Wednesday, July 20, 2011

Үргэлжлэл

гээд гарчиг өгчих үү. Энэ одоо юуны ч үргэлжлэл юм.

Пэртэд Казино тоглож мөнгө хожсон гэсэн чинь олон хүнд мөнгө хожих шуналын галыг асаажээ. Ингэхэд над мэтийн хүмүүс мөнгө тэндээс хождоггүй байхаа. Баахан хүмүүсийг казинодуулж, мөнгийгүй болгосон хэрэгт орох гэжииншд, хэхэ. Хол яв тэр газраас, би л лав тоглоод баймаар байсан, донтдог шинжтэйм байна лээ шүү.

За Пертийн тухай ярьсиим чинь бас нэг яриа санаанд ороод ирлээ. Нөхрийн ангийн охины нөхөр надаас асууж байна:
Он: чи ямар пиав уудгийн?
ГХ: өө найз нь ийм тийм нэртэй пиав уудаг гэж худлаа бүлтрээд ч яахуу дээ. Оюутан хүн хэзээ пиав авч уугаад байдаг байлаа. Би чинь хямдаар нь 4 литрийн винотойгоо л ноцолддииншдээ.
НАО: хэхэ, чи бидний оюутны амьдралыг алхам яриа тутамдаа сануулах юмаа. Нээрээ бид оюутан байхдаа 4 литрийн виногоо уугаад л аз жаргалтай байдаг байжуулээ.

Нээрээ Канбэррад хөлдөж үхэнгээ алдсииншд. Манай Сиднэйд бид хэзээ ч дотуур ноосон өмд, куртка өмсдөггүйен. Энд одоо манайхаар бол идэр есийн хүйтэн эхлээд байна. Сиднэйд шөнөдөө нэмэх 9 хэмтэй хонож байхад, Канбэррад хасах руу орж хоноод мөс зөс хөлдөөд байхчүв. Над нэг бэлэгдлийн чанартай оранж өнгөтэй куртка байдгийн, тэр минь л аминд орлоо. Бас яаж нэг дотуур ноосон өмд авч явсийн. Авч яваагүй бол Гунан үхрийн эвэр хуга хөлдөнө гэдэг шиг хэрэв би эрэгтэй байсан бол юм хум хуга хөлдөөд тасраад унахаар шинжтэйм байналээ, тэр Канбэррад. Бас энд ороолт малгай бээлий гэх мэт хэрэглэл бидэнд оогт байдаггүйм. Аваад явъяа гэж бодсон ч над байгаагүй болохоор, очоод гайгүй байх гэж итгээд тууцан чинь бардаггүй ээ, нэг задгай цамцаараа хүзүү толгойгоо ороож байж нэг юм хүзүү толгойтойгоо үлдлээ шд. Тэр оранж курька их учиртайййй, юмыг яаж мэдэхэв би бүтэлгүй юм чинь эргүүтэж яваад Имжийн хөндийн зэлүүд ойд төөрчүүл нисдэг тэрэгтэй аврах багийнханд хурдан ологдох гэжаагаан. Гэм нь монголд оранж курткатайгаа машаан зам хавьцаа явж байхаар хүмүүс надыг ТҮК-н ажилтан гэж бодоод "наад замаа олигтойхон шүүрдээч" гээд байдаг тал бий нь бий (уг нь Гилийн хатан үнэнгээ л хэлдгийн. Сурв).

За оршлоо дуусгаяа. Жинхэнэ бичих гэж байсан юм руугаа оръёо. Та нар бас тэгж байгаад их муухай хүмүүс юмаа. Аль хэд хоногийн өмнө л би хадан хясаанаас буусан гэж бичсэн. гэтэл хэн нь ч яаж эргэж тэр хясааны ёроолоос эсэн мэнд гарсныг асуусангүй ээ. Ёстой муу хүмүүс юмаа. Тэндээсээ гарч чадахгүй өлбөрч үхэж ч болох нь байна шд. Нээрээ биднийг тэнд байхад дээгүүр нилээн олон бүргэд эргэлдээд байсан. Буцаж дээшээ гарч чадахгүй бол тээд бид шувууны хоол ч болж магадгүй нь байна шдээ, хэхэ.

