Дөрөв. Зам заагч гарч ирэв
Ингээд бага хүү төрөв. Бас л хүүхэддээ бид нэр өгч зүрхэлсэнгүй. Хадам ээж хөдөөнөө нэг хониор хүүд маань Довчинбавуу гэдэг гадаад нэр авч өглөө. Бид Төвд хэл мэдэхгүй хүмүүс ямар утгатайг нь мэдэхгүй ч Бурхан багшаа гээд мөргөөд, шүтээд, чухам аймаар шүтлэгтэй. Ямар сайндаа хүний хэлсэн болгоныг дагадаг болов. Хэн ч хэлсэн юм "эмэгтэй хүүхдийн сэвлэгийг багад нь үргээхгүй бол зовлон салдаггүй" гэхээр нь охиноо алдсны дараа би үсээ хусав. Манайхан хүмүүсийг дуурайж, зурхай хардаг, муу өдөр үсээ засуулдаггүй болов.
Бага хүүг 2 нас хүртэл ямар ч асуудал гарсангүй. Охиноо алдахад үүсч байсан айдаст мэдрэмж алга боллоо. 2 нас хүрэхийн үед би Австрали явах болж, визээ авдаг өдөр хүү маш хүндээр өвдлөө. Харъяаллаараа Баянхошууны хүүхдийн эмнэлэгийн корридорт хэвтэв. Манай хүүхдийг Ариунжаргал эмч чин сэтгэлээсээ эмчилж байсан. Одоо очоод бас Ариунжаргал эмчтэйгээ бас уулзанаа. Нөгөө айдастай мэдрэмж ахин намайг нөмрөн авлаа.
Ингээд Бурханаа дуудаад, буянаа хийгээд, ламдсаар байгаад 2009 онд бид Австралид ирлээ. Энд ирээд эмнэлэгт үзүүлж харуулах үнэхээр хэцүүг мэдлээ. Өмнө нь энэ тухай бичиж байсан болохоор давтаад яахав. Байдал дээрдсэнгүй ээ. 2009 онд бид ажил хийхгүй, хичээлээ хаян хаян хэдэн эмнэлэгт шинжилгээ өглөө. Онош тодордоггүй ээ. Royal North Shore Hospital, Westmead Children's Hospital, Sydney Children's Hospital гурван эмнэлгээр шинжилгээ хийлгээд онош тогтоогдоогүй. Сүүлдээ хүүхдээ бүтэн унтуулж байгаад MRI хийлгэлээ, хариу нь зүгээр ямар ч өөрчлөлт энэ тэргүй эрүүл гэж гарлаа. Ийм онош байхгүй нөхцөлд эмч нар эмчилгээ хийхгүй. Ингээд аргаа барлаа. Энэ бол жирийн нэгэн өвчин бишээ. Маш хэцүү өвчин, би утас дуугарахад зүрх савлаж цочдог болсон байсан. Хүүхдийн цэцэрлэгээс утасдаад, хүүхэд чинь өвдлөө, бид анхан шатны тусламж үзүүлж байна, түргэн дуудсан гэдэг байв. Яая тэр үед би бүтэн нойртой хонодоггүй, шөнө сэрээд хүүгээ шалгадаг байж билээ.
Үнэндээ би учраа олохгүй хэн нэгэнд гомдох боллоо. Би хүнд хэзээ ч муу юм хийж байгаагүй. Хүнийг гомдоохгүйг хичээдэг. Тэгээд яахаараа би ингэж зовох ёстой юм бээ? Гаргасан хүүхэд болгон нь үхээд өвдөөд байхаар сүүлдээ хэн нэг далдын хүчин надад нөлөөлж байна гэж бодох болов. Би хүүхэд ханиад хүрэх, халуурах, бөөлжих, гүйлгэх тухайд яриагүй байна л даа, эдгээрийг би өвчин гэж тоох ч үгүй.
