Friday, October 12, 2012

Өмнөх поостыг жоохон тодотгоотхии


Эхлээд аймаар ууртай гарчиг өгсөндөө хүлцэл өчии, кк. Дараа нь уншсан чинь ууртай санагдаад байна гэш.

10-н ногоон хувин гэж дотор тал нь цайвар цэнхэр өнгөтэй паалан, гадна тал нь ногоон эсвэл шар өнгийн паарантай тийм 12-13 литр ордог, томоо тагтай хувин байдаг байсан даа. 

Одоо би харамсдгийн. Нөгөө хулигаандаа буузаа заржил байхгүй тээ. Тэгээд кармаанаасаа гаргаж өгсөн үрчиисэн хэдэн төгрөгийг нь жаазанд хиичээд л харж суухгүй тээ, хаха. Эсвэл аягү бол үнэгүй өгчих байсын болвуу, кк.

Манай ээж л хөөцөлдөж гүйж байж, орон сууцнаас тэр 00-н өрөөг түрээслэсэн. Би 10 жилийн хүүхэд тэр өрөө мөрөө түрээслэх ухаан байгаагүй лд. Гэхдээ айлуудын каартны гурилыг би ганцаараа зөөж, боов шоовоо өөрөө хийж, бас хүргэж өгдөг байлаа. Ээж тэгсгээд боов шоов хийлцэхээ байсан. Түц, лангуу түрээслэхийг ээж л бас хөөцөлдсөн. Тэгээд түц болон лангуундаа би л ганцаараа дэнжийн 1000-н захаас автуусаар бараа зөөдөг байсан шд. 2 том цүнхээр дүүрэн хүнд бараа татаад, сүүлдээ миний мөр зулгарцан, өвдөөд байснаа санаж байнаа. Манай дүү эр юм байж яагаад ч бараа зөөгөөд ч өгдөггүй байсан юм, муухай эрхийн тэнэг байсын байгааз, кк. Манай 2 ах аль эрт тусдаа гарсан тул дүү л надад туслах ёстой хүн байсан байгаа юм. Оюутан байхад аав маань нас барсан тул ээж бид 2 л ээлжлээд лангуу түцэндээ сууна даа.

Манай лангуу 3-р хорооллын одоогийн хүнсний захын хажууд Гоёл чимэглэлийн бараа гэж байхад, тэр дотор байдаг байлаа. Харин замын ард Москва рестраан, 24-р шуудангийн салбарын хажуу дэлгүүрт одоогийн Номингийн Баярсайхан эхнэртэйгээ хөгжим элэктрон бараа зардаг лангуу түрээслэдэг байсын. Эхнэр нь жирэмсэн лангуун дээрээ зогсоод, Баярсайхан урагшаа синга энтр рүү нисэж бараагаа татна. Баярсайхны дүү Энхбаяр бас хамтардаг. Бидний бизнес арай өөр өөр түвшнөөс эхэлж байсан юм. Хамгийн гол нь бидний зорилго өөр байсан. Би бол ажил дээр гартлаа түр зуур, оюутан байх хугацаандаа мөнгөөр дутахгүй гэж л ажиллаж байсан. Тэд бол өөр сүүлдээ компани холдинг байгуулсан.
Бас ар тал бас их нөлөөтэй. Баярсайханы аав соц үед худалдааны байгууллагад том алба хашдаг, хүүхдүүдийнхээ бизнес эхлэх гарааны мөнгийг өгч чадаж байсан, зах зээлд шилжсэн ч тухайн үедээ алба ажлаа хийж байсан хүний хувьд цаашид юу болох энэ тэр гээд мэдээлэл сайтай байсан байх лдаа. Ингээд их бага хувьчлал болоход тэд хөх ягаан тасалбараар 3-р хорооллын хүнсний 56-р дэлгүүр болох одоогийн Номин их дэлгүүрээс эхлээд Улсын их дэлгүүр гэх мэт барилгуудыг хувьчилж авч, мань шиг олон түмэн тэр нарийн ширийн юм мэдэхгүй лангуугаа түрээслэсэн хэвээрээ л үлдэж дээ. Яг миний нүдэн дээр тэд амжилтанд хүрсэн шүү, тэд үнэхээр алсын хараатай бизнес эрхэлдэг байсан, хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй.

