за тэгээд 2-р сувгаар ойлгоод унав нөхдөө, кк. Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст одоо хаврын улирал гэдгийг ухаант уншигчид андахгүй дээ. 9-11 сар бол хаврын сар. гэтэл зун юм шиг л харж байна шд. 9 сард нэг өдөр 38 хэм хүрч нилсхийсэн муухай халуун салхтай бөгчим нэг өдөр болж мань чинь хөдөлмөрийн чадвараа алдаж өдөржин шөнөжин толгой өвдөж хэвтэв. Ийм өдрүүд 10 сард тав зургаан удаа тохиов. одоо 11 сар бол бас л хэцүү байна даа. Миний ажлын өрөө болон гэрт аир кондиишн байхгүй тул одоо дагтан дэлгүүрт эсвэл автуусанд амьдралтайн биш, гэцүүджииндоо. Зун эхлэхээр одоо яанаа, өнгөрсөн жил тэгсхийжаагаад нэг юм гайгүй халалгүй өнгөрсөн юмсан. 12, 1, 2 сарууд бол зун шуу даа, бодохоор л аймаар сангаджээн. мань чинь зуныг дуусгаад, энд бүтэн 4 жил болоод нутаг буцахгэж байгаа шд. Одоо тэгээд зуныг яалтйа билээ дээ. Гэртээ шав шалдан, нэг муу хүч муутай сэнсээ булаацалдаад л зуныг авна даа. халуун зун ч бас чанга шүү.
За тэр ч яахуу, би нэг мундаг мөнгөө хэмнэнэ гээд усны хичээлээ каансэл хийгээд байсан. гэтэл сая дансаа үзтэл 25 доллар татаад аваад явцан байхын. Мань шиг цөөхөн мөнгөтэй хүн дансан дахь мөнгө нь 25-аар буурангуут андахгүй шд. Тээд очиж хэрүүл тэмцэл хийлээ. Тэгсэн нэг охин "угаасаа каансэл хийхэд 25 доллар суутгаж авдаг шдээ" гэнээ. Би "хүүеэ, хүн шулаад байгаарай. та нар түрүүлж төлбөрөө авдаг шд" гэтэл, она "манай полиси шдээ" гэнээ. Би "алив тэр полисигээ гаргаад ир би уншаадхии" гэсэн чинь тэрэнд байхгүй л байгаа байхгүй юу. Тэгээд мээнэжэрээ дуудав. тэр тэгсэн чинь учрыг нь олж өгөв. Миний каансэл хийсэн гарын үсэгтэй хүснэгтийг алга хийсэн юмуу яасан юм, каансэл хийгээгүй байгаа юм. тэгээд дахин 14 хоногийн мөнгө суутгаад явцан байх юм. гэтэл би гэрээ дуусгавар болсон гэж бодоод сүүлийн үед усны хичээлдээ ороогүй хохирчээ. мээнэжэр харин намайг энэ сарын 26 хүртэл нэмж мөнгө төлөхгүйгээр ороо гээд уучлалт гуйв. Энд бас зарим нэг хүмүүс ажлаа халтуурднаа бас. Одоо ингээд гараад ус руу орчоод ирнээ.
Саяхан би машиныхаа 2 төрлийн даатгалыг сунгууллаа. Эхнийх нь Rego гэж нэрлэх, жил бүр зам дээр явах эрхээ л авч байгаа гэсэн үг юм. Үүний тулд эхлээд машинаа үзлэгт оруулнаа. Үзлэгт оруулахын тулд 4 дугуйгаа сольсон байх шаардлагатай. Дугуй муу бол гонж. Дугуйгаа худалдаж аваад механик дээр солиулаад тэнхлэг тохиргоо хийлгэнэ, хужаа хямд дугуй авахад 500-600 доллар болноо. Үзлэг нь 35-40 доллар болдог юм. Тэгээд Trird party даатгалаа NRMA-д манайх хийлгэдэг юм. тэнд бас 600-700 доллар төлнөө. Тэгээд RTA дээр очиж 300-400 доллар төлж Rego гэдэг наалтаа авч цонхон дээрээ наанаа. Энэ наалтын хугацаа дууссан хөдөлгөөнд оролцвол за тэгээд 1000 хүртэл доллараар торгуулдаг гэсэн шүү. Энд гол нь би юу хэлэх гэсэн гэхээр, NRMA даатгалын компани нэг үйлчлүүлэгч нэгдэхгүй гэсэн уриатай. үүнээс гадна бид жолоочийн хариуцлагын даатгалтай, AAMI компанид. Энэ бол заавал даатгал биш лдээ. Тэгэнгүүт NRMA чинь манийг өөртөө жолоочийн хариуцлагын даатгал аваач, тэгвэл бид 120 доллар Trird party даатгал дээр чинь хөнгөлж өгии гээд ятгана. Бид удахгүй буцах гэж байгаа тул юу ч өөрчлөхгүй байж байгаад яваад