Thursday, March 29, 2012

Өмнөх бичлэгийн тухай бодлоо

Өмнөх бичлэгийн сэтгэгдлүүдийг уншаад бас хэлмээр юм гараад ирлээ хө. Би хүүхдүүдийнхээ сурлаганд санаа зовж л сууна. Том хүү одоо 11 настай боловч тооны хүрд бүрэн мэдэхгүй гэвэл та нар итгэх үү? Сургуулийн хүүхдүүд нь цэцэрлэгт явж байгаа юм шиг зүгээр л тоглоод байна, тоглоод байна. High school-д орж байж шахдаг болтоймаа. Даалгавар гэж хүүхдийн тоглоом шиг хэдэн юм өгдөг ч тэрийг нь манай хүүхдүүд хийнээ гэж байхгүй. Ангийнх нь хүүхдүүдийн талаас илүү нь хичээлээ хийхгүй. Энд бүх хүн их сургуульд орно гэхгүй болохоороо тэр юмуу цөөхөн хэдэн хүүхэд л хичээлээ хийгээд байх шиг.

Би хүмүүсийг хүүхдийнхээ хичээлийг хийлгэнэ гэхээр гайхдаг байлаа. Яагаад хүүхдүүд нь өөрөө хичээлээ хийчдэггүйен гэж. Би болон манай нөхөр багадаа хэнийг ч хичээлдээ оролцуулж байгаагүй болохоор л гайхаж байхгүй юу. Тэгээд өөр дээрээ ирэхээр л ойлгож байна. Хүүхдийн хичээл хийлгэнэ гэж том ажил юмаа. Би өөрийнхөө аав ээжид атаархаж байнаа, охин нь өөрөө хичээлээ хийгээд, аав ээж нь хүүхдээ хичээлдээ ямар байна, хичээлээ хийж байна уу, ямар дүн аваад байна гэж нэгээхэн ч санаа зовохгүй нээх амар. Гэтэл манай хүүхэд яг л хажуудаа мануулж байж л хичээлээ хийнэ. Над шиг өдөржин сургууль дээрээ байж байгаад, орой нөхрийг ирэхээр дахин сургууль дээрээ очиж суудаг хүнд хүүхдийн хичээлд анхаарах чадал ч алга. Хичээл хийлгэх гээд хүүхдээ загнаад байж болохгүй. Зодож бүүр болохгүй, цагдаа дуудаад өгчиж мэднэ. Эндхийн хүүхдүүдийн цүнхэнд нь ямар ч ном дэвтэр, үзэг харандаа байхгүй, зөвхөн lunch box байдаг. Яахав зөв хүн болж хүмүүжиж байгаа ч монгол дахь үеийн хүүхдүүдээсээ сурлагаар асар ихээр хоцорч байна. Монголд очихоороо Математикийн болон Монгол хэлний багш хөлсөлж, бид ч уйгагүй хичээлийг нь хийлгэж байж нөхөж авах байх.

Одоо тэгээд багшийн хүүхэд муу сурдаг гэж нэг үг санаанд ороод байгаа шд, хаха. Хэдэн жилийн өмнө манай 10 жилийн ангийн 3 хүүхэд санамсаргүй уулзаж гэнэ. Яагаад тэр 3 уулзчихваа гэсэн чинь тэр 3-н хүүхдүүд нь хотын Тооны олимпиадад оролцоод, хүүхдүүдээ хүргэж өгч таарчилд. Би бодлоо "манай ангийн энэ 3 дунд сурлагатнуудын хүүхдүүд мундаг юмаа, эд нар хичээлийг нь давтуулна ч гэж юу байхав, гэхдээ манай 3 азтайен, хүүхдүүд нь өөрсдөө ингээд хичээлээ хийж байдаг", хэхэ. Ангийн 3 маань бүгдээрээ манай 10 жилийн дунд сургуулийн багш нарын хүүхдүүд байсан, багадаа бүгд л Эх орны алтан гурав авна, 1 нийх нь зарим дүн нь 4, ихэнх нь л 3 байсан, нөгөө 2 нь улаан дунд сурлагатан байлаа. Энэ тухай би ангийнхаа өөр онц сурлагатан, одоо шүдний эмч найзтайгаа ярьж байгаа байхгүй юу. Тэдний охин болон манай хүүхдүүд онц сурдаггүй дээ. Амьдрал ийм байна даа, хаха. Багшийн хүүхэд муу сурдаг гэдэг чинь үнэн болоод явчлаа, монголд очоод багшлахаа больдог ч юм билүү гэсн.