2009 оны 6 сарын үед юмуу даа, энд PhD горилж сурч байгаа нэг залуу над руу залгаад "би монгол явлаа. Нутагтаа очиж тахилга хийнэ. Чиний аавын нутаг, чи бололцоогоороо 5 эсвэл 10 доллар ч хамаагүй өгөөд явуул, би нэг юм бодъё" гэлээ. Би 5 доллар дансанд нь хийчихээд, тэр хүн юу бодох гэж байгаа, тахилга гэж юу юм бэ, Хөвсгөл явж яг яах гэж байгаа тухай сайн асуусан ч үгүй. Би юм асуухгүй болохоор тэр залуу надад юу хэлэх вэ дээ. Тэр Хөвсгөл явж ирчээд над руу залгаад "чи нэг бөөднө байгаа" гэлээ. Би ч гайхаад "яах юм бэ, би бурханы шашин шүтдэг" гэтэл тэр "яах юу байх вэ дээ, нэг удаа бөөлүүлээд үз" гэлээ. Энэ докторт сурч байсан залуу маань өөрөө зайран хүн байсныг би бүүр хойно мэдэж байгаа юм. Одоо тэр залуу Доктороо хамгаалсан, монголдоо ажлаа хийж байгаа. Мундаг чадалтай зайран удганууд ингээд нууцхан хөрстийн ажлаа хийгээд давхар тэнгэрийн үйлээрээ хүмүүст туслаад чим чимээгүй л буянаа түгээгээд байдаг юм байна. Энэ хүн бас л миний амьдралд өөрчлөлт оруулсан юм.
2009 оны намар судалгаа хийхээр монгол явсан боловч нөгөө зам заагч ачтаныхаа үгэнд орсонгүй ээ, би бөө хүн дээр очоогүй. Хүүхэд өвдсөөр, нөгөө миний багын мөрөөдөл байнга биелсээр, Сиднэйд эмнэлэгт хэвтсээр 2010 он гарлаа.
Жич: өмнөх бичлэгийн сэтгэгдэлд хариулахад. Хүүхэддээ ламаас нэр ав гэж би хэлээгүй ээ. Эцэг эх нь өөрсдөө хүүхэддээ монгол нэр өгөх хэрэгтэй гэж бодож байна. Бид чинь монгол хүмүүс монгол нэртэй байх нь зүйтэй. Бид тэр үед хэт шашинд автаад ламаас нэр авсан юм. Одоо энэ хүүхдүүдийн урт нэр хилээр орж гарахаас авахуулаад юм хум бөглөхөд их хэцүү санагдаад байдаг юм.
21 comments:
манай өвөө хүүхдэд нэр хайрлахдаа ихгоё нэр өгдийн билээ..
boo gehdee hereg boloh hundee mash hereg boldog yum shig bnalee.manai hamaatnuud dund bas 2,3 hun garch irchiheed l bgaa..bur 10 gariu jil christ shuteed yavj bsan hun hurtel boo bolchood..irj uulzahgui bol yaana yaadag ch gene uu daramttai ch yum shig..bi l lav itgedeggui..boo ch budda ch christ ch bai aliig n shutdeg ch bai uheh hun uhdeg l yum bnalee..gandan lamaar yavdagaaraa bol manai emee 100 hol garch, aav eej maani ch amid bh bsan biz..gehdee ireeduid ur huuhedtei bolood uvchin zovlon bolvol bas l itgeed guij bj ch magadguumdaa
таны энэ бичлэгийг уншаад таныг ийм хайрламаар хүн юмуу эсвэл энэ эмэгтэй хүнийг ийм хайрламаар юм уу гэж асуулт гаргамаар санагдаж байна
хаха энэ бичлэгүүд явж явж аягүй бол энэ гилээ удгантай болж дуусах юм биш биздээ
