Би болбоос бяцхаан оюутан тул миний бичиж байгаа зүйлүүд бас л бяцхаан байх нь ойлгомжтой. Оюутан байхаа больж, том болохоороо л улс эх орондоо хэрэгтэй зүйлийг жинхэнэ нэрээрээ бичье дээ.
Улаанбаатарт судалгааны ажлаар ирсэн бөгөөд яг юу хийж байгаагаа товчхон илтгэе. Миний энд ирсэн гол зорилго бол судалгааны тоо материал цуглуулах явдал юм.
Монголын төрийн ба төрийн бус аль ч байгууллагын үүд хаалга хэзээд хэн бүхэнд нээлттэй байдаг нь хамгийн давуу юм. Би яам, агентлаг, хотын захиргаа, дүүрэг, хороо, өрхийн эмнэлэг, их дээд сургуулиуд, донор байгууллагууд, хувийн компани, жижиг бизнес эрхлэгчид, айл өрх гээд олон газраар явж байна. Тэрнээс Япон болон Австралид хэн нэгэн хүнтэй уулзахын тулд хэдэн сарын өмнөөс цаг товлож, бөөн юм болж байж уулдагийг та бүгд андахгүй байх.
Төрийн байгууллагуудаар анхлан явахдаа их туршлагагүй байлаа. Эхлээд хаалга тогшоод л "би судалгаа хийж байгаа оюутан байнаа, та завтай бол цөөхөн асуултанд хариулт өгнө үү" гэхэд бол ихэнх хүмүүс "завгүй байна, юун оюутан энүүгээр яваад байна?" гээд л тоохгүй шүү дээ намайг. Тэгэхээр нь аргаа өөрчлөөд хаалгаар оронгуутаа "Сайн байна уу? намайг Буу шийдэм гэдэг" гэхэд хүмүүс хийж байгаа ажлаа үргэлжлүүлэнгээ над руу нэг хялам хийнээ. Миний содон нэр болон гоо үзэсгэлэн (хаха, худлаа шүү) тэдний анхаарлыг огт татахгүй л дээ. Тэгэнгүүт огт цаг алдалгүй үргэлжлүүлэн "би Австралид сурдаг судлаач оюутан байнаа" гээд л нэрийн хуудсаа сарвайхад минь намайг ихэд тоон нааштайгаар хандаж эхэлнэ шүү дээ. Австрали гэдэг үг ид шидтэй юм шиг л хүмүүсийн хандлагыг өөрчлөнө дөө.
Заавал төрийн албан хаагч гэлтгүй хаана ч ажилладаг бай, ихэнх хүмүүсийн харьцаа маш найрсаг, намайг ойлгон, миний судалгааны ажилд үнэн сэтгэлээсээ тусалж байна, нэг хорин хэдтэй охин бас нэгэн эмэгтэй хүнийг эс тооцвол. Олон хүнтэй уулзахад хөгтэй зүйл бас их тохиолдоноо.
Би чинь нэг сонсоод бүгдийг тогтоогоод авах чадвар байхгүй тул бас л сургуулиасаа зээлээд ирсэн дуу хураагчийг ашиглах зөвшөөрөл эхлээд хүснэ. Ахимаг насны хүмүүс тийм юм ашиглахыг огт зөвшөөрөхгүй, юунаас айдаг юм байгаан бүү мэд. Уг нь би асуултаа эхлэхээс өмнө судалгааны ёсзүй гэж юм байдаг, таны нэр усыг судалгаандаа огт дурьдахгүй, энэ ярилцлагыг надаас өөр хүн сонсохгүй гэж тайлбарлах боловч настайвтар дарга болон цэргүүд яриагаа бичүүлэхгүй дээ. Харин залуу хүмүүс шал өөр хандаж байна, тэдний гадаад дотоодод төгссөн нь хамаагүй, судалгааны зорилго, үр дүнг сонирхон, тэдний зүгээс туслах боломж юу байна, сэтгэл харамгүй тусалж байна даа, надад.
