Sunday, June 10, 2012

2012-4-24 Эрх чөлөөний хөшөө

Энэ өдөр эрх чөлөөний хөшөө үзэхээр эртлэн бослоо.

 Энэ давхар зогсоолын дээд талд нь яаж машинаа тавьдаг юм болоо? Доор нь машингүй нөхцөлд л дээр нь тавьдаг юм болов уу?
 Н-т амьд, хөдөлдөг эрх чөлөөний хөшөө хаа сайгүй явж байдгийн байналээ.



 Хэрэм хаа сайгүй, хүний хоол булааж идчих гээд, нээх хөөрхөн.
 Ингээд эрх чөлөөний хөшөө рүү усан онгоцонд суухаар 1 цаг 30 минут оочирлолоо. Би оочирын хамгийн сүүлд зогсож байна. Тээр хол байгаа хүмүүсийг харж байгааздээ. Оочироо оочир.
 Одоо дөхөж л байна. Энэ зургийг доод талын зурагтай харьцуулж хараарай. Тээр цаана Эрх чөлөөний хөшөө харагдаж байна шүү.
 Энэ баримлын гэх үү хөшөөний гэх үү, доод хүн нэг усан дор ороод, нэг гарч ирээд, түүнийг харахаар өөрийн эрхгүй амьсгаагаа уртаар авч уушигандаа нөөцөлж этр. Их хэцүү байсаан. 
 Зогсоол байлаа, хийх юмаа олж ядан зураг дарав.
 Энд бүх үзвэр үйлчилгээний газар, музейд ороход ийм шалгалтаар орно. Бодвол өнөө айхтар 9 сарын 11ний үйл явдлаас хойш нарийн болсон байхаа.
 дараагийн онгоц ирвэл яг суух гээд байна шүү.
онгоцонд сууцаан, эргээд Н хот руу дарсан зураг.
 Энэг хүнийг л ойроос харах гэж энэ өдрийн хагасыг барав.
 Тайлбарлах хэрэг байна уу, хүмүүс зөндөө л бичсэн байдаг даа.
 Дараагийн зэргэлдээ арал дээрх музей.
 Тэр үеийн цагаачдын ачаа бараа
 Баая баая Эллис арал.
 Энэ бух их алдартай юмоо. Хүмүүс зургаа даруулах гээд байнга шаваастай, би хажуугаар нь 3 удаа алхаж гарахад оочир нь дийлдэхгүй, зургаа авахуулж чадаагүй шд.
 Тээр бүр цагдаа машаантайгаа хамт зохицуулж байгааз дээ. Над шиг Бухын доодхыг хараад зогсох тэвчээргүй хүн тэр бухтай зургаа даруулна ч гэж байхгүймблээ.
 Гэтэл хажууханд нь ийм сайхан сүрлэг тэнгэрийн амьтан байхад хүмүүс тоохгүй, бухтай л ноцолдоод байхын . Энд ганц хүн байхгүй, би бас энэ бүргэдтэй зургаа даруулж чадаагүй.
Гэхдээ сүүлд бодохноо, юун төлөө алдарт Воол стрийтийн бух билээ, Бухтай зургаа авахуулбал баяждаг байхаас зайлахгүй гэж харамссоон.
 Цөм цөм цохиод хаяцан аятай.
Энэ бас гоё дугуй өрөөнүүдтэй байхдаа.
Ингээд өлсгөлөн гар Radio Shack гэдэг дэлгүүр олоод, П-д байхдаа авсан лап топны залгуур өөрчлөгчөө буцааж өглөө. Тэрийг би ганцхан өдөр хэрэглээд, лап топ эвдэрсэн тул нээх нүүр улаагаад байхгүйгээр буцаагаад өгцөн. Би юм буцааж өгөхдөө хичнээн хэрэглээгүй шинээрээ ч гэсэн, жоохон санаа зовоод байдгиймаа. Тэр мөнгөөрөө өдөр хоол аваад идцэн.
Өнөөх чинь үүргэвч үүрцэн, үүргэвчиндээ 2 литрийн устай л алхаад байна. Хаха, ус уумаар санагдвал үүргэвчээ газар тавьж байгаад л нээх том ус гаргаж ирээд үхэр шиг залгилна. Яахуу дээ, дэлгүүрээс том савалгаатай ус авах нь эдийн засгийн хувьд ашигтай шуу даа. Маний мөнгө дуусаад байгааг мэджаагаа биддээ, хаха.

7 comments:

www.gegeen.com said...

Sxn gazruudaar ih yavjee. Gegeen duree haruulj monholdgui ee

Anonymous said...

Сайн байна уу.Нэг асуулт байна.
Өмнөд африкт ажиллаж амьдардаг Монгол эмэгтэйн блог байдаг даа.Хаяг нь байвал хэлж өгөөч. Холбоотой линкүүд дотроос чинь хайгаад олсонгүй.

peakfinder said...

Dursamj sergeed saihan bailaa...

zz said...

goy yumaa..bi neg l odor yavna daa .ochij erx choloonii xoshoog uzne dee gj boddiin..negl odor..neg saikhn nartai odor..

neere ingeed mongogui ch xamaagui..yag cham shg xarmaanda 60$ tai xessen ch xamaagui..bi shopping hiihguiee gsn kk..hudlaa da

Гилийн хатан said...

Anon-Sain sain. Tuunii Blog ner ni Marilyn. Banjig dahi blog ni baina uu uz hu.

Хүн санаа said...

Юун зугаатай гойн...
Атаархчихлаа

Anonymous said...

hi, tanias yum lavlaj boloh u? bi syd-d surdag oyutan, usa-n visa yaj meduuldeg ve? amaraltara yawj uzeh gsn yum, daanch yamar material burduulj, yaj handah talin negehen ch medelel bdaggui e. site ntr-g n harad info olj avch chadsangui. tnx