Өнгөрч байгаа 7 хоног жирийн л ажлын өдрүүд байлаа. 2 дох өдөр хүүхдүүдийн хичээл эхэлж, 3 дахь өдрийн өглөө гаражаас ухарч гарч байгаад машиныхаа зүүн талын толийг хагалснаас болж өдөр нь гудамжинд ухарч байгаад тольгүйгээс болж /бусдад буруу өгдөг гэнээ/ машиныхаа арын дохионы гэрлийг мод мөргөж хагаллаа. Тэгээ л юмыг эвлүүлж угсарч сурч байгаа юм болохоороо дохионы гэрлээ цавуудаж наалаа, хэсэгтээ явчих байх. Толь хайгаад олоогүй, нэг "easy mirror" гэдэг гялгар цаас аваад хайчлаад наачихсан чинь хүн харахад тольтой ч тэрэнд нь юу ч харагдахгүй юм. Амралтын өдрүүдээр хүүхдүүдийн усанд сэлэлтийн хичээлтэй, би хичээлээ хийхийг хичээнэ. Би ч худлаа амьтан юмаа, нээх л сургуулийнхаа жимд элсээд л сарын 55 цаас төлөөд л одоо ч усанд сэлээд, його, пилатиз, тай-чи-д яваад чухам хөдөлгөөний дутагдлаас гарчихна гэсэн байхгүй. Ядаж 7 хоногт нэг удаа юунд нь хамаагүй оролц гэсэн уриатай болоод байна.
Гэртээ байхаар даараад зуданд явж байгаа юм шиг л байна. Энэ доорх зурган дээр миний болон хүүхдүүдийн гэртээ өмсдөг дулаан гуталнууд. Тэр баруун талын хараас бусад нь Made in Mongolia. Тэр царай муутай ногоон нэхий бас жижиг эсгий гуталыг Японд байхдаа өмсөж байсан юм. Тэгэхээр энэ гуталнууд монголд төрөөд, Японд өмсөгдөөд, дахин монгол руу ачигдаад, монголд харин хадгалагдаад, энд өмсөгдөж дуусаад, эндээ нас эцэслэх юм шиг байна.
Өвлийн салшгүй нэг хэсэг бол яах аргагүй Австрали вино байна, энэ өвлөөс. Австрали бас виногоороо алдартай. Даараад байна гэдэг нэрийн дор сүүлийн үед орой болгон нэг аяга ууж байгаа, манайх чинь гоё ганган хундага энэ тэр байхгүй ээ, цай шиг л аягаар нь уучихаж байна. Доорх вино 4 л, үнэ нь 12 доллар, хямд байгаа биз дээ. Мэдээж жижиг савалгаатай бол үнэтэй болоод л ирнэ. Энэ гэхдээ хамгийн хямд нь биш, үүнээс хямд нь ч байна.
9 comments:
Summer bolood baigaa l sanagdana getel end ovliin tsan hyyreg tataj baihiin hehe
yaaaya, red lambrusco olood uutsan bgaamdaa hehe. haij haij araichw olson shw sayahan.
daraa ochij vinodnoo.
ter gutalnuud harin turiiguimaadaa. oims davharlaj omsku bol hetsuu bgaazdee..
luza-Луузаар өрөвдүүлэх гэсэн чинь бүр итгэдэггүй гэнээ, хэхэ. Одоо эквадороос урагшхи улсуудад өвөл болж байнаа
гэгээн-00. ойлгож байна уу, хэхэ. аан урт хөвөнтэй өмдтэй өмдтэй
Халаалт муу гэсэн үг үү тэй?
Манай эсгий шаахайнууд ч илчээ алддаггүй дулаахан сайхан шүү.
Өдөр бүр нэг бакал вино уугаад байх сайн гэдэг юм билээ тэй
SUNshine-энд их хүйтэрдэггүй тул нэгдсэн халаалтын систем байхгүй, өөрсдөө халаалтаа шийддэг юм, бид гэртээ цахилгаан халаагуур залгаж гэсдэг юм. Харин тэрийг чинь сонсчихоод л хэрэгжүүлж сууна
Гуталнууд бол сайхан дулаахан харагдаж байна даа.
бино яааас гоё харагджээнаа :D
австралийн өвөл жиндүү байхоо
энэ хөөрхөн готлууд чэн өвлийг өнтэй давуулахаар харагджээхийм да
chiigtei gazar uvul bas herendee seruuhen bolood bdii shu te yalaa shig l beereel hehe
SSA, nanidan, miracle-байрлалаа, өө энэ гуталнууд маань аминд ордог юм, дуртай гэж жигтэйхэн, вино сайхаан
Post a Comment