Хясаанаас буухаас өмнө зааварчилгаа өгсиин гэж хэлсэн тээ. Давтаад л байгаа байх даа, одоо ч юу бичсэн, юу бичээгүйгээ мэдэхээ больсон.
Хясааны ёроолоос буцаж гарах ердөө 2 арга байлаа. Эхнийх нь уян шатаар дээшээ авирах, яагаав нисдэг тэрэгнээс унжуулдаг олсон шат. Энэ шатаар авирах чинь их хэцүүмблээ. 2 дахь арга нь шатаар авирч чадахгүй бол чамайг нисдэг тэрэг ирж авна. Гэхдээ үүнд итгээд хэрэггүй.

 Энэ зураг дээр хардаа, модон шатаар авирч байгаа юм шиг авирвал зүгээр л газрын гадаргуутай параллель болчино, дээшээ биш, чи хэвтээ байдалд ороод ахихгүй.


 Тэгэхээр яахнуу, шатны нөгөө талаас нь гараараа болон хөлөөрөө авирна. Өөрөөр хэлбэл, шатаа чи гар хөлөөрөө ороож, биеийнхээ жинг шатны 2 талд хувиарлаж байна. Үүнийг та бас мэдээд авчуул, дараа хэрэг ч болж магад шд, хэхэ.

Гэтэл нөгөө адал явдалд дуртай гэж өөрсдийгөө тодорхойлоод байсан гаруудын төсөөлөл нь амьдралаас тас зөржиилээ. Хадан хясаанаас буух нь амархан байжээ. Эргээд олсон шатаар авирах нь их хүч шаардана, бас өөрөө өөрийгөө удирдах, анхаарлаа төвлөрүүлэх гээд олон үйлдэл зэрэг хийх шаардлагатай юмаа. Зарим нь бүүр 20-оод минут ноцолдож байж, аахилж уухилсан, хөлс баасаа цувуулж байж эргэж дээшээ гарсан шүү.

12 comments:

Дүүрнээ said...

ийшээ буугаад авираад буугаад авираад байвал нь сайхан турах шинжтэй эд үү гүү юу

Гилийн хатан said...

Duurnee-yoo tsochloo shd, ard yavj baisan umuu? hehe tiim shinjtei

Дүүрнээ said...

:))

Anonymous said...

Tanai Sydney-d goy yum boljee:
http://vimeo.com/24468631

Barimalch

Ухна унасан баатар said...

naana chn ochij

yugaa holdoomoor sanagdtal bichhhiimaa

mongolbusgui said...

Sain uu, saihan naadsan uu? Ene ih adal yawdlaar duuren goyo ayalal boljee, ingej yawj uzeh ymsan. Ta her udaj shataar avisan be, teriigee bicheegui bna shdee.

Гилийн хатан said...

Barimalch-daraa surguuliin net-eer uznee, yu bolj vee, geriin net udaan udaan
Uhna unasan baatar-huush, harin ch hulduumuurgui sanagdana bid dee
Lkhagva-bi ih hurdan aviraad gartsan, teed uuniigee bichiheer sagsuu bolchih geed baisiin. Hehe odoo bichchihlee, ongiroo ni unen um chin, hehe

Anonymous said...

yooyoyo tanai sydney tiim goe yum uu gsn :D odoo tassie hun bolson chin end bas holdoj uhehjiishd. gesnees bi baisan bol naad shataar chin doroo doroo aviraad garchih l bailaa kkkk


nmn

Anonymous said...

Goy yum boljee. Ajil deeree uzee.

Barimalch

Гилийн хатан said...

nmn-uu tassie bol huiten huiten. Chi teguul ovoo muu gar shig bna, iim shataar uter turgen garch chadna gevel

Гилийн хатан said...

Barimalch-uzlee, ih goyo um bolsiimaa, 5 sard. Ene 5 sar ni 7 saraasaa huiten hulduj uheh geed ochij uzej chadaagui. TV-eer harsan. Uneheer goyo sanagdaj bailaa. Dahin tnx

Гилийн хатан said...

Barimalch-ingehed chi haana baidgiin? hariulahgui ch baisan bolno. Norway um boluu gej bodson, bish shig