Saturday, October 6, 2012

Ховдог бэрийн ичгүүртэй түүх

Надаас өөр хүн бол ингээд тэнэг түүхээ олонд дэлгээд суухгүй л байх даа. Одоо яаая гэхэв гэсн.

Би жирэмсэн болохоороо аймаар иднэ, байнга өлсөнө, бүр шөнө босож байгаад иднэ гээд бод доо. Шал тэнэг байгааз. Би эхний 2 хүүхэд дээрээ бүр 100 кг болсон гээд өмнө бичлэгтээ дурьдсан байх ёстой. Идээд л байхаар чинь таргалаад л байна шуу даа. Давхар үедээ мангас ч дан үедээ ганц аяга хоолны ходоодтой шүү. Нааг аймаар мангас гээд бодуузай (муухай санаа нь зовов. сурв).

Одоо түүхээ яриидаа. Одоогоос арван дөрөв таван жилийн өмнө юмуу даа. Анх зуны амралтаараа хадмындаа очлоо, жирэмсэн гар. Тэр нутгийнхан холоос яваа айлчин гийчнээ "Цай уулгана" гэдэг нэртэй хоолоор дайлдаг байхгүй юу. Тэр нэг өдөр биднийг Омбоо гэдэг айлынх гэртээ Цай уу гэлээ. Хадам ээж нөхөр бид 3 очлоо. Омбоогийнх шинэ бэрд зориулаад хонь гаргажээ, гэдэс чаначихаж. Манай хадам ээж "хотын бэр гээд байхад гэдэс чанаж өгөөд яадаг Омбоогийнх вэ, аягүй бол энэг хотын хүүхэд гэдэс идэж чадкуу дээ" гээд л дотроо бодож суув гэнэ. Гэдэс боллоо, том төмпөн дүүрэн гэдэс гаргаад бидний урд тавьж, нөхөр энэ тэр юм огтлоод өөрөө хаа нэг амандаа хийчээд эхнэртээ голдуу өгөөд байх юм гэнэ. Манай нөхөр тас хөдөөнийх юм байж толгой гэдэс ааруул энтэр идээд байдаггүй шд. Жирэмсэн эхнэр ч өгсөн болгоныг нь гусаад байна гэнэ. Тэгтэл нөхөр төнпөнтэй гэдсээ цаашаа тавьжээ. Гэтэл жирэмсэн эхнэр нөхрийнхөө чихэнд юм шивэгнэж байна гэнэ, бодвол "дахиад огтлоод өгөө" гээд байгаам байлгүй. Нөхөр үгүй гээд байгаа болтой байх юм. Нэг харсан нөгөө цүдгэр эхнэр холдуулаад тавьсан төнпөнг урдаа тавьж байгаад идэж өгч байна гэнэ. Манай хадам "овоо доо миний муу охин хотынх ч гэсэн гэдэс иддэг юм байна" гэсэншүү юм бодоод, нааг үнэлцэн сууж байна гэнэ. Манай ээж бол гэдэс чанаад үлдэгдлээр нь пришки хийж өгдөг байсан юм. Гэтэл тэр нутгийнхан үлдсэн гэдсээ хөшиглөөд, шөлөнд нь хийгээд будаа хаячихдгийн байна. Ёстой тасархай амттай хоол болжээ. Зуны халуунд гэртээ гал түлээд гэдэс чанаад байгааг хэлэх үү аймаар халуун. Ингээд би нэг аяга хоол идчихлээ. Хадам "овоо доо охин маань хоол голохгүй амар амар" гэж сайшаан бодов. Би гараа өргөөд хоол нэмүүлье гэж байгаад 2 дахь аяга хоолоо гударчлаа. Хадам "яаанаа, энэ хүмүүс намайг Хадам ээж нь хоол өгдөггүй байх" гэж бодож байгаа байхдаа гэж санаа нь зовжээ.
Нөгөө жирэмсэн ховдог чинь бор салфетка (00-н цаас. орч)-наас тасдаж аваад хөлсөө арчингуутаа Ахиад нэг хийчэх гэжээн. Хадам "ишшш, миний муу хүү энэг ховдог хүүхнийг тэжээж хүчрэхгүй ээ" гэж бүр айсан байгаам, хаха. Энүүгээр зогсохгүй, биднийг явах гээд босоход Омбоогийнх өгөх юмаа олж ядаад байхаар нь ховдог бэр "энэ гаргасан хонины толгойгоо өгчих, гэртээ хариад нөхрөөрөө хуйхлуулаад, хадам ээжээрээ чануулаад би ганцаараа идчии" гээд ичихгүй хонины толгойг нь гялгар уутанд хийгээд аваад харьсан гэж байгаа, хаха.