Зарим ахимаг насны дарга нар, гэхдээ маш цөөхөн, эмэйл хаяг бүү хэл комьпютергүй байх юм. Огт хэрэглэдэггүй гэнэ. Гэхдээ энэ бол байж болох л асуудал. Обама гар утасгүй гэсэн, түүнтэй л адил юм даа. Комьпютер хэрэглэж мэддэггүй бол заавал үнэтэй ПиСи ашиглахгүй байж ширээн дээрээ залаад ч яах юм бэ тээ. Тэр хүн толгойгоороо ажлаа хийгээд, нарийн бичиг нь цаасан дээр буулгаад байж болж л байна.
Зарим хүн ажлынхаа проблемыг ярьж байхдаа "энийгээ унтраачих, би чамд нэг онигоо ярьж өгье" гэнэ, би ч "яах юм бэ, шууд ярь ярь" гээд онигоотой нь хамт бичээд авна шүү дээ. хөөрхөн байгаа биз дээ.
Зарим хүн их завгүй ээ, үнэхээр цаг зав нь болохгүй бол би эрэгтэй ч байсан хамаагүй сахиж сууж байгаад л, цайны цаг болонгуут шууд л "өдрийн хоол хамт идье" гээд л дагаад гүйнэ шдээ. Ихэнх хүмүүс хамт хоол идэхийг зөвшөөрдөг юм, би даах юм чинь. Энэ хүмүүс их үнэтэй хоол идэх юмаа. Би өөртөө аль болох хямд хоол захьна шүү дээ, заримдаа зууш захьчихаад "би өөрийг чинь хүлээж байхдаа хоол идчихсээн" гээд худлаа хэлдэг юм. Харин нөгөө хүнээ "дуртай хоолоо захь" гэж хэлнэ. Ихэнх тохиолдолд би төлбөрөө төлж байсан ч, зарим эрэгтэй хүмүүс "яаж эмэгтэй хүнээр хоолоо даалгах вэ дээ" гээд миний болон өөрийн идсэн хоолны төлбөрийг төлнөө. Ийм үед нь би "мэдсэн бол сайн цадахаар хоол захьдаг байж" гэж бодоод өнгөрнө, хэхэ.
Яасан? хөөрхий өлсгөлөн оюутан нас чинь санагдаж байна уу?
Зарим хүмүүс өдрийн хоолны цагаараа ч завгүй байх юм. Би ямар оройн хоолонд урилтай биш дээ тээ? надаас айна бид дээ?
Эцэст нь, албаны яриа дууссан ч үргэлжлүүлэн Австралийг сонирхон олон асуулт асуун, найрсагаар нэрийн хуудас, эмэйл хаягаа өгнө шүү дээ. Ийм л байна даа, би Улаанбаатарт.
20 comments:
Их сайн оюутан байна гэж магтий хихи
хөөрхөн эгдүүтэй эгч шүү
Миний тусалж чадах юм байна уу? Надаас судалгаа ав л даа.
Судлаач оюутан гэдэг чинь бас л жижиг байна. Манайхан угийн томрох дуртай улсууд шүү дээ, хүнд томорч, том харагдаж байж л ажилаа бүтээдэг. Дараа өөрийгөө "Австрали Монголын засгийн газрын хамтарсан судалгааны хүрээлэн"-гийн эрдэм шинжилгээний ажилтан, эсвэл бүр захирал гэсэн ч яадаг юм, ерөөсөө дэлхийн банкны мэргэжилтэн, "Улаанбаатарын хот төлөвлөлөтийг сайжруулах төслийн удирдагч" гэх мэтчилэн сүртэй нэрийн хуудас хийгээд танилцуулаад үзэх хэрэгтэй. Тэгвэл юун хоолоор даах байтугай өөрөө даалгаад, дээр нь машин унаагаар ч үйлчлүүлж магадгүй юм, туршаад үзээрэй!
Кк тэгж сэргэлэнтэхгүй бол ер нь хүмүүс судалгаа өгөхдөө их дургүй байдийн байна лээ кк 4р курсэд байхдаа төслийн чиглэлийн судалгаа хийж байсийн та урд нь төсөл бичиж байсан уу ямар нои материал ашиглаж байсан бэ нтр гээд 10 гаруйхан асуулттай бараг 3 минутанд бөглөчихөөр тэхэд л хүмүүс чинь өгөхгүй завгүй нтр гээд их хэцүүн байна лээ кк оюутнууд бол сайн өгдийн кк завсарлагаанаар нь ангид нь ороол гялс кк харин жирийн яг судалгаа авах хэрэгтэй байгаа хүмүүс бол яг шд
Сайн оюутан байшд хихи
Сайн оюутан байшд хихи
яриа өгьеөөө
хуушуур байхад л болно хаха
Наад асуудал чинь сэтгэл эмзэглүүлдэг сэдэв шүү.
