Sunday, November 4, 2012

Шүтлэг 7

Эхлээд сэтгэгдэл үлдээсэн хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Бөөг мэддэг ойлгодог хүмүүс зөндөө байдаг юм байна. Би л гэж хэнэггүй, ёс мэдэхгүй хүн хөгширч байж ойлголоо.
Хоёрдугаарт, хэхэ, нээх дугаарлах дуртай. Би өмнө нь хэлсэн дээ, бөө хүн чинь өөрийгөө "би бол бөө шүү" гэж хэлдэггүй юм байнаа гэж. Хэрэв би бөө болсон бол таг дуугай, бүр бөө гэдэг үг амнаасаа унагахгүй байлаа. Ганц нэг хүн намайг андуураад байх шиг байнаа.



Долоо. Бөө

Би ирсэн зорилгоо гүйцэлдүүлэн бөө дээр очлоо. Найз нөхдөөсөө сурагласаар нэг зайран дээр очлоо. Баахан юм бэлдэж байгаад засал хийлгэлээ. Над шиг унаа машингүй ганцаараа харанхуй шөнө бөө дээр очоод, гэр хороолол дундуур нохойд бариулчих гээд айж явдаг эмэгтэй байдаггүй юм байна. Хүмүүс заавал 2-3лаа очдог юм байна. Дараа ах дүү нартайгаа ир гэвээ. Тэгээд 2 ахыгаа чирээд очлоо. Тэгсэн зайран маань бөөлөөд "удмын шүтээн чинь буусан байна. Очиж золго" гэлээ.

Бид нар үнэндээ итгэхгүй байсан ч үгүйсгэж чадсангүй. Учир нь бид аавынхаа хамаатнуудаас бүр холдсон, танихаа болиод удсан байв. Бид баахан эрэл сурал боллоо. Гэтэл үнэхээр манай удамд бөө төрөөд олон жил болчихжээ, Хөвсгөл явж очиж золголоо. Ингээд ихэнх юмны учиг зангилаа тайлагдав. Бид удам судраа мэдэхээ больсон, хамаатнуудаа танихаа больсоноос хамаг юм үүдсэн байнаа. Удмын онгод буучихаад байхад тоохгүй бол асар их үнээр очиж золгодог юм байна. Уг нь аав маань амьсгал хураахаасаа өмнө бидний замыг зааж өгсөн юм билээ. Гэвч бид шүтлэггүй хүмүүс анзаарахгүй өнгөрөөжээ. Ингээд бидний нэг хэсэг нь бөөгөө шүтээд шарын шашинг тоохоо болив, нөгөө хэсэг нь бөө мөргөлөө шүтдэг ч давхар бас Гандангаар номоо уншуулнаа. Зарим нь нээх итгэхгүй л байх шиг байна билээ. Тэд нар өөрсдөө Хөвсгөл явбал итгэх юм байна гэж бодож байгаа.

Би бөөдөхөөр Улаанбаатарт ирлээ гэхэд, манай хадам ээж хөдөөнөөс утасдаад уйлан дуулаад "бөө дээр л очиж болохгүй, ээжийгээ бодоод бөө дээр битгий очоорой" гээд гуйгаад болдоггүй. Тэгээд би бөөдсөн бас Хөвсгөл явснаа хэлээгүй л байгаа. Нэг өдөр хэлэх л байх даа.

Төгсгөл. Энэ нээх урт өөрийн түүхээ залхтал бичих болсон шалтгаан гэвэл
1. Бөө гэж үнэхээр байдаг юм байнаа.
2. Та нар ямар ч шашин шүтдэг байж болноо. Гэхдээ бөө хүмүүсийг хүндэлж хайрладаггүй юмаа гэхэд, ядаж муу үг бүү хэлж байгаарай.
3. Удам судраа, түүхээ судалж мэдэж аваарай. Хэрэв удамд чинь бөө байдаг бол очиж золгож байгаарай. Удмын онгодоо тоохгүй мунхаг үрс нь яг л над шиг зовж байж өөрсдөө гүйж очдог юм байна.
4. Миний зам заагч зайран залуугийн тухайд, бид энд 2 өөр хотод сурдаг байсан тул бид бие биенээ хараагүй ээ. Хамгийн сонин нь тэр хүн надад яг хэрэгтэй үед гарч ирээд, хийх юмаа хийчээд яваад байсныг би одоо л ойлгож байна. Тэр хүн надад тусалж байна гэдгийг тухайн үедээ би ухаарахгүй байлаа. Та нарт хэлсэн дээ, пазл өрж байгаа юм шиг, дутуу дүрсүүд холбоосууд хэзээ хойно тодорч гарч ирж, тэр үед тэгсэн юм байна гэдгийг ойлгож байна даа.

