Tuesday, February 8, 2011

Дахиад багш нарын баярт зориулчии тэхүү

Багш нарын баяр дөхөөд ирэхээр би догдлоод л хүлээгээд эхэлдгийн, яадгийн тээ. Бид яаж тэмдэглэдэг тухайгаа л ярих гэж байна.
Миний хувьд хамгийн гол арга хэмжээ бол салбар сургуулиудын багш нарын 4 төрөлтийн тэмцээн юм. Би нь сургуулийнхаа эмэгтэй сагс, волейболын багт орноо. Маний хамгийн дуртай спорт бол волейбол шд. Хөдөөгийн салбар сургуулиудаас ирээд нийтдээ хориод баг гарнаа. Тээд л хоорондоо хэдэн өдөр л тэмцэлдэнэ дээ, сайхан шд. Энэ тэмцээн уралдаанаар өөр сургуулийнхаа багш нартай танилцдаг гоё шд. Ер нь миний хобби бол хүнтэй танилцах юм байнаа. Яг үүнийг бичиж байгаад өөрийнхөө жинхэнэ хоббиг оллоо ч гэх шиг, хаха.
Манай баг уг нь их хүчтэй, нэг маань волейболын 1-р зэрэгтэй, нэг маань сагсны хэддүгээр ч зэрэгтэй билээ дээ, тээд сагсанд орсон 5 дээрээ нэг хүн нэмж аваад л волейволоо тоглодгийн. Тоглохын хэнээтэй гар нь загатнаад байдаг 30 гарчихсан хэдэн хүүхэн байдгийн, одоо нэг хоёр нь 40 гарчдээ. 2000 оноос л бид түрүүлчих ухааны юм яриад л, сургуулиас тэмцээнд орж байгаа гээд өдрийн хоол бас уух ундааны мөнгө гаргуулаад л, бөөн итгэл найдвар хүлээсэн хүмүүс үзэлцээд байдаг, хэдэн жил хоосон өнгөрлөө. Манай захирал өөрөө спортод их элэгтэй маниусыг дэмжээд, баахан багш нартайгаа биднийг балайшиглаад л, машинаа унуулаад байдаг, хэрэг байхгүй бид. Бусад багууд манайхаас айж майгаад байдаг бид хүчтэй баг байхгүй юу, гэхдээ нэг л болохгүй хожигдоод байлаа.
2005 оны багш нарын баяраар, бид сургуулиас хоолны мөнгө авалгүй, өөрсдөө үзэж тарлаа, одоо ичнэ бид дээ. Тээд эхний зооноосоо гараад овоо явж эхэллээ. Өглөө л зааланд ирдгийн тээд шөнө харьна даа, хэдэн өдөр. Өдөрт заримдаа хэд ч тоглодгийм дээ. Тээд яахав олон тоглохоор чинь өдөр хоол идсэн ч өлсөнөө. Би гэрээсээ баахан ааруул аваачаад л бүгдээрээ тоглоогүй үедээ тэмцээн үзэнгээ мэрдэг байхгүй юу. Тэгсэн би нээх том ааруул мэрж байсан чинь зүүн талын дээд араа тасхийгээд дундуураа цуурчихдгийн. Өвдөж байна гэж юухэв. 2 тоглолтын дараа манайх тоглох гээд байдаг, би уур хүрч байгаа юм чинь. Хүн шүдээ зуугаад алалцах гээд байхад цагаа олж шүд хагарах гэж. Тээд л найзынхаа шүдний эмнэлэг рүү очоод энийг авахуулъя гэсэн чинь найз маань “аваад хэрэггүй, нэг жижиг хэсгийг нь аваад нөгөө том хэсгийг нь бүрээд бүтэн болгоод, шүдтэйгээ үлдэж болно” гэж байна. Би “одоо хурдан яаралтай аваад өгөө, би тэмцээнд ороод байна, медаль авах гээд байна” гэж байгаад араагаа авахуулж байлаа шд, тэнэг байгааз, олимпод орж байгаа аятай. Санд мэнд шүдээ авахуулж ирээд л үргэлжлүүлнээ. Хотын хэдэн сургуулийнхан бие биенээ сургаар таниад байдгийн. Хөдөөний салбар сургуулийн баг чинь аймгийн шигшээ л ороод ирдгийн, бид ямар тэнд яг энэ хүн хичээл заадаг эсэхийг нь мэдэхгүй юм чинь. Хамт сагс тоглохоор дайрч алчих гээд, волейбол тоглохоор цохиж унагачих гээд байгаа над шиг эр эм нь мэдэгдэхгүй,сэжиг бүхий этгээдийг шалгуулж новширно шд, хаха. Энэ хүн үнэхээр энэ сургуульд багшилдаг уу гээд л, тээд бид ганц нэг хүн хасуулдгийн. Алтын төлөө биднийг аймгийн салбар сургуулийн багтай гар бөмбөг тоглоход манай багш нар бүгдээрээ, бас хотын бусад сургуулийнхан бүгд манай талд балайшиглаад бид бараагүй, контр гаргаж хожигдсон. Манай баг сагсаар мөнгө, волейволоор мөнгөн медаль зүүж, харшилдуулж байлаа. Би тэр жилдээ Япон, нэг маань Солонгос, бас нэг маань Тайвань явснаар манай баг тарлаа. Сүүлийн үеийн залуу багш нар маань бидэн шиг тоглодог нь цөөхөн юмаа.
Багш нарын баярын дараагийн нэг үйл ажиллага бол зохион байгуулалттайгаар архидан согтуурах явдал юмаа. За энэнд нь би дургүй, архи уудаггүй гэхээр архиар шахаад байдгийн. Нэг газар хоол идэх эсвэл амралтанд явдгийн. Нэг удаа бид амралтанд явлаа, аятайхан тохилог газар таарсан. Тээд л өрөөгөө авах гээд лоббид бүгдээрээ байж байлаа, нэг өрөөнд 4 хүн. Тэгтэл миний урд талын эрэгтэй багш нар “чи дайн байлдаан гэдэг эрэгтэй нэртэй юм чинь бид нартай нэг өрөөнд ор” гэж мэгээд хүн өджийн, би ч дуугай л зогсож байгаад тэдний өрөөний дугаарыг нь мэдээд авч байгаан. Тэдний дараа бид өрөөгөө аваад өрөөндөө оронгуут би үүргэвчээ ч мөрнөөсөө мултлаагүй байж, нөгөө 3-аа дуугай байж бай гэчээд, утас шүүрч аваад, тэдний өрөө рүү залгаад, нэг нь утсаа авангуут нь “та бүхэн манай амралтын газарт тавтай морил, манайх олон төрлийн нэмэлт үйлчилгээ санал болгож байна. Та нар хямдхан массажист захиалах уу?” гээд асуучихсан чинь, нөгөө утас авсан эрэгтэй багш “хөөе, хямдхан массажист авах уу гэжиин” гээд цаашаагаа нөгөө 3-аасаа асуудгийн. Тэгтэл би инээдээ барьж чадахгүй писхийтэл инээгээд хариугаа авч байгаан, цаашаа ойлгомжтой шд тээ.  
Би тоглох дуртай шд, энд бас ичиж үхсэн тухайгаа чалчсан байна. 