Манайхан баруун зүүнгүй хүний гар хараад байх шиг санагдаад, заримдаа ч хэцүү шүү.
Монгол хүн Монгол хүнээ сайн ойлгоноо. Гадны хүнд чинь тийм тохиолдолд бараг би өөрөө заах шахуу юм болоод... хнн надаар заалгахаар ямар олигтой юм болох вэ дээ.
Luza-hehe, neeh sain oyutan bishee
Anon-huurhun egduutei duu shuu
Naraa-bayarlalaa
Saaral-zuvlulguu ugsund bayarlalaa, neeree turshaad uziye, bur huugduud garchih um bolov uu?
miracle-ugaasaa hunees ta zavtai yu geed ehelbel bugd l zavgui bnaa gej hariulah um bilee, zarimdaa sereglen baih heregtei umoo, gehdee ter ni nadad dutagdaad bh um
Zoloo-oyutnuud bugd l uurt heregtei zuiliin araas uhen hatan yavna shuu dee
hooligan-unuudruus Saaraliin zuvlulguug dagaad, buh um esregeer uurchlugdsuun. Tanaas yaria avnaa gehdee chi namaig daaj bas mashinaaraa uilchledeg duremtei bolchihsoon
1. Цуйван захиалаад хувааж идвэл ямар вэ? Заримдаа ичмээр их, овоолсон цуйван ирдэг.
2. Үдийн хоол гэснээс манайхны ажлын орчны хоолны өрөөний тохижилт их муу санагддаг. Эндхийн албан газар бүрт хоолны өрөө, хөргөгч, хурдан халаагуур, цай, давс, сахар, хутга шөвөг бүгд бий. Ихэнх хүмүүс гэрээсээ бэлдсэн хоолоо авчран, хөргөгчиндээ хийж, үдийн хоолоор халааж иднэ. Дарга, цэрэггүй бүгд шүү дээ. Эдийн засагт хэмнэлттэйгээс гадна эрүүл мэндэд тустай. Заримдаа бид гадуур хооллоно. Бие биенийгээ даан, даалгана гэсэн ойлголт их бага, зориуд хоолонд уриагүй л бол.
3. Обама Блакберри-гээ яасан гэсэн. хэ хэ
дестини-1.neeree tsuivan zahialaad, huvaagaad idiye gedeg um biluu? hehe
2.Japan, Australia-d ch gesen bugd gereesee hooloo avch ireed iddeg um, bi ch gesen surguuli deeree avchirsan hooloo idne
3.Obama tegeed teriigee yasan um be
naraa-emailee shalgaarai, chamd bi zahia bichsen baigaa
bi uugn ih SHUTIS-d ajildiishd muusain oyutanuud heden bagsh narasaa sudalgaa awch ogch bolohl yum kekeke tanid sudalgaa awch ogoh bol ner toriin hereg shuu dee
kkkk hool etert daalgahgui ee hihihi
Marmelad-nadad tuslahad belen baigaad chin ih bayarlalaa. Sudalgaanii ajildaa uuriinhuu muusain oyutnuudiig daichlaad bolj bainaa. Dahin bayarlalaa
Өө би бол хоол унд энэ тэр гэхгүй ээ. шууд л хатуу цагаан юмаар дагначихна...
хаха тэгээд л судалгаагаа авч болно оо ккк аан утасны дугааруу
99770533 кккккк *майр архичиний дугаар хэлэхгүй юу тэ*
жигүүр
Jiguur-chi utsaa ingeed hamaagui zarlaj bolj baigaa umuu? hehe, uur Giliin khatan utasdah vii dee
ход ход. Энэ чинь миний дугаар биш гэдгийг хүн бүр л мэдэж байгаа...
энэ чинь 0,77 0,5 0,33 гэдэг архины хэмжээгээр нэрлэсэн дугаар байхгүй ёоо хэхэ. тэгээд л майр архичиний дугаар гэжийгаам
жигүүр
Jiguur-uu medsengui shdee, bi cham ruu utasdah gej bailaa, hehe
Post a Comment