Monday, March 28, 2011

2011-3-27 Sydney ISSF World Cup 2011

Цаг гаран ноцолдлоо, зурагнууд нь ордоггүй ээ. Дараа л зураг нөхөж оруулахаас.

Sydney International Shooting Centre-д олимпийн эрхийн төлөө буудлагын тэмцээн 3 сарын 21-нээс 4 сарын 1-ны хооронд болж байгаа юм. Монголын баг тамирчид 9 хүний бүрэлдэхүүнтэй иржээ. Бидний хэдэн монголчууд очиж тэмцээн үзлээ. Би гар буугаар 4 жил буудсан хүн шүү дээ. Энд энэ спортоо хаясан, харамсдаг тухайгаа бичсэн байгаа.








Буудлагын төвийн гадаа. Монголын далбаа байхгүй байсан.





 Манай багш Бямбажавын Алтанцэцэг, халхын сайхан хүүхнүүдийн нэг шүү дээ. Би багшийнхаа хаана нь ч хүрэхгүймөө. Багш маань намайг таньж байсанд би баярлаад үхэх шахлаавшд. Би багшийнхаа тухай чих тавиад л явдгийн, хэнтэй суув, хэдэн хүүхэд гаргав гээд л ажил амьдрал нь ямар байна гээд. Орой тийшээ халуураад, багштайгаа амьдралынх нь тухай ярилцаад, би бүгдийг нь мэдээд байсан чинь манай багш майр гайхаад л баярлаад байсан. Харин Гүндэгмаа намайг санахгүй байна лээ.


 Японы тамирчин дөнгөж алтан медалиа зүүгээд гадаа гарч ирж байхад нь зургаа хамт авахууллаа. Би энд Японд туслах хандивын хайрцаг байвал мөнгө хандивлах гээд хүлээгээд байсан чинь тийм хайрцаг одоо болтол тавигдахгүй байгаа. Энэ аваргатай таарангуутаа "би танаар мөнгө өгөөд явуулъя, та нутагтаа очоод хандивын хайрцганд хийгээд өгөөч, би Япон улсад бага ч гэсэн тусламаар байна" гэхэд минь тэр зөвшөөрөхөөр нь бэлэн байсан хэдэн доллараа өглөө. Харин тэр Алтан медалиа надад зүүж өгөөд, хамтдаа зургаа даруулсийн. Нэрийг нь асуугаагүй, мэдээд авнаа. Нээрээ хүүгийнхээ ангийн Япон аав ээжид нь би мөнгө өгч болох юм байна шд, Австралийн Япончууд мөнгө цуглуулж байгаа гэж зурагтаар гарч байна лээ, бас хотын төвд Япончууд мөнгө цуглуулж байсан ч би зогсох боломжгүй байлаа.




 Дэлгэцэнд эмэгтэйчүүдийн гар бууны финалд шалгарч үлдсэн 8 тамирчны танилцуулга байна. Хамгийн сүүлийн Чэн бол Бээжингийн олимпийн аварга.



Эхний 5 сум буудсаны дараах оноо дэлгэц дээр. Нөгөө аварга маань хамгийн өндөр 51,6 оноо авчээ, дэлгэцийн баруун доод буланд. Бас өөр нэг тамирчин адил оноо авсан байна.



 Чэний буу баарч, шүүгчид цаашид яахыг хэлэлцэж байна. Уг нь нэг удаа буу баарахад нөхөж буудах эрхтэй ч Чэн тэгээгүй, яасныг мэдсэнгүй. Хэрэв 2 дахь удаагаа буу баарвал, хурдхан хонгиогоо гаргаж хаяад үргэлжлүүлэхээс өөр арга байхгүй.


 Дэлгэц дээр Чэний оноо 9,1 гэж харагдаж байна, нөхөж буудаагүй энэ 5 сумыг дуусгажээ.





 Хажуунаасаа ийм гоё харагддаг юм. Энэ хамгийн наана буудаж байгаа тамирчин яг буудах болсон чинь буугаа хайрцагнаас нь гаргалгүй, буцаагаад хураачихсан байсан, хэхэ. Тэгээд дахин буундаа явж олж ирсэ. Миний инээд хүрээд, би ч гэсэн нэг удаа тэмцээнд эхлэхэд, буугүй зогсож байсаншд.