42 comments:

Anonymous said...

xaaxaxaxaxa 1-st gedeg bilvvv. Bichlegiig ni unshihgui l turuuleed comment uldeechlee...

Anonymous said...

Buu baidagt itgedeg negen bna aa. Minii biye suuliin neg jil uneheer uvduud argaa barj bna aa. Ter zam zaagch zairantai holboo barij boloh bolov u?

NB, Canada

Anonymous said...

Dutuu l duusgachih shig bolloo, zarim neg zuiliin tailal guitsed bichigdsengui. Yamartai ch udminhaa tengert zolgoj, ajil uils n butemjtei urs n eruul enh bgaad bayarlaad barshguinee.

Gu ni

Koyuki said...

Хамаг зүйлийн учир олдсон бол яамай даа. Тандаа сайн сайхныг хүсье :)

би said...

Одоо хүүхдүүд тань зүгээр үү? хамраас цус гардаг жирэмсэн болдог 2 холбоогүй гэдэгээ бичнэ үү, нэг л дутуу алуулсан могой гэдэг билүү тийм болчихлоо. Үргэлжлүүлээд бич лдээ

edna said...

Tiin. Ter jiremmsen bolood hamraas tsus garahaa boldgiin holboos tailagdsangui.

Anonymous said...

Австралид сурахыг хүсэгч
Сайхан төгсгөл байна. Манайхан тэгээд л илүү юм хүсдэг улс хойно цаанаасаа энэ хүний сэтгэлээс ингаж гарч бичиж байгаа хойно ойлгоод, өөртөө авах юмыг нь авахад л хангалттай гэж би бодож байна. Надаа ч бас дутуу учир нь тайлагдаагүй нэг юм дотор нэхэгдээд байгаа ч (аав тань амьсгал хураахаасаа өмнө бөөтэй холбоотой нэг зүйл хэлсэн байж болох)ингэж чухал сэдвийг хөндөж өөрийнхөө амьдралаар бичсэн нь хангалттай сайхан санагдаж байна.

би said...

Надаа бол зарим нэг даажигнаад юмуу бодлоо тулгадаг хүмүүсээс болоод больчих шиг л санагдаж байна

Батсайхан said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

Австралид сурахыг хүсэгч
Black swan ингэж бодоход хүргэсэн сэтгэгдлүүд юу байсан талаар хэлээч. Тэгвэл хүн буруу зангаа татна ш дээ. Лааг хэрэгт дурласан.

Aamregled said...

удмын сахиусандаа очиж золгосон нь үнэн байх .. гэхдээ бөө хүн бөө гэдгээ хэлдэггүйм бөйна гэснээр өөрөө бөө болж таараад тэрийгээ хэлэхгүй гэдгээ энэ үгээр илэрхийлж байгаа ч юмшиг санагдчихлаа хэхэ ..




Aamregled said...

эсвэл нөгөө олдонгуутаа ахынхаа хамрыг эмчилсэн нөхөр л явж явж бөө болохын болвуу ..
Удмынхаа сахиусанд очиж мөргөх чинь хамгийн гоё ..
Надад тийм сахиус буугаагүй ..
манайхан одоохондоо ангайгаад л явж байгаа ..
буучуул давхиж очоод удам судраа яриулна даа..
Бид нар их сайхан элбэг дэлбэг айлшт хаха

Anonymous said...

Za ashguidee buh um zasagdaj sain saihan boljee. Nee ertents deer um buhen uchirtai baidag bololtoi. Giliin khatan chamd bayarlalaa.

Aamregled said...

энэ сэтгэгдэл дээр засвар хийхгүй болблоохгүйнээ..
Бид нар их сайхан элбэг дэлбэг айлшт гэдэг нь манай удмын сахиус биднийг их харж тэтгэж явдын боловуу гэж боддог..
Тэгээд л бүх юм бүтээд л сайхан байдаг байхдаа гэж боддог..
Хэрвээ буусан бол давхиад л очнодоо
удмынхаа сахиуст байнга очиж байгаарай.. Гилийн хатан минь...
Ид шидтэй улсууд шүүдээ ..

Aamregled said...

