Бүх хүнд үнэгүй. Нью Йорк пассгүй байсан ч үнэгүй үзнэ. Өмнөд, Төв ба Хойд Америкийн уугуул хүмүүсийн түүхийн тухай юм.
Уугуул хүмүүсийн түүх гэхээр соёлын гол хэрэглэгдэхүүн Бөө мөргөлийг харуулсан үзмэрүүд их байв. Өмнөд Америкийн бүүр урд үзүүрээс, хойшоо Канадын нутгийг хамарсан бүх үндэстнүүд бөө мөргөлтэй байжээ. Байжээ ч гэж одоо ч гэсэн Бөөтэй юм байна билээ. Бөөгийн эвэртэй хэнгэрэг. Цаана нь сэгсийчээд би гарчиж.
Би ер нь бэлэг дурсгалын дэлгүүр хэсэх дуртай юм байна лээ, өөрийгөө ажаад л байхад, хаха. Музейн дэлгүүр рүү орноо, бас юм авнаа.
Индиануудын бэлэг дурсгалын гол төлөөлөгч нь Зүүд баригч гэх тор. Орныхоо толгой хавьцаа тавиад унтдаг гэх.
Би бас чихмэл тоглоом цуглуулнаа, хүүхдүүдддээ авах нэрээр өөртөө аваад байдгиймуу даа. Энд Америкийн Spiritual амьтад болох чоно, buffalo (одос үхэр гэх үү?), Bald eagle (Цагаан толгойтой бүргэд гэх үү?) гэх мэт амьтдын чихмэл тоглоом 15 доллар гэж байв, Австралитай харьцуулбал харин хямд байна. Нөгөө хүүхэн чинь хамаг мөнгөө гаргаад тоолсон чинь яг 15 доллартай. Тэгээд татвараа нэмбэл мөнгө нь хүрэхээ болилоо. Кассан дээр нь очоод асуутал татваргүй 15 гэхээр нь авцоон, нэг чоно. Ингээд түрүүвч улайв. Гэхдээ дансанд нөхөр мөнгө хийсэн байх ёстой.
Энд бас ийм хүн тэрэг явдгийн байналээ.
Ийм таксинууд давхилдаад, жийпэн такси гэх үү, кк.
Ингээд нөгөө автуусаа олж аваад хойшоо явлаа. Top of the Rock гэх Рокфелер Плазагийн орой дээр нөгөө үнэгүй пассаараа гарлаа.
Эндээс хойшоогоо Төв цэцэрлэгт хүрээлэн харагдана. Би тийшээ очиж үнэгүй пассаараа дугуй түрээслэн цэцэрлэгт хүрээлэнгээр зугаална даа гэтэл амжсангүй, дараа л очиж дугуйднаа. Бас хойшоо харж зогсоод эндээс Ниагра хүрхрээ мөн ч ойрхон байгаа даа гэж шуналтав. Аа бас Soulmate, Тэмээчин бүсгүй 2 энүүхэнд хилийн цаахна, харин блог уншигч NB Canada баруун тийшээ хол суугаа даа гэж бодоод амжсоон, энэ өндөр дээрээс. Нээрээ Канадаас блог бичдэг Дэстини бүүр бичихээ больжээ.
Ингээд нар жаргалаа.
Энэ байшингийн орой дээрх тавцан дээр хүмүүс үнсэлдээд л байна, үнгэлдээд л байна, надаас бусад нь гэхгүй юу, хэхэ.
Шөнийн Нью Йорк
Ингээд буугаад ирлээ, уг нь үзэх юм зөндөө ч орой болоод ихэнх үзвэрүүд хаалаа. Энд хаа сайгүй цагдаа байх юмаа. Тийм л их хэрэг гардаг юм уу гэтэл нам жим.
Өдөр шиг л гэрэлтэй байхчуу
Нээрээ энд гудамж болгонд Psychic Reading $10 гээд байх юм. Энэ одоо юу вэ? мэддэг хүн хэлээд өгөөрэй. Би бодохдоо Зөнчид Үзмэрчид байх гэж бодлоо, зөв үү.Хэрэв үзмэрчид мөн бол Монголоос их үзмэрч зөнчидтэй юм бишүү.
Шөнийн Times Square
Анх энд ирж Нью Йорк пассаа авч, эндээс Н аялал эхэлж байлаа, бас энд аялал дууслаа даа.
Ингээд ганцаараа алхаж явсаар шөнө 12 цаг өнгөрөөж хотэлдоо ирээд, чамдаан саваа баглалаа. Гэтэл Аризонагаас авсан Могой аяганы бариул болох могойны сүүлний 1/3 нь тасраад уначихжээ. Маангар их харамсав. Уг нь Амазоноос захиалж авсан номны хайрцганд баахан хамгаалалтын зөөлөвчтэй хамт хийсэн байхад хагарцан байхын.
25-ны өглөө босоод юм хумаа янзлаад тохирсон ёсоор Wonderer-тай уулзахаар 10 цагт лобби руу хамаг ачаагаа чирээд буув. Би чинь нээх том чамдаан, эвдэрхий лап топ, дээр нь хүзүүнээсээ зургийн аппраат зүүцэн, түүртцэн гар лифтнээс буутал, нэгэн монгол бүсгүй яг лоббид орж ирлээ. Бид бие биеэ хараад хэсэг л хөшчихсөн. Тээд би сэхээ ороод, суларсан байсан зүүн гараараа ангайгаад унацан эрүүгээ дээшлүүлж, амаа хамхилаа. Хүүеэ, би хэнийг олж харваа, энэ одоо зүүд үү.
12 comments:
Hun zovoogood bhaar hurdan bichechee
Gutalchin
Гуталчин минээ- сайн уу, тэгээд таг алго болчоод байхын, завгүй л байгаа байхдаа
Ta neeree em hunii noyn nuruunii tevcheer shakgachhiin tanidag hun chin bsnuu bicheech dee
Сайн ярьвал бараг долиор хоёулаа зѳрчихжээ. Бусдаар бол тэнд уулзаж болох байжээ. Дараа болзоотын бор толгой дээр уулзаяааа.
za aliu xurdan xel xen yum.
Wonder girl....
Хэн юм бэ хэн юм бэ?
Хавийн амьтныг ингэж тамлах хэрэг байдаг ч юмуу гүү ч юмуу
8989
NY-r saikhan ayaljee.... Bur yavmaar sanagdchihlaaa...........
NB, Canada
neeree hen bee? buur sonirholtoi sanagdaad baina, goe aylaad irjee
1xbet | 1xbet | Bet with a Bonus - RMC | Riders Casino
1XBet allows you to herzamanindir.com/ bet on any favourite horse races or any 1xbet app other sporting event. ✓ Get gri-go.com up to £300 + 200 Free Spins 출장안마 No https://vannienailor4166blog.blogspot.com/ Deposit
Post a Comment