Tuesday, March 20, 2012

Байгаль орчинд ээлтэй ээж

болсынш мань чинь. Ядуу оюутан хүн яахуу дээ автуусны мөнгөө хэмнээд дугуйдаад л байна. Өглөө гэрээс гарахдаа дугуйгаа түрээд, хүүхдүүдээ дагуулаад зам  хөндлөн гараад, хэсэг явжуугаад сургуулийн хашаагаар нь дугуйгаа түрсэн чигтээ ороод, дугуйгаа нэг модны ёроолд пааркалнаа, хаха. Тээд бага хүүгээ ангид нь хүргэж өгөөд, буцаад дугуйгаа түрээд, сургуулийн хашаанаас гараад, дугуйндаа морддын. Үдээс хойш би өөрийнхөө сургуулиас дугуйдаад, хүүхдүүдээ аваад дугуйгаа түрээд гэртээ харинаа. Маниас өөр дугуйчин ээж аав энэ сургуульд байхгүй ээ, бүгд л машаанаар хүүхдүүдээ хүргэж өгч авна. Тэгсэн хүүхдүүдийн сургуулийн захиргаа нь манийг автуус машаан хэрэглэдэггүй Байгаль орчинд ээлтэй ээж гэж өргөмжлөөд сургуулийн захирал нь над нэг цаас, бас өглөөний цай хамт уух урилга өгсөн шд, хаха. Монголд дугуйгаар хүүхдээ сургуульд хүргэж өгвөл хүүхдүүд бусдаасаа ичэх байх даа гэж бодогдлоо. Энд улиралдаа сайн сурсан хүүхдүүдээ захирал нь нэг удаа өглөөний цайнд урьж, хамтдаа баахан шаагилдгийн.

За тэрч яахуу, блог донгоосоо салах гээд хэд хоног блогоо хаагаад өнөөдөр нээтэл дөнгөж хэдхэн хоног блог хаалттай байсан болж таарлаа, хаха. Маний баруун хөл гишгэхээр өвдөөд дугуйдах байтугай явахад өвдөөд.
       Хормойгоо ширчээд
       Хоёр гурван хүүхэд дагуулчаад, дээр нь
       Хазганаад хэрэг алгаа.
Эмчид очвол "шингэн юм сайн уугаад, сайн амар" гэх байх гэж бодоод очихгүй байгаа шд, хаха. Нээрээ Монгол улс капитализмыг алгасаад гэдэг шиг мань чинь Авгай насыг алгасаад шууд эмгэн насандаа очиж яваа юм боловуу, таяг тулах л дутаад байга. Тээд машааны жолооны ард суухаараа гэртээ диваан дээрээ сууж байгаа юм шиг, баруун хөлөө зүүн хөлөн дээрээ ачиж байгаад, зүүн хөлөөрөө тоормос хааз энтэрээ удирдаж байндоо, лагуу, хаха.


Нээрээ төрсөн өдрөөр нөхөр над сам бэлэглэсэн шд. надтай сууснаасаа хойш намайг үсээ самнаж байхыг огт хараагүй гэнээ. үсээ самнаж байгаа хүүхнүүд гоё харагдгийн болвуу гэж бодлоошд. Тээд бодтол би сүүлийн 18 жил оогт үсээ самнаагүй, сэгсийчээд л яваад байсан байх юмаа.

12 comments:

Dreamer said...

Ийййй хөөрөхншд таныг блогоо хэдхэн хүнд нээлттэй болгосын байх гэж бодоод зөндөө гомдовшд тэгсэн ашгүй нээчиж. Б.О.Э.Ээжээ өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн мэнд :)

Delgermaa Erka said...

хэхэ эгчийгээ аймар санасаншт та намайг битгий энгэж гунирхалд оруулжээ.. энэ хүмүүс их амар блог бичихийн би болохоор бичих гэхээр лгар таталзаад уншсаар таардаг болох нээ

zz said...

hi..ergej irsend thx..
harin bi bs namaig l shoovdorlochloo gj bodsii shd..tgsnee genet sanaad omno n haahad bs yag iim msg garch bsn bolxoor kk..

18n jil usee samnaagui gsn chn hahaha zondoo ineele shde..tgl chi ih shingen ustei bh aa..shingen ustei xumuus us ni arzaidaggui bolxoor ugaagad l xataaahd zgr bdg shd ..

Tsatsral said...

Nadad bol nileen udaan l haalttai baisiim shig sanagdaad baigaam daa!

Anonymous said...

neesend bayarlalaa. xaxa 18 jil sam heregleegui genuu. sevsger ustei humuus tiim baidag shdee. bi bas sam gej medeh chgui getel nuhruud gaihdag baihnee xaxa

Гуталчин said...

ongorson ch gsn torson odriin mendiig tever duuren az jargalin hamt belegleyee kkk

unen tsoglog huuhen shuu bicheed bdgim shtee

wonderer said...

Хэхэ зиа манай үүгээр морилох нь дээ.Яаг хаагуур яахаа яадиймшдээ.Тэхээр би бас юугаа яана гэж тохирно.

smile said...

eoo xaachij geed mail yavuulj erx xusex gej bailaaa ashgui dee

Tsomo said...

Blog-oo butsaj neesend thanks shuu. Ogloo bolgon orj haraad l bailaa. Ug ni udahgui huuhendee gej...

naraa said...

Төрсөн өдрийн мэнд хүргэе ээ эгчдээ. Хоёулаа толгой хувааж идэх яриа хэвээрээ шүү.

peakfinder said...

Saihan orgomjlol avsan baina sh dee, bayar hurgeye. Torson odor chin ' hezeeg medehgui ch bas humuusiig duuraigaad mend shuu...

peakfinder said...

Oo martah gej bna. Yurunhiidoo iimerhuu ovchniig yoga hiij namdaadag yum sh dee. Naaduul chin' bas paracetamol uu gene.
Minii ovdogoor uye uye hatgadag, yoga dasgal heden odor hiichiheer tegesgeed namdchihdag. Turshaad uzeerei...