аа би нэг юмыг одооо л ойлголоо.
оршилыг ньбидэнд хэлж өгч байгаа боловч тайлалыг нь бид нараас нууцалж байгаам байна..
бид нар ч гэсэн хамаг амьдралаа бичээд байдаггүйтэй адил..
юуч гэсэн Гилийн хатан учир явдалаа тайлуулаад ойлгоод авсын байнадаа

Anonymous said...

ene Delgermaa Erka yag yumtai baihaa

Anonymous said...

Ene buhnii etsest huuhduud chini ailgahaa bolison bol boloh ni ter. Eruul saruul baihaas erhem yum gej yu baih ve.

Anonymous said...

Zaaval buh yumny uchryg tailuulj heluuleh gej heregt durlaj shalgaahyn hereg yu baina aa, zarim humuus ee? End ch ter, umnuh bichleguuded ch ter. Hun uuruu helmeer yumaa helsen l bol boloo yum bish uu? Bas jaahan ergelzsen yumaa ch heleegui baij bolno shuu dee. Yamar shinjleh uhaanaar batalj boldog ed baigaa bish.

Гилийн хатан said...

NB, Canada-uuchlaarai, tuunii tuhai uur hund heleed zarlaad baih erkh nadad baihgui ee. Chi uneheer buuguus tuslamj avmaar bol uuruu oloh heregtei. Bi tegj l oilgoson. Bi ajil bolgoj yavj nadad tusalj chadah buug olson. Minii zugees zuvlulguu gevel chi uuruu l uurtuu tuslah buug olj ochih heregtei baihaa.

Гилийн хатан said...

kuuueee, kumuus mini dee. Zarim ni namaig hudlaa um bichij gej bodood baih shig baina. Ugui odoo bi hudlaa um neg ch bicheegui l bna daa. Minii sanaaguig minii umnuus sanaad urguulan bodood buur yavj ugchee. Odoo yahav dee, buu sain meddeg humuust tegj sanagdaad baigaa um bailgui dee. Odoo bi UGUI IIM BAINAA geed dahin bichleg bichiltei bish de, kk
Commentuudad bayarlalaa

Anonymous said...

Жинхэнэ бөөтэй таараад амьдралаа зохицуулаад явж байгаа бол болоо доо, хүн өөрийн амьдралын талаар юу гэж худлаа бичих вэ дээ,
Дэлгэрмаад хандахад бөө удган онгод сахиус гэдэг зүйд дээр хаха хэхэ гэх мэтээр хандаж бас болохгүй л дээ. Үнэхээр сахиус чинь та нарыг харж ивээж байвал болоо, тэрийгээ нууцлаад яв, хаа хамаагүй хүмүүст л яриад явах зүйл биш шшд.
Блогийн уншигч

Aamregled said...

автоматаар тэр хэхэ хахаг бичээд байна уучлана уу ..
Зүгээр бичлэгийг цаашаа ургуулан бодохыг л хичээсийм .. өөр юу байхуудээ ..

Гилийн хатныг худлаа юм бичсэн гэж би лав ойлгоогүй шүү

Aamregled said...
This comment has been removed by the author.
Aamregled said...
This comment has been removed by the author.
Aamregled said...
This comment has been removed by the author.
Aamregled said...
This comment has been removed by the author.
Aamregled said...
This comment has been removed by the author.
ZAYA said...

Уйгагүй бичиж оруулсанд их баярлалаа.
Сонирхолтой байсан шүү.
Сүүлд оригоороо уулзвал ганц нэг зүйл тодруулъя.

zz said...

Shutleg 2-g bitii unsh gheeer unshsangui..busdiig unshlaa..sonin shu te..xunii amidral bayalag bolxoor ..yag l ter tsas orj xaasan bn..uneheer l boo bol gsn bol ugui gj helj chadahgui yu ch bolh bsin bilee te..
2t udam sudra medj bmaar yum bn aa.bi bs bodloo shd..manai udamd boo bolsn hun bhgui bga gj? manai aaviin aav Xovsgoliinh yuma. bi bs sain meddeggui bjiigaad..Mobicomd anket ogsn chn 3n uyeeiin namtar bichij ir gd..tgd eejd helj bichuulsn chn medsn shd..sonin shu.bi ugn ovoogoo meddeg l bsin.
saikhn bichleguud oruulsnd bayarllaa

Nogoohon said...