 Энд нийт 20 сум буудсаны дараах дүн харагдаж байна. Доод хэсэг нь сүүлийн 5 сумын дүн.


Олимпод орох эрх авах нийт 6 тэмцээн байгаа, тэрний 2 дахь нь энэ юм байна, дахиад 4 тэмцээн байгаа учир манай тамирчид дор хаяж 2-3 эрх авна гэдэгт итгэж байна.


 


 Тэмцээний дараа Сиднэйн 10-аад монголчууд тамирчидтайгаа мах шарж идээд хамтдаа оройг хөгжилтэй өнгөрөөлөө.


Энэ хүнийг та нар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ, 2 дахь дасгалжуулагч.
7 тамирчин, 2 дасгалжуулагч ирсэн.

Би буудлагын тийрэнд, буун дуу сонсоод, дарийн утаа үнэрлээд, бүр сэтгэл хөөрөөд, огшоод, баларсаншд. Тээд Алтаа багшдаа "би Монголд очихоороо дахиад бууднаа" гээд л хэлчихсэн. Бидний үед улсын буу, үнэгүй сумаар бууддаг байсан бол одоо би буугаа өөрөө олж авах ёстой юм байна. Германаас захиалахаар 900 орчим евро болдог гэнээ. Бас өөрөө сумаа худалдаж авдаг болсон гэнэ, 1 хайрцаг сум 9000 төгрөг. Буудлага их зардалтай спорт л доо. Хэрэв би хариад буудна гэвэл одооноос өглөө гүйж, бэлтгэл хийх ёстой, гэхдээ миний өглөө болгон гүйх худлаа байхаа.
Ямар ч байсан очиж байгаад, буудаж 20 жил буудаагүй хорхойгоо дарнаа.
Тээд багшаасаа салахдаа "би танд хайртай шүү" гээд л хашгираад, гараа даллаад машиных нь араас гүйгээд, нүдэнд нулимс цийлэгнээд л үлдлээ. Энэ мөчид би буудлагын спортод хайртайгаа ойлголоо. Харин манай нөхөр надаас ичсэн гэнээ.

20 comments:

www.gegeen.com said...

oo tegeed tetgevert garahaaraa husel moroodliinhoo hoinoos yavhiimw. australian shooting academy gej baidag. manai hun bid 2 ochij buudlaga hiij bsan, targetaa avch hadgalsan gert bga bhaa. daraa tsug yavj buudlaga hiihiimsan. sumnuud ni jaahan unetei

Оргил said...

бацкаанб йахдаа хүүхдүүдийн өрж тоглодог дөрвөлжин шоонуудыг хийн буугаар буудаж тоглодог байлаа.. хааяа парк энтр очихоороо өнөөх далий буугаар нь буудаж үздын гоё шүү..

Эрхэмээ said...

Зураг оруулах их амархан ш дээ, уул нь? Зураггүй тайлбар унших сонин л юм. Буудлагын спортыг нас жин хамаардаггүй гэж ойлгоод байдаг юм, дахиад буудаад эхлэж болдоггүй юм уу? Австралид буудлагаар хичээллэх үнэтэй тусаад байгаа юм уу?

Anonymous said...

Ёстой гоё тайлбартай цагаан хоосон зай байлаа кккккк...

Алтан медаль зүүсэн хонгорыгоо харах гэж нүдээ чилээлээ гэтэл харагдсангүйд урам юм ч юмуу нэг юм хугарах шиг боллоо... аягүйдвэл хугараагүй цуурцан байхдөө гэж....

спортод хайртай хүн өглөөд гүйдэгийм байна л.... харин би гүйхийн оронд сэлэхийг эрхэмлэдэг хүн ккккк... гэвч хааяадаа гэрийнхээ баннд хэвтэхийг сэлэх гэдэггүйм бол сэлэхгүй удаж байнөө гэж мэгээд хэхэхэ


жигүүр

Badman said...