Оюутан байхад манай сургуульд уртаашаа ердөө 2хон оюутан машаан унадаг байж билээ. 2-лаа манай ангийн хүүхэд, нэг нь Шарын голын уурхайг авдаг, нөгөө нь төв банкны дэд хийж байсан. Яанаа олоод уншчих вии дээ, нааг таньчих вии дээ гэсн. Нээрээ манай ангийнхан надаас бусад нь аймаар мундаг явдгийншд. Би л ингээд ядуу оюутан царайлаад яваад байдаг. Машаантай оюутан бол сургуулийн ОД шүү дээ. Ингээд би лангуу түц ажиллуулаад олсон мөнгөөрөө машаан авна гэж мөрөөддөг байлаа. Уг нь манайх соц үед хувийн машаантай байсан ч, зах зээлд ороод зараад идциин, гарааш марааштай нь. Ингээд мөрөөдлөө биелүүлэх гээд ээжтэйгээ хамт мөнгөө цуглуулсоон.

Ингээд сургуулиа төгсцөн ажил хийж байхдаа 1997 жолооны курсэд явлаа. Тэр үед жолооны курс 4 сар, шалгалтаа өгчээнэ гэж бараг 5 сар болдог байсан үе. Эмэгтэйчүүд нэг их жолоо бариад байдаггүй байсан үе. Манай курсэд 4хөн эмэгтэй сонсогч байв. нэг нь надтай чацуу охин. Би нөгөө охинтойгоо найз боллоо, өдөр бүр уулзаад, 5 сар болчихооор чинь найз болчдгийн байгааз дээ. Тэднийх гутлын 22-той байрны нэг өрөөнд аав ээж ах дүүтэйгээ 5лаа амьдардаг. Би болохоор ээжтэйгээ 2-хнаа 3-р хорооллынхоо 2 өрөө байранд амьдарч байлаа, дүү гадаад руу сургуульд сурахаар явсан үе. Ингээд бид жолооны курсээ төгсөв. Нөгөө найз охин бид 2 машаан унаад гудамжаар салхи татуулан явахын бөөн хүслэн мөрөөдөл. Шинэхэн жолооч нарын бөгсний хорхой ёстой арзалзаж байдаг үе. Тэр тусмаа эмэгтэй хүн машаан унаад явахаар гудамжинд хүн бүр л бахархан хардаг сайхан үе байж дээ. Тэр үед эксээл гэдэг нээх гоё мөнгөлөг машаан ороод ирцэн. Ааяя, эксээлтэй хүн бол тэгээд л од заа. Эксээл 3 сая төгрөг. Аан бас 96 онд хууль батлагдаад, 97 оноос орон сууц хувьчлагдаж хүмүүс орон сууцаа зардаг болсон үе. Манай хорооллын нэг өрөө байр 3 сая төгрөгнөөс яригддаг байсан алтан үе гэхгүй юу, хаха. Манай найз машаан авна гээд 3 сая төгрөг атгачихсан, би бас машаан авах гээд ээжийн болон өөрийн бүх мөнгөө нийлүүлээд дээрээс нь бас жоохон мөнгө зээлж нэмээд 3 сая төгрөгтэй болцон. Нэг бие охидууд гудамжаар машаан бариад салхи татуулан давхих чинь чухам зүгээр, аай даа хэлэх үг олдохгүй байна, би яг тэр үедээ эргэж очоод догдолцон бичжээншд, нэг мэдсэн. Хүүхдүүд минь, тэр бол 97 он. Бид 2 мөрөөдлөө биелүүлэхэд хэдэн цаг үлдэж байгаан. Тэгээд эцсийн эцэст машаан авах гээд хөөрцөн 2 гарын нэг нь 3 саяар эксээл, нөгөөх нь мөрөөдлөөсөө ухран 3 саяар хороололд нэг өрөө байр авцөөн, гэхдээ нөгөө найзыгаа мөрөөдлөөсөө ухар энтр гэж ятгасан гэж байгаа. Харин найз мөрөөдлөө биелүүлэхийн төлөө юугаа ч хайрладаггүй хүн тул мөрөөдөлдөө үнэнч үлдэн эксээлээ авсоон.

За та нарт хариуг нь үлдээе. Хэн нь машаан авч хэн нь байр авсан болоо. Энэ 2 охин 2-лаа синглэ байснаас гадна тэднийг хэн ч тоож үерхдэггүй, хүнтэй суух тухай яригдаагүй байсан шүү гэдэг бодлогын анхны өгөгдлийг бас сануулъяа.

