Sunday, December 12, 2010

10-12-ний өдрүүдэд

Баасан. Өглөө хүүхдүүдээ хүргэж өгөөд, машинаа засууллаа. Ослын дохионы гэрэл бүтэн ажиллаж байсан мөртлөө, баруун тийш эргэх дохио өгөхөөр ажилладаггүй ээ. Энд буруу урсгалтай тул дохио өгөлгүй баруун тийш эргэх нь их осолтой. Тэгээд л яахав дээ, машинаа засварт аваачиж өгчихөөд л сургууль дээрээ хичээлээ хийж байгаад, үдээс хойш дууслаа, машинаа ирж ав гэхээр нь очиж авлаа. 198 доллар гэснээ дээр нь тип нэхсэн. Би энд ирээд огт тийм юмтай таараагүй. За олон хүүхдийн асуудал дуусахгүй дээ. Гэртээ ирэх замдаа хүүхдүүдээ цуглуулаад ирлээ. Бас 1 нь эмнэлэг явах шаардлагатай болжээ. Одоо бүх эмнэлэг хаасан тул оройн хоолоо хийж идээд, зарим хүүхдээ гэртээ найзтайгаа үлдээгээд, эмнэлгийн түргэн тусламж руу явлаа. Оройн 9 цаг гэхэд эмнэлэг дээр очлоо. Энэ өдөр дууслаа, эмч үзээгүй хүлээж л байна.

Бямба. Бүтэн 6 цаг хүлээсний эцэст үүрээр 3 цагт арай гэж эмчид үзүүлтэл хүүхдийн асуудлыг энэ эмч нь шийдэж чадахгүй гээд өглөө 10 цагт дахиад ирвэл нарийн мэргэжлийн эмч бэлдээд байж байя гэнээ. Одоо яахав, харьж хэдэн цаг унтахаас. 4 цагт унтахаар хэвтлээ. 6.30д сэрүүлэг дуугарахад найз охиныхоо Монголоос ирэх нөхөр хүүхдийг нь тосох гээд нойрмоглон сэрлээ. Би найзынхаа гэр бүлийг тосож өгнө, чи тэднийгээ амралтын өдөр энд ирэхээр билет захиарай гээд би олон өдрийн өмнө амлаад, Баасанд манайд хоноод өглөө нь хамт явъя гэсэн юм. Тэгээд одоо эмнэлэг дээр нойргүй хонолоо, тосож чадахгүй гэлтэй биш. 7 цагт гараад 7.50 гэхэд онгоцны буудал дээр очсон байлаа. Би арагшаа бас яарнаа, нөгөө эмнэлэг нь манай гэрээс бараг онгоцны буудал орох дайны зайтай. Найз маань намайг буцаад яв гэсэн ч би "нэгэнт би энд байж байж гэр бүлийг нь аваад явмаар санагдаад байдаг, "за 8.15 гэхэд гарч ирэхгүй бол би явъя" гээд байж байтал ашгүй 8.13д гарч ирлээ, бушуухан тэднийг түр байранд нь буулгачихаад, эргээд л эмнэлэг рүү хүүхдээ аваад хөдөллөө, давхисаар эмнэлэг дээр 10.1 гэхэд орж ирлээ. За тэгээд бас хүлээнэ. 12 цагт нэг юм үзүүлж аваад харихдаа их сургуулийн ангийнхаа хөвгүүнийг гэрээс нь аваад гэртээ 13.30 цагт ирлээ. Ангийн хөвгүүний гэр бүл 1 сард ирнэ гээд нөгөөх маань манайхтай хөрш болно гээд байр хайх ажилдаа бас намайг дайчлаад. Өглөө гэр бүл нь ирсэн найз охин бас манайхтай хөрш болно гээд. 2 цагаас нөгөө 2 байр хайгчаа дагуулж яваад, хооронд нь танилцуулаад, одоо ингээд цаашаа өөрсдөө хай гэж замыг нь зааж өгөөд 4 цагт гэртээ орж ирээд буцаад гарлаа. Манайхтай ойрхон амьдардаг Австралийн иргэн монгол айлын хүүхдийн 1 насны төрсөн өдөрт уригдаад, дэлгүүрээс гялс бэлэг аваад очлоо. Нөхөр бид 2-н хэн нь машинаа барьж, хэн нь пиав уухаа хуруудаж шийддэг уламжлалтай. Энэ удаа би ялаад. Нөхөр уухгүй байгаа юм чинь хүүхдүүдээ нүдээ харах ажлыг давхар хийнэ. Орой 9 цаг болоход үнэхээр ядарсан хүн гэртээ ирээд гудсан дээрээ хэвтлээ гэсэн чинь тас. Хуруудаад ялна гэж үүнийг хэлдэг юм. Харин ялагдсан хүн гэртээ ирээд хүүхдүүдээ хооллоод, усанд оруулаад, унтуулаад, хамгийн сүүлд нь унтахыг хэлдэг юм даа, манай гэрийн дүрмээр.