Жоохон хүүхэд өвдөх үнэхээр хэцүү. Манай дүүгийн хүүхэд төрөхдөө тархины даралтгйү мөртлөө жирэмсний витамин ууснаас уураг нь ихэдсэн гэнүү тэгээд толгойны яс нь эрт бэхжсэн нтр гсн оноштойгоор 1 нас хүтрлээ аймар уйлдаг хүүхэд байсан. Өдөр шөнө ялгаагүй нэг уйлчуул зогсохгүй. Шөнөжингөө аав ээж эмээ би гээд 4үүлээ ээлжилж бүүвэйлдэг байсан. Ёстой эмч, лам бөөгүй үзүүлсэн дээ. Тэр үед тэд нарын юу хий гэснийг нь л хийдэг байсан. Хүн үнэхээр аргаа барагдахаар итгэдэггүй зүйлдээ хүртэл итгэх гэхиймуу хийгээд үзий гсн бодлоор ханддийм байна лээ. Олон ч бариачаар явсан харин сүүлд нь 4 билүү 5н сартай байхад нь ээжийн ажлын бариач өвөөгөөр бариулаад 1 нас хүртэл нь 7 хоног бариулаал 21 хоног амраагаад бариулдаг байсан. Тэр өвөө л болохоор хүүхэд зулайгаараа амьсгалдаг энэ хүүхдийн зулай нь их жижиг эрт битүүрэх гээд байгаа болохоор толгой нь өвдөөд байгаан гээл ёстой тэгээл шөнө унтдаг болсон шд. Тийм жоохон хүүхэд тасралтгүй бүтэн цаг 2 цаг уйлаал нүүр нь хөхрөөл нус нулимстайгаа хутгалдахыг чинь харахаар ёстой лам ч байна уу христ ч байна уу аллах нтр нь хамаагүй эдгээгээд өгөөч л гэмээр байгаанм чинь. Эмч нар бол дандаа хүчтэй тайвшруулах эм бичиж өгдөг тэрийг нь уухаараа хөөрхий нэг л мансуурсан хүн шөнөдөө уйлахгүй унтана эм нь дуусаал дахиад эхэлдэг байж билээ. Одоо тэгсэн ёстой нэг сахилгагүй нөхөр. 1 нас хүрээд хүүхэд явдаг болчихоороо л тэр зулай битүүрэх, тархины даралт гэдэг өвчин арилдаг гэж бариач өвөө хэлжийсийн. Кк за за бурхан чинь хичнээн ч их юм биччив. Хүүхэд өвдөх л хамгийн хэцүү гсн утгатай сэтгэгдэл шүү кк
Tevcheer, setgeliin hatiig tani bahdaj bainaa. Ur huuhed, ger buld tani eruul enhiig husye.
за бүгдээрээ нэг л амьдрах энэ амьдралаа амьдарсан шиг амьдарч өнгөрөөх хэрэгтэй шүү.. бид чаднаа ...
Бурхан ч бөө ч аль ч оюун санаагийх гэж боддог болсоон,
Хүү, ээжийн жирэмсэн болох хоёрын холбоо юу болов?
Манай нэг найз хүүхдээ бас ламаас нэр авдаг юм. Янжмаа энэ тэр гээд.
Сүүлд нэг охинд нь бас нэг сонин нэр өгөхөөр нь Монгол хэлрүүгээ орчуулсан чинь зүгээр л "Баясгалан" гэсэн утгатай байхаар нь тийм нэр өгсөн гэсэн.
ёоо жич гэдгийг уншаад санаа амрав. төвд нэрэнд дургүй болохоор хүүхдэдээ мнгол нэр үгээр нэр өгчихсөн. аль ч хэл хүү орчуулагдана. бас байнга гадаад дотоод явахыг нь бодоод богино гэжгаа. кк. аав нь төвд, урт нэртэй байж хүүхэд нь тм бгад яахав гэж бдоод.
бас өөрйинха гаргасан хүүхдэд өөрөө л нэр өгөхгүй бол хүнээр өгүүлж чадахгүйн билээ
сайн уу.
таны блогийг өнөөдөр л үзэж байна. энд тэндэхийн блогоос Гилийн хатан гээд харж байсан санагдах юм. шүтлэг гэсэн 4 бичлэгийг уншлаа. хэд хэдэн асуулт байна. мөн тантай мэссэнжэрт холбогдмоор байх юм.
