За энд одоогоор би санаж байгаа, хүний амьдралын анхдагч хэрэгцээтэй зүйлсийн цөөхөн ялгааг дурьданаа. Өөр бусад албан ёсны мэдээллийг та бүгд энд тэндээс олоод уншина биз.
Японд бүх юм нь жижиг, газар нутаг, байшин сав, машин, жорлон угаалтуур, хүнсний бүтээгдэхүүний савалгаа, бас хүмүүс нь. Ганцхан жоом, шавьжнууд нь л том. Австралийн бүх юм нь том, бас жоом, шавьж нь ч бас том.
Японд таних танихгүй хүн болгон мэндэлдэг, Австралид нээх танихгүй хүмүүс мэндлээд байхгүй ээ.
Нийгмийн хамгааллын хувьд Япон бол асар энэрэнгүй нийгэм байнаа. Япон улс хэнийг ч ялгалгүй шинэ төрсөн гадаад хүүхдүүдэд өөрсдийнхөө хүүхэдтэй адил мөнгөн тэтгэмж олгодог бол, энд Австралийн иргэн эсвэл оршин суух эрхтэй хүмүүсийн хүүхдэд олгоно.
Японд ерөнхий боловсрол хүн бүхэнд үнэгүй бол энд ерөнхий боловсролын сургуульд гадныхан мөнгө төлж хүүхдээ сургана. Манай мужид хүүхдийн сургууль жилийн 4610 доллар байна даа. Канбэрра бүр эндээс бараг 2 дахин үнэтэй гэсэн шүү.
Японд цэцэрлэгт хамрагдахад орлого бага оюутан хүний хүүхэд маш бага төлбөрөөр хүмүүжиж болдог бол Австралид тэр огт хамаагүй, өөрсдийн болон амьдрах эрхтэй хүмүүсийн хүүхдүүд орлогоосоо хамаараад хямд үнээр хүмүүжих эрхтэй. Японд манай хүүхэд цэцэрлэгт 7 хоногийн 5 өдөр яваад сард 3000 иен төлдөг байсан бол энд өдөрт 69 доллар төлж байна. Иймд бид хүүхдээ 7 хоногийн 3 өдөрт цэцэрлэгт өгдөг, 5 өдөр өгч барахгүй нь дээ. Хотын төвд цэцэрлэг бүр үнэтэй өдрийн 100 гаран доллар гэсэн шүү.
Японы эмнэлэгт /миний амьдарч байсан мужийн/ 3-аас доош насны бүх хүүхдийн оношлогоо, эмчилгээ, хагалгаа, бас эм нь үнэгүй. Мөн эмнэлэгт үзүүлэхэд оюутны даатгалаар төлбөрийн 30%-г төлөөд үзүүлнэ, жортой эмийг бас 30%-аар нь худалдаж авдаг. Австралид хүүхдийн заавал хийлгэх вакцинаас өөр үнэгүй эрүүл мэндийн үйлчилгээ гадаад оюутанд байхгүй. Байдаг бол сэтгэгдлээр үлдээгээрэй, би ч гэсэн мэдээд авъя. Энд оюутны даатгалтай ч эхлээд заавал төлбөрөө бүрэн хийж байж, эрүүл мэндийн үйлчилгээ авна. Дараа нь даатгалын компанидаа хандаж төлбөрийн зарим хэсгийг буцааж авна. Улсын эмнэлэгт үзүүлсэн бол төлбөрөө бүтэн авна, гэхдээ улсын эмнэлэгт үзүүлэхэд олон хоног сараар хүлээдэг. Мэдээж яаралтай тусламжийг эхлээд төлбөрийг төлөхгүй аваад, дараа нь төлбөрөө төлдөг.