Бүх юмны учир утга тайлагдаад сайхан болж байгаа бол яамай даа. Хамгийн гол нь үр хүүхдүүд тань эрүүл энх өвдөж зовоохгүй байгаа бол сайхан байна. Сургуулиа амжилттай төгсөөд хурдан ирээрэй. Ирэхээр чинь хоёулаа чанасан толгойгоо иднэ шүү.

Anonymous said...

Giliin khatand az jaral husie. Uhaantai saihan emegtei shuu. Bichleg ni hurtel davs hujriig ni yag taaruulchdag um. Manai udmiin onoduud ger buliin maani neg zaluuhan gishuund buugaad bid odoo ch yag yah uchraa sain oloogui l yavna. Yamar ch l gesen uneheer ih az javshaantai tohioldol um baina gedgiig bugd sain oilgoj medreed undur deed udamtai saihan huvi zayandaa bugd talarhaj baigaa.

Anonymous said...

Giliin khatandaa az jargal husie.Neeree l uhaantai shuu.Ene Naraa bas ih huurhun yumaa, husliig ni hurdhan bieluuleed uguurei.Tsaad chin mahsaad baigaan baina lee kkk.Goyo bichdeg shuu bicheed baigaarai.

mongolbusgui said...

Ur huuhed eruul saruul bolj, buh ymnii uchir oldson bl yaamai daa. Ur huuhed eruul saruul bh shig jargal haana bhw. Manaih ch bas duu maani uvddug meddeg chaddag buh l hun deer ochdog blaa, suuldee eejiin nutagiin neg sain udgantai taarch ih ch tus bolson doo. Ger buld n eruul enkhiig husye! Bi ch bas Naraa ta hoyortoi hamt shn huihalsan tolgoi idmeer l baina :P.

Barimalch said...

Huniig setgel sanaagaar n damjuulj emchileh arga bur olon myangan jiliin nastai. Uuniig n Buugiin uhaan deed zergeer ezemshij yalanguya Mongol undesten sehsen 13-16 zuund Buugiin shashin uhaanii guitsetgesen uureg asar baidagtai hen ch margah arggui. Harin Buddiin shashin delgerch ehelsen 17-r zuunaas Mongol undesten hariin kolonchilold orj bur 200 jil noylson orsuudiinhaa erhsheeld n hurtel 70 jil ortloo doroitson. Uund Buddiin shashinii hortoi nuluu ih bii gej bi uzdeg. Tuuhen barimtuud undesleleeree Buugiin uhaan n bidend Buddiin uhaanaas olon dahin iluu ur shimee ugsung Mongoliin Tuuh n uuruu todoor haruulj ugdug.

Anonymous said...

Таны блогийг эхнээс нь авхуулаад дуустал нь уншлаа, үнэхээр сонирхолтой юм аа. Хүүхдээ хараад эмнэлэгт хоолгүй байсан бичлэг, шүтлэгийн талаарх бичлэгүүдийг уншаад танаар үнэхээр бахархав.

Anonymous said...

Setgegdeld hariu bichsend bayarlalaa.....

NB, Canada

Anonymous said...

ZZ-d:

Bugdiig ni unshsan ni deer ee, neg heseg uilah l baih. Heregt durtaidaa bish, neg negnee iluu oilgohod tustai yum uu gej bodsondoo helj baigaa yum aa. Ene buhnii etsest, humuus mini biye biyee hairlaj yavtsgaaya, argagui tohioldold bid zovlongiin umnu suhruvch, yadaj tsag busaar neg negnee aldahgui baih yumsan gesen bodol uuriin erhgui orj irne.

hooligan said...

мань чэн бөөд ерөөсөө итгэдэггүээ

гээд яахудэ итгэж байгаа хүмүүсиин үзэл бодлыг үгүйсгэхгүй

эзэн хичээвэл заяа хичээнэ л гэж бодхиимдаа гэж

LuZa said...

hamgiin syyld herhen boolyylj, yaj hamag yumnii uchir tilagdsaniig asar iheer medmeer sanagdaad bdag yadiim bileedee

Aaviin hairtai ohin said...

Giliin khatandaa az jargal husey!

Buh zuiliin uchiriig ni olson bol yamai daa tanii umnuus ikh bayrtai bna.

ur huuhduud ni dandaa eruul saruul tanii setgeliig zovoohgui baigaasai bilee?

Bi Sydneyd ireed udaagui herev taniig zuvshuurvul neg uulzah yumsan.

Dahin dand az jargal husey!

Anonymous said...

