Wednesday, October 10, 2012

Гэмшил

Мань чинь одоо баахан гэмшжээн. Гэмшихээ зогсооё гэж оролдсон ч гэмшээд байхын, хэрэг алга.

Стрээст орсон байхдаа би аймхай болсон байснаас гадна бас их уцаартай болсон байлаа гэж би дээр бас бичсэн байх л ёстой гээд дэлүүрээд явчуул. Одоо болохоор би юундаа тийм бяцхан бяцхан юман дээр үхчих гээд уурлаад байснаа бодохоор гайхах юм.

Жишээ 1: Сургуулийн дотор гадна усан сангийн гадна эмэгтэйчүүдийн ердөө 4 шүршүүр байх. Усны хичээлээ тараад тэр шүршүүрт оочирлоноо. Уг нь доод давхарт 20-30 шүршүүр бий л дээ. Гэхдээ нүцгэн биенийхээ гоо сайхныг магтуулан хамаг биенээсээ ус дуслуулаад доод давхар луу явах чинь төвөгтэй лд. Тээд усны дасгалаас гарч ирсэн хэдэн эмээтэйгээ оочирлоноо. Тэгсэн нэг өдөр нэг шүршүүрт орох гээд дотор байгаа хүнийг хүлээлээ. Уг нь химитэй усаа зайлаад гарах л зориулалттай юм шдээ. Угаасаа "шүршүүрийг 3 минут ашиглана уу" гэдэг сануулга ханаар дүүрэн. гэтэл Азиуд аймаар ашигч, толгой дараалан гэрийнхээ усыг хэмнээд тэнд бараг 20-30 минут ичихгүй хамаг биеэ цасан өвгөн болтол нь савандаад, хирээ үрээд зогсоод байдаг байхгүй юу. Миний өмнөх орсон байсан охин бас хирээ үрээд бөөрөнхийлээд салдаггүй. Би нөгөө стрээстэй хүн шилэн хаалгыг нь нэвт харж байгаа шд, хаалгыг нь тогшоод "Хурдан гараачээ хүүрээ, ард чинь олон хүн чамайг хүлээгээд байна" гээд хэлээд хаясан. Гэхдээ тэнд миний ард хүлээж байсан хүмүүс бол миний л талд байгаамлд, уг нь. Одоо болохоор би юундаа тэгж тэвчээргүй зан гаргасан юм болдоо гэх жишээний.

Жишээ 2: Өмнө нь дэлгүүрт оочирлож байхад цагаан авгай ирээд урдуур ороход нь би тоодоггүй, нэг ёсондоо би 2-р зэрэглэлийн хүн гэдгээ хүлээн зөвшөөрдөг байлаа. Гэтэл стрээстэй байхад нэг цагаан авгай урдуур дайрахаар нь Аррр гээд л хэдэн үг хэлээд урдуураа оруулахгүй гээд хэрэлдсэн. Гэтэл одоо би яаж байна, стрээс байхгүй болсон чинь буцаад 2-р зэрэглэлдээ орцон, тэр муу авгайг урдуураа оруулжил байхгүй, сүртэйеэн гэж өөрийгөө гайхан толинд харлаа.

Жишээ 3: Миний хуучин байранд манай сургуулийн лаб байдаг байв. Тэгээд оюутнууд туршилт хийж байгаад утаа униар гаргаад, аваарийн дохио хангинаад, биднийг байрнаасаа гар гэж цагаан хоолойгоор зарлана. Бид ч хамаг юмаа хаяад гарах ч хэзээ ч гал мал гардаггүй байхгүй юу. Заримдаа би өрөөнөөсөө гарахгүй, дотроосоо түгжээд суучихдгийн. Нэгэн стрээстэй өдөр аваарийн дохио дуугарлаа. Би корридорт гараад иртэл Жон бас өөдөөс гараад ирлээ. тэгээд надтай хамт явах санаатай байхаар нь би алхаагаа удаашруулаад Жоноос хоцорсон ч Жон бүүр удаан алхаад намайг хүлээгээд байдаг. Би 2 давхарт бууж ирэнгүүтээ гэнэт жорлон ороод Жоноос хоцорчихъё гэж санатал өөдөөс нэг эмэгтэй гарч ирээд хурдан байрнаас гарахыг санууллаа. Би "хурдан жорлон ороодхий" гэтэл харин өөдөөс нөгөө эмэгтэй НО гэснээ намайг шат руу түлхдэгийн. тэр эмэгтэйн зөв лдөө. Гэхдээ энд ингэж хүнд бүдүүлгээр гар хүрч байгааг би оогт хараагүй бас стрээстэй хүний дургүй дороо л асдгийн байгааз дээ. Би Жоны хажууд тэр эмэгтэй рүү "доонт таач мии" гээд нөгөө түгшүүрийн дохионоос чанга орилоо хаясан. Одоо бол би тэр үйлдлээсээ ичиж байна, намайг шат руу түлхээд унагачихсан байсан ч яахав дээ.

Жишээ 4: хамгийн их харамсаж байгаа нь, стрээстэй үедээ би хүүхдүүддээ маш муухай хандаж байсан. Ёстой л хүүхдүүдээсээ уучлалт гуймаар байна.

