Friday, July 30, 2010

Хөөрхөн хорлон сүйтгэгч

Өчигдөр хичээлийн өрөөндөө ороод иртэл хэн нэгэн хүн нэгжлэг хийж, чухал бичиг баримт хайсан бололтой хамаг юмыг маань буснуйлаад самраад хаячихаж, ханын тавиур дээрх бүх цааснуудыг доош буулгаад, холиод, газраар нэг цацчихсан байна. Би тэр цааснуудын учрыг нь арай ядан олдог байхгүй юу, одоо бүр ч олохоо болилоо л доо.
Тэгээд миний дараа идэхээр үлдээсэн алим жимс таргийг маань идээд, уугаад, асгаад, ПС-ний товчлууруудыг ажилгүй болгож хаяжээ. 20 цаасаар авсан кофе найруулж уудаг шилэн савыг маань унагаж хагалж, бас хүүхдүүддээ авсан жижиг савалгаатай чихэр боовыг бүгдийг нь ураад идчихэж /за энэ хорлон сүйтгэгч хүн биш боллоо/. Энд сургуулийн хүүхдүүд lunch box авч явдаг. Тэрэнд нь зориулаад аятайхан, арай үнэтэй юм авахаар хүүхдүүд гэртээ миний нуусан газраас яаж ийгээд олоод идчихдэг юм. Тэгэхээр чинь би эндээ хадгалж, 2 гурван ширхэгээр нь гэр лүүгээ зөөдөг юм. Хэхэ бид ч багадаа ээжийн нуусан тавагны чихрийг олоод л идчихдэг байж билээ. Ээжийг яасан гэнэн юм бэ ийм олоход амархан газар нуугаад байх даа яадаг байнаа гээд л шоолдог байлаа.
Тэр хорлон сүйтгэгч бол Австрали possum гэдэг хөөрхөн амьтан байлаа. Өрөөнд орж ирэхэд ханын тавиурын хамгийн дээд талын тавцан дээр байсан. Тэгээд нээх ч айж сүйд болохгүй байсан, удалгүй орж ирсэн цонхоороо гараад явсан даа. Энэ мөчөөс хойш манай өрөөнийхөн явахдаа цонхоо хаадаг журам гаргалаа. Хэмжээгээрээ ердийн муурнаас арай жоохон амьтан байна лээ. Манай өрөө чинь 3 давхарт байдаг байхгүй юу.

Зургийг гүүглэ-ээс авлаа. Надад түүний зургийн дарах овсгоо самбаа байсангүй. Possum гэдэг амьтан маш олон төрөл юм байна.

7 comments:

Cаарал said...

Зураггүй болохоор өрөө сүйтгэгдсэнд итгэхгүй л байна шүү!

Нанидан said...

цэрээ муутайм яаас :D

SUNshine said...

Ёстой хараагүй дүрсгүй царайтай амьтан байна шүү

Гилийн хатан said...

саарал-хаха, дараагийн удаа баримтжуулж зураг хөргийг нь хавсаргаж байнаа. Ингэхэд өөрийн чинь нөгөө блог засвараас гарч байна уу?
нанидан-өөлкөн л байгааздээ
САНшайн-харин тийм би бас өмнө нь огт хараагүй, дараа сургуулийн кампуст тааралддаг амьтадтайгаа танилцуулнаа /дараа гэдэг нь хэзээ болдоо?/

www.gegeen.com said...

alimand nugasguim bailee, manai geriin gadaah modon deer baidag baij bilee. amitan hoolloh sain baihoo.

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

царай муутайн байж юун ч ховдогийн хэхэ

Гилийн хатан said...

gegeen-харин үүгээр элбэг бололтой, би л хараагүй байж
ССА-өөлкөн л байхад чинь, харин тийм хамаг юм идчихсэн байна лээ