Tuesday, March 6, 2012

Цагаан сарын тухай хуучирсан бичлэг

Сиднэйн Монголчуудын Цагаан сар хэзээ боллоо? зөндөө олон хоног өнгөрчээ. Лав л бүтэн сайн өдөр байсын гэхгүй юу. Ингэж өдөр тодорхой бус поост хийж л байдаг тээ, хаха.
Мань чинь нэгийн даваанд ялаад, хоёрын даваанд ялагдцаан, хэхэ. Үнэн шүү үнэн гэм. Эмэгтэйчүүдийн гар барилдаанд орсоноо ярьж байгаа санаатай.


 Энд 4 баг уралдах гэж байгаан. Энэ шуудайнууд нь Австралийн шууданд хэрэглэгддэг уут. Австралийн шууданд нилээн хэдэн монголчууд курьер хийдгийн, мануусыг бодвол цалин өндөр, бас тодорхой зоон дотроо хаягаар шуудангаа тараах тул бинзээн бага зарцуулна. Мануус бол хаа хамаагүй явдаг тул 7 хоногт 200 долларын бэнзээн зарцуулж байна. Өмнө нь 150-г зарцуулдаг байсан ч одоо бэнзээний үнэ өсөөд байнаа. Мануус Австралийн шууданд ажиллах боломжгүй юмблээ. Нэгдүгээрт, мануус эндхийн жолооны үнэмлэхтэй байх ёстой. Энийг авах чинь бас их ажил, нээх төвөгтэйм билээ. Хоёрдугаарт, Австралийн иргэн эсвэл энд амьдрах эрхтэй хүмүүс шууданд ажилладаг. Зарим монголчууд бид нарыг энд оршин суух эрхгүй ч ажиллаж болно гэдэг ч, НО л гэж байналээ.
Энд нэмээд статусын тухай цухас дурдий. Эндхийн монголчуудыг статусаар ангилбал:
1. Австралийн иргэн монголчууд
2. Автрали улсад оршин суух эрхтэй монголчууд
3. Оюутнууд
4. хараар ажиллаж амьдардаг монголчууд гэж ангилж болох юм. Эдгээр монголчуудыг амьжиргааны түвшнөөр нь эрэмбэлье:
1. мэдээж Австралийн иргэн монголчууд
2. оршин суух эрхтэй монголчууд
3. Хараар ажиллаж амьдардаг монголчууд
4. хамгийн ядуу нь оюутнууд, хаха, мануус эмзэг бүлгийнх.


 Үзүүр түрүүний 2 бөхийн барилдаан. Бөх тайлбарлагч маань: Увс аймгийн Хяргас сумын харьяат, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, үндэсний бөхийн дархан аварга, олимпийн мөнгөн медальт гээд микропооноор зарлахаар нь анхаарлаа хандуулдгийн байгааздээ, Бөх тайлбарлагч үргэлжлүүлж байнаа: чөлөөт бөхийн дэлхийн аварга, сурган хүмүүжүүлэх ухааны дэд дооктор гэхээр нь Ямар мундаг бөх энд барилдаад байнаа, яахаараа надад анкээт СиВи-гээ өгөөгүй эр хүн энд байдаг байнаа гэж мэгээд чихээ дэлдийлгээд л Бөх тайлбарлагч үргэлжлүүлнэ: Хорлоогийн Баянмөнхийн нутгийн залуу бөх үзүүр түрүүнд үлджээ гэдгийн, хаха. Тэр бөх тайлбарласан залуу их хөөрхөн хөөрхөн юм яриад хөгжилтэй л байлаа, аниа нь насны доройтолд ороод юм санахаа больжээ.

Энд хэдэн тоть байна вэ? Хаа хамаагүй зураг шахчхиймаа, энэ күүкэн. Цагаан сарын өглөөний зураг гэж хүчээр энэ гарчгандаа наая даа, хаха.

7 comments:

Тэмээчин бүсгүй said...

Сайхан шинэлжээ, манайхан бөх барилдаагүй, дуулаал бүжиглээл, би бол идсээрээн байгаал дууссан ккккккк

Anonymous said...

Hi,
Ar nuruu ni ongorhoi sexy daashinjtai tsoglog busguy shuu:)


CHMG

Delgermaa Erka said...

сайхан шинэлсэн байна.. энгэхэд өөрөө хэрхэн тэмдэглэснээ бичээгүй байгаам бишүү гэр бүл энэтэр нь яасан

zz said...

7-8 toti bgmu.

Anonymous said...

ter ehnii zurgan deer bgaa zaluuchuud yagaad shuudai bogsondoo ugaltsiin bandaashgui bgaamuuu
mishaa

Anonymous said...

bas bi totitoi bolmoor bna gehdee yaridag shuu bas nogoon esvel tsenher onggtei
mishaa

www.gegeen.com said...

PS: Ene erembelelt ni arai hudlaa bnaa. Tetgelegtei oyutnuud darjin harlagsadaas deeguur orlogotoi, yahav tansag heregleendee l tarchlaad bdyn bgaz.

Huviaraa surch bga oyutnuudaas bas etseg eh ni joohon tarchigduu bol neeree hetsuu l haragddyn. Bas irgenshil, PR-gui jijig huuhedtei mongolchuud ih yadarsan uls bdyn. Harin irgenshiltei hedees gadaad huntei suusan, ajil hiidgui, australia nohrooroo tejeelgedguud n' Orshin suuh erhtei hedeesee iluu garna gej baihgui l bh gej bodohyn?