Гэхдээ би өөрийгөө болохгүй байнаа гэдгээ мэдээд эмчид хандаж, намайг стрээсдүүлээд байсан 2 хүнээс салсандаа би өнөөдөр их баярлаж байнаа. Ёоо үүнийг бичихэд бас тэр үеийн аймшигт өдрүүд санагддаг гэнэ шд. Өөртөө сургамж болгоод үүнийг бичлээ.

Би бас бодоод байгаамаа. Ийм сайхан тайван нөхцөлд гурав дөрвөн жил байж сурчаад иймхэн юманд стрээсд орсон байх. Тэрнээс монголдоо, монголын нөхцөл байдалд дасцан байдаг тул иймэрхүү жижиг сажиг юманд стрээстгүй л байсан байх тээ.

10 comments:

miracle said...

Кк зарим нэг хүнд бол зөв л хандсан байна шд тэр стресснээс болоод жишээ нт тэр дэлгүүрийн оочер дайрдаг хүнд. Харин хүүхдүүдээсээ уучлалт гуйх хэрэгтэй би бас заримдаа ууртай үед хамаг ойр дотныхон руугаа хашгираад хаядын. Тэгээд 1 цагийн дараа бодож бодож би юунд ийм муухай зан гаргаваа гээл гэмшээл бүгдэн рүү нь уучлаарай гээл мсж бичдийн.

Нээрээ хадуурахад манай дүү нэг шалгалтан дээр муу авчаад ээжид муу авсанд уучлаарай гээд мсж бичиж байсан шд ээж элгээ хөштөл инээгээд уурлахаа мартчихсан хэхэ

chuups said...

gehdee neeree bas zarim yum deer bol torloh aashaa gargasan ni l deer gej bodjiin kkk

Delgermaa Erka said...

"Хурдан гараачээ хүүрээ, ард чинь олон хүн чамайг хүлээгээд байна"
хэхэ энийг уншаад инээд их хүрэв.. инээд хүрлээ хэхэ .. яг үнэн .. хужаа нар угаасаа тэгдйн .. хужаадаа ч тэгдэг байсан .. угаагаад л суугаад байна угаагаад л суугаад байна

Delgermaa Erka said...

тэрмуу хүүхэн урдуур дайрдаг нь яажийгаам .. аягүй сонин санагдчихлаа .. тэрмуу юу юм бэ .. би бүр гайхчихлаа .. алмас чинь пэндийсэн авгай л байгаа биз

Anonymous said...

huuree gedeg chin honey gesen ug geed orchuulaad baisan biluu, kkkk

Anonymous said...

ter urduur dairdag humuust zov l handsan bna shdee. yun 2r zereglel ve davartsan yum. australia-d iim sonin racist yumuu? europuud teguul hajuud n ystoi gaiguim bna

Anonymous said...

ter urduur dairdag humuust zov l handsan bna shdee. yun 2r zereglel ve davartsan yum. australia-d iim sonin racist yumuu? europuud teguul hajuud n ystoi gaiguim bna

peakfinder said...

Жишээ 2 ба 3 -ыг уншихаар Австрали бас эвгүй газар юм уу гэж бодогдож байх чинь. Ер нь уур уцаараа гаргаж байх нь зүрх судсанд сайн гэж байгаа ш дээ. Ил гаргадаггүй хүмүүс чинь хамгийн түрүүнд чад хийдэг юм гэсэн. Би стрэстэй ч бай стрэсгүй ч бай болохгүй юм таарвал шууд л хэлчихдэгээ.

Dreamer said...

harin ter estrees chin ogt medegdehgui baijiisnaa negmedehed l uurlechihsen bdiin bna shd. bi ooriigoo aygui gaigui immune gej boddog bsan chin negmedsen chin geriinhendee neeeh hereggui yumnaas bolj uurlaad, nuguuduulee zagnaa zagnaa yavtsan bdiin. teriigee genet anzaaraad shuud gereesee garaad yavsan :(

gegeen said...

Хурдан гараачээ хүүрээ, ард чинь олон хүн чамайг хүлээгээд байна"
хэхэ

ene odoo orchuulgiig ni umshval yamar yum baihym buldaa gah gah gah. hel medq hun bol bur huurendee tulaad ch nemergui bur bachimdahyn bn da hahaha.

.. яг үнэн .. хужаа нар угаасаа тэгдйн .. хужаадаа ч тэгдэг байсан .. угаагаад л суугаад байна угаагаад л суугаад байна

hooh tiim tseverch yum u. ter songio mongiony uner ni teed daragdchihgui yugaa hiigeed bdyn bulaa


za za teed estrees depreesnii uyee sxn davsan yavdald bayar hurgey, bi bol buur baihgui, streesduulegchdiigee zad kickdeed sanaa amarsan kk.

chiree l gevtjaahgui.

harin ter 2nd class bol araichigdee, jijhen setgej, jijhen amidardag nohduudeer hureeluulj, bas uusaj chadsan n sxn bj bolohyn shw.