Уг нь шуурхай мэдээ гэдэг гарчиг өгмөөр байв. Даанч тэмцээн болоод 3 хоног өнгөрчихсөн байна. Манай баг медаль авсоон авсан. Ямар медаль авснаа харин хэлэхгүй. Манай баг өөртөө бардаж, эрдэж байгаад авъяа гэсэн медалиа авч чадсангүй, хохь нь тээ, хаха. Мань чинь өнөө торгуулиа төлтлөө идэж уухаа хасаж, "бадарчин" дайет барьж байгаа. Тэмцээний үеэр манай багийнхан болон өрсөлдөгч багийн хүмүүс хамт явж кофе авч уух уу гэхээр нь мань чинь НОҮ л гэлээ, хоол авч идэх үү гэхээр нь бас НОҮ л гэлээ. Тэгснээ, үүргэвчнээсээ халуун савтай будаатай хуурга, цай гаргаж ирээд, ичих ч үгүй зааланд хүмүүсийн өөдөөс харчаад идээд байгаамаа, хэхэ. Гэрээсээ хоол авчирч идэж, мөнгөө хэмнэж байгаа ухаантай. Тэмээчин бүсгүйн сэтгэгдэлд хариулахад, тэмцээнд тоглож байгаа тамирчид (өөрийгөө тамирчин гээд өөд нь татчиж. Сурв) 15 доллар хураалгаж, түүгээрээ бид заалаа түрээслэнэ, мөн медалиа захиалж хийлгэдэг юм. Иймээс, медаль дагаж шагналын мөнгө гэж ирэхгүй. Тэмцээн дууслаа, хүмүүс медалиа угаах уу, яах уу гээд энд тэнд бөөгнөрөөд л байлаа, би хичээлээ хийнээ гээд л сургууль дээрээ хүрээд ирсэн, баатарлаг байна уу, ккк. Хүүхнүүд "өө чи одоо болио, дандаа л хичээл гээд алга болчих юм, дарамттай юмаа" гэсээр л үлдсэн шд. Гэм нь 1 дэх болон 2 дахь өдөр булраад суувал босож чадахгүй, босвол сууж чадахгүй, юун дугуйдах, 1 дэх өдөр би сургуульдаа яваагүй шд, гэрээрээ ажиллаад. 4 баг хоорондоо тойргоор тоглоод, хэт их булраад юун "Булрах бол жаргах" болсон доо. Жорлон ороод суултуур дээр сууж чадахгүй, тээр дээрээс лаг хийтэл сууна, за тэгээд жорлонгоос босож чадахгүй, бараг л нөхрөө дуудах шахлаа, энэ 2 өдөр, хаха. Энэ хүүхэн тэгээд л балайраад байдгийн, жорлон морлон гээд, хаха. Нээрээ зарим залуучууд "эмэгтэй хүн баадаг гэхээр шижгийн" гэдэг гэлүү, хөөш айн үнэн үү, хаха. Тэгж хэлдэг хүмүүс бааж шээдэггүй, хийлдэг хүүхэнтэй л амьдардаг байхдаа тээ.
Шувууны бүсийг хүртэл чангалж байнаа. Уг нь энд байх хугацаандаа хэдэн шувуугаа хооллоод байя гэтэл, бүсээ чангалж байгаа тул, бас шувуунууддаа ирэх болгонд нь өдөрт 5-6 удаа хоол өгдөг байснаа, нарийлаад, зарим үед нь цонхоо хаагаад, хөшгөө буулгаад, хүнгүй байгаа юм шиг хоол өгөхгүй гүриижээн шд, хаха, нээрээ хэнийг хуурч байгаан энэ хүүхэн. Тэгээд шувуу ирэнгүүт л атга атгаар хол тавьдаг байснаа болиод, багасгаад байнаа, хаха.
Энэ 7 хоногийн 5 дахь эсвэл 6 дахь өдөр эх үрсийн баяр тэмдэглэж go out хийнээ. Хэдэн хүүхнүүд нийлж баяраа тэмдэглье гэлээ, би ЗА л гэлээ. Алийн болгон НОҮ гэхэв дээ тээ. Хамгийн сүүлд Мартын 8-наар гарахад би очиж чадаагүй, тэд намайг энэ удаа заавал ир гэсэн, кк. Энд хуанлигаар албан ёсоор өвөл эхэлж байна. Уг нь зун байсан бол өндөр өсгийтөө шахаад, даашинзаа өмсөөд эмэгтэй гэдгээ мэдэрсэн шиг гарахгүй юу тээ. Ганган дээрээ тавиад, гархиа санжигнуулаад гарнаа, гоё доо.