За өмнөх бичлэгийн хүүхдийн сүүлийн ингэж яриаг бодлоо. Хүн хэхэрчээд уучлалт гуйх нь зөв юмаа, яалтчгүй хүмүүст чамайг хэхэрснийг харах сонсох чадвар байна. Харин унгачаад заавал уучлал гуйгаад байх шаардлага алга. Нээх анхилуулж анхилуулчаад, уучлалт гуйх нь "сая би унгачихлаа" гэж зарлангуутаа унгасаа өмчлөөд байх нь зохимжгүй юмаа, дуугай л өөр хүн рүү гайхсан царайгаар хараад өнгөрөх нь дээр юм байна шүү зөвлөхөд, хаха.

10 comments:

Dreamer said...

Хаха за зөвлөгөөг сайн ойлголоо.

Тэр сургуулийн асуудал нэг талаар зүгээр юмаа тэ. манай монголд бол тэгээл бага ангиас нь хамаг юмаар шахаал хөөрхий нялх амьтдыг зовоочиж байгаа байхгүй юу...

zz said...

hairn timee..manai baga angi arai aimaar shaxdag shuu..manai xuu daalgavraa hj barhgui..emee ni suuchihsn bichij bdg bsn shd kk.

zz said...

emee ni bs ugleed..arai denduu ih daalgavar ogxiimaa gd l ..

Devil said...

Багшийн хүүхд муу сураад,эмчийн хүүхд өвдөөл билүү бохир ,барилгачны хүүхд орон гэргүй гэж худлаадөө.Танай хүүхд багшийн хүүхд гэдгээс хамааралгүлийм байна гэж бодлаа

Delgermaa Erka said...

ер нь тэгээд хэцүү лдээ .. гэхдээ монголд бол аймар шахдыштд.. аягүй айдаг энэтэр бйсан .. гэтэл наадуул чинь бас их дажгүй л өсөж байгаам байна.. Тэгээд яахуудээ би бодсын хэрэгтэй юманд нь шах гэж.. тоог шахаад байсан миний тооны пропессор болсоннь хаана байгаам

Delgermaa Erka said...

ер нь тэгээд хэцүү лдээ .. гэхдээ монголд бол аймар шахдыштд.. аягүй айдаг энэтэр бйсан .. гэтэл наадуул чинь бас их дажгүй л өсөж байгаам байна.. Тэгээд яахуудээ би бодсын хэрэгтэй юманд нь шах гэж.. тоог шахаад байсан миний тооны пропессор болсоннь хаана байгаам

Anonymous said...

Sorry (танай хүүхдээс сурав),
ѳгүүллэгтэй холбогдолгүй бичлэг болой.
Нэг хэсэг хаагдсан байсан юу болоо вэ? Олон ааштай гилийн хатантан бэ?
Эсвэл хэн нэгэн хакердаад хаалттай блогийг нээчихэв үү? :)

Анон -С чадан ядан үзэглэбэй.

Anonymous said...

Манай эхнэр хүүхдэд шууд л хариугий нь бичиж ѳгѳѳд хуулчих гэдэг юм ш дээ. Ѳѳрѳѳ муу сурдаг байснаа мэдэхгүй...
Нѳгѳѳдүүл нь дуртай гэдгийг яана.

Анон-с... shame...

Anonymous said...

Hicheeliin hotolbor baruund sul muu baidag uchiraas huuhduud ert har tamhind ortoh, bur zarim n etseg ehiinhee uudag eldev emiig hulgailj mansuurah, ohid n 15 nastaigaasaa jiremsleh geh met gaj uzegdeluud amerikt ih duulddag.

wonderer said...

deer bgaa anonymous-t
aanhaa ter amerik oron bol tegeed duusaj bgaam bna l doo ireedui ni bol tiimee ntr.