг тэнд нь газар усаа манаж бай цаг сайхан болохоор мянган тэмээ тууж ирээд нүүлгээд аваад явна гээд орхиод явсан юм гэсэн. 1000 тэмээ тууж ирээд нүүлгээд аваад явна гэсэн чинь яалаа нүдээ хөхөртөл харлаа сэтгэлээ шархалтал хүлээлээ гээд уйлаад байсан гэсэн.

Devil said...

Хазара-ыг гаргаад өөрсдийгөө оруулах санаатайм байна лгэж ойлоодоо.

peakfinder said...

Bodoh l asuudal bgaa yum... Avaya geheer nogoo hyataduud n' bas olon yum yariad salahgui baih l daa. Ug n' hyatadaas avah ajilchdaas mongol helnii shalgalt avdag bolbol bas uil hergiig dohuuleh yumbolov uu?

Тэмээчин бүсгүй said...

Торонтод энэ Хазарачууд дүүрэн байна лээ

Монриалд бас Ѳвѳр Монголчууд дүүрэн, Монголоо гэсэн хүмүүс байдаг ш дээ хѳѳрхѳн

zz said...

bid l Mongoldoo torson bolhoor..zovxon oorsdiigo l jinxene mgl gj oilgodog yum bnaa..uneheer Mongol hun bj MOngol orondoo amidarch chadahgui bl ayamar l olig baiv gjdee..
yaj ch bodsn orovdolteimaa..hedii oor orond torj osson ch gsn oorsdiigoo Mongol tustai gj bodogdood bdg bhdaa..

Barimalch said...

Shinjaanii Turkestan zaluutai yariltsaj baisan tedniihen ih olon Mongol ugtei yum bilee.

Anonymous said...

Сонин юм аа, шинжааны лал шашинтан одоогийн уйгур биш, харин буддын шашинтай эртний угсааны шар уйгуртай уулзсан юм аа даа...

Анон-С сонирхов.

bayabaga said...

uigur bish mongol hun yum bish uu??

shinjaand torguud, hoshuud, bayad, dorvod mongol humuus bii..

uigur hun tegj mongoloor yarihgui bailgui

Зочин said...

энд уйгар гэж андуурсан байхаа... Шинжааны монгол хүн бололтой...Шинжаанд 180 000 орчим монгол бий. Торгууд, цахар гээд ...монгол хэлтэй, монгол бичигтэй. Харин уйгар, турк, унгарууд бол яг нэг удам угсааны хүмүүс. Тэд орхон сэлэнгийн сав газарт амьдарч бсан. Тэгээд баруун зүгт нүүдэллэж одсон хүмүүс...Уйгарууд бол хэл, соёл, шашин шүтлэг энэ тэр нь бүгд лалын шашины хүмүүс шүү дээ...

Anonymous said...

Шинжааны шар уйгур гэдэг үндэстэн монгол хэлээр ярьдаг юм.
Харин нөгөө уйгурууд бол лалын шашинтай, түрэг хэлээр ярьдаг.

ГХ-таны "уйгур" гэсэн нь зөв.

Анон-С.