Wednesday, March 23, 2011

Японд хоргодох байранд хэд хоносон тухайгаа

Аль 2007 онд бичсэн бичлэгээ нэмж засварлаад орууллаа. Зурагтаар хоргодох байранд байгаа хүмүүс гараад байхаар хоргодох байранд байсан минь санагдах юм. Тэр үеийнхийг энэ удаагийн газар хөдлөлт, цунамитай яахан зүйрлэх билээ.

2007 оны 6 сарын 6-аас 9-ны хооронд нийтдээ 2 балл-аас дээш 63 удаа, үүний дотор 6 балл-аас дээш 4 удаа хөдөллөө гэж дараа нь зурагтаар мэдээлж байсийн. Газар хөдлөнгүүт зурагтаа асаагаад, цунаминий аюул байна уу, голомт нь хаана байна гэдгийг эхлээд шалгадаг юм. Цунамигийн аюул байхгүй гэжийн, манай хот яг далайн эрэг дээр. Гэтэл газар хөдлөлтийн төв нь манай хот байв.

6- ний орой би гэртээ хүүхдүүдтэйгээ байлаа. Манай нөхөр зочид буудлын гал тогоонд өглөө эрт 3 цаг ажиллаад орой дахин 3-4 цаг ажилладаг байсан юм. Тээд нөхөр ажилтай эзгүй байлаа. Ямар ор гэж байх биш, татами дээр хэвтэж байтал газар хөдөллөө. Өмнө нь газар хөдлөхөд ингэж муу совин татдаггүй байсан ч энэ удаа нээх муухай санагдлаа. Маш хүчтэй хөдлөөд зурагт тавиураасаа унах нь ээ. Эхлээд гэртээ байгаад байсан чинь бүр хүч нь нэмэгдээд, гэр доторх юмс шалан дээр унаад байхаар нь Савалгаа түр зогсох үед би ч нялх хүүхдээ тэврээд, явдагуудаа чирээд 7 давхар байшингаас уруудлаа, уруудаж явахад газар хөдлөж л байлаа.  Газар хөдлөж байхад цахилгаан шатаар явдаггүй юм. Хэрэв ганцаараа бууж яваа бол шатнуудыг хэд хэдээр нь алгасаад, үсрээд гараад явчина л даа. Гэтэл манай бага 5 сартай, том хүү 6 настай байсан, хурдан буух аргагүй, шат дуусдаггүй, бид ямар ч өндөрт амьдардаг юм бэ л гэж бодогодож байлаа. Ёстой л сүүлтэй бол сүүлээ хавчаад л зугтаж байлаа шд.

Гадаа гараад иртэл хэн ч байхгүй байснаа, намайг дагаад монгол оюутнууд гадагш гарч, бөөнөөрөө хажуугийн сүмийн хашаан дотор суулаа. Манай сургуульд гэр бүлээрээ хамт сурдаг найз маань цонхоороо хараад л "гадаа гарч яах гээд байгаан, аймхай Амээрикийн шонхор" гэж орилж дуусаагүй байхад нь дахин маш хүчтэй хөдлөөд, нөгөөх маань эхнэр хүүхдээ чирчихсэн санд мэнд гарч ирж, бидэнтэй нийлэвээ. Гадаа байхад бас л айхавтар хөдөлсөн шүү. Биднийг Япончууд хараад цагдаа руу утсаар хэлсэн бололтой, машинтай цагдаа ирээд яагаад гадаа суугаад байгаан гэж байна, бид ч байшин нурахаас айгаад л гээд үнэнгээ хэллээ. Цагдаа нар "та нар гэртээ байх, гадаа байхаа өөрсдөө шийд дээ, бид газар хөдлөлтийн голомтонд нь байгаа" гээд яваад өглөө. Манай байр дээр үеийн байраа, маниус чинь хямдыг нь л харж хөлслөнө шүү дээ, Японд 1981 оноос хойш баригдсан барилга газар хөдлөлтөнд тэсвэртэй гэдгийм байна лээ. Тэр хэдэн өдрийн дараа манай гэрийн пилтаанууд нь зөндөө л цуурчихсан байсан.

Тэгээд гадаа баахан сууж байгаад бүгдээрээ гэртээ орж унтлаа. Би ч тэр шөнөдөө газар байнгын хөдлөөд байхаар чинь айгаад дуг хийж ч чадаагүй, хэзээ энэ байшин нурах бол гэж бодоод. Маргааш нь бас өдөржингөө хөдлөөд, гэртээ орж ирэхээр бүр ч хүчтэй хөдлөөд байгаа юм шиг санагдаад, гадаа коен-д өнжөөд, орой нь ашгүй хоргодох байр 8-г нээсэн гэхээр нь тэнд очиж бүтэн нойртой хонолоо. Японд янз бүрийн байгалийн гамшиг их тохиолддог болохоор эд нар их бэлтгэлтэй байх юм. Сургуулийн заалаа хоргодох байр болгож ашиглана. Хоргодох байранд нь шүршүүр, нэг удаагийн хэрэглэх сойз саван гэх мэт ариун цэврийн хэрэглэл овоолоостой. Нээх зөөлөн дулаахан хөнжил, ус, лаазалсан хүнсний бүтээгдэхүүнээр хангаад зогсохгүй, хүүхдэд тань өөр юу хэрэгтэй байна гээд их санаа тавих юм. Бид нар гэрийнхээ хамгийн үнэтэй хөрөнгө болох лап топ, дүрс бичлэгийн аппаратаа аваад оччихсон. Аа нөгөө газар хөдлөвөл гээд байнга бэлэн байлгадаг паспорт энэ тэртээ цүнхээ бариад, гудас хөнжилөө аваад тэнд нь зүгээр нүүгээд л оччихсон байлаашд.


