Өмнөх бичлэгт комэнтоор бичсэнийг анзаарддаггүй хүмүүс үү, ийм хувцаснууд их бариу, бас давхар давхар лээвчиг өмсөх шаардлага байхгүй, өөрөөсөө даруулгатай болохоороо бүүр хавтгай харагдуулаад байнаа гэж. Ийм хувцсыг нэг өмсөөд л угаана, эдэлгээ сайн даана. Гэтэл би дотуур нь даруулга өмсөөд, нэг хөлрөөд л угаагаад байвал хэдэн даруулганы маань хэлбэр хэмжээ алдагдаад, санхүүгийн хувьд алдагдалтай биз дээ.
За тэхээр байна шүү дээ, өмнөх зурган дээрх чинь би мөн гэдгээ батлах гээд үздийн билүү, олон хүн нааг эрэгтэй гэж хараад байна. Энд хүмүүс голдуу л ийм хувцастай дугуй унадгийн. Би бодохдоо та нарын нүд дасаагүй болоод тэгж байх шиг байна. Японд бол өөрөө өөр, охид хүүхнүүд нь банзалтайгаа, эрчүүд нь гоонжтойгоо дээр нь портфэлоо хажуудаа санжигнуулцан дугуй унадгийн. Би ч гэсэн энд эхлээд навсайчаад, янзан бүрийн юмтай дугуйддаг байлаа, одоо бол мэргэжлийн болжийн, хаха (Энэ Гилийн хатан сагсуу гар шдээ.Сурв).
Доор зургийг нөхөр миний зургийг авдаг өдөр хулгайгаар дарцан байсныг би хэрэг болгон, өмнөх зураг дээрх чинь би гэдгээ батлах гээд энд чирээд ирлээ. Миний ард явж байсан залуу гэсэн. Эрэгтэй хүн ингэж харагджийн. Одоо та нар нааг биш гэхүү (Гилийн хатан ямар хэрүүлч юм бээ. Сурв). Дараа л гүн ухлаадастай сээгси палааж өмсөөд, мөөмөө хагас харуулж, би бас савчуулдаг юмтай хүн гэдгээ нотолдгиймуу яадгийн, хаха (Гилийн хатан хэлсэндээ хүрдгийг би баталж чадхийм байна. Сурв).
Жич: За тоглосын, одоо цаашид хэзээ ч өөрийнхөө зургийг тавихгүй ээ.
7 comments:
Manaihnii ulamjilalt hartsaar bol ih/baga oohlog biyetei emegteig harahiig taashaadag harin gym/sport ih hogjison ulsuudad ooh bagtai emegteig harhiig taashaadag geh yumuu. Manaid erchuud n suuliin jiluuded heden say tonn hortoi ooh biyen deeree urguulj achij yavj baina l daa. Teheer omnoh zurag chine soyliin shocknii jishee bolson baih.
Later is better than never гэдэг чинь яг ямар утгатай юм бэ? Би гэдэг хүн чинь english - дээ муу. Үгийн сангаа нэмэх гээл,,,
Yer ni bol ih bodylog bietei emegtei yum bna l daa
Anon-bi bas culture shock l bodloo, sportoor bainga hicheeleed bdag humuust iim huvtsas umsuud yavah ni saikhan haragdah umoo.
Anon-За чи жинхэнэ утгыг нь мэджил байгаа шд, хэхэ
би "Өтөлсөн болохоос үхсэн биш" гэж орчуулдгийн. ийм уриа өлгөчөөд, өөрийгөө 30 настай гээд итгэчээд, жинхэнэ насаа санахаа больчоод л явжиина даа.
Анон-баярлалаа
Голландаас баахан ийм хувцастай ирсэн өмсөөд л гүйгээд байгаа шдээ, ккк
Гоё шд. Элдэв даруулга эдр гэхгүй. Спорт жаахан оролддог гаруудад бол наадах чинь их л аятайхан харагдаж байгаа гээдгт итгэлтэй байна. Бас тэр хөлийн булчих үнэхээр гоё харагдаж байсан шүү.
ene zaluu chamaas mia bietein baishd hajuud ni chi bol unen lag zaluu shg
Эрэгтэй л хүн байншд
Post a Comment