Японд цагийн ажил хийж байх үед цагийг минь хэрхэн бүртгэж байсныг товчсон өгүүлнээ. Японд хоолны газар, зочид буудалд аяга таваг угаах ажил элбэг бөгөөд тэр нь Япон хоолны онцлогтой холбоотой байх, зөвхөн нэг хүний хоолонд гэхэд маш олон жижиг аяга тавагнуудыг хэрэглэнэ. Эхлээд би аяга таваг угаадаг байлаа. Тэр олон аяга тавгаа ялгаж харж мэдэхгүй шүү дээ, яваандаа таниад эхэлнэ.
Ажил эхлэхээс хэдэн минутын өмнө ирж, ажлын хувцасс өмсөнө. Тэгээд үүдний өрөөнд байх машинд картаа уншуулна. Хэрэв миний ажил 8 цагт эхэлдэг бол би картаа нэг 2 минутын өмнө уншуулсан нь дээр. Учир нь чиний карт 8 цаг 1 минутад уншигдвал чиний ажлыг автоматаар 8 цаг 15 минутаас эхэлж тоолж хөлс бодно. Тэгээд чи 8 цаг 1 минутаас ажилласан ч чиний ажилласан 14 минутад хөлс бодогдохгүй, чи үнэгүй ажиллаж байна гэсэн үг. Мөн тарахдаа 10 цаг 59 минутад картаа уншуулбал бас л 14 минут үнэгүй ажилласан болдог. Би цагийн 700 иенээр ажилладаг байсан, тэгэхээр 15 минутын ажлын хөлс маань 175 иен. Эхлээд би үүнийг ойлгохгүй зөндөө үнэгүй ажилласан даа. Тэгээд ажил дуусаад цаг харахад 15 минутын үечлэлээс 10 минутыг нь ажилчихсан бол ер нь л 5 минутыг иднэ дээ.
Хамт ажилладаг нөхдүүд ажлаа тарчихаад хөдөлж ядаад, сүүлдээ шударга ганцхан минут гээд л зогсоод байдаг байлаа. Учрыг нь мэдээд би ч гэсэн худлаагаасаа тонгойгоод үдээсээ задлаад дахин үднэ, нөгөө хөлийн үдээсээ үднэ, тэгээд л цаг харна минутын зүү байрандаа л байж байх. Үсээ задлаад л худлаагаасаа үсээ намируулаад л үсний боолтоороо дахин бооно, өмдөө дээш нь татаж үзнэ, жорлон ороод хэсэг байж байгаад гарч ирнэ. Хэн нэгэнтэй их чухал яриа өрнүүлнэ, ярилцагч этгээд бас их сайн анхаарч хандана, тэр чинь бас цаг нөхцөөгч юм чинь. Тэгсэн ч хүлээхээр үнэхээр цаг явахгүй шүү дээ. Хэрэв биднийг картаа уншуулахгүй машины хажууд байж байгааг дээдхи хүмүүс харвал болохгүй шд. Зарим газрын ажлын цагийн бүртгэл нь бүр 30 минутаар тоологдоно гээч.
Яг л анх багш болоод эхний лекцээ бэлдэж бэлдэж ороод 90 минутад заах юмыг 40 минутад машиндаад хаячихаад, үлдсэн хугацаагаа яаж өнгөрөөнөө гээд хуйхаа маажиж байсан шиг л юм болно доо. Биднийг хичээлийн цагаас өмнө завсарлавал хэдэн ч билээ төгрөг цалингаас суутгаж шийтгэдэг байсан юм. Тэгээд нөгөө үлдсэн минутандаа гол гол тодорхойлолтыг цээжээр бичүүллээ, тэгээд ч дуусдаггүй ээ. Тэгээд нээх зориг муутай "хичээлтэй холбоотой асуух юм байна уу?" гэж асууж байлаа. Дотроо бол хэн ч юу ч битгий асуугаасай гээд л, хэрэв миний мэдэхгүй юмыг асуучихвал шараа гэж айгаад л. Тэгээд л хүүхдүүдээ бүртгэж бас хэдэн минут авнаа. Тэгээд ч бараагүй 10 минутын өмнө завсарлаж, тэр нь баригдаж, анхны хичээлээ эрт завсарлуулсан том толгойт нэр зүүж, цаашид миний багшлах эсэх нь тодорхойгүй болж ирж билээ. Одоо бол цагтаа багтдаггүй яриа болчихсон, бас лекцэн дээр хэзээ ч ирц бүртгэдэггүй ч нэг мэдэхэд цаг дуусдаг юм.
6 comments:
хайран аруун хэдэн мянут. Багш юм уу?
hehe bagsh yavsiimuu? Bi bas baisan daa. Arai taniluud bish bgaa kk
SSA-багш күн шүү дээ, Монголдоо хариад багшилна. Том даргаа болсон ч оройн цагаар багшилна гэж бодож байгаа. Тэр цагийн мөнгөний төлөө биш л дээ, үзсэн дуулснаа бидний залгамж үедээ түгээнэ, бас тэднийг хүн болж төлөвшихөд өөрийн зүгээс хувь нэмрээ оруулнаа гээд л бодоод байдгийн.
бүсгүй-танил байх магадлал өндөр шүү. Күэ ер нь намайг хүн танихгүй юм чинь гээд л элий балай юм бичээд байдаг, цөөхөн монголчууд, аль хэдийнэ хүмүүс намайг таничихсан уншаад шоолдог болов уу гээд л бодчихлоо, кк
үзсэн дуулснаа бидний залгамж үедээ түгээнэ, бас тэднийг хүн болж төлөвшихөд өөрийн зүгээс хувь нэмрээ оруулнаа гээд л бодоод байдгийн. gesen chini goyo sanagdchihlaa. adilhan bodolti yavaa yum bn. ooriinhoo site-ndaa account neegeed ogii za yu. haaya olon niited sonirholtoi, hereg boloh yum baival oruulchij bgaarai ... naidlaa shw
хаагуур яаж ч яваад танайд орчиховдоо. Бичлэгүүдий чинь нэлээдийг уншлаа шүү. Миний хувьд өөрийнхөө талаар илэн далангуй бичсэн блогууд таалагддаг унших дуртай. Гаж донгоос авхуулаад атаархал хорсол зэрэг элдэв шалтгаанаар хүмүүс бусдын ego-г сонирхдог байх. Миний хувьд илэн далангуй нээлттэй чин сэтгэлээсээ бусадтай харьцдаг нэг тийм хуурамч биш хүнтэй уулззад ярилцаж байгаа юм шиг сайхан мэдрэмж төрдөг. Одоо үед ялангуяа монголд тийм хүнтэй таарах боломжгүй шигээ
гэгээн-чам шиг тэгээд хүнд хэрэгтэй юм бичиж чадах уу би? аан?
mlyndo-зочилсонд баярлалаа. Би бас чам шиг илэн далангүй бичсэн блог унших дуртай.
Post a Comment