Wednesday, October 10, 2012

Надад ажилсаг байсан үе байдгийн шүү

Аниа нь ингээд өдөрт 2 бичлэг шахна гэдэг бол блог донтолт сэргэжээ гэж хэлж болох. Эсгүүл стрээс ор мөргүй алга болсны шинж ч байж магад гэж дүгнэжээн. За за аль эрт 20 жилийн өмнө би ямар аймаар ажилсаг бас бизнэсстүүдэнт байснаа өнөөдрийн энэ өндөрлөгөөс харахад итгэмгүй санагджээн.

Одоогоос 20 гаран жилийн өмнө, манийг эвлэлийн гишүүн болоод гишүүний татвар 20 мөнгөө ээж ааваасаа гуйж төлдөг байхад ардчилсан хувьсгал ялваа. Манай аав ээж 2 ардчилалыг дэмжээд, шууд л намын гишүүний батлахаа хураалгаад намаасаа гарч байлаа. Яагаав тэр үед ганц л намын тогтолцоо байсан шүү дээ гээд илүү юм бичээд байдгийн. Аав ээж ч тэтгэвэртээ гарлаа, амьдрал ч барааж эхэллээ.

Намайг 10 ангиа төгсөхөд орос руу биднийг явуулахаа больсон байсан үе. Тээд Монголын их сургуулиуд төлбөртэй болж эхэлж байв. Намайг оюутан болоод эхний жил төлбөр маань 13000 төгрөг, 2 дахь жил 27400 төгрөг, 3 дахь жил 54000, төгсөх жил 104000 төгрөг болж, жил бүр сургалтын төлбөр 2 дахин нэмэгддэг байв. Би яагаад ингэж ой ухаан сайтай хүн шиг мэдээд байгаамбээ гэгүүл, би өөрөө сургалтын төлбөрөө төлдөг байсных. Би чинь аймаар бизнес хийнээ, кк.

