Thursday, November 25, 2010

Хөл нүцгэн Австраличууд бас би

Энд Австраличууд гадуур гуталгүй яваад намайг ихээр гайхшруулна шүү дээ. Анх ирээд түр байранд байрлаж байхад хоолны зааланд нь “гуталгүй хүнд үйлчлэхгүй” гэсэн бичиг хадаатай байдаг байв. Би хоол идэх болгондоо л гадуур хар халуунд өмсөж байсан салаан углаашаа тайлаад пүүз эсвэл битүү гутал өмсөөд л хоолоо иднэ. Гэтэл хүмүүс зүгээр л углааштайгаа хоол идээд байдаг. Тэнд танилцсан найзаасаа асуусан чинь тэр “Австрали хүмүүс гадуур хөл нүцгэн явдаг юм. Бүр хөл нүцгэн хүнд үйлчлэхгүй гэсэн утгатай юмаа” гэж байна. Нээрээ л гадуур хөөрхөн хөөрхөн охидууд гутлаа барьчихсан хар улаа гялалзуулаад алхана, гуталгүй хосууд сугадалцаад хүүхдийн тэрэг түрээд зам хөндлөн гарч явна, галт тэргэнд автобусанд хөл нүцгэн оюутнууд шаагилдаад, нээх сайхан залуу машинаасаа хөл нүцгэн бууж ирж ч байх шиг. Одоо ч нүд дасаж дээ.

Харин би сая монголоос ирэхдээ онгоцонд ямар нэг асуудалгүй ирлээ гээд онгироод байсан чинь. Бээжингээс суусан 2-р онгоцондоо гутлаа тайлаад л хөл нүцгэн онгоцон дотор яваад л байсан юм. Тэгсэн тэндээ гутлаа үлдээж буугаад, Синга дээр гуталгүй унтаад, 3-р онгоцондоо бас гуталгүй зорчоод бүр оймсоо тайлаад, онгоцноос буугаад гуталгүй чигтээ машиндаа суугаад гэртээ ирээд 4 хоносны дараа гутлаа 2-р онгоцонд мартаж бууснаа санаж байвал яанаа. Намайг онгоцны буудлаас тосож авсан нөхөр маань гутлаа яагаад тайлчихсан юм бэ гэхэд нь хөлөө амрааж байна, ер нь хөл нүцгэн явах чинь их зүгээр юмаа гэж мэгээд л их байсан чинь, олон сар хямдрахыг нь хүлээж байгаад авсан гоё гутал байхгүй болжээ.

11 comments:

Anonymous said...

ene ch harin uil yavdal baina shuu, hehe. buh zuild ni amjilt!

Odkhuu.B said...

saihan ymaa

Odkhuu.B said...

ghdee hairan gutal

ZAYA said...

Ямар сонин юм бэ? Гутлаа түр тайлахад хөл амрах боловч гудамжаар хөл нүцгэн ч харин барахгүй ажил байна да.

Гилийн хатан said...

uu dutuu bichsen baina, bi gutlaa tailaad gar teeshendee hiisen gej bodood l ongotsnoos martaad buusan bgaa um

LuZa said...

хихи тэгжийгаад бас бүтэхгүй нөхөр шүү

www.gegeen.com said...

manai aav anh australia yavj humuus duuraij hol nutsgej guijeej beach, pool havias moogontsor gej yum avaad uilee uzej bilee.

mongold ter zugiin ulnii moog zoog meddeg hun ch baigaaguimuu, aav yaaj archlah, yu turhehee medq, ul ni hagaraa l tsus garaa l hetsuu l haragddag baisan daa.

ter uyeiig bodvol ch bas haanaas haij yu heregleh, yaj avah talaar bi ooroo turshlagajij dee.

admin said...

Хэхэ, энд Скандинавт ч гэсэн зун нь хүмүүс хээв нэг хөл нүцгэн алхдаг шдээ. Ямар сайндаа манай охин харчаад ээжээ энэ агаа/аниа гутлаа өмсөөгүй байна гээд шууд хуруугаараа зааж байгаад авдын :P

Гилийн хатан said...

anon-bayarlalaa
Ferrar1-yu ni saikhan gej hu? harin tiin hairan gutal. Mongold naiz huuhnuud nudee unagaagaad l bi ongirood l baisan um
Zaya-bi anh udaa hul nutsgen yavdag baatar bolson chin gutlaa geechihlee, hehe
Luza-harin tiin, butehgui ee. Herev namaig single baihad blog gedeg um baisan bol namaig hen ch tooj suuhgui bh daa
gegeen-medmeer um bna
Gegeenee-uu bas tegdeg baih ni, hehe

Anonymous said...

Хөдөө бол манайхан бүгд л гуталгүй шд. Азаргана гэдэг дээр осолдож гишгэчихгүй л бол гайгүй....

хөл нүцгэн явах нь шивэрнээс амархан салгадаг гэжийлээ шд ход ход :P

жигүүр

Гилийн хатан said...

Jiguur-hehe,
yer ni gutalgui yavaad baival gutaland mungu urehgui um bishuu