Японд Хотын захиргаанаас маш олон төрлийн эрүүл мэндийн шинжилгээг оршин суугчдад үнэгүй хийж өвчнөөс сэргийлдэг. Энэ нь өвдчихсөн хойно нь их зардлаар эмчилэхгүйн тулд улсаас гарах эрүүл мэндийн зардлыг хэмнэж өгдөг. Гадаадын оюутан бид ч хамрагдахаас гадна манай ээж /даатгалгүй хүн шдээ/түр очихдоо олон төрлийн шинжилгээ үнэгүй өгч байлаа. Австралид хотын захиргаа нь 55-аас дээш насны эмэгтэйчүүдэд үнэгүй хөхны хавдарын оношлогоо хийнэ гэсэн зар харж байсан юм байна. Гэхдээ сайн уншаад судлаад байвал үнэгүй хүртэх эрүүл мэндийн үйлчилгээ байгаа л байх даа.
Японд манай сургууль жил бүр оюутнуудаа эрүүл мэндийн нэгдсэн үзлэгт үнэгүй хамруулдаг байсан. Хамрагдаагүй оюутнуудад цагийн ажил хийх эрх авахад нь тодорхойлолт гаргаж өгөхгүй гэж айлгаж биднийг хамруулдаг байлаа. Үнэн хүмүүнлэг байгаа биз. Энд тийм юм алга.
Японд сургуулийн спорт заал, фитнес, аливаа бүжгийн, бөмбөрийн гэх мэт олон секц дугуйлан бүгд үнэгүй хамрагдах боломжтой. Австралид манай сургуулийн ийм үйлчилгээнүүд бүгд төлбөртэй.
Японд оюутнууд маш олон төрлийн хөнгөлөлт эдэлнэ. Ядаж л тээврийн хэрэгсэлээр хөнгөлөлттэй зорчиж байна. Энд бол үгүй шүү дээ. Ноднин жил энэтхэг оюутнууд нэг хэсэг бослого хөдөлгөөн өрнүүлж байхдаа тээврийн хэрэгслийн хөнгөлөлтийг шаардаж байсан ч үр дүнд хүрээгүй. Бусад мужид яадаг юм бэ мэдэхгүй.
Японд бүх жорлон цаастай, бас цоожгүй /бас л жорлонгоо яриастай/. Зарим оюутнууд сургуулиасаа цаас зөөгөөд, өөрсдөө худалдаж авдаггүй байсан. Гэхдээ энэ муухай л даа, үнэгүй юм гэж хэзээ ч байдаггүй гэж би боддог. Хэзээ нэгэн цагт ямар нэг байдлаар тэр өрөө эргүүлж төлдөг гэдэгт би итгэдэг. Австралид зарим газрын /парк/ жорлон цаасгүй, цаастай нь бүгд цоожтой.
Японд сургуулийн номын санд ороход заавал үнэмлэхээ уншуулж байж орох эрх нээгдэнэ, гадны хүн орох эрхгүй. Австралид сургуулийн байтугай аль ч номын санд хэн ч шууд ороод ном уншаад, нэт-ээр зугаалаад, бас унтаж болно. Энэ их гоё байгаа биз.
Японд шоппинг хийхэд надад урамгүй. Надад таарах гутал /39-40 размер/ олдохгүй, пүүз бол олдоно л доо. Бас хувцаснууд нь Л сайз мөртлөө л ханцуй нь богинодоод, мөр нь багадаад эсвэл бэлхүүс нь тээр дээр. Австрали харин шоппинг хийхэд урамтай. Энд үхэр мал элбэг болоод ч тэр юм уу, арьсан гуталнууд дуу алдтал хямдарсан байгаа юм чинь, ойлгож байгаа биз дээ намайгаа, оюутан хүний нүд бол хямд бараанд хурц шүү дээ. Бас хувцас бол улирал солигдоход дуртайгаа л хямдхан авна. Эндхийн Л сайз нь надад бараг томдох гээд байдаг юм.
Хүнсний хувьд, Японд мах их үнэтэй их идэж чадахгүйгээс гадна амт нь тиймхэн, будаа голдуу хоол иддэг байв. Гурилан идэх юм бас муу, дэлгүүрээр дүүрэн хүнс, гэхдээ авах юм ховор оргиод байдаг байлаа. Австралид махыг монголоос их идэх гээд байна, амттай шүү харин ч. Хүнсний хувьд их сайхан, хэлэх юм байхгүй.