Wednesday, May 30, 2012
Saturday, May 26, 2012
Хайн дахиад л торгуулчихлаа
Би хүүхдүүдээ сургуулиас нь дугуйгаар авдаг гэдгийг та нар мэдэж байгаа биддээ. Саяхан би амьдралдаа ганцхан удаа хүүхдүүдээ машаанаар авч үзлээ. Тэгсэн чинь 265 долларын торгууль хүрээд ирсөөн, бүр 2 оноо унадаг юм байна. Яасан гэхээр сургууль тарахаар угаасаа сургуулийн гадаа машаан багшралддгийн, тэр дугуйрсан тохойд машаан байвал тэнд нь багтахгүй чийчаантай эцэг эхчүүд зам дээр зогсоод байхгүй, цаашаа явж бүүр холуур бүтэн тойрог хийгээд эргэж ирнэ. Ирэхэд нь дахиад битүү бол зогсож болохгүй тэр чигтээ яваад, баахан зам огтлоод явж явж ирдэг бололтой юмаа. Намайг хүүхдээ авах үед машин цөөхөн, би ч зам таглаж зогсоогүй, надтай хамт 2 машин түр зогсосхийгээд л, тэр зам салж дугуйрсан тохойд орсон. Тэгсэн нэг рэйнжир миний урд талын машины зургийг дарлаа, тэр үед би бас намайг торгочихлоо гэж ухаарсан ч оройтсон байв. Майр азгүй, энд рэйнжир явж харагддаггүй, мөн ээж аав нар хүүхдүүдээ авахдаа хэтэрхий дүрэм зөрчиж байгааг би өдөр бүр хардаг л даа, кк. Атаархаад наасан, энэ хүүхэн.
Задоо яахав дээ. Би уг нь хэмнэлтийн горимд шилжээд олон сар болжоогоо. 2011 оны 10 сараас хойш тамхи татаагүй, 2012 оны 1 сараас хойш пиив вино уугаагүй, мөн хэзээ ч гадуур хоол иддэггүй, байнга дугуйдаж, тээврийн зардал гаргахгүй байгаа. Энэ мөнгийг төлөхийн тул би бүсээ улам л чангалах хэрэгтэй боллоо доо.Одоо цаашдаа, усанд орохгүй, хувцсаа угаахгүй, оройдоо 2 таваг хоол иддэг байсан бол 1 таваг хоол иддэг болж, үүрээр 5 цагт гэгээ оронгуут босч хичээлээ хийж, орой 5 цагт харанхуй болонгуут унтаж, тог могоо хэмнэдэг юмуу хаашаа юм бэ, хаха.
За тэрч яахуу. Маргааш гар бөмбөгийн тэмцээн болох гээд бусад багууд бэлтгэл хийгээд байгаа сурагтай. Би өнөөдөр очиж чадахгүй ээ, хичээлээ хийнэ. Эмэгтэй 4 баг тоглоно. Тээд болохгүй бол шууд шууд, шуушаа гээд л давуулаад байх таактик барихад хожигдохгүй дээ.
Тэмцээний дараа медалиа угаана гэж ажил гарнаа, хаха. Өнгөрсөн жил би сагсаар мөнгөн медаль авчаад шууд л гэртээ харьцан. Манийг нь хорголоо тоолсон амьтан бэ гэж ганц нэг хүн бодсон л байхдаа, кк. үнээн үнэн, хорголоо тоолж байна энд. Хүмүүс медалиа угааяа гээд л байсан ч, мөнгө байхгүй гээд үнэнгээ хэлээд л явчина шуу даа би. За нэг газар орлоо, хоол идлээ, бараг 20-оод доллар болно, бас ам ангалзаад юм авч ууна, дээр нь нөгөө төмрөө хараад хөөрцөн гарууд градуслаг юм ууна, ганц жижиг аяга пиив 5 доллар, ямар ганцханыг уугаад гараад явчих иргэний зориг байх биш, амаа татаж уусан ч дор хаяж 60 доллар гараад л явчихна. Энэ мөнгөөр дэлгүүр ороод 2-3 хоногийн хүнсээ авчихсан нь дээр шуу даа маньд. Маргааш манай баг медаль авнаа авна, тодорхой, хаха 4 багаас 3 нь медаль авахаар чинь ойлгомжтой. Тэмцээний дараа би хорголоо тоолдог гар шууд л сургууль дээрээ ирж хичээлээ хийнэ. Ёооё, үүнийг уншсан чинь мангар сэнтэг гар вэ гэж сангадджээнэ шд, хаха.
