Энэ Францаар 8 сарын аялан тоглолт гэжаагаан. Гарчигны эхний үгийн ю үсэг дээр дээвэр шиг юм бас байдгийн байна, би Англи цагаан толгойгоор бичиж байгаа тул тэрийг нь орхилоо. Содон Монгол, Мишаа зэрэг франц хэлтэй хүмүүс дор нь ойлгож байгаа байх. Гэхдээ би зөв бичсэн эсэхдээ эргэлзэж л байна, шалгахгүй шуушаа гээд л биччихлээ. Мань чинь францаар ярьдаг хотод 8 сарын аялан тоглолтоо хийгээд ирлээ. Канадын Montreal, бас е үсгийнх нь дээр жижиг зураас байх ёстойм. Би нь ихээ завгүй байгаа тул 10-аад хоногийн аялан тоглолтыг 10 бичлэг болгоод хийсэн ч болохоор бөөн адал явдал боловч товчхон хэдэн үгээр тэмдэглээд үлдээхээс. Дараагийн аялан тоглолтонд бэлдээд завгүй байнаа. Ямарч байсан дараагийн аялан тоглолтод гарахаас өмнө Монтрэалд хэнтэй уулзав учрав уув гээд юу хийсэн тухайгаа ядаж ганц бичлэг шахнаа. Нээрээ очихдоо болон буцахдаа Нью Иоркоор дайрах гээд болсонгүй, далайн шуурга болоод Атланта, Лос Анжелес-аар дамжиж ирлээ.
Энэ удаагийн Монтрэал аялалаар 2011 оны жилийн хэрэгцээнийхээ пиавыг нөхөж ууж ирсэн бол, дараагийн аялан тоглолтоор Монгол явахдаа 2012 оны жилийн хэрэгцээнийхээ пиавыг урьдчилан уучаад ирэх зориолт тавьж байгаа нь биелэх магадлал тун өндөр байгаа болно.
Канадын албан ёсны хэл нь Англи болон Франц гэдгийг та нар юу эс андах билээ. Монтрэалийн 1-р хэл нь франц, тээд яахуудээ, амьдралын эрхээр франц хэл сурангаа алдаад л ирлээ. Энд бас хальт зөвлөлгөөрхүү юм өгчии. мэдээж та тэр орныхоо хэлээр хамгийн түрүүнд Сайн байна уу?, Баяртай, Уучлаарай, Баярлалаа гэх зэрэг үгийг зайлшгүй сурах ёстой бөлгөө. За тэгээд нэмээд хүний өдөр тутмын амьд байхад хэрэгцээтэй олон үгнээс сонгож сур, нээх хэрэггүй олон үг цээжилж байснаас яаг хэрэгтэй хэдэн үгээ сурчих. Жишээ 1: өлсөөд байна, ам цангаад байна гэдэг 2 үгнээс аль нэгийг нь цээжил. 2ланг нь цээжилж тархиа дүүргээд юугхэв. Энэ 2-оос өлсөөд байна гэдгийг нь цээжил, их чухал үг. Тэр цангаад байна гэдэг үгээр яах вэдээ, тэрний оронд пиав гэдэг үгээ тэр хэл дээрээ сурчих. Угаасаа пиав гэдэг үгний утга чинь "Ам цангав" л биддээ. Жишээ 2: баамаар байна, шээмээр байна гэдэг 2 үгнээс ганцхан л үг цээжил. Яаж ч бодсон баамаар байна гэдэг үгийг цээжлэх нь найдвартай юм байнаа. Шээмээр байна гэдгийг нь цээжилчээд, жорлон ороод удаад алга болчуул хамт яваа хүмүүс чинь хүлээсэндээ дургүйцэх магадлалтай болой. Тэрний оронд баасан ч шээсэн ч баамаар байна гэчээд, баахгүй хурдан гараад ирвэл хамт яваа хүмүүс чинь харин баярлах магадлал өндөр шүү. Цаашаа олон жишээ байж болох боловч би нь яараад байна, хурдан үүнийг пост хийчээд, дараагийн ажлаа бодии хоё.
Бас хайртай дуртай гэдэг үгийг зайлшгүй сур, хэрэг болно. Нээрээ би бас дараа Европт Мишаатай таарвал хэрэг болж магад гэж бодоод Гуц гэдэг үг францаар сураад ирсийншд, хаха.