Газар хөдлөх нь бүр нэмэгдээд байгаа болтой, маргаашнаас нь хоргодох байрны тоог 26 болгож нэмэгдүүллээ. Хүмүүс энд нь ирж хоночихоод, өглөө нь бүгд ажилдаа явж байгаад, орой нь буцаж ирээд унтаад байнаа. Би ч дүүрсэн хичээлдээ явахаа болилоо, хүүхдүүдийг ч сургуульд нь явуулахгүй, тэндээ л өдөржин байж байдаг, хэдэн эмээ өвөө нартай хамт. Нөхөр ажлаа хийгээд, ажлынхаа завсараар гэртээ орж хоол хийж бид нарт зөөгөөд л. Би бол гэр лүүгээ зүглэхгүй байгаам чинь, байшин нурчихвал яах юм гээд, нөхрөө болохоор гэртээ оруулаад хоол хийлгээд байдаг тээ.
 
Би 7 сард төгсөх байсан юм болохоор дипломын ажлаа бичээд сууж байна шүү дээ. Хүн харахад нээх мундаг амьтан, компьютэр нүдээд, бас хүүхдүүдээ маллаад, хоргодох байранд байгаад байдаг. Би их сонирхолтой байсан юм байлгүй, 2 ч сонингоос сурвалжлагч ирж надаас сурвалжлага авч, сонинд гарч байлаа шд, харамсалтай нь тэр 2 хоёр сонингоо хадгалж чадаагүй ээ.
 
Бид 10 сард буцах байлаа, тэгэнгүүт би гэр бүлээ наадмаар буцаалаа "бөөндөө үхээд яахав, та нар минь харьж бай, би ганцаараа шүгэлтэйгээ яаж ийгээд л амьд гарна" гээд л нөгөөдүүлээ эрт буцааж байлаа. Бага хүүгээ 6 сартайд нь шууд хөхнөөс нь гаргаад, онгоцны буудал дээр хамгийн сүүлийн удаа хөхүүлээд л Бая бая гээд л явуулчиж байлаа. Бид урд аралд дээр амьдардаг байсан болохоор Фукуока-Сөүл-УБ гэж Монгол руу явдаг байсын. Тээд манай нөхөр хэдэн хүүхдээ чирээд, хөхүүл хүүхэд эхээс нь салгаад, хэдэн онгоц дамжаад л харьсан даа. Газар хөдлөх ч хэцүү шүү. Бидний тэр хөдлөлт бол юу ч биш л байна, өөр бусад хөдлөлтэй харьцуулахад.
 
Залхуурахгүй бол би гэр бүлээ явуулчаад харьтлаа 3 сар юу хийсэн тухайгаа бичнээ.
 
Жич: Өмнө нь бичсэн бичлэгийн энд тэнд нь өгүүлбэр нэмсэн чинь хачин л юм болж, зарим нь яг тэр үед бичсэн өгүүлбэр, зарим нь одоо бичсэн өгүүлбэр гэдэг нь танигдаад байнаа. Бүр шинээр бичдэг байж, хэхэ.

20 comments:

Chingundorj said...

мэдэгдэхгүй л байна

Cаарал said...

Жапанд ямар нэгэн байгалийн гамшиг аюул ойртлоо гэхээр хүмүүс хамгийн түрүүнд сургуулийн барилгуудад хоргоддог, сургууль эмнэлгийн барилгууд л хамгийн найдвартай байдаг юм шиг байгаа юм. Саяны газар хөдлөлтийн дараах дүр зургийг харахад л хот нь бүхлээрээ урсаад явчихсан байхад сургууль эмнэлэг зэрэг цөөхөн угсармал барилгууд л торойгоод үлдчихсэн харагдах юм.

PUZL said...

Залхуурлыг умарт!

Cаарал said...

Гэтэл манайд ямар байна. Саяхан мэргэжлийн хяналтыхан шалгаад хэрэв УБ-т газар хөдөлвөл бүтэн үлдэх сургууль цэцэрлэг нэг ч байхгүй, бүгдийг нь нурааж дахин барих хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргаад мэдээлээд байх шиг байсан. Тэгэхээр үр хүүхдүүд маань хамгийн найдваргүй орчинд байдаг, хамгийн түрүүнд гамшигт өртөнө гэсэн үг биз дээ.