Таны бичлэгийг уншаад маш их баярлаж байна. Та өөрөө өөрийхөө асуудлын гэтэлгээг маш зоригтойгоор гэтэлгэж чадсан байна. Таны бичлэгээс маш их урам авлаа баярлалаа. Танд болон танай гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсье.
Би бол хувьдаа худлаа бөө гэж байдаггүй гэж боддог. Бүгд л адилхан онго сахиусаа сайхан буулгаад сайхан залаад явахыг хүсдэг шүү дээ. Харин хийж байгаа үйлүүд нь жаахан жаахан өөр байдаг байх. Бөө болох нь ээ гэж хөөрөөд байдаг хүмүүс байдаг. Хөөрөөд юу хийнэ дээ, хүслээ гэхэд хөөппп гээд л биед ороод ирдэг зүйл биш, тэгээд ч онго шүтээн гэдэг ид шидтэн биш. Онго шүтээн гэдэг нэгэн цагтаа мөн адил хүн байсан гэдгийг санахад илүүдэхгүй юм шиг санагддагын. Яахав хүмүүсийн өөрсдийнх нь шунал хүсэл гэдэг дураараа, эх захгүй байдаг болохоор л өнөөдөр бөөг сайн муу гээд ялгаад байдаг байх. Өнөөдөр өөрт нь таалагдсан зүйл хэлээд, сайхан үйл хийгээд өгвөл сайн бөө, таалагдахгүй хариу гарвал муу бөө болчоод байна шүү дээ. Гэтэл өөрөө үнэхээр засал үйл хийлгэж байгаа бол, сэтгэлээсээ байгаад, итгээд байж чадахгүй бөөдүүлчихсэн юм чинь болоо, үлдсэнийг нь бөө нь хийх ёстой мэт, хэдэн төгрөг өгөөд бушуухан салахыг хүсдэг. Юм нь бүтэхгүй болохоороо муу худлаа бөө болдог. Манай нэг найз өнөөдөр бороотой өдөр байна, гэтэл би орой болзоотой даашинз өмсөх гэсэн юм, энэ бороог болиулж өгөөч гэж хэлээд нэг сайн загнуулж байсныг санадаг юм. Дээр хэлсэнчлэн хөөппп гээд л болчихдог зүйл биш шүү дээ. Өргөс авч байгаа мэт болчихдог бол сайхан л байна шүү дээ аль аль талдаа.
Онго шүтээнүүд чинь бидний аль эрт алдагдсан зөн билиг чадваруудыг дахин дахин сануулж, удам угсаа омог гаралаа нэхэн ойртуулж, эвтэй хүчтэй байхыг сануулах...... гэх мэтчилэн олон шалтгаанаар залран байдаг.
Нэг удаа сонсож байсан юм байна. Бөө болно гэдэг нь угтаа бол, Онго шүтээнүүдийн боол байдаг юм, онго шүтээн залж улаач болсон бол зовсон хүмүүсүүдийн боол болдог юм. Хүмүүс зовохоороо л бөөг санадаг, бөө дээр очдог тийм болохоор та нар бол зовлонгийн боол юм, зовсон хүний зовлонг нь гэтэлгэгч зам заагч нар нь байх ёстой гэж...
Хоёр удаа ингэж сонсож байсан юм байна. Ер нь бол аль эрт үеэс цайныхаа дээжийг өргөдөг байсан. Яг ямар учиртайг нь мэддэггүй учраас үеэс үед энэ заншил алдагдах гээд байдаг. Заавал ээж эмээ нарын хийх ёстой үйл биш шүү дээ. Энэ өргөлөөр дамжуулж, аль эрт өөд болсон бүрлээч нар нь цангаагаа тайлдаг юм шүү дээ гэж. Заримдаа өөд болсон бүрлээч нараа бид зүүдэлдэг, тэгэхээрээ л гэнэт л санасан мэт гандан гарч нээх их ном гадаадаар уншуулдаг. Уншиж буй лам нь уншиж байснаа гэнэт утас нь дугарахаар авч нтр... ингэж сэтгэлд сэвтэйгээр ном хуруулж байснаас зүгээр л хүүхэд баярлуулж, нохой шувууг сэтгэлээсээ баярлуулахад л болдог шүү дээ... гэж...
Гурван удаа ингэж сонссон...
За за уучлаарай, коммент гэж бараг бичлэг хийхээ шахаж байна....

Anonymous said...

Сүүлийн хүний коммент их таалагдлаа.