Дараагаас мартахаасаа өмнө 4 сарын аялан тоглолтоо бичнээ. Би одоо хаана явжаагаа билээ, тиин Питтсбургт ирцэн байгаа шд. Би яг бадарчин болсон шд, энэ аялалаар, хаха.
Wonderer гэж хэн гээд эрт хэлчихвэл сонирхолгүй биддээ, кинуу шиг хамгийн төгсгөлд нь хэлнээ, яаадгийн. Та нар хүлээж л бай даа.

Thursday, May 24, 2012
Гилийн Хатан яагаад блогоо хаадаг вэ?
За хүүхдүүд минь дараах шалгалтын асуултуудыг анхааралтай уншаад, зөв гэсэн ганц хариултаа дугуйлна уу. Зөв хариулт бүр +1 оноо, буруу хариулт бүр -1 оноотой болно. Д хариултыг сонгосон тохиолдолд хариултыг өөрөө дэлгэрүүлж бичнэ үү. Хоорондоо ярилцсан болон, шифии дамжуулсан хүүхдүүдийг хайр найргүй хөөн гаргах болно. Амжилт хүсье. Цаг явлаа, эхлээд маарш. Өө тийм нэрээ бичих шаардлагагүй, Анон байхад хангалттай. Багш нь зөн билгээ ашиглаад хэн юу гэж хариулсныг мэдээд дүнгээ тавьчна.
Асуулт 1. Гилийн Хатан яагаад гэнэт блогоо хаадаг вэ?
а. Үе үе мээкээ нь хөдлөөд блогоо хаачихдаг.
б. Сээгий горьддог. Олон сээгий цугларахгүй байхаар уур нь хүрээд блогоо хаачихдаг.
в. Гэнэт өөрийгөө тэнэг тэнэг юм бичдэг гэж бачуураад блогоо хаадаг.
г. Уншигчдад хөөгдөхөөсөө өмнө эртхэн шиг тайзнаас бууж, залуу үедээ зайгаа тавьж өгмөөр санагдаад блогоо хаадаг.
д. аль ч биш.............................................
Асуулт 2. Таанууд яагаад энэг хүүхний блогийг уншаад байдгийн?
а. Австрали явахыг хүсдэг учраас уншдаг.
б. Хүний мууд дуртайм болохоороо бүтэлгүй хүүхний адал явдлыг унших дуртай.
в. Өглөө ажлаа эхлэхээс өмнө кофе уух зуур хальт гарчигладаг.
г. Бүдүүлэг үг хэллэг хэрэглэж, үг үсгийн алдаатай бичдэг учраас хүүхдүүдээсээ нууж өөрөө л уншдаг. (өө энэ асуултанд тохирохгүй хариулт шааж явна)
д. Аль нь биш...............................................................
Жич: Ээ хүүхдүүд минь багш нь та нартаа гэж аминчлан хэлэхэд, блогоо хаацан байхад энд тэнд сээгийгээр манийг асууж сураглаж байгаа хүмүүс болон бүүр надад зориулж Бээгий хийж байгааг хараад тэсэхгүй блогоо нээчлээ. Уг нь блогоо хаасан хүн чинь ядаж өмнөх блог хаалт нь хэд хоног болсон?, тэр эркоордоо эвдэж илүү олон хоногоор хаах нь нэр хүндтэй бид дээ, уул шугамандаа, хаха.

Sunday, May 20, 2012
Булрах = жаргал
Хүүе энэ сүүлийн поостын сүүлийн сээгий хаачив? Бичсэн анон өөрөө устгачихдгийн байх даа?
