Монголын хөдөө орон нутагт нисдэг АН-24 шиг жижиг онгоцоор хөөрлөө. Гэтэл би цонхоор юу харсан гэж санана. Энэ доод талын 2 зураг дээрээс та нар юм олж харах нь уу?
Гэрлэн бөмбөлөг? Аура? Эсвэл сүнс энтр хаха. Би хажуудаа сууж явсан залууд "энийг хараа" гэсэн чинь тэр юу ч олж хараагүй. Тэгээд бүүр суудлаа сольж байгаад харуулахыг оролдсон ч мань хүн харахгүй байна лээ. Би тэгээд ганцаараа хий юм хардаг болцын байх гэж бодоод, зураг дарсан чинь байж байна хөөе. Тэгэхээр би хий юм хараагүй гэсэн үг биддээ. Хий юм хараагүй гээд хэлээд өгөөрэй надад. тэгэхгүй бол би хий юм хардаг, солиорч байна гэж өөрийгөө бодоод байх нь байна шуу, хаха. Энэ аялалд 6 онгоц хөлөглөсөн боловч, ганц удаа л ингэж цонхны хажууд суудал таарсан бөлгөө.
За тэр ч яахав. Өнгөрсөн жил Монтриал ороод буцахдаа Нью-Йорк (цаашид Н гэнээ хө. Бичихэд хуруу хугарчихмаар юм) хотод 1 өдөр хонох план байсан ч тэр үед далайн шуурга дэгдээд, би шууд харьцан. Тэр үед блогчин Ганаабж намайг дахин ирээрэй гэж урьсан байлаа. Мөн 2 сард Wonderer "манайд ирээрэй" гэж урьсан байлаа. Нью-Йорк их ойрхон, ердөө 1 цаг нисээд ирэх газар ирчээд буцах нь харамсалтай тул П-ээс шууд харьсангүй 3 хоног Нью-Йоркдохоор шийдлээ. Энэ хүүхэн их амархаан, заримдаа хүү хаа гээд л гэнэтийн шийдвэр гарган нөхрийг паанэгт оруулдаг гэжаагаа. Би тэр 2-т бас хаа холоос бэлэг авчирсан байв. Даанч Ганаабж-тэй уулзаж чадаагүй бэлгээ чирээд буцлаа хө.
Ингээд Ганаабж болон Wonderer-т захиа бичлээ. "Би очлоо". Нээх хүн амьтан гийгүүлэх гэж байгаа аятай, хаха. Гэтэл Wonderer намайг гэртээ тухлахыг урьлаа. Тэрээр орой ээлжинд ажилладаг, мөн намайг Нью-Йоркт байх хугацаанд ажлаасаа чөлөө авчихна гэв. Ийм сайхан сэтгэлтэй хүн гэж байдаг аа, бид бие биеэ танихгүй шүү дээ. Би яаж хүний ажлыг таслуулаад, хүнд дараа болж байхав. Тэгээд би гэрт нь буухаас татгалзлаа. Харин 25-ны өдөр буцах байсан тул 25-ны өглөө бид уулзалдахаар боллоо.
Би Сиднэйд байхдаа л Нью Йорк пасс гэдэг юм худалдаад авцан байв. 2 бүтэн өдөр үзвэр үнэгүй эрх, дээр нь 2 давхар жуулчдад зориулсан автуусны билеет авчихлаа. Энэ нь их дажгүй, чи чаддийм бол энэ бүх үзвэрүүдийг үзчээч гэж байгаа ч хүн амждаггүй л байхгүй юу. Энэ пассаар бараг л Нью Йоркийн бүх үзвэрүүдийг үнэгүй үзэх эрхтэй.
