Monday, February 1, 2016

2015 оны 12 сарын тайлан

Бүхий олон хүүхдүүд сайн биз дээ. Аниа нь блогоо бичих завгүй л гүйж явна. Хөдөө гадаа яваад гэртээ ч бараг байхгүй, гэрээсээ хөөгдөх шахаад л байж байна. За шинэ оны мэнд хүргии. Ядаж сардаа нэг бичлэг хийчвэл сайн блогчин гэдэг нэрээ хадгалахиимсан гэж бас мөрөөдхиин, хэхэ.  

12 сарын онигоо
Мань чинь сардаа л нэг онигоонд шаахиимаа. Манай Японд төгсөгчдийн холбоо 12 сарын 11-нд уулзалттай гэсэн зарыг манай ангийн дарга залуу над руу залгаж дуулгаваа. Тээд хүн бүр 50000 төгрөг нэг номтой ирээрэй л гэлээ. Би очноо л гэлээ. Удалгүй хамт сурсан залуу залгаад уг зарыг баталгаажуулав. Би ч очноо, гэхдээ найз нь архи уудаггүй юм чинь нэг шил вино бариад очих уу гэсэн чинь Он (оросоор эр хүйс заасан үг. Орч) татаж унаад, Энэ Гилийн хатан аль 10 жилийн өмнөх дэггүй хэвээрээ шүү. Ном гээд байхад юун архи вэ гэнээ, хаха. Ном цуглуулж, нэг хүүхдийн байгууллагад хандивлах байсын гэнээ. Би нь яахуу даа нэг онигоо байдаг даа. Архи уучаад тэрийгээ ном уншлаа гээд байдаг, тэр л толгойд шуушааж орж ирээд онигоонд орж байхгүй юу, хаха.

12 сарын 17. Үдшийн гүнж
Манай магистр оюутнуудын шинэ жилийн үдэшлэг боловоо. Аниа нь гоё дээрээ тавиад л очлоо. Найр хавтгайрах тал руугаа орж, аниа нь ширээнийхээ хамаг пиавыг түүж уугаад хагас галзуу төлөвт орсон байлаа гэж. Гэтэл ширээ болгоноос нэг хос гарахыг урьжээнэ. Би ч чихгүй толгой тэнд чухам зүгээр онигоо яриастай, завгүй хүн суужэээлаа. Гэтэл нааг гар гээд бултаараа гаргачихваа. Аниа нь Б гэдэг багштайгаа гарлаа. Гэтэл уг тэмцээнээр 2016 оны Үдшийн Ханхүү ба Гүнжийг шалгаруулах байжээ. Би нь юунд гарч байгаагаа ч мэдэхгүй, хүмүүсийн дүйвээнээр гараад очсон хүн идэвхитэй нь аргагүй тэмцээнд ороод ороод явчлаа. Тээд яаасан??? Мань 2 Үдшийн ханхүү гүнж болоод наачдиймдаа. Энчдоо 40 гарчаад гүнж болоод байдаг Ариун явдал уу? Гээд яахуу даа. Харсарнайгийн Аз жаргал хүсье дуун дээр Ханхүү гүнжийн титэм тууз зүүж өгч байтал (энэ Гилийн хатан хөгжим сонсож чадахаа больсон бололтой. Сурв) Гүнж нь шууд бүжиглэж эхлээд туузаа зүүлгэдэггүй, хаха. 2 оюутан уг нь гүнжид тууз зүүж өгөх гээд байдаг, нөгөө дампуу гүнж чинь бүжиглээд туузаа зүүлгэдэггүй ээ. Заал дүүрэн хөхрөлдөөн. Тэгсэн манай нэг багш Р, яагаав ноднин жил намайг бүжгэнд урьж байна гэж нааг нээх их горьдоодог багш тэгнээ: Гүнжээ 2016 он дуустал наад туузаа зүүж хичээлээ заагаарай гэнээ. Тэгэнгүүт шууд хөтлөгчийн микрофоныг мань чинь булааж аваад багш нь энэ гүнжийн туузаа хичээл заахдаа зүүнээ гээд амлачдиимдаа, хаха. Гэтэл Ханхүү маань саваагүй гүнж гээд нааг хаяцоон, хэхэ.