Ингэж хотын бэр нь нэг суудал дээр 3 аяга хоол иджээ. Тэр цагаас хойш тэр нутгийнхан хонь гаргаж гэдэс чанах  болгондоо нөгөө муу ховдог бэрийн түүхийг байн байн ярин хөхрөлддөг болжээ, хаха.

Нээрээ одоо болтол манийг чинь тэнд магтаад байгаа муулаад байгаа нь мэдэгдэхгүй ингээд яриад салахгүймаа. Яаж болиулдаг юмбдээ, хэхэ.

21 comments:

Barimalch said...

5 star post baina!

ZAYA said...

Жирэмсэн байсан гэж цайруулахаас өөр яахав дээ, ккк

Саран авхай said...

Жирэмсэн байсан юм чинь ямар хамаатайен, хихи

Anonymous said...

haha ,like :)

Anonymous said...

Ойрд ийм хөгжиилэй зүйл олж уншаагүй юм байна.Байхан инээж авлаа.

naraa said...

Хахаха ёоо ёоо шөрмөс шөрмөс. Шөрмөсөө таттал инээлээ.

Delgermaa Erka said...

хэхэ яахуудээ жирэмсэн л байсым байгааздээ

Anonymous said...

Haha ta neeree alnaa, ingej ilen dalangui bichdeg tani taalagddag shuu. Tedgeer humuusiig odoo boltol ineelgeh tuuhtei bn gedeg ta harin ch buyantai hun bishuu ai

Anonymous said...

Sainuu Giliin Hataan, chinii blogiig 2007 onoos chini avahuulaad negd negengui unshlaa... hugjiltei bichsen baina. Tanii blogiig unshaad baihaar, australi joohon hezuu gazar shig sanagdaad yavchlaa, tanii huu uvduud turgend 750 dollar tulsun gej baih, bas ajil oldohgui currier hiisen geed. Yur n australid jijig business hiihed hir ve? Ta bas bairnii yne amerikaas ynetei gejee. Amerik Australi 2 iig hoorond n harichuulahad, haana n ilyy bolomjiin gazar ve? ta udahgui bichih temdeglelee, australiin sonirhoj baigaa humuust zoriulaad, yaagaad australi gej bas davuu sul taluud Ameriktai harichuulaad bichvel mash ih bayrlana shyy.

miracle said...

Кк харин ч идэхгүй идэхгүй гэжийснаас сайхан идчихсэн нь урьж байгаа айлд ч уриулж байгаа танид ч зүгээр шд кк. Би бол тэгээл идмээр л санагдвал юун санаа зовох идэж л орхидог шд кк тэхдээ одоохондоо арай хадамд гараагүй болохоор ийм түүхтэй болоогүй байгаа. Тэгээд ч хонины гэдэс, толгой ч сайхан хоол шүү дээ

Anonymous said...

бор салфетка (00-н цаас. орч)
hahaha

Мишаа said...

oo neree sayahan T neg gazraas honinii gedes avchraad uhtree idsiishde, amt ni oor bdiin bilee

chuups said...

uramtai iddegiin bn daa

БЭГҮ said...

haha nadshig iddiin bn da
bi odoo ingej iddeg hun jiremsen boluul buten honi sanaa zovj ichku idhiin bn da hahahahaha
teged hadmiin tani nutagt ochij ter yriag uur yria bolgoj uurchilj uguhuus hahaha

zz said...

hehe..tom ayrianii sedev bolj dee.

Anonymous said...

:) Nice story.

Namuujin N said...

Saihan tuuh bainoo. Bainga unshdiin baigaan. Saihan tuuhuudee bichij baigaarai :-)

Nerguibaatar said...

Tegj l baig yadgiin, jiremsen hun l bgaa biz. Teriig ni golood idku baisan bol yah baisiin tegeed? Esvel jiremsen boldoggui bertei bolmoor baisiimuu?

Гилийн хатан said...

Анон-д. Австралид жижиг бизнес эрхлэх талаар би оогт сонирхож байсангүй ээ. харин бизнесээ бүртгүүлэхэд маш амархан онлайнаар ердөө 5 минуутанд бүртгүүлдэг. Чи Гэгээн болон Алимаагийн хуудаснаас энэ талаар илүү мэдээлэл олж үзэх байхаа

gegeen said...

toogdoj bn gdg chini chi amidarch chadaj bgaagiin shinj shw

Lkhagva said...

Saina uu Gyliin khataaan blogoo ergeed hutulj baigaad chini sonirholtoi bichleg orululj baigaad chini talarhaj bna.