Monday, September 17, 2012

Үргэлжлүүлээд дуусгачии

2 дахь шалтгаан. Миний нэг таньдаг хүүхэн энд өөр хотод байдаг юм. 3 жилийн өмнө намайг хоосон хонож байхад надад итгэж мөнгө зээлүүлсэн тул би байнга түүнд талархаж явдаг байв. Гэтэл 2 жилийн өмнө миний бага хүү өвдөөд, оношлогоо эмчилгээнд энд хамгаа барсан, мөнгө төгрөг бас дутуу гачуу хэцүү үед миний 142 долларыг залилж авсан юм. Хамгийн гол нь тэр хүүгийн минь өвчин дээр дөрөөлж, намайг хуурсан явдал байв. Энэ явдал өөрийнхөө рэйтингийг унагаж, өөрийгөө надаас холдуулсан алхам байваа. Би тэгээд за яахав дээ, өмнө нь надад зээлүүлсэн 2000 долларынхаа 45 хоногийн хүүнд авч байгаа юм биз гээд тоосон ч үгүй. Гэтэл сүүлийн 1 жил над руу өдөр бүр утсаар залгадаг болов. Би ч яахав надад мөнгө зээлж байсан ачийг нь санаад, түүнтэй эелдэг харьцана. Сүүлдээ залхаад, утасны дуудлагыг нь хараад авдаггүй, 7 хоногтоо нэг удаа авч ярьсаар нилээн хэдэн сар өнгөрчээ. Би 8 сарын утасны билл-ээ хараад шооконд орлоо. Тэр над руу өдөр бүр 3-5 удаа залгадаг юм байна. Тэр бас их стрээстэй, надтай ярьж стрээсээ шилжүүлдгийг би эмчтэй ярих хугацаандаа олж мэдлээ. Нээрээ би түүний дуудлагыг аваад, ярьж дуусаад тавгүйтдэг байснаа саналаа. Тийм ч учраас би түүнтэй ярих дургүй дуудлагыг нь авахгүй байжээ гэж. Нээрээ энэ сэтгэлзүйч эмч нар ямар мундаг юм бэ? Би өөрийгөө мэдэхээ байчаад байхад, эд нар ингээд хамаг юмыг маань илрүүлж өгөөд, гарах арга зам зааж өгөөд байдаг. Манай сургуульд оюутнуудад зориулсан үнэгүй сэтгэлзүйн зөвлөлгөө өгдөг сэтгэлзүйч эмч нар байдаг юм. Бусад сургуульд бас байгаа байх.

Гэтэл өнөө эмч маань үүнийг шийдэхийн тулд тэр хүн рүү залгаад өөрийнхөө тухай ямар ч тайлбар хийхгүй, "дахин бүү залга" гэж хэлээд утсаа салга гэв. Би эмчид "би тэгж хэлэхээсээ айгаад байнаа, би утасны дугаараа өөрчлии, эсвэл утасны компани руугаа залгаж энэ дугаараас дуудлага хүлээн авахгүй блок хийлгий" гэтэл эмч эрс эсэргүүцэж "үгүй, чи яг миний хэлснээр хий, чи өөрийгөө хуурах хэрэггүй, чи өөртөө үнэнч байх хэрэгтэй" гэлээ. Нээрээ бодоод байсан чинь би өөрөө түүнд бүү залга гэх нь зөв юм байна гэдгийг ойлгов.
Гэтэл би тэгж чаддаггүй, захиа бичээд, утасны билл-ээ хавсаргаад, тайлбар тавиад, дахин бүү утасдаарай гэж эелдэгээр хүсэв. Гэтэл она дахин залгахгүй ээ гэж хариулангаа эвгүй хэдэн үг бас дайчих юмаа, хэхэ.

Ингээд би намайг стрээсдүүлээд байгаа шалтгаануудыг олж тогтоон арга хэмжээ авч хуучин хэвэндээ орж эхэлж байна. Би хамаг анхаарлаа хичээлдээ хандуулаад, эргэн тойрондоо юу болоод байгааг анзаарахгүй явсаар ийм байдалд хүрсэн бололтой. Иймд өөрийгөө бүүр дээрээс, бүхэл зургаар нь харах хэрэгтэй юм байнаа. Энэ түүхийг тэмдэглэн үлдээх учир нь, магад дараа ямар нэг байдалд ороход тэр эмчийн хэлж байсан үг хэрэг болох байх гэж бодлоо.

7 comments:

Anonymous said...

Manaid iim emch, setgel zuich nar bdag bol ene ih ger bul salalt, arhidalt, amia horlolt ene ter bugd l todorhoi hemjeegeer bagasah bsan bh daa.

mongolbusgui said...

Uu tiim stressnii nuhduud bdii shdeee, manai sur-lid bsn 2 Mongol egch yag iim humuus, bainga zalgaastai uulzaastai, udur bolson buh boloh ymaa yarij stressee nadad beleglene, ih urvuu bodoltoi humuus jaahan ymand stressteed, uur deeree hundeer tusgaj awaad argadah gej uilee uzdeg bj bilee. bi suuldee argaa baraad holboogoo tasalsan shdee.

Anonymous said...

Tegvel haritsahgui l baigaachdee.

peakfinder said...

Үгүй нээрээ хоёр моёроороо нийлээд ингээд байхдаа яахав дээ...

Nogoohon said...

харин тийм учраас манай улсад сэтгэлзүйч гэдэг ажил мэргэжил их олноороо байх хэрэгтэй юм шигээ.

Barimalch said...

Stress ugaasaa kapitalist niigmiin dagvar ayultai ovchin baihaa. Mongold gartsaagui iim emch nariig tednii ajillah bololtsoog n hangaj olnoor gargah heregtei baih. Baruund engiin setgelzuichid bas ger buliin emchilgee geed ih olon helbereer ondor hugjison baih setgelzuin emchilgee. Mun eruul hobbigoor ooriigoo zasah ene ter geed olon shiidluud baidag. Manaid neg talaar ardchilal erh chuluu geed ungun deeree goy zuil orj irj baigaa bolovch dalduur kapitalismiin tsuungui eldev niigmiin uvchinguud nevterch baigaa n oilgomjtoi tuuniig n ch baruund suraltssan manaihan tanij niigemdee tanuilj oilguulah n chuhal baih.

GoRGeouSNeSS said...

yuuun goyiiin setgel zuich gdg hun deeer buur neg ochij uzmeeer sanagdchiloooo