Ингээд гартаа яг 500 доллартай хүн Кэннэдигийн онгоцны буудалд шөнө ширүүн борооноор газардлаа. Tөлөвлөгөө ёсоор шаттлэ автуусаар хот руу орлоо, 20 доллар. Уг нь 18,41 доллар ч 20-г өгнө л дөө. Ингээд буудалдаа ирлээ. Буудлаа би нилээн эрт захиалсан байв. Буудлын хөлс 3 хоногт 420 доллар. Энэ уг нь хотэл гэдэг нэртэй ч бараг л доорм. Ганцаараа биш гэр бүлээрээ эсвэл найзуудаараа аялж явбал Н-д хямд доорм зөндөө байдаг юм билээ. Захиалга өгөхдөө заавал мөнгөө тэр дороо төлөх шаардлага байхгүй, мөн урьдчилгаа мөнгө төлөх хэрэггүй, захиалгаа цуцалбал мөнгө төлөхгүй. 4 хүний, 8 хүний, 16 хүний, дан эмэгтэйчүүдийн, дан эрчүүдийн, эсвэл холимол гээд өдрийн 30-40 долларт мануус шиг үүргэвчээ үүрцэн ядуу гаруудад боломжийн үнэтэй хоног төөрүүлэх газар Н-д зөндөө зөндөө. Н-д ер нь оготны нүх байсан ч түрээслээд амьдраад байхаар юмблээ.
Буудлын хөлсөө төлөх гэтэл харин өөдгүй гар чинь 20 доллар нэмж хэлээд. Би чинь 480 доллартай үлдсэн, 420-г төлнө гэж тооцсон байтал. Яаж байгаан гэтэл татвар гэж наадгийн. Би захиалгын хуудсаа гаргаж ирээд, татвар ороод 420 доллар гэж үзүүлж байж шулуулсангүй. Хаа газрын жижиг наймаачид ингээд хүн шулчих гээд байдгийн. Ингээд би 60 доллартай үлдлээ хө. Одоо яахуу дээ, хэн чамайг шуналтаж, сувд, ном, цамц ав гэсийн. Хэхэ, би төлөвлөсөн төсөвтөө багтаах гээд л байгаа санаатай.
Өрөөндөө орлоо, гэтэл хотэлийн өрөө гэхээсээ илүү нэг хүний доорм байлаа. Нэг жигүүртээ 10 гаран өрөөний дунд нэг жорлонтой, оочирлоно шуу даа. Өрөөндөө ядаж ус буцалгагч байсангүй. Ингээд бадарчин дайет үргэлжлэлээ. Хотэл даяар халуун усаар үйлчилдэггүй наасан. Хотэл нэртэд интернэтийн үйлчилгээ ч байсангүй. Би өрөөндөө орж иртэл шөнийн 11 цаг болсон тул гарч идэх юм эргүүлсэнгүй, шууд крантны ус уугаад л унтахаар хэвтлээ.
7 comments:
Зурган дээрх ийм гэрлийг сүнс зурган дээр ингэж гардаг гэж тайлбарладаг юм байна лээ.
Za olsoh ch duurch unetei hotel n dorm bolchdog n hetsuumaadaa
uneteimaa te..aild xonochihgui de :)
Airport deer check-in hiilgehdee window seat, esvel aisle seat avya aa geed avchih ni amar yum bna lee. Interneteer avbal shuud zurag deeree zaagaad, ene suudlyg avya aa geed avchihval, bas. Bi hol nislegtee aisle seat avchdag, bosch suuhad hun guihgui amar baidag. Oir nislegt bol ali ni ch yah ve, gehdee dund talynh bish.
Iish tiish yavahdaa hotel olon honogoor zahialah hereggui yum bna lee. Bi So yavahdaa honogiin 79 USD-iin buudal zahialaad ochson chini yostoi yambii baisan, sejig hurmeer. Gehdee wi-fi-tai baisaan, huurhii. Uruun dotroo bathroomtei. Gehdee az bolj 2 honogoor zahialsiin. Ochson hoinoo honogiin 30'000 won-ii buudal olj orson, uldsen hed honogtoo. Daanch internetgui. Gehdee busad yumaaraa umuh buudlaas deer baisan shuu. Unetei buudald buuj chadahaar bayan bish bol tiimerhuu gazruud ruu yavahaaraa orny daavuugaa avaad yavmaar yum bna lee. Pyjamas-tai baisan ch untahad ih tavgui baisan.
Аймаар юм харжээ ккк
zugeer l zugaalaad ybaad bainauuu eswel?
Post a Comment