За хүүхдүүд минь булрах гэдэг монгол үгээ мэднэ л биддээ. Аниа нь өчигдөр жаргал эдлээдээ. Өглөө босоод гэр бүлээрээ явж усан санд ороод, уснаасаа гараад хүүхдийн төрсөн өдөрт очиж паартидаад. Энд байдаг нэг монгол айлын бага хүүгийн төрсөн өдөрт очсын. Энд ирээд 2,5 жил болж байж нэг юм Австрали дахь найзуудаа олж авч байна шд. Би ч хүмүүстэй орж гараад байхгүй болохоор хэн нь хэн бэ гэдгийг нээг их мэддэггүй байлаа:. Дараа 7 хоногийн ням гарагт эндхийн монголчуудын волейболын тэмцээн болно. Нэг баг намайг багтаа авцан шүү гээд өнгөрсөн 7 хоногт бэлтгэл хийв. Би бэлтгэлд очоогүй, учир нь бэлтгэл хийх өглөөгөө хэлсэн тул тэр өдөр би өөр ажил аль хэдийнэ төлөвлөсөн байлаа. Харин өчигдөр жаалын төрсөн өдрөөс гараад волейболын бэлтгэл хийхээр зааланд очлоо. Мань чинь запаас нүдний шидтэй болцон тул шилээ хагалчна гэж айхгүй тоглоноо. Тээд бас бодлоо л доо, хичнээн запаас шилтэй ч, зүүж байгаа шилээ бас хагалчмааргүй л байна шд. Үсрэхээр шил мултраад явчих юм болвуу. Ингээд нүдний шилэндээ хамгаалалт хийхээр шийдэв, гар дорх хямд төсөр материал ашиглана шуу даа. Бандаашныхаа эрзээнийг сугалж гаргаад нүдний шилний 2 гарыг нь ард нь уячии, воо воо воо их сайхан санаа. Тээд бандаашны эрзээн сугалах гэтэл орчин үеийн бандаашнууд чинь сугардаг эрзээнгүй болцорциин байнашд. Тээд тэр чигтээ тоглосон, харин азаар тоглолтын үед нүдний шил наашаа цаашаа болсонгүй ээ. Гар бөмбөг тоглохоор би амьдралаас тасраад жинхэнэ аз жаргалыг мэдрэх юмаа, хахахахахахаха, энэ бол аз жаргал. Нээрээ хэн гэдэг хүн энэ тоглоомыг зохиосон юм болоо, тэр хүнд би их өртэй юм шиг л санагдан баярлах юм. Би чинь энэ блогтоо л элийрээд байхаас бусад шиг надад үхэл хагацал, өвчин зовлон, өр шир бүгд л байгаа шд. Харин энэ арьсан бөмбөгийн араас амиа тавих мэт гүйх чинь намайг энэ бүх юмнаас таслаад ваакуумдчдиин. Монголд очихоороо 7 хоногтоо биш юм гэхэд сардаа заавал нэг тоглож байх юм шүү. Би хамгийн сүүлд Японд тоглож байжээ, 5-6 жилийн өмнө юм болов уу. Тэр тухайгаа энд бурсан байна шүү.
За тээд бөмбөг хөөгөөд өнөө хүүхний онгод нь ороод алж өгсөөн, өвдгөвч байхгүй мөртлөө уналт муналт хийгээд, газраар нэг брейк хийгээд, одоо хөдөлж чадкуу, шатаар буухдаа буруу харж буужээн, зүүн өвдөг хөх няц, гарын шуу алаг эрээн амьтан буларцан сууж байна. Уг нь бас ч гэж би хааяа усанд сэлээд, өдөр бүр 13 км дугуйддаг, өөрийгөө хөдөлгөөнтэй байгаа гэж тооцдог байтал тооцоо буруу байсныг энэ булралт илчлэв. Гэхдээ булрах бол жаргал юмаа. Күүл афоризм зохиолоо шүү.
Хүн ер нь өөрийгөө жаргалтай болгодог юмаа л хийх ёстой юм байнаа. Би нээрээ энэ он гарснаас хойш 3 шинэ хоббитой болсыншд, нааг жаргалтай болгож байгаа юм чинь цаг мөнгөө зарцуулахад яахуу дээ тээ. Эхнийх нь янз бүрийн төмөр гархи бугуйвч хүзүүвч хуруувч. Өмнө би алт монет л зүүдэг байлаа, доошловол яахуу мөнгөн эдлэл. Гэтэл одоо төмөр. Энэ одоо дэвшил үү уруудал уу гэдгээ одоогоор сайн мэдэхгүй байнаа. Яахуу орчин үеийн охидууд шиг загварлаг харагдаж байна гэвэл би хөгжөөд цаг үетэйгээ хөл нийлүүлдээд байх шиг, хаха. 2 дугаарх нь нэг төрлийн ном цуглуулж байгаа. Даанч нөгөөхөө унших завгүй, монголд очоод л уншихаас, баахан ачаа нэмэгдэж байна. 3 дахь хобби нь нээх элит ч гэх юмуу эсвэл жоохон баян хүний хобби юм шиг. Оюутан хүний хобби лав бишээ. Монголд очихоороо хоббиндоо цагаа зарцуулж сэтгэлийн баяр цэнгэлийг эдлэюүү гэж төлөвлөж байна даа. Өө бас монголд очихоороо буудна, буутай гараа өргөөд бай руу буулгах агшинд бас би ертөнцөөс тасарч, нэг төрлийн тарааст орно шуу даа, энэ бас жаргал юмаа,шатар тавих эн тэртэй харьцуулашгүй, хаха.