Өө тэгээд франц хэлийг шуушаа гээд л хүчиндээд уншаад байхад 80-90% онож таагаад байх шиг байна лээ.
Жич: Би нь мэсэнжэрт барагтаа л бол ордоггүй. надад чаатлаад суух зав байхгүйг минь ойлгоорой. харин эмэйл бичихэд тэр өдөртөө биш гэхэд хэд хоногийн дараа богинохон ч гэсэн хариулнаа. Энэ яахуу эмэйлээ 7 хоногт 1 удаа л шалгах байх.
Сансар-баярлалаа, өмнөх сэтгэгдлийг чинь уншсан ч хариу өгөөгүйд уучлаарай.
Анон-надад захиа ирээгүй дээ. Эсвэл чи мээсэнжирт офлайн үлдээсэн бол алга болох магадлалтай. Миний эмайл хаягийг нягталж үзээд дахин захиа бичээрэй. Хэхэ, намайг хариу бичсэнгүй гээд гомдоодиинуу. Би хүн ялгаварлах дургүйг мэдэх л байх даа, блогийн уншигчид.
Сансар-баярлалаа, өмнөх сэтгэгдлийг чинь уншсан ч хариу өгөөгүйд уучлаарай.
Анон-надад захиа ирээгүй дээ. Эсвэл чи мээсэнжирт офлайн үлдээсэн бол алга болох магадлалтай. Миний эмайл хаягийг нягталж үзээд дахин захиа бичээрэй. Хэхэ, намайг хариу бичсэнгүй гээд гомдоодиинуу. Би хүн ялгаварлах дургүйг мэдэх л байх даа, блогийн уншигчид.
11 comments:
za aylan togloltuudiinhaa zuragiig oruulaarai , zondooo post hiine shuuuuu, huleegeel bgaa shu
би бас уг нь хальт мульт франц хэлтэйм болохоороо ойлгоол байгаашд кк
монголд хэзээ ирхийн бэ 2012оны пивны хэрэгцээнээс нь жаахан ч гэсэн хамт хангалцах юмсан кики
зургуудаа оруулаарай
франц хэл аялга нь ядаргаатай байгааз
шаал өөрөөр биччээд шаал өөрөөр уншаад кк
за эцэст нь бон вояаж!!!
Oo manai enuugeer ireed butschihjee. Bi Montreal-iin oiroltsoo bsan bol saihan uulzah bjee....
NB, Canada
Sain uu naizaa. Bi bas gadaad surch bgaa neg muu naiz chini bna oo. Soninoos naiz deer ni oyutnuudaas maani mongoloos ireed chinii blog-iin tuhai heleed olj unshaad elegnii tal baihgui bolchihood suuj bna emchilgeeni zardal nehvel gaihuuzai kkk. aimaar zavgui study hiideg uchraas hediig l unshlaa. za amjilt
France hel yur n oros heltei ih tostei sanagdaad baidagiin bur padejtei.
Barimalch
Сайн уу? Та ёстой хол аялж яваа юм байна шдээ. Аяллынхаа сонин сайхнаас дараа завтай болохоороо маш дэлгэрэнгүй пост оруулаарай. Дүү нь явах гээд л сэтгэл догдлоод л сууж байна. Та намайг явахаас өмнө монголдоо ирэх нь үү?
монголд пийвнийхээ мѳнгѳтэйгээ ирвэл 2012 оныхоос нь хуваалцаж болох л юм. Гэхдээ нѳгѳѳ гуталнуудаа зараад, бэлэглээд пийвний мѳнгѳѳ босгоно ш дээ. Би хурдан дуусгахад дуртай яа тусалж чадах шүү...
Anon-S бичив.
août gej ingej bichnee huuhdeee ;-)
Chi shuud eh ornii altan FFFFFFF
chi er ni uliruul taarna. Noiliin nogoon teg ;-)
montrealiin tuhai setgegdel huleejaagaa shoo.nadad bas ter hot sonirholtoi sanagdsan.za tegeed fen chin heveeree baigaa shoo.
amjilt
anon baina oo, ok.
bi offline uldeegeed genedsen bololtoi. chih shuugiad baina, untahaas. mail l biche de
Post a Comment