Zurgiig n saihan tosoolood unshchihlaa. Minii hongor ch argagui yum yumnii zah zahiin avyastai shuu.

MayRowan said...

Бүх зургийг чинь үзчихлээ. Алтан медаль авсан хүнтэй хамт авхуулсан эрэгтэй танай нөхөр үү?

Яах гэж нүүр амаа сэглээ вэ тануус? :)

Ундралбат Гүндэгмааг дасгалжуулсан хэвээр үү?

chris said...

zurgaa oruulj chadaagui ni haramsaltai.
Durtai buudlagaaraa udahgui hicheelleerei. hed honogiin omno hunii chih buudaj uzlee. eh, bishee chih tsooldog buugaar buudsan yum shuu :-)

chuups said...

durtai yumaa hiisen ni deeree, zaaval temtseen ene terd orohdoo bish shuu. amjilt

Nogoohon said...

Та яагаад буугаа хаячихсан юм бэ. Хэрвээ буудлагаараа хичээллээд л байсан бол бид өдийд бас нэг олимпийн аваргатай байхгүй юу.

Оргил said...

Тэр нүүрээ дардаг нь тиймхэн байлаа.. бусад зургуудыг нь яаж ийж байгаад үзчихлээ

Гилийн хатан said...

gegeen-tiim bii vii, hehe. Nad shig hun buudaj chadahguim bnoo, sum avch diilehgui

Гилийн хатан said...

dao-хааяа парк энтр очихоороо өнөөх далий буугаар нь буудаж үздын гоё шүү..
hehe bi bas park orohooroo buuddag bailaa
Erhemee-end bayan hun l buudah baih, manius hoolnii munguu chuu olj bgaa humuust butehgui ee
jiguur-zurag baisan l baina shd

Гилийн хатан said...

Badman-tanii Oddiin uvchin ilaarshsand bayarlalaa
MayRowan-tsarailag bol zurgaa post hiichnee, manai naiz P.
Chris-haha, teed chih buudahad mergen bna uu?
Chuups-harin tiim zaaval temtseen gehgui, durtai umaa hiih chin az jargal biddee?

Гилийн хатан said...

Naraa-oyutan bolood dund ni hayachihsan. Hayasan shaltgaan ni ih ineedtei. namaig hen ch toodoggui baisan chin oyutan bolood bi emegtei hun shig bolj uurchlugduud, huvguud namaig toogood. Huvguud chin Buudlagaas ih sonirholtoi baisan umaa, haha
Dao-saya post hiicheed ene commentiig chin harlaa, hehe, uzej bolj l baisan baina shd, tee?

chuups said...

би 2 хон зураг харлаа :(

Гилийн хатан said...

ene zurgiin hemjee tomdood baisan um shig bnaa, zurgaa tasdaad oruulahaar bolj bna. gehdee busad zuragnuud heveeree bgaa shuu

chuups said...

untaad bosood irsen bugdiig ni harchihlaa, untahaar bas nudnii haraa saijirdag yum bn. kkkk ter 3-laa avhuulsan zurag deer yagaad nuuree daraa bee?

Anonymous said...

Олны танил байх ийм л гэцүү байгаа шд. нүүрээ масагдахгүй бол сүүлд нь надархуу нөхдүүд харж таниад гар хөлийн үсэг авах гээд тайван байлгахгүй гай болно... кккк

жигүүр

бонус:
Цаг хугацаа явсаар Харилцалгүй удсан
Цайлган сайхан үгсийг санаж байна
мандаж жаргах нарны ээлжинд
Магад би санасаар буйг мэднэ буйзаа эдр......
хаврын синдромын шүлэг

Anonymous said...

Bichlegiin suulchiin heseg chine 1960-aad onii oros kino shig aihtar romantik boljee. Neeree manai mongol orig zan ahui baihaa. Buudlagiin dursamj ih goy boljee!

Barimalch

Гилийн хатан said...

Barimalch-haha, yag tiim bna, bi chin ter uyeiin oros kino uzej ussiim chin, amidraldaa heregjuulne shd
Jiguur-haha, bi nud amaa zurchihsan l bna shd, bonust bayarlalaa