Би арван жилээ төгсөөгүй байхдаа айлуудын картын барааны норм болох бор гурилыг оочирлож авч цуглуулна. Айлууд бас их цамаан, цагаан гурилаа авчаад, бор гурилаа авдаггүй байсан юм. Манайх бор гурилаа өөрсдөө идээд, цагаан гурилаараа гурилан идэх юм хийж зарнаа. Манай орцноос баруун тийш 4 дэх орцны ОО-н өрөөг бид түрээслээд, угаалтуур жорлон суулгуулаад, айлуудаас ширэм нь ажиллахаа больсон 2 Лысьва плытка олж тавиад тэндээ үйлдвэрлэл явуулдаг байв. Одоо харин тийм 00-н өрөөнүүдэд айл амьдардаг байх шүү. Би гөөхий, янз бүрийн пульчик, тэргүүн, еэвэн хийдэг байсыншд, мундаг уу, кк. Элсэн чихрийн сироп буцалгаж байгаад, тэргүүн пульчик энтрийн дээгүүр нь хана буддаг багсаар нөгөө сироопоороо будна. Еэвэнгийн дотор шанзыг арвайн гурил үзэм шар тостой хуурч байгаад хийнэ. 7 давхар еэвэнгийн хэвтэй, тэрүүгээрээ давхар еэвэн хийж 1500 төгрөгөөр зарна. Ингээд янз бүрийн боов шоов хийх их амархаан. Тэгээд 1000 барааны дэлгүүрт нэг дангуу, 50-р дэлгүүрт нэг лангуун дээр нөгөө хийсэн боовнуудаа аваачиж өгнө. Би л зөөдөг байсан юм. 1000 нэрийн барааны дэлгүүр рүү алхаад, 50-р дэлгүүр рүү 3 эсвэл 5 ноомэрийн тролэйбуусаар боовоо чирээд явнаа. Ингэхэд манай дүү эрэгтэй юм байж яагаад зөөгөөд өгдөггүй байсан юм болоо гэж би одоо гайхаад байдгийн, огт хийлцдэггүй байсан мөртлөө. Бодвол ичдэг байсан байхаа. Би ч гэсэн бас боов зөөхөөс их ичдэг байсаан. Яджаахад боовоо хийдэг орцны 8 давхарт манай ангийн Б, 2 давхарт нь параллель ангийн Б, тэгээд дээдэх доодох ангийн баахан хөвгүүд амьдардаг. Мань чинь тэр өмхий орцыг гоё боовны үнэрээр дарж байгаам чинь. Тэгээд боовоо хийж хийж дэлгүүрт хүргэж өгөх гээд гарахаар тэр орцны үүдэнд нөгөө баахан банди нар арзайтлаа хийх юмгүй сууж байна. Би чинь онц сурлагатан тэгээд боов хийгээд зөөгөөд байна гэдэг маш ичгүүртэй санагдахыг хэлэх үү. Орцноосоо гарч чадахгүй хэсэг зогсож байгаад, чи ингээд дандаа боов зөөхгүй шдээ, яадгийн гараад явчаачээ гээд зүрх зориг ороод, боовнуудаа чирээд гарна, нөгөөдүүл чинь "боов чинь ямар гоё үнэртэймбээ, боовноосоо амсуулаач" гээд баахан намайг шоолноо, хаха. Тэр үе аймаар тэнэг санагддаг байжуулээ.
Хажуугаар нь бас бууз хийж гудамжинд зарнаа, кк. Тэр үед ямар ч хувийн хэвшил бий болоогүй, гуанз, хоолны газар, кафе энтр байдаггүй, гудманд "бууз аваарай" гээд хашгирахад л нүд ирмэхийн зуур дуусдаг байсан урамтай үе шуу даа. Манай том ах жоохон байж байгаад л шуудай дүүрэн хонины хөлдүү толгой авчирч өгнө. Манай дүү өвчөөд, ээж бид 2 шулаад бууз хийж зарнаа. Хонины толгойны буузны шөл нь нээх гоё бор өнгөтэй, аймаар гоё амттай. Тэр үедээ бид нар хийсэн буузнаасаа цадталаа идэж үзээгүй, зарахаа л боддог байжээ гэж. Одоо би монголд очоод хонины толгойгоор бууз хийж цадталаа иднэ гэээд бүр занацан байгаа, хаха. Аймаар идхийн донтон. Нэг удаа парадоксын өмнө буузаа зараад зогсож байсан чинь миний тэр үедээ дурлацан байсан нөгөө ангийн эх орны алтан 3 сурдаг хулигаан гар яг намайг чиглээд иржээн. Нээрээ шигтгэж хэлэхэд хаа газрын хулигаанууд майр царайлаг тээ. Би ч бушуухан 10-н ногоон хувингаа таглаад эргэлээ. Өнөөх чинь араас "бууз авъяа" гэж байна, би ч хурдаа нэмээд, хувингаа санжигнуулаад гүйлээ, ичсэндээ. Дотроо намайг арай ч таниагүй байхаа гээд л зугтлаа. Тэгтэл харин нэрээр маань "Хүүе, Гилээ би мөнгий нь өгиишдээ" гэж орилдгийн. Надад бол сургуулийн тэргүүний сурагч гудманд бууз зарж байгаа нь үнэхээр гутамшигтай байсан тул "газар цөмрөөд би газрын гаваар алга болоод өгөхийнсаан" гэж машид хүсч байсан ч яджаахад газар нь цөмөрч надад туслаагүйлд, хаха. 

Ингээд 2 куурсээ төгстөл боов буузхан хийж, 3-р куурсдээ ороод бизнесээ өргөжүүлээд, хаха, аймаар бизнес хийж байсан юм шиг, нэг лангуу түрээслээд, нэг ТҮЦ ажиллуулдаг боллоо. Бүр хагартлаа баяжлаа гэхгүй юу, хаха. Тэр лангуу түц ажиллуулах чинь аймаар амархан, зүгээр нэг газраас юм авчраад хэдэн төгрөг нэмээд зараад байдаг, биед амар, мөнгө ч илүү олдог, гудамжинд бууз зарснаас хамаагүй нэр хүндтэй, хаха. Нээрээ би боов шоов хийдэг байхдаа нэмүү өртөг үйлдвэрлэдэг байсан байхгүй юу даа.