Японд газар хөдлөөд байдаг нь их хэцүү санагддаг юм. Австрали тэр талаараа тайван даа.
Японы далай их бохир бол Австралийн далай үнэхээр цэвэр шүү.
Санаанд орж ирснээ бичээд байсан тул нээх дараалал муу болчихлоо. Та нар нэмэх зүйл байвал нэмээрэй.
17 comments:
Япон ч оюутан хүнд хөнгөлөлт ихтэй боломжийн газар юмаа даанч би тэр газар хөдлөлтөөс нь айгаад яасан ч явахгүй гэж боддийшд байгалийн гамшгаас их айдаг л даа кк
ялгаа ч их байна шүү. Австралийн номын сан нь харин боломжийн юм уу даа. Монголтой харьцуулбал бас л сонин юм гарах байх даа хэхэ.
Их сонирхолтой санагдлаа. Газар хөдлөлт нь эвгүй ч, бусад талаараа дажгүй шүү. Австралид очиж үзээгүй болохоор сайн мэдэхгүй юм, гэхдээ японд байж байгаад монголд ирэхээр япон хоол идмээр санагддаг юм байна лээ.
neeree l delguureer ni duuren yum bgaa murtluu avah yum hovor olddoggui shuu
их сонирхолтой харьцуулалт хийсэнд баярлалаа япон уул шугамандаа их гоё ч юм шиг юм л жоохон үнэтэй болхоос үйлчилгээ нь их сайхан юмаа
miracle-японд газар хөдлөхөд амьд гарах магадлал нь дэлхийн аль ч орноос өндөр шүү
SSA-ялгаа байнаа, энэ зөвхөн оюутны хувьд. Энэ 2 оронд амьдрах эрхтэй, ажилладаг хүмүүсийн хувьд тэс өөр дүр харагдах байх
Анон-япон хоол сайхаан, түүхий загасыг нь бодонгуут шүлс гоождийн миний
досу-харин тийн, хичнээн япон хоолонд дуртай, бас зөндөө юм шинээр идэж сурсан мөртлөө л авах юм ховор санагдаад байдгийн
анон-Япон гоёо гоё, өндөр үнэтэй гэдэгтэй санал нэгдэх ч би Австралийг Японоос илүү өндөр өртөгтэй гэж хэлнэ
Японы нийгмийн халамжийн үйлчилгээ Германыхтай төстэй санагдав. Энд ч бас нийгмийн үйлчилгээ, оюутны хөнгөлөлт үнэхээр сайн шүү. Оюутны хөнгөлөлтгүй үйлчилгээний газар бараг олохгүй. Дисконд ороход хүртэл хэхэ :).
Хоёулаа гутал адилхан өмсдөг юм байна шд. Харин хувцас би жижиг юм байна.
Амттай мах иддэг гэдэг чинь яасан сайхан юм бэ хэхэ. Хоол унд сайтай газар амьдрах сайхан шүү, хоолоо л бодож явдаг над мэтийн хүнд.
Аан тийн, хувцасны тал дээр, өвлийн юм уу зуны их хямдралын үеэр энд шоппинг хийвэл үнэхээр чанартай юмнуусыг хямд гэгчийн үнээр авна шүү. Ер нь сайн явж, хэд хэдэн дэлгүүрээр шагайж авах юмныхаа үнийг харьцуулж байж авах хэрэгтэй. Хямдралын үеээр бол монголд аймаар хятад бараа авах үнээр энд хөөрхөөн чанартай, биед эвтэйхэн юм авчих боломжтой. Хүнсний бараа бол монголтой төстэй үнэтэй. Тэгээд цалин нь хэд дахин их билээ гээд бодонгуут монголд хүмүүс яаж болгоод яваад байнаа гэж гайхдаг юмаа.
hmm bas l tuuhii bn, boloogui bn l gemeer sanagdlaa shw srymaa.
tokyo-d 3 jil amidraad uztsen bol.
sydney-g australia-n busad hottoi ni haritsuulj bolkuu l dee.