За хүүхдүүд минь булрах гэдэг монгол үгээ мэднэ л биддээ. Аниа нь өчигдөр жаргал эдлээдээ. Өглөө босоод гэр бүлээрээ явж усан санд ороод, уснаасаа гараад хүүхдийн төрсөн өдөрт очиж паартидаад. Энд байдаг нэг монгол айлын бага хүүгийн төрсөн өдөрт очсын. Энд ирээд 2,5 жил болж байж нэг юм Австрали дахь найзуудаа олж авч байна шд. Би ч хүмүүстэй орж гараад байхгүй болохоор хэн нь хэн бэ гэдгийг нээг их мэддэггүй байлаа:. Дараа 7 хоногийн ням гарагт эндхийн монголчуудын волейболын тэмцээн болно. Нэг баг намайг багтаа авцан шүү гээд өнгөрсөн 7 хоногт бэлтгэл хийв. Би бэлтгэлд очоогүй, учир нь бэлтгэл хийх өглөөгөө хэлсэн тул тэр өдөр би өөр ажил аль хэдийнэ төлөвлөсөн байлаа. Харин өчигдөр жаалын төрсөн өдрөөс гараад волейболын бэлтгэл хийхээр зааланд очлоо. Мань чинь запаас нүдний шидтэй болцон тул шилээ хагалчна гэж айхгүй тоглоноо. Тээд бас бодлоо л доо, хичнээн запаас шилтэй ч, зүүж байгаа шилээ бас хагалчмааргүй л байна шд. Үсрэхээр шил мултраад явчих юм болвуу. Ингээд нүдний шилэндээ хамгаалалт хийхээр шийдэв, гар дорх хямд төсөр материал ашиглана шуу даа. Бандаашныхаа эрзээнийг сугалж гаргаад нүдний шилний 2 гарыг нь ард нь уячии, воо воо воо их сайхан санаа. Тээд бандаашны эрзээн сугалах гэтэл орчин үеийн бандаашнууд чинь сугардаг эрзээнгүй болцорциин байнашд. Тээд тэр чигтээ тоглосон, харин азаар тоглолтын үед нүдний шил наашаа цаашаа болсонгүй ээ. Гар бөмбөг тоглохоор би амьдралаас тасраад жинхэнэ аз жаргалыг мэдрэх юмаа, хахахахахахаха, энэ бол аз жаргал. Нээрээ хэн гэдэг хүн энэ тоглоомыг зохиосон юм болоо, тэр хүнд би их өртэй юм шиг л санагдан баярлах юм. Би чинь энэ блогтоо л элийрээд байхаас бусад шиг надад үхэл хагацал, өвчин зовлон, өр шир бүгд л байгаа шд. Харин энэ арьсан бөмбөгийн араас амиа тавих мэт гүйх чинь намайг энэ бүх юмнаас таслаад ваакуумдчдиин. Монголд очихоороо 7 хоногтоо биш юм гэхэд сардаа заавал нэг тоглож байх юм шүү. Би хамгийн сүүлд Японд тоглож байжээ, 5-6 жилийн өмнө юм болов уу. Тэр тухайгаа энд бурсан байна шүү.
За тээд бөмбөг хөөгөөд өнөө хүүхний онгод нь ороод алж өгсөөн, өвдгөвч байхгүй мөртлөө уналт муналт хийгээд, газраар нэг брейк хийгээд, одоо хөдөлж чадкуу, шатаар буухдаа буруу харж буужээн, зүүн өвдөг хөх няц, гарын шуу алаг эрээн амьтан буларцан сууж байна. Уг нь бас ч гэж би хааяа усанд сэлээд, өдөр бүр 13 км дугуйддаг, өөрийгөө хөдөлгөөнтэй байгаа гэж тооцдог байтал тооцоо буруу байсныг энэ булралт илчлэв. Гэхдээ булрах бол жаргал юмаа. Күүл афоризм зохиолоо шүү.
