Saturday, December 25, 2010

Чамдаа би хайргүй байхын аргагүй

Би нь яруу найраг энэ тэрээс их хол хөөн. Гэхдээ цээжинд ганц хоёр шүлэг байдаг юм. Үүнийгээ ховорхон тохиолдолд уншнаа.

Уул бууралтахад ухаарч хамт байлаа

Урийн шувууд ирэхэд ганганаж хамт байлаа

Найр хайрын дунд уярч хамт байлаа

Нас насын хөлд улирч хамт байлаа

Чамдаа би хайргүй байхын аргагүй



Өвөг дээдсээ нутаглуулахад уйлж хамт байлаа

Өлгий жингэ хоёр оёход инээж хамт байлаа

Үүр нарны ээлжинд үргэлж хамт байлаа

Үхэхгүй юм шиг ургаж хамт байлаа

Чамдаа би хайргүй байхын аргагүй



Он жилүүдийн урсгалд элж хамт байлаа

Од харваж унахад эрж хамт байлаа

Дэргэд чинь байгаа төртөө зүүдэлж хамт байлаа

Дээлийнхээ бага энгэрт багтаж хамт байлаа

Чамдаа би хайргүй байхын аргагүй .

Б.Лхагвасүрэн.

Ингээд надтай энэ 6 сарын турш хамт байсан та нартаа зориулж энэхүү сайхан шүлгийг уншлаа. Маний муухай дуу хоолойг сонсохгүй нь сайхан юм даа. Сайхан баярлаарай. Аз жаргал хүсье.
Баярлалаа, баяртай.

12 comments:

MRowan said...

Хэн ч билээ ая хийсэн гэдэг билүү? Сайхан дуу дуулж өгсөн Г Хатан эгчдээ баярлалаа :)

badman said...

good bye

badman said...

good bye

www.gegeen.com said...

Merry xmas. Naadahiig chini tseejilchvel zoriulah hun bgaam baishw neeree hehe

Блогтой байсан хөөн said...

Хай эхлээд Зул сарын баярын гэсс... дараа нь чи минь хаашаа явах гээд бака чао гээд байнаа...

Тийм юм байхгүй биздээ... блогоороо чи олон хүнийг ажилтай болгож байгаагаа мэдэх үү... ( би та энд нүүнэ гэж бодож байгаа, хэ хэ уул нь би нь их үнэнч эхэлсэн юмтайгаа л зуурдаг хүн байхгүй юу, энэ тухай дараа яринаа)

Би Бавуугын Бавгар хүү гэдэг найрагчыг үнэнхүү биширч байдаг, агуу их гэж боддог, за да бараг ихэнхи ном нь манайд байгаа ( гэхдээ энд биш л дээ)

Сайхан бичлэг хийсэн найздаа баярлалаа..

miracle said...

Таньд ч гсн баярын мэнд сайхан баярлаарай. Бүх гэр бүлийнхэнд чинь хайртай хүмүүст чинь эрүүл энхийг хүсье

бж said...

Бичлэгүүд чинь таалагддаг шүү.
Шинэ ондоо улам олон сайхан бичлэг бичиж улам олон уншигчтай болоорой.

Сайхан баярлаарай.

Yuri said...

A happy new year ;)
Saihan shuleg bainaa hamt baisan Giliin hatand ch ih bayarlalaa, ajild ni amjilt, amidrald ni az jargal husieeee. Gehdee bayartai bish shuuuu bitgii bayartai gej heleerei pls :)

Anonymous said...

Хөнгөн аялгуу сэтгэл гижигднэм . Хүсэл мөрөөдөл ирээдүйг хөглөнөм.
Ирж буй шинэ оны баярын мэнд хvргэе

Өөрийн эрийнхээ энгэрт нь Зүрх тушаа нь эрхэлэн наалдан тэврүүлж үр хүүхдээ харан баясан суух нь жаргалаа.

Жигүүр

Chandmani said...

A Happy New Year. Best wishes.

Гилийн хатан said...

MRoman-neeree duu gesen shuu, bi duug ni sonsoogui um bolov uu
Badman-Hi
gegeen-tseejilchiheech, haaya unshij ugch uayraahgui yu
Blogtoi baisan huun-goyo nertei bolchihson bna shd, hehe6 Beach yavah geed l bye geed huuruud bna. Yahav dee, nuugeed l ir. tegeed ger ni ongoichihvol bas nuugeed l esvel 2 gertei baij bolno shd. Chi bas mundag shuu, zunduu unshdag6 Za saihan bayarlaarai, ger buld ni az jargal husiye

Гилийн хатан said...

Miracle-bayarlalaa, chamd bas bayariin mend hurgeye
БЖ-зочилсонд баярлалаа,дахин баярлалаа. Сайхан баярлаарай. Танайхаар зочлох юмсан.
Юри, Жигүүр, Чандмань-баярлалаа, сайхан баярлаарай