Ням. 9 цагт сэрээд, гоё палаажтайгаа унтсандаа жаахан харамслаа, үрчийгээд муухай болж. Манайх индүүгүй айл шд. Энэ бол согтоод унасан юм биш, өмнөх өдөр нь эмнэлэг дээр нойргүй байсны хар гай гарсан байнаа. Тэгээд Auburn дахь хятад зах орж махаа авч тавьчаад 12 цагт хичээлээ хийнэ дээ гээд заналтайгаар сургууль дээрээ ирчихээд сууж байна. Нисванис "сургууль нураасай" гэдэг шиг би заримдаа "багш өвдөөсэй" гэж боддийн шд, хаха, би муу хүн байгааз, өөрөө багш юм байж.

13 comments:

Anonymous said...

Тэр хурууддагийг чинь хэрэгжүүлчмээр эд байна даа.

Нээх хэцүү хичээл орохгүй цонхолхоор үнэхээр сайхан байдаг байлаа даа хөөрхий. Одоо ч цонхлох юмгүй болж дээ

Алим said...

Би бол тог тасраасай гэж боддийш дээ. Даанч хог чинь барагтай бол тасрахгүй, тасарсан ч 30 минутын дараа залгагдчихна.

www.gegeen.com said...

huushee, manaih 2BD bairaa tavilgatai ni tureesluulii l daa. ter ailuudaasaa passlaachee manaih ruu. real estate-d ogson chini tavilgatai bair avahgui storage or garage ol geed, yaagaav chamd zovlongoo yarij bgaagui yu. yah ve baiz. ene olon tavilgiig chini zooj guih hetsuumdaa. baigaa chigeer n l tureeselchmeer bn daa.

Orchidee said...

My god! You are so busy :) Tegeed huu chin zugeer uu? Huuhed uvduh ku mun getsuu shuu

Nogoohon said...

Таны бичлэгээс харж байхад наад Австралид чинь эмнэлэг гэж нэг гүйэ мөн хэцүү юм байнаа.
Би ёстой тэр спиртлэг юмыг чинь амсаж ч чаддаггүй болохоор уух ажлыг нь манай хүн, бусад ажлыг нь би хийдэг бичигдээгүй хуультай болчихсон.

Aamregled said...

хуруудах нь бүр таалагдчихлаа
гэтэл манай хүн бүр архи пиав гашуун юм амсаж болохгүй гээд өөртөө тангараглаад надад тангараглуулах гээд байдаг

Badman said...

Хуруудахдаа сайн юм аа даа гэснээс ирэхээр чинь нэг хуруудаж айраг уух юм сан.

Dosu said...

ter emneleg yasan sonin yum be yaahaaraa tiim udaan bdag bnaa

chris said...

bid 2 bas huruudaj shiiddeg shd :-) huuhed owdohgui l bol zawgui baih chini saihan doo :-) amjilt husey.

ZAYA said...

Хүүхэд өвдөх болгонд эмч явбал Монголд бол баллуулна шүү. Тун барьж байна гээд хорз барих эмч нар олширчихоод байна.
Тийм болохоор бага сага юмыг өөрийнхөө эрдмээр эмчлэх нь дээр юм шиг санагдаад байдгийн.
Гэхдээ эмч, сургууль нь хариуцлагатай бол зүгээр байх.

Гилийн хатан said...

9-bid 2-oos olon hun ene huruuddagiig heregjuulen avch baigaa shd
Alim-tog tsarah chin end butehgui shaltgaan
gegeen-algaslaa taniig
Orchidee-tnx, zugeeree
Naraa-chi ogt amsdaggui bol uuj surah geed yah um bee, nad shig muu hun bolood yuhev
Billionier-tangaraglachihgui yu daa, hehe

Гилийн хатан said...

Badman-tegehiimsan, haha. Emzeg sedev hunduud baigaarai, airag geheer l araanii shuls asgardag hun shuu bi. Ugui chi airgaa bariad hureed ireech
Dosu-zarimdaa 3-4 tsag huleej baisnaa, zalhaad haridgiin
Chris-huruudaj shiideh chin shudarga shd tee, tnx
Zaya-bayarlalaa, sanal neg bainaa

Anonymous said...

сүүл хэсэгт хуруунд ялагдсан нөхөр ажилаа муу хийсэн байна шд. ккк :P

хүүхдүүдээ хоолоод усанд оруулаад үлгэрийг уншиж өгч унтуулаад дараа нь эхнэрээ тайчаад биенд нь гулгуур массаж хийж өгөөд нөхөрийнхөө үүргийг гүйцэтгээд дараа тэврэлдээд унтах нь хуруунд ялагдсан хүний хийх ёстой ажил шд манай гэрийн дүрмээр хэхэ.

Би хувьдаа эм танг нээх их дэмжээд байдаггүйм болохоор аль болох өөрөөр нь эдгээлгэх гээд байдагийм. тиймээс дархлаа сайжруулах, биенд хэрэгтэй амин дэмтэй хоол хүнсийг ёстой л бөөнддөгийшд

жигүүр