Эх орондоо ирснийх нүд шүдээ хурцалж ирлэж, эрэг боолтоо чангалуулна бид дээ, би. Азаар Монголд эмнэлгийн үйлчилгээ маш түргэн шуурхай байна. Одоо надад бяр амтагдаад, эргэж очихоороо муу машиныхаа жолоог хуга мушгичихмаар л санагдаж байна шүү.
Австралид тэдний иргэн болон тэнд амьдран суух эрхтэй хүмүүсийн хувьд асуудал байхгүй.Харин оюутнуудын хувьд эмнэлэг үйлчилгээ их үнэтэй. Эмнэлгийн үйлчилгээ авах гол зарчмыг нь товчхон танилцуулъя. Гэхдээ муж болон хотоороо үнэ нь өөр байх. Хамгийн эхлээд GP буюу монголынхоор өрхийн эмнэлэгтээ хандана. Бид өрхийн эмнэлэгт 50доллар төлж үзүүлэх бөгөөд даатгалаараа буцааж 33 доллараа авдаг юм. Тэгээд хоолой өвдсөн байвал амоксилин бичиж өгнө, 5 хоног уух эмээ 20 гаран доллараар худалдан авна даа. Ийм учраас би монголоос байнга амоксилин зөөлгөж уудаг. Хүүхдийнхээ хоолойг улаасан байвал өөрөө эмч хүн шиг л шийдвэр гаргаад л эм өгнө шүү дээ. Өрхийн эмнэлгээс цааш нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд өрхийн эмч захиа бичиж өгнө, цаад эмнэлэг нь үзье гэж зөвшөөрсөн тохиолдолд олон сараар оочирлоно. Манай хүүхэд хүүхдийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх гэж 2-3 сар, шинжилгээ өгөх гэж 3 сар хүлээдэг. Мэдээж яаралтай оношлогоо шинжилгээнд хүлээлгэхгүй л дээ. Үүнтэй харьцуулахад Монголд эмнэлэгт үзүүлэхэд хялбар байгаа биз дээ.
За насаа мартсан байсан тухайгаа. Сонгдо эмнэлэгт очоод бүртгүүллээ. Таны нэр гэсэн асуултын дараа Та хэдэн настай вэ? гэдэг асуулт ирлээ. Ийм асуулттай ойрын хэдэн жил огт тааралдаагүй байх юм. Би хариулах гэсэн чинь насаа хэлж мэддэггүй ээ. Би хэдэн жилийн өмнө ч билээ дээ 31 насныхаа төрсөн өдрийг нээх нижгэр тэмдэглээд тэрнээс хойш төрсөн өдрөө тэмдэглээгүй юм. Тэгсэн чинь би ямар ч байсан 40 нас хүрээгүй байх ёстой, бас 31-ээс дээш настай байх ёстой гэдгээс өөр багцаа тоо орж ирэхгүй байсан шд. Тэгээд хэлэх гэж түгдчиж бараг нэг минут болсон байхаа, тэгээд Эгч нь насаа мартчихсан байна гэж үнэнээ хэлээд, төрсөн оноороо бодож насаа гаргалаа шд. Хүн сонсоход итгэмээргүй л юм. Манай найзууд л нас гэж юу юм бэ, цаасан дээр бичдэг тоо л биз дээ гэж мэгээд байдаг юм. Тэгсэн би үүнд нь гүн итгэж насаа мартсан байлаа. Сая насаа мэдэж авсан л даа гэхгүй юу.
12 comments:
dahij bitii martaarai lol
Хэ хэ, яагаад төрсөн өдрөө тэмдэглэдэггүй юм бэ? Гоё ш дээ.
Сайн уу, Гилийн хатан эгчээ. Би мэйл явуулсан шүү, уншаарай.
Нас бол зүгээр л тоо л доо. Гэхдээ иймэрхүү тохиолдолд зориулж мэдэж байхгүү бол болохгүйм байлгүйдээ. ккккк
жигүүр
Gkk, bi bas tantai adilhan nasaa marddagii shd ee. Nas bol yu ch bish tsag hugatsaag 1, 2 jileer martah ue ch bdg ym bilee. 2010 on garchaad bhd 2008 on geed l devter deeree on sar bicheed suuj bna shuu dee, hehe. Nas gedeg too ym daa, iimerhuu ued l hereg boldog bolhoos, tiimee.
Пээ тэгүүл Австрали чинь ёстой хэцүүм байна шд тээ. Манайд чинь одоо мөнгө нь л байвал эмнэлэг нээлттэй шд. Тэхдээ бас Австралиас хамаагүй хямд юм даа тээ. Яанаа гадаадад өвдөх эрхгүй гэж үнэн юм байна л даа
Кк манай ажлын эгч 20-24 настай байхдаа өөрийгөө 20той гээл 25-30н хооронд өөрийгөө 25тай гээл явдийшд кк 5н жил нэг л удаа насаа өөрчилдөг кк
31 nasnii torson odroo nijger temdegleh yumsaan. ter uyedee mongold baihiig bodnoo...
Bubu-odoo martahaargui medej avsaan, hehe
Anon-tursun udruu temdeglehgui baival nas nemegdehgui ter toon deeree togtchihood baigaa um shig sanagdaad
naraa-bayarlalaa
jiguur-harin tiin, sanal neg bna
Lhagva-sanal neg bnaa, bi nasand ach holbogdol ugduggui, neeree yanz buriin nasnii naiz nuhudtei um bna
miracle-hehe, tegvel nasaa 5 nasaar hasaad sain tseejilj avdag um biluu dee, hehe
gegeen- chi 31 hureegui bgaa umuu? iim zaluuhan baij chi mundag umoo
Odoo setgehui oorchilogdoj baigaa tegeed ch baruuniihniig bodvol manaihan spirtnii undaa baga heregledeg tul mash zaluu haragddag. Sayhan delhiin hevlluud alcohol bol 20 torliin hort zuils bur har tamhinaas iluu hund hortoi bolhiig togtooson tuhai shuugilaa. Teheer 20 hornoos hol baival yur n urgelj zaluu yavna gej oilgoh heregtei.
Barimalch
Nas hecuu, jil bolgon oorchlogddog bolohoor asuusan tohioldold pause avch bodoh heregtei boldog sh dee.
Australia d emneleg uilchilgee unetei baidag yum bna. UK d bol nariin mergejliin emchid uzuulehed ochertoi ch yamar ch tqrliin emchid uzuulsen mongo toldoggui sh dee. Gehdee ter hereeree uilchilgee muutai sanagddag.
Tanaid uldeesen anhny setgegdel bolchihov uu, tanaihaar orj gardag shuu.
Barimalch-uu bi nasnaasaa hugshin haragddag um, ter olon horiig heregledgiinh baihdaa
Peakfinder-manaihaar zochilsond bayarlalaa. Neeree end huviin emneleg ni buur ch untei, bi uuriiguu uzuuleh getel ulsiin emnelegiin oochir ni 6 sar huleene geheer ni huviin emnelegt uzuuleh boltol zuvhun uzleg ni 1100$ gesen. Shinjilgee ni tusdaa unetei gesen. Songdod bi ter emchid ni 6000 tugruguur uzuuleed, shinjilgeeg ni 50000 tugruguur hiilgesen
Post a Comment