12 сарын 22. Азтан
Энэ өдөр манай байгууллагын ёоолк боловоо. Ёолк ямархүү байдаг билээ дээ, тэр бүрийг бичээд яахуу. Гэхдээ би бүжгийн талбайн хатан хаан болсон шүү. Харин 130 хүнээс 7 азтан шалгаруулсан чинь манай ширээнээс Р бид хоёр азтан болчдиимдаа. Мань чинь амьдралдаа хэзээ ч сугалаанд одтой байж үзээгүйм. Тэгэхээр яахнуу, 2016 онд би маш их азтай, одтой байхнээ тээ.

12 сарын 29. Цэцэн бэр
Манай ноёны найзуудын шинэ жилийг манай гэр бүл зохион байгуулсын. Тээд нэг найз нь Куба улс руу аялал хийгээд байхгүй байж таарлаа. Яасан гэхээр Кубад одоо монгол улс 1990-ээд онд ямар байсан тэр үе л тохиож буй бололтоймаа. Тээд Он хувьчлалаар нь бас хямд төсөр обьееект олдож магадгүй гэж спай хийж явсиимуудаа. Хамгийн күүл нь он Улаан-үүдээс куба ороод ирэх, тэнд 10 хоногийн хотел, өдрийн 3 хоолтой аялалыг ердөө 1,5 сая төгрөгт багтаасан байгаам. Яаж гэжүү? Оросын турист сайтаар үйлчлүүлсэн гэнэ шүү. За тэр яахуу. Манай ноён Куба эрстраанд шинэ жилийн арга хэмжээгээ зохион байгуулж, Куба явсан нөхрийн хатагтайг яг кубад байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхүүцээр ёолкдлоошд. Куба хоол идэж, салса бүжиглэж, тэр оройг сайхан л өнгөрүүллээ. Хамгийн гол нь Гилийн хатан нь Цэцэн бэр гэж цоллуулав. Яасан байхнуу. Ноёны найзуудын эхнэрүүд компоот уухаар болов. Мань шиг эрчүүдтэй өрсөлдөөд, бүр илүү гараад пиав уудаг эмэгтэй байдаггүймдшээ. Олонхын саналыг даган ГХ компоот ууяяаа л гэлээ. Гэтэл ямар компоот уухуу гээд хэлэлцүүлэг өрнөлөө. Захиалгаа өгөх гээд удаад болдоггүй ээ. Нээрээ үйлчлэгч нь англиар ярьдаг куба хүүхэн, тогооч нь самба бүжиглэдэг куба залуу энтэр байдгийн байнлээ. Үйлчлэгч нь захиалгаа авах гээд хүлээгээд байхаар нь би асуудлыг хурдан шийдэхээр ханцуй шамлан орлоо: Хүүхнүүдээ улааныг уухуу, цагааныг уухуу? Гэлээ. Улааныг л гэж байна. Би тэгэхээр нь үйлчлэгч цагаан охиноос хэдэн төрлийн улаан вино байна гэж ганц асуугаад шууд л сонголтыг үтэр хийв. Хүүхнүүд улаан дотроосоо сонгож чадахгүй санал зөрөлдөөд байхаар нь би дахин нэг асуулт асуугаад захиалгаа өгчлөө. Тэр асуулт нь ердөө: Энэ 3 төрлийн улаан виноноос чинь хэд хэд үлдсэн байгаан? Гээд хамгийн олон байгаа улаан виног нь захиалав. Тэр нь 4 ширхэг байсын. Тээд 4-үүлэнг нь бид захилаа. Өөр хүнд бүү өгсүгэй гээд болоо. Ийм л байна даа. Энэ үйлдлээрээ би Цэцэн бэрээр тодров.    


Удахгүй Нэгдүгээр сарын адал явдлаа бичнээ гэж амлаад ч яахав. 

4 comments:

MRowan said...

За Ардын Журамт Цэргийн Буу Зэвсэг эгч минь бичээд байгаарай!!!

Гуталчин said...

Sain uu tanitai yaj holboo barih ve? Fb ruu chni msg bichsen hariu baidaggui, neg utas olj avaad zalgasan boldoggui ee.

chuups said...

thank u for come back kkk

chuups said...

estoi utgaar ni shine jildsen bn shde, heden ch yolk hiisiin toolj bardaggui ee kkk