Хүн ер нь өөрийгөө жаргалтай болгодог юмаа л хийх ёстой юм байнаа. Би нээрээ энэ он гарснаас хойш 3 шинэ хоббитой болсыншд, нааг жаргалтай болгож байгаа юм чинь цаг мөнгөө зарцуулахад яахуу дээ тээ. Эхнийх нь янз бүрийн төмөр гархи бугуйвч хүзүүвч хуруувч. Өмнө би алт монет л зүүдэг байлаа, доошловол яахуу мөнгөн эдлэл. Гэтэл одоо төмөр. Энэ одоо дэвшил үү уруудал уу гэдгээ одоогоор сайн мэдэхгүй байнаа. Яахуу орчин үеийн охидууд шиг загварлаг харагдаж байна гэвэл би хөгжөөд цаг үетэйгээ хөл нийлүүлдээд байх шиг, хаха. 2 дугаарх нь нэг төрлийн ном цуглуулж байгаа. Даанч нөгөөхөө унших завгүй, монголд очоод л уншихаас, баахан ачаа нэмэгдэж байна. 3 дахь хобби нь нээх элит ч гэх юмуу эсвэл жоохон баян хүний хобби юм шиг. Оюутан хүний хобби лав бишээ. Монголд очихоороо хоббиндоо цагаа зарцуулж сэтгэлийн баяр цэнгэлийг эдлэюүү гэж төлөвлөж байна даа. Өө бас монголд очихоороо буудна, буутай гараа өргөөд бай руу буулгах агшинд бас би ертөнцөөс тасарч, нэг төрлийн тарааст орно шуу даа, энэ бас жаргал юмаа,
Thursday, May 17, 2012
Phoenix, Arizona
Хонолулугаас US Airways-ийн онгоцоор
нистэл харин ус ундаа цай жигнэмэгээр үйлчилж байнаа, орон нутгийн нислэг
гэхэд, болоошдээ. 7-8 цаг нисээд, 17-ны өглөө Phoenix Sky Harbor гэдэг буудалд газардлаа. Ийм
нэртэй болохоор нь эргийн нэг хот юм байх гэж бодсон чинь би хаана ирцэн байсан
гээч. Онгоцноос буугаад хоол идэхээсээ өмнө нэг дэлгүүр рүү гүйгээд ортол юу
харсан гэж сананаа, Би Аризонад ирцэн байна шдээ. Та нар зүгээр л аман дотроо
АРИЗОНА гээд хэлээд үз, нээх гоё байгааз. Дэлгүүрт нь цөлийн сонин кактус, тэнд
амьдардаг хилэнцэт хорхой, могой, аалз, гүрвэл эднүүсээс гадна Нутгийн Индианууд болон
Кобойчуудтай холбоотой бэлэг дурсгал байдгийн. Би баярласандаа болоод ухаанаа
алдцоон, нөгөө хоол эргүүлэхээ мартаад, тэр дэлгүүрт эргэлдсээр байгаад дараагийн
онгоцондоо өлөн чигтээ суугаад нисцэн, хаха. Нөгөө эртнээс миний очиж үзэхийг
мөрөөддөг цөл, Гранд хавцал, Индианчууд чинь энд байдаг юм байна шдээ, эндээс
жоохон зүүн тйиш аялбал Кобойчуудын эх нутагт очих нь ээ. Ингээд 2015 оны эхээр
гэр бүлээрээ үүгээр аялах план зохиолоо. Маний 13 болон 14 оны план гарцан шдээ,
битүү битүү, хаха, аялал байхгүй ч завгүй ээ хө, нээх мундаг бизнэсмээн
хүнүүстэй барьцаж гэнэ. Харин дараа ирэхдээ маш тухтай, өөрсдөө машаан хөлслөөд,
дуртай үедээ давхиад, зогсох газраа зогсоод, унтах газраа унтаад явах нь
жинхэнэ утгаараа аялал болно шүү дээ тиймаа. Их мөрөөднөө наа хүүхэн чинь, тэгж
л байг хөөрхий. Таанууд маний блогийн профайлыг үздэг бол шавар сав суулга
шаазан цуглуулах хоббитой гэцэн байгаа. Тээд явсан газраасаа аяга заавал авдаг
уламжлалаараа цагираглаад хэвтэж байгаа, сүүл нь аяганы бариул болцон нээх
зэвүүн могой аяга авлаа. Баргийн хүн эвгүйцээд тэр аяганаас идэж уухгүй дээ,
аягаа ам руугаа ойртуулахаар могойн толгой нүд ам хөдлөөд ч байгаа юм шиг нүд эрээлжлээд байдгийн. Дээр
нь нэмээд Индиан жижигхээн бөмбөр, мөн жинхэнэ хилэнцэт хорхойг барьж аваад
дотор нь хийцэн элсэн цаг авлоо. Надаас ухаантай хүн бол хоол ундаа авч идээд
аялах байх даа. Би материаллаг юм шүтээд гэгээрээгүй өчүүхэн амьтан л шоппинг хийгээд байдаг. Инкээд авсан юмаа хараад цадцан хүүхэн дараагийн онгоцондоо
гүйхээрээ суулаа. Одоо 5 цаг нисчүүл Питсбургийн бараа харах гээд байдаг.