QLD hamaagui enerengui shw. hamgiin ih hun shavdag, gadaadiinhanaa yalgavarladag hotod ni baijeej shuud ingej Australia gej tsolloj bolkuu shw. Sydney-g jorlon, niitiin uilchilgee, undnii us, unegui zuils tal deer dutagdaltaig mednee, gehdee buh hotoor yavj uzeegui, amidarch uzeegui baigaam baina l gej harj avlaa daa.
japan-d ch gesen yamar hotod baisnaa bodooroi doo. Ulaanbaatariig Dornod, Erdenettei haritsuulahtai adil sonsogdjiinoo.
Perth-n mglchuudiin huuhduud schoold unegui shdee. Adelaide ch barag yalgaagui gsn.
anyway, sonirholtoi bailaa. japand baij uzsen ch bi bas l baisan hotoosoo busdad ni udaan hugatsaagaar baigaagui bolohoor tsoohon honogiin dugnelteeree shuud magtaj, muulj chadahgui l yavaad bgaa.
cheers. ulam gogo zuils ihiig bicheerei..
boon boon amjilt
busgui-нээрээ дээд боловсрол үнэгүй байдаг гэсэн байхаа, эсвэлд үнэтэй болчихсон уу. Мах амттай. Харин тийм хямдралын үеэр чанартай гоё бараануудыг их хчмдхан авдаг, энэ ч шунал хөдөлгөөд байдаг юм.
хүнсний бараа ч гэсэн ойролцоо үнэтэй, бас цалин нь хэд билээ гэхээр хэцүү. Хэхэ би блогтоо өөрийгөө бараг л хүн танихаар л бүх хэмжээ, өндөр, жин, өнгө зүсээ хүн танитал дурьдаж байнаа.
гэгээн-Хүүе найз нь хэдхэн минутад санаанд орсноо гялс буулгасан юм. тэгэхдээ бас Японд ч энд ч өөрийн амьдарч байсан, байгаа муж гэж тодруулж бичсэн байгаа бид дээ. Хэрэв эрдэм шинжилгээний өгүүллэг бичсэн бол мэдээж маш их уишиж харьцуулж, олон иш зүүлт хийх байлаа. Тийм зорилго тавиагүй.
Аль алийг нь муулах юм байхгүй ээ, ердөө л миний нүдэнд харагдаж байгаа зүйлсээ л шоппинг лист шиг бичлээ, ойлгосонд баярлалаа
Нүдэд харагдтал бичжээ гэж. Ингэхэд өөрөө гуруун улсыг харьцуулж бичүүл ямрав. Монгол, Ёпоон, Австрааль гуруун улсыг.
sain u Avstraliin ih deed surguuld masteraar surah gsn um tetgeleg tetgemj baidag uu ene talaat medeelel baival helj uguuch
анон-яг одоо дараах тэтгэлэг зарлагдаад байна:
http://alimaa.wordpress.com/2010/07/26/masp-2012/
мөн http://gegeen.wordpress.com/
-оос хайлт хий зөндөө мэдээлэл байгаа, амжилт хүсье
ворстман-энэ 3 улсыг харьцуулаад энд биччих үү?
гол ялгаа нь цалингийн асар их зөрүү байна, тэгсэн мөртлөө Японы ч Австралийн ч хүнс бензин нь монголынхоос арай л өндөр, бараг л ижилдээ.
yaaya, yamaar olon seegiichidteim be, sonirholtoi yertonts bii bolgoj bgaad chini bayar hurgemeer sanagdlaa.
dalimd ni bas manai blogiig duridaad, zarim seegiindee havchuultsaniig ni haraad bashiilaashd hehe.
minii surch baigaa mujid deed bolvsrol unegui. Zarim muj tulburtei bolson. Jiliin 1000€+oyutnii uilchilgee, semesterticket 500=1500 orchim doo. Manai mujid bol 1000g ni tolohgui. Udahgui buh niiteeree tulburtei boloh yum gesen.
гэгээн-та бас зөндөө рекламдаж өгсөн, баярлалаа
бүсгүй-бүгд төлбөртэй болно гэж сонсогдоод байсан. төлбөртэй болохоос нь өмнө гялс сураад авмаар юм тээ
Post a Comment