Monday, October 22, 2012

Пийжүү

гэж сайхан умдаан байдаг байлаа гэж одоо ч байдаг байж магадгүй. Мань чинь лангуу түцэндээ бас пийжүү зарнаа. Күүэ энэ удаа бас л өмнөх бичлэгийн үргэлжлэл болоод байнаа. одоо ингээд гурвалсан бичлэг шахахаас даа.

хорооллоос 2 ноомэрийн тролейбусанд суугаад вокзал орж урдаас ирж байгаа богоон тосноо. Богооноос буусан хүмүүс пийжүү бөөнддөг. Би даахынхаа хирээр аваад буцаад 2 ноомэрийн унаандаа сууна. Одоо бодоход пийжүүнээс овоо мөнгө унагадаг байсан юм шиг, бусад бараанаас илүүтэй.

Түцэнд пийжүү заруулдаггүй байлуу даа, лангуун дээр зарж болдог мөртлөө. Тэгээд гэртээ пийжүүгээ тавьчаад түц рүүгээ цөөн цөөнөөр пийжүүгээ аваачиж салтаадаж зарнаа. Ингэхээр манай гэрт байнга л пийжүү байна. Миний дуртайг хэлэхүү. Өмнө би 10 настайгаа пиав ууж эхэлсэн гээд бичиж л байсан даа. Манай аав ээж өөрсдөө архи пиво оогт амсдаагүй хирнээ намайг жоохноосоо пиав уухаар дэмжээд байдаг байсан мэт.

За тэр яахуу. Би гэрээсээ пийжүү хулгайлж оюутны байранд очиж найзтайгаа уунаа. Хаха тийм тахал тээ. Пийжүү хулгайлахдаа нэг эсвэл хоёроор нь хулгайлахгүй шуу даа, бүтэн үеэр нь 4-өөр хусна, хаха. Пийжүү нэг хайрцагтаа 4, 4-өөрөө 6 үе 24 ширхэгтэй, хайрцагийг босоогоор нь тавьчаад дээрээс нь авч түцэндээ аваачиж зарна. үүнтэй зэрэгцээд хулгай хийснээ мэдэгдэхгүйн тулд үе үеэр нь хулгйална шуу даа, хаха. Тухайлбал, хайрцагны дээрээс 3 ширхэгийг авчихсан байлаа гэхэд тэр үлдсэн 1 ширхэгийг авч болохгүй. Шууд 4-г аваад дахин сондгой 1 үлдэнэ. Хүн харахад нэг үеэр доошлох чинь нээх их мэдэгддэггүй юмшдээ, хаха аймаар хулгай зааж өгсөн үү.

Нэг өдөр нөгөө ангитай потоок лекц орж байтал хажууд суусан нөгөө ангийн Э гэдэг залууд миний хайртай Хьюстоны тоглосон Бие хамгаалагч гэдэг кинууны кассээт байнаа. Би үзчээд өгии гэсэн чинь харамлаад болдоггүй. Би ч санасандаа хүрч сарвайснаа авдаг зангаараа "тэгвэл наадхаа зарчих" гэсэн чинь тэгий гэнээ. Би мөнгөгүй мөртлөө авах гээд шална шуу даа. Тээд би цүнхээ онгойлгоод 4 пийжүү харуулаад тулхуу гэсэн чинь ОК гэнээ. Би ч тэсвэргүйм болхоороо одоо наймаагаа хийяаа, завсарлахыг хүлээж чадахгүй гэсээр, лээкцэн дундуур эрэгтэй хүүхэдтэй пийжүүгээр кассээт авч байлаа. Би одоо боддын яахаараа ч хичээлдээ 4 пийжүү цүнхэлчээд явж байдгийн, тийм л дэггүй байсын байхдаа, кк. хэрэв миний хүүхэд үүргэвчиндээ 4 лааз пиво хийчихсэн хичээлдээ явж байгуул би одоо галзуурна биддээ.

Манай тэр оюутны байранд байдаг байсан найз бид 2 одоо ч найзаа. Тэр манайд ирээд талхан дээр масло тавиад дээр нь элсэн чихэр асгаад идэхээрээ нүдээ хагас аньс байгаад тамшаалаад л "ёооё тоорт л ийм байдаг байхдаа" гэж шүүрс алдаад нэг суудал дээр тал талх гусдаг байжуулээ, одоо яриад үхтлээ инээнээ, хөөрхий тэр үед байранд суудаг хүүхэд идэх юмгүй хэцүү л байдаг байв. Аан нэг юм саначлаа, тэр найз маань Өвөрхангайнх байхгүй юу. Сүүлд хэдэн жилийн дараа бид 2 хүмүүстэй танилцахгүй юу, тэгсэн манай найз өөрийгөө танилцуулж байнаа "Нэгдүгээр сургууль төгссөн" гээд. Хүмүүс чинь 1 төгссөн гэхээр овоо тоодгиймуу хаашааеэн. Би ч тэсгэлгүй хаха гээд л инээчихнэ биддээ. Тэгсэн манай найз шаал тоохгүй "юу л даа, Өвөрхангайн нэгдүгээр арван жил төгссиин" гэжүү, би үхтлээ инээж билээ.

За нөгөө нэг нь байр нөгөө нь машаан авдаг 2 гар орой болгон нэгнийхээ машаанаар хотоор сэлгүүцэн, ганц нэг хүн авч халтуур хийнээ. 2-лаа ганц бие хийх хичээл гэж юм байхгүй ажил хийнээ. Ажлаа тараад нийлээд давхина. Тэр үед хотын гудмаар давхиж болдог сэлүүхэн байлаа. машаан авсан охин байр авсан охиныхоо нүдэн дээр халтуур хийгээд мөнгө олоод байгаам чинь. Байр авсан охин машаан авсан охиндоо аймаар атаархан, өөрийнхөө сонголтондоо эргэлзнээ. Яджаахад машаантай охиныг нь гоё гоё залуучууд эргүүлээд болзоонд яваад байгаам чинь. Байр авсан охин нь ямар духан дээрээ "би байртай шүү" гээд бичилтэй биш дээ тээ, машаан авдаг байж гээд амаа барьдаг байсан байхдаа хөөрхий тэр охин, хаха.

7 comments:

Delgermaa Erka said...

Одоо бол зөв юм хийсэндээ бахархаад л суужийгаашдээ..
шаал тэнэгийн хахаха ..

chuups said...

taavriin hariu ni garaagui baigaamuu?

zz said...

hahaha..ter ataarxdag ohin ni Giliin khatan bjee dee ehhe..
yaanaa neere manai huuhed xicheelde 4n beer hgd ayvj bvl ..chi ch tsarai muutai daruuuxan tsarailchaad ovoo gar bjee ehhehe..

Anonymous said...

xa xa xa saihan bichleg baina...
Deer neg ataman buuz abah geed irdeg baisan gesen dee.. Arai ingehed uuruu Laus, Bayaka ntr gej sonsoogui biz...

hooligan said...

Совин худлаа хэлээгvй л юм шиг байна

dao said...

bi ter uyed neg galtar batsaan piijuunii bugluu nudeed sairtai garaaraa nusaa archaal yavjeesendaa huurhii..

gegeen said...

bairaa daraa ni hed nugalsan bilee