өгөх нь төвөг багатай. Би ятгалганд орохгүй санаатай "манай нөхөр л тэрийг мэднэ, надад энэ мэт машинтай холбоотой юмс үзэгдлийг мэдэх толгой байхкүү" гэж нэг удаа хариултаас мултарна. Нөгөө даатгалын ажилтан манийг "чамд нилээн хэд хоног байна, чи өнөөдөр гэртээ очоод нөхрөөсөө зөвшөөрөл аваад эргээд хүрээд ир", би "би дахин ирэх зав байхгүй ээ, манай нөхөр ажлын цагаар завгүй", даатгалын ажилтан "манай үйлчилгээ 24 цаг шдээ, та нар хэзээ ч утасдаж болно", би одоо юу гэж хэлнээ гэж байгаад "аан, манай нөхөр англи хэл мэдэхгүй" гэчээд би баясжаагаа байхгүй юу. Нөхөр англи хэл мэдкүү гээд хэлчүүл энэ хамуу шиг даатгалын ажилтан арга нь барагдаад намайг яаж ч чадахгүй шд, хаха. Тэгсэн даатгалын ажилтан "зүгээрэээ, бид нар орчуулагч бэлдчии" гэжүү. Би бас бууж өгөхгүй "бид нар монгол хэлээр ярьдаг, та нарт монгол хэлний орчуулагч байхгүй л биддээ" гээд баясангуй хэллээ. Даатгалын ажилтан мятрашгүй эмэгтэй тул шууд утас авснаа цаашаагаа залгаад монгол хэлний орчуулагч олдох боломж байнуу гэж шалгаад, над эргэж харан инээмсэглэн "уучлаарай жоохон хүлээлэгчлээ таныг, бид монгол хэлний орчуулагч зохицуулж чадах юм байна" гэвээ, хаха. Нээрээ хөгжилтэй оронд өрсөлдөгч компанийхаа үйлчлүүлэгчийг өөрийнхөө үйлчлүүлэгч болгон урвуулж, хүний мөнгийг салгах гэж үнэндээ бөхөлзөж мэрийж байгааг хараад бахархжииндоо. Би Trird party-гаа NRMA-д даатгуулаад, жолоочийн хариуцлагын даатгалаа AAMI-д даатгуулсан хэвээр л байна. AAMI-д жолоочийн хариуцлагын даатгалын хураамжаа төлөх гээд хандахад бас энэ мэт намайг Trird party-гаа манайд даатгуулаач гээд баахан урамшуулал энэ тэр амлана шүү дээ. Би AAMI салбар дээр хэзээ ч очиж үзээгүй. Учир нь эдний салбар манай үүгээр байдаггүй юм. Нөгөө орифлейм шиг алтан мөнгөн захирал гэдэгтэй адил бид нар AAMI-н рубин софир үйлчлүүлэгч нь болцон зэрэг нэмээд л яваад байгаа, хаха, хөгжилтэййй.
9 comments:
тэр монгол орчуулагчийг нь аваад монголоор муу ярьдын байна гэж хэлмээр санагдчихлаа
Кк нээрээ л ёстой үйлчлүүлэгчийг яаж татахыг үзүүлж байна дөө. Гэхдээ манай даатгалын ажилтнууд ч бас гайгүй шүү. Өчигдөр машины жолоочийн хариуцлагын даатгал хийлгэсэн сайхан тайлбарлаж өгөөл хийгээд өгсөн
Mashaatai baih hetsuu, mashaangui baih hetsuu,gehdee bi bodoj bodoj,haritsuulj haritsuulj mashaangui baih ni arai deer zoblon yum baina gej buur neg oilgoj abchaal suuj baina daa ho.
Ёоо хэдэн төгрөг төлчихөв өө нийтдээ? Эхнээс нь бодоод явж байснаа алдчихдаг байна шд ккк.
тэр нээрээ ямар их мөнгө суутгадын тээ ..
машинтай байхад уг нь ажил сайн бүтээдэг л дээ .. гэхдээ би ойрд машин барьсаар байгаад бүр стрэсдэж байнашт
ядаржийнашт
нэг юм мөргөчихвий шүргэчихвий гэж явсаар байтал ..
нээрээ манай улаанбаатар түгшрэл нь нилээн багассан
аягүй олон шинэ зам тавьсан байгаа
шинэ мэдээ гэвэл тэр байна
танай тэндээс долоон бурхан ямархуу харагддаг вэ?
7 бурхан жоохон далий, 2 талаас нь хавчцым шиг харагдды шд, Сиднейд харин яадым байгаан.
Энэ Австрали нээрээ аймаар үнэтэй газар юм аа, даатгал нь л гэхэд цус харвуулах гэжий шд.
Чи ч дутахгүй л юм байна шүү дээ. Монголоороо зөв бичиж ч чадахгүй байж блог хөтлөөд л...
Post a Comment