Өмнөх бичлэгт Конеец филмаа гээд алдаатай бичцэн байналээ зөв болгочии
  Конец филзөөлнийтэмдэгма.

22 comments:

gigi said...

BI BOL TANIIG MASHIN AVSAN GEJ BODOJ BAINA TA CHIN TIIM HUN BIZDEE

mira said...

За таньд энэ коммэнт унших үеийн мэнд. Саяханаас таны блогийг уншиж эхэлж байна. Тун хөгжилтэй элэг татаамаар, бас юм бодогдуулсан сайхан бичлэгүүд зөндөө байна лээ. Таньд амжилт хүсье. Энэ бичлэгээс харахад 5уулаа нэг дор амьдардагаараа танай найз л байраа сонгосон харагдаж байна даа.

zz said...

2ulaa dundaa 1 mashin dundaa 1 bair avsn hehehe..

zz said...

Тэгээд кармаанаасаа гаргаж өгсөн үрчиисэн хэдэн төгрөгийг нь жаазанд хиичээд л харж суухгүй тээ, хаха

End neg chuhal oguuulber bn daa..ter xuligaan xen bsin boloo...

Anonymous said...

Тэгээд кармаанаасаа гаргаж өгсөн үрчиисэн хэдэн төгрөгийг нь жаазанд хиичээд л харж суухгүй тээ, хаха


бусад эмэгтэйчүүд ингэж дурладаг л юм байна. тэхдээ бараг 30 хүржээж гар хүрсэн болгоныг нь хайрладаг дурлалаар дурласаар л явахым даа, намба суухынсан

Zoey said...

bair avsan hun n TA yum bishiiimbishuu? bi tegj l bodjeen

Anonymous said...

bair awsan ni ta, nz ni exel awsan gej bodloo. ter uyed heden nastai bsiin be?

chuups said...

taniig l mashin avsan gej bodjiin.

Delgermaa Erka said...

mashin awch mangartaagui baigaasai

Delgermaa Erka said...

aaaa mashin awsan n ta bair awsan n ter yum bn shde...
yagaad gewel ter oluulaa neg gazar amidardag bsn bolohooor...

Nerguibaatar said...

Yostoi tricky bodlogo bna aa. Gehdee chi l bair avsan bh aa daa.

Nerguibaatar said...

Ene chini yamar saihan sar geech ve, oroh bolgond l neg shine bichleg. (Bayarlasan heree barhirav.)

Nerguibaatar said...

Bi sayahan l chamaig hicheelee hii, blogoo tur mart uhaany yum yarij baisnaa martchihaad iim seegii uldeedeg gene ee, oron garan amitan chini...

Anonymous said...

чи байр авч
авцөөн гэж ирээд нэг тийм "хоргодоостой" бичиж

Anonymous said...

Хурдан хариугий нь бичээч ээ.
Хүмүүсийн тэвчээрийг бараад...

Анон-С.

Anonymous said...

Би уул нь таныг байр авсан байх гэж бодоод бичих гэж орж ирсэн чинь хүмүүс танай найзыг нэг өрөөнд олуулаа амьдардаг юм чинь байр авсан гэж хэлээд байхын. Нээрээ тиймийн болов уу?...хэхэ

miracle said...

Кк таныг л байр авсан байх гэж боджийно кк. Тэгээд танай ангийн тэр Шарын голын уурхайг авсан хэн юм бээ кк Батмөнх гээд ах уу?

БЭГҮ said...

та байр авсөөн яажич бодсон байрны үнээр машаан авжээснаас байр авсан нь дээр гэсэн бизнес сэтгэлгээ байсан байлгүй дээ нтр хаха

dao said...

bi bsan bol mashin avah blaa.. gehdee az bolj nadaa iim songolt hiih uye taaraldaj bsanguidee kkk

hooligan said...

За байз, олуулаа байсныг нь тооцвол танай найз байр авсым шиг, аа гэтэл хатантныг байр авцым болуу гэсэн совин татаад байна.

Dreamer said...

end hariugaa niitelj namaig amraahgui yum bh daa :( . odor shonogui bodsoor yavtal us tsailaaa :P

gegeen said...

blogiin ezen bairtai bolsond n bayar hurguushtei. odoo ch excel-r bair husdag bol ch goyoo kk..