Би оюутнууд дотроо баян, их мөнгөтэй байдаг байсан ч 90 ээд оны эхээр 4000 төгрөгөөр тоглогдсон Сараагийн тоглолтыг горойгоод үзээгүй л юм даа.

Үүнээс хойш түүнээс хойш аниа дахин хэзээ ч бизнес хийж байсангүй ээ. Одоо тэгээд залхуу ч болж, гар маань ч модон болж. Конээц фиилмаа.

24 comments:

miracle said...

Кк хөгжилтэй юмаа. Намайг 10н жилд байхад манай ээж манай сумын цахилгаан станцын дарга байсийн кк цахилгаан станц ч гэж нэг салбар нь л даа. Тэгээд тэр үед айлууд аймаар их тогны өртэй. Манай ээж чинь дарга нь байж байцаагчтайгаа адилхан л үлдэгдэл хөөнө. Тэгээл нэг удаа манайхан гэрээрээ хот явах болоол орой нь юмаа бэлдээл тэгсэн ээж ажлаасаа нилээн орой ирснээ айлуудад цахилгааны өрөө төл гсн мэдэгдлээ өнөөдөр тараахгүй бол явж чадахгүйнээ гээд дүү бид 2 хот яюах бөөн хүслэн. Ээ ээж явъя л даа гээл. Тэгээд ээжид хуваарилагдсан 2 байранд ээж, аав, дүү бид 4 мэдэгдлээ оройдоо тарааж дуусгах болоод дүү бид 2т манай байрыг өгчихдөг байна шд харанхуй болчихсон та 2 байрныханыгаа таних юи чинь гайгүй аав ээж 2 нь хажуугийн байранд тараая гээд. Би тэр үед чинь 7р анги манай байр яджийхад манай үеийн мангар олон бандитайг хэлэх үү кк хаалга тогшихоор чинь тэд нар нь л хаалгаа тайлж өгч байгаам чинь би тэгсэн аягүй өр нэхэгч царайтай юм муухай царайлаал мэдэгдлээ өгөөд кк тэр үед л ёстой газар цөмрөөд ормоор санагджийсаан.

Meegaa said...

Hahah oyutan bhad ch unen goroidog bas guriideg bjee, avtus 50 tog suuhaa boliod uzemtei urel avch idchiheed 2 avtus damjij yavdag ger luugee alchchihdag bj bilee. Ter ued bas Napoleon geel tort zardag bsan tee.

hooligan said...

hahaha so funny and real stories

nice post!!!

chuups said...

hairan yum urgejiluulehgui tegsen bol tom company boss bolson baihgui u.

peakfinder said...

Үгүй мөн амьжаргаатай оюутан байжээ..

gegeen said...

shuteenii maani toog 1-r nemj yahnuudee kk.

bi ter oloon jiliin omnoh durd chini unan tusan durlav.

odoogiin ondorlog deerees geheer ch oodoo oliij harah aviyas dutlaa hahah

Barimalch said...

Mundag aj ahuich asar archaatai oyutan baijee ooroo. Ulamjilalt ardchilsan niigemd bol tiimerhuu humuus n shuud terbumtan bolj duusch baina l daa. Michael Dell n Dell pc-gee yag oor shig shig chine ehelj hiigeed delhiin brandiig bii bolgoson. Bi bas manai eej neg gazar ajil olj ogood surah buh zardlaa 1 jild olood ajillaad daraa n heden jil oyutan gej guisen he he.

soulmate said...

намайг 7,8д байхад яг тэр хэцүү үе нь байжээ, бас л зах дээр хуушуур зараал зогсжийсон чинь ангийн хэдэн банди нар эргэлдээд, газар бас л надад цөмөрч тус болоогүй.
Дутуу гуцуухан хүүхэд насаа гэж...

byambaa said...

bi bas end bas bichiy gesnee boliod blogtoo oruuldiimuu gej bodloo, bi bas zuv zugeer suudag humuusiin derged uur shig chin biznesman blaa gej... gehdee deer ueiinhee bichlegt halit neg durdsan ch bj magad

Delgermaa Erka said...