8 comments:

ZAYA said...

За ирэхээрээ тэмцээдээ урих юм байгаа биздээ, тасархай балиашигланаа.

Badman said...

Зиак хонгордоо багш нарын баярын мэнд хүргээд нэг үнсчий ингэж.

Chandmani said...

хэхэ хөгжилтэй ч баяр, хөгжилтэй ч хүүхэн юм даа.

busgui said...

za tegvel tanai bag manaid sagsaar nuduuleed manaih alt avch bsan yum shig bn daa. herev mon bol ternii omnoh jild tanaih minii torguuliin bombogoor 4-s hasagdaj bsan daa. :) daraa jil ni manaih alt avch bsan. chi ---S-n bagiin l hun yum bn daa. herev mon bol tanai manai 2 shar horgui goyo toglodog baguud bsan tee :). bi daanch daraa jil ni naashaa irchihsen. manai bag odoo ch dajgui medal avaad yavaad bdiim shig bilee

Монгол бүсгүй said...

ali surguuli yum bol doo...

Гилийн хатан said...

Zaya-aan, tegne tegne. Bi chamaas gadna uuriin uyeiin emegtei heden saihan blog naizuudtai bolood bgaa, ted nartaigaa ochood tanailtsnaa
Badman-bayarlalaa, gehdee ingej gej yaaj unsej bgaa um be?
Chandmani-bayarlalaa, bayar ni buur hugjiltei
Busgui-hehe, barag bie biee medeh ni ee,tanaih huchtei bag bnaa, odoo bi mongold baisan bol chamaig shuud l olloo gesen, hehe
Mongol busgui-aan, end heleed yugehev, gehdee humuus barag medeed bh shig bnaa, hehe

Enkhtaivan BuBu said...

whygad iim funny ym be, ter shudnii emneleg yavdag shig tuuh oort chine nileen olon bdag bhaa:P

Гилийн хатан said...

Bubu-olon olon, zarim ni hund helehees ch ichmeer