жирэмсэн эх, хүүхэд 2ийн дунд ямар холбо байв? чухам таныг жирэмсэн болонгуут таны хүүгийн хамраас цус гарахаа больсоны шалтгаан юу байв? миний амьдралд бас ийм сонин холбоо хэлхээ шиг зүйл үүсээд, учир начрыг нь олохгүй л явна.
Хүн чинь зовлон гээчийг яаж ийгээд үүрээд гараад ирдэг ч жаргалыг даадаггүй гэдэг шүү дээ. Хүүхдийн нэрний хувьд би бас айдастай л явдаг. Охиндоо нэрийг нь өөрөө өгсөн, охиноо харж байгаад л энэ л миний охины нэр гэж бодоод өгчихсөн чинь бас л таарахгүй охиноо алдана гээд нэр солих боломжгүй тул хоч маягаар өөр нэрээр гэртээ дуудаад л байж байна одоохондоо. Яавал дээр байдаг юм бол доо.
Shutlegtei hamaagui l dee gehdee,ter hamraas tsus goojih gej mongold ih elbeg bdg yum shig sanagdlaa, huuhed ch ter tom hun ch ter. Bi oyutan bolj hotod orj ireed l hamraas tsus goojdog bolloo, buur 1 goojood ehleheer zogsohgui, hamraa boglonguut am ruu tsutgana. ih tsus aldsanaas bolj tolgoi ergene, ovdono. shuurhii sharsan eleg, har taria (tsus aldaj torson ehchuuded hiideg). Tegeed germand ireed gaigui bolchihson, 1 udaa hooloi ovdood, hamar hoolion emchid ochij uzuulsen chine.
Hooloi chine zugeer bna harin tanii hamraas ih tsus gardag uu? gej asuuj bna. Bi gaihaad tiim gesen chine, harin tiim bna, hamran dotorh sudas chine tasarchij bi holbood ogye (löten gej germanaar helsen) 5-10 min hamran dotor hinshuu unerttel (gagnasan) hiisen. Ternees hoish gants ch dusal tsus garaagui, eniig yagaad manai emch nar meddegui yum bol?
Amidraliin zovlon dundaas ur huuhedee aldah, ur huuhed maani uvduhud l bid hen shuteh shutehgyi yum ali sain uul had shongiin mod ch baisan murgudug bolj baigaamdaa. Bi giliin atang iluu ih oilgoj urivduj hairlaj bnaaa. Mundag emegtei. Bi ch bas ehniihee huurhun huug aldaad odooo 2 marzan sarmagchin shig ohidtoi. Tsag hugazaaa tanii zurh setgeliig edgeeneee.
Buugiin talaas ih mundag nuluu baigaliin huchiig zaluurddag barimttai margah arggui. Harin nuguu talaas genetikiin olon turliin uvchinguud baidag ter n hunii udmiin 2-3 uye algasaad genet todorch turul buriin hund harshilt helbereer ilerdeg anagaahiin sudalgaanuud bii. Ene tal deer anagaah n ooroo 1%-iin hugjil deeree baij magadgui. Ene talaar olon turliin delhiin olon niitiin sain duriin ajiluud baidag.
Hatuutai zuuluntei horvood gantshan udaa amidrahdaa biye biyee hairlaj yavya, humuus mini...
Ene delgermaa odoo irvaa yumuu haashaan be!
яачив бас ... АНОНХҮҮ
эхний бичлэг дээр өвөө чинь онгод гэсэн утгатай шүү .. жирийн өвөө биш .. онгод
Надад ч бас өөрийн чинь бичсэн даажин ч юм шиг гилээ удган гэж байгаа чинь огтоос таалагдсангүй, энэ бол хүн амьдралаа ярьж байна,мааз үедээ мааз бичлэг шахжил байдаг, гэхдээ үр хүүхдээ алдах, шашин шүтэх болсон гээд хүн шаал өөр юм ярьж байхад даапаалаад байгаамуу хаашаан
заза уучлаарай гэхдээ би бол тэгэж даапаалаад байж үзээгүйдээ ..
өөрсдөө тэгэж уншаад байгаам байгааз
Post a Comment