тэр чигээрээ явсан бол одоо тэгээд өгөөж чихэр боовны үйлдвэрийн эзэн гээд суужийх байждээ хөөрхий

Anonymous said...

3-4, Paradox ussun gazar.. bugd l saihan sonsogdoj baina shuu he he... Arban jild zah deer zogsodog bailaa ..hajuugaar ni tereg turj.. naizuud taaraldana bagshtaigaa taaraldana... yanz yanziin l eum boldog baij bilee...

Anonymous said...

Намайг 10 жилд байхад манай ээж ТҮЦ-тэй байсы шд...Манай ээж өөрөө багш болохоор сургалт сайтай гээд намайг 11р сургуульд оруулцан, тэнд нь дандаа баяка айлын хүүхдүүд явдаг, би ТҮЦэндээ суухаасаа мангар ичдэг байсан. Бараг суудаг ч үгүй байсым дөө. Тэгсэн нэг намрын өдөр би яалт ч үгүй сууж таараад, самар зараад байж байсан чинь манай ангийн нэг мангар баян хүүхэд ирээд самар авы гээд зогсчдын. Тэр үед 1 аяга самар 150 төг байлуу даа, надаа 100 төг өгөөд жоохон самар авы гэхээр нь би ичсэндээ аяга дүүрэн самар өгчөөд ширээн доогуураа нуугдцан. Одоо бодохоор юунд нь ичдэг байсан юм болоо гэж гайхдын.

Unshigch said...

чи мундаг байжээ.
http://zahidal.blog.banjig.net/post.php?post_id=109709

Nerguibaatar said...

Ter uyed bi bas oyutan, mah avaarai geed l bairnuudyn dund orilood zogsoj baij bilee. Bas torguulsoon.

Улаан Малгайт said...

Тэр үед хүн бүр л нэг юм хийчкээл, айл бүр л нэг юм босгочихгээд үзээд байж дээ. Би бас ширэн нүүртэй байсаа байс кнкн

zz said...

yooh uhtlee ineelee shd..ter gazar tsomrood ogohgui tee..

bi bs eej oroid vogzal dr xool zarnaa..namaig yav gd..bi icheed ayvhugi..xool g ni hj ogood ulddeg bj bilee..

manai 2 eregtei duu vagon dotor undaa zarnaa..

hun bur l amidrax gj guriij bj dee...odoo tim hun ch bhugi bolj dee..

tiim bsniig bid nar ene niigemd sain ayvah chadaltai bdg bhaa..

xoorxii eej mini, tom bolson oxin huuhed oligtoi gutalgui gd l egchiihee ohinii olon goyo gutlaas guij irj bj bilee..

odoo manaih eejin egchiinhees sain yavna..duu nar bugd mundag bolsn.. bi ch gsn ter oxinoos odoo bur iluu gutaltai bolson :D

Delgermaa Erka said...

bi bas suu zardag baisan neeree.. zah deer zogsdog bsn

Bat said...

ta mashaan avsan bh aa :P

bi hoer saya tugrug-r yu hiih uu geel uduriin bosol shunin zuud bolod suuj bna shdee ,

Koyuki said...

Ajaa ajilsag aa ugaasaa :)

Orchidee said...

Yaay getsuu uy baisan shuu neeree. Respect girl :)

Lkhagva said...

He he hugjiltei tuuh bna. Surgaltiin tulburiig harahad 1992 ond oyutan bolj baisan um bna gej bodloo zuvuu?

selenge said...

Yamar hugjiltei sonirholtoigoor bichdgiin yadjiihad. Untmaar bhiin unshmaar bhiin.

selenge said...

Yamar hugjiltei sonirholtoigoor bichdgiin yadjiihad. Untmaar bhiin unshmaar bhiin.

selenge said...

Yamar hugjiltei sonirholtoigoor bichdgiin yadjiihad. Untmaar bhiin unshmaar bhiin.