Oogii fromChina said...

Bi tanii blogiin buh niitleluudiig unshsan. Sariin omno bloguudaar hesch bgaad anh orson. Ta niitleluudee ih ilen dalangui neelttei bichdeg bolhoor hvmvvst ih hvrdeg gj boddog. Ta ih tsailgan setgeltei, muu sanaagui, unench hvn. Minii bodloor iimerhvv hvmvvsiig zarim hvmvvs ashiglah, joohon dord uzeh baidal ajiglagddag, ene talaar ta yu gej boddog ve?

Г.Ганбат said...

Арай чухал бичсэнүүд нь тэр үеийнх байнаа кк

Гилийн хатан said...

Chingundorj-bi ni oilgosongui
Saaral-tiim, lav ter surguuliudaa mash sain baridag, tom zaalnii tulguur, deever ene ter ni buh mayagiin l haragdah um bilee.

Saaral-manaid zuvhun surguuli tsetserleg bish bidnii amidraliinhaa ihenh tsagaa unguruudug oron suuts maani hurtel mash naidvargui baigaad ih haramsdag. Herev Mongold 6 balliin gazar hudluhud uldeh baishin hovor shuu. Office-uud ch gesen. Ih surguuliud, baahan oyutantaigaa gantshan garah haalgaar garah gej chihej bgaad hen ch garch amjihgui bugd uheh bhaa

Гилийн хатан said...

Puzl-erdemted zalhuurliig umartuuldag em zohion buteehguim baihdaa
Oogii-'hervee bi hund muu sanahgui, saihan setgeltei, chadlaaraa hund tuslaad yavj baival, humuusiin har muu sanaa uildel ni nadad haldahgui'gej boddiin. Dord uzeh tal baidag tul bi ingeed jinhene neree nuugaad l yavdgiin. Harin biye biye haraagui ch bichleguudeer ni yamar hun be gedgiig ni tanisan blog anduudtai origoor taniltsaj, uulzaj nuhurludug, uulzah bolomjgui hol tohioldold uuriin ID-aar hariltsaj baina

Гилийн хатан said...

Г.Ганбат-хэхэ, яг зөв тодорхойлж

ZAYA said...

Архаг туршлага хуримтлуулсан байна шүү.
Гэрийнхнээ явуулаад юу хийснийг чинь хүлээж байгаа шүү.
УБ-т газар хөдөлбөл, Япончуудын барьсан сургуулийн өргөтгөлийн барилга арай илүү найдвартай.
Гэвч манайд тийм юм огт болохгүй тул санаа зоволтгүй ээ.

Anonymous said...

Hyatadad heden jiliin omnoh gazar hodloloor 1500 huuhedtei surguuli n nuraad ihenhiig n darsan tohioldol hed hed garsan harin oiroltsoo zahirgaanii bair n nuraagui uldsen baigaa. Getel hyatad material hyatad barilgachidaar oron suutsnii baishinguud Mongold barigdaad tuund n olon humuus or shir tavin barin orj baigaa n ih oilgomjgui uzegdel bolood baidag.

Barimalch

Anonymous said...

:)

жигүүр

hooligan said...

экстрим зүйлд хүн татагддаг гэдэг

газар хөдөлж байхад юу яаавал лайтай байхдаа гэсс хахаха

Cаарал said...

би гэж нэг агаар уншдаггүй хүн нэг ширхэг байна уу гүй юу...

Гилийн хатан said...

Zaya-teed bi urtei bolchihov uu? hehe, single bolchood yu hiisen tuhaigaa tailagnah ni ee
Barimalch-yag unendee UB hot chin gazar hudlultiin idevhitei bused baidag um bilee, uuniig barilgiin companiud bodoltsmoor um. Ene met uman deer l eh oronch ugui ni haragdana shdee, unuu uyed
jiguur-:)

Гилийн хатан said...

Hooligan-haha, harin tiim laitai um bna lee gesn

Гилийн хатан said...

Саарал-найзаа өөрийнхөөрөө л байсан нь сайхан шдээ, чиний коммэнт болгон сэтгэлээс чинь бичигдсэн байдаг, цөөхөн ч гэсэн, тухайн агшин дахь чиний бодол санаа чинь надаа үнэтэй

www.gegeen.com said...

amid yavj us uuh huvitai l baij dee. namaig japand baihad typhoon bolsiishdee, hamag mod zod ni bulga usreed oichchihdog yum bailee...

Anonymous said...

Цунами болдоггүй цул газарт төрсөн би ямар азтай вэ
Байнга газар хөдөлдөггүй эх газрын дунд амьдардаг би хувьтай хүн юмөө гэж мэгээд

Арал дээр байж үзээгүй болохоор сайн мэдэхгүйм гэхгүй юу ккккк

жигүүр

Сувдаргана said...

лаг төсөөлөөл уншлаа шд, хэха, өнгөтөөр бичнэ гэдэг нь энд байх хэха