Онгоцонд миний хажууд Аризона хүүхэн таарлаа. Би
түүнээс дараа аялахад хэрэг болохуйц хэдэн юм асуулаа, Индианчуудын амьдардаг
газар давхиад очвол хир найрсаг хүмүүс вэ? Өөдөөс нум сумаар харваад унах болов
уу? Хаха арай ч ингэж асуухгүй ээ. Кобойчууд
хаагуур нутагладаг, өөр хаана заавал үзэх газрууд чинь байна гэх мэт. Яаая их л
мөнгөтэй хүний шинжтэй яриа байгааз, хаха, дихдээ санаж явбал бүтдэг дээ. Яриа
өрнөсөөр Индианчуудын талаар баахан сонирхоод, сүүлдээ Индиан бөөгийн талаар
яриа болж хувирснаа, бүүр нөгөө хүүхэн чинь бөө болж таарав. Тэр цагаан хүүхэн
л дээ. Би сонирхлоо, тээд чамд түшээ байдаг уу? Гэсэн чинь байхгүй гэнээ. Бас хэц
хэнгэрэг, хуяг дуулга байхгүй гэнээ. Харин хуур татдаг гэнэ. Англиар
хэл хуурыг Jew's Harp гэдэг гэнэ, шинэ үг сурав. Дуртай үедээ онгодоо дуудаад
биедээ оруулчихдаг, заавал хуурдаад байх ч албагүй гэнээ. Бид үүлэн дээгүүр нисэж яваа
шүү дээ, тэнгэрт ойрхон, тэнгэрээс онгод нь буугаад ирвэл яанаа гэж бодож байлаа,
хэхэ. Нээрээ тэр хүмүүсийг эмчилдэг гэсэн. Хамгийн сүүлд өчигдөр шүднээсээ болоод эрүү нь өвдөөд байгаа хүний эрүүг эдгээсэн гэнээ. Онгод нь түүнд "гараараа
эрүүг нь барь" гэхээр нь гараараа бариад, гар нь их халуу дүүгээд, тэгээд л тэр
эрүү нь эдгэрцэн гэнэ. Эрүү нь өвдөж байсан хүн эмнэлэг явахаа больсон гэнэ. Бас
хүмүүс түүн рүү утасдаж зүүдээ тайлуулдаг гэнэ. Мундаг л удгантай учирсан
бололтой, би. Түүнийг Wendy гэдгийн, намайг Нүүр ном дээрээ найзууд болоорой
гэсэн. Гэтэл би тэр фэйсбүүк гэдэг юманд бүртгүүлээгүй, хэрэглэж мэдэхгүй ээ. Их л хоцрогдсон хүн юм байна гэж өөрийгөө дүгнэлээ. Таанууд бас тэгж боджоогоо байхдаа.
Питсбургт ирлээ.
Притсбургийн онгоцны буудал дээр ийм гоя залуу угтаж авдгийн байна лээ. Бодвол энэ нутгийн алдартан л байх даа. Гараад хотэл руу явах үнэгүй автуусаа хайлаа, утасдлаа, оллоо, суулаа, хотэлын
гадаа буулаа, Өө майя гоод, би хаана ирчихвээ?
Wednesday, May 16, 2012
Хонолулуд
Хүүш 4 сээгий цугларчиж, урам ороод наасан, дуусгачии зүгээр гэсн. Би уг нь энэ аялалд Питсбург ороод ирэх 2 талын зардал олсын. Гэвч шуналт хүүхэн наана нь Хонолулуд, цаана нь Нью Йорк буудаллахаар үнэ нь талийлаа, кармаа ч хоосорлоо. Гэхдээ Сиднэйгээс Питсбург хүртэл дунд нь 1 зогсох, 2 зогсоход үнийн зөрүү байхгүй байсан тул би том толгойлон, Хонолулуд өдөр өнжсийн. Сэтгэгдэлд хариулахад Сиднэйгээс Хонолулу руу хамгийн хямд, бас өглөө эрт буух нислэг JetStar-н онгоц байваа.
За цаашаа явъя, ингээд удахаар мартцан байх юм. Амандаа би "хүүрээ цамцаа өмсөхгүй яаваа" гэж үглээд явлаа. Хүүрээ гэдэг үгэнд нээх эмзэглээд байх юм еөр байхгүй, хүүхдүүд минь. Булганчууд ингэж ярьдгийншд, жишээ нь:
- Сайн уу? хүүрээ. Царай зүс чинь овоо харагдана
- Сайн сайн. Хүүрээ хаачихнуу? гэх мэт.
БиМонголоор Булганаар орчуулаад өгий.
- Сайн уу? хайраа. Царай зүс чинь овоо харагдана
- Сайн сайн. Хайраа хаачихнуу? гэх мэт.
За тэр ч яахуу. Ингээд өлөн бээрцэн хүүхэн дахиад л 4 сарын 16нд өглөө 7 цагт Хонолулуд буулаа. Буугаад ачаа хадгалах газар асуутал ашгүй тийм үйлчилгээ эрхэлдэг компани байдаг юм байна. Байхгүй бол би өдөржин ачаагаа ширээд хотоор тэнэлтэй нь биш дээ. 20 доллараар ачаагаа хадгалуулчаад, автусаар Вайкики орлоо. Би шөнө 11 цагт цааш нисэх юм байгаан. Хот орж ирэв үү үгүй юу өлөн хүүхэн хоол хайлаа. Нэг дэлгүүрийн доод давхараас нилээн том стэйк авч идээд гол ороод, гол зорилгоо биелүүлэхээр зах орлоо. 2 жилийн өмнө би энд ирэхдээ тэр захаар нь орсон ч ганц хясаагаар хийсэн бугуйвч аваад өөр юу ч аваагүй. Тээд 2 жилийн турш тийшээ очиж сувд авах юмсан гэж бодсоор дахин ирж байгаа нь.
Нээрээ тэр зах нь яаг захаа зах. Юмны үнэ нь янз бүр, хичнээн ижилхэн юм байсан ч тэд чамайг хараад хэлэх үнээ гялс бодоод хэлчнэ. Би бол аль хямд хэлсэн хүнээс л юм авна шд, ойлгомжтой. Тэгээд юмыг нь үзчихээд авахгүй явбал араас уурлаж энэ тэр, нээх олиггүй. Нэг хүүхэн бүүр миний гараас барьчаад тавихгүй, заавал юм ав гэж мэгээд ёстой шогоо. Тэгж үнэ судалж байгаад хэн гайгүй харьцсанаас нь авлаа. 2 ээждээ сувд авчлаа. Өөртөө бас юм авахгүй бол эдийн тэнгэр гомдоно биддээ. Тээд явж явж нэг хүүхэн нахилзаад байхаар нь тэрнээс хэдэн юм авлаа. Үнэхээр зарим юм нь хямд тул. Тэгсэн тэр хүүхэн их балиар хүүхэн байна лээ шүү, хаха, би хульхидуулцыншдээ, хөөрхий. Шуналт хүүхэн өдөр нь бас орой нь хоолгүй хонохоор шийдэн төсвөөсөө илүү гаргаад зориг шулуудаад юм авцаан.
Тээд хагас өдөр захаар тэнээд, хагас өдөр нь далайн эрэг дээр гэвтээд буцаад онгоцны буудал руугаа автусаар явж очоод онгоцондоо сууцан. Онгоцондоо суугаад өдөр өөртөө авсан юмаа үзээд сууж байсан чинь нөгөө муу хульхи хүүхэн миний авсан юмнуудыг боож өгөхдөө миний өөртөө үнэтэй авсан сувдыг нээх хогийн сувдаар солиод хийцэн байгаан. Одоо яах ч арга байхгүй, өнгөрсөөн, дараа нь далайн эрэг дээр гэвтэж байхдаа үзэж мэдсэн бол гүйж очоод солиулахгүй юу тээ. Цааш 2 онгоц дамжиж байж Питсбург хүрнэ, гэхдээ дотоод нислэг тул хоол өгнө гэж найдалтгүй, хар ус уугаад л нисээд байхаас. Хонолулугаас суугаад Финэкс гэдэг газар онгоц солих юм байна лээ, тэр нь хаа ч байдгийн бүү мэд, гүүглэдэж харсан ч үгүй, 2 цаг болох тул сонирхсон ч үгүй ээ, тэнд л хоол олж идэхээс. Ийм юм болсым доо, хэхэ.
За цаашаа явъя, ингээд удахаар мартцан байх юм. Амандаа би "хүүрээ цамцаа өмсөхгүй яаваа" гэж үглээд явлаа. Хүүрээ гэдэг үгэнд нээх эмзэглээд байх юм еөр байхгүй, хүүхдүүд минь. Булганчууд ингэж ярьдгийншд, жишээ нь:
- Сайн уу? хүүрээ. Царай зүс чинь овоо харагдана
- Сайн сайн. Хүүрээ хаачихнуу? гэх мэт.
Би
- Сайн уу? хайраа. Царай зүс чинь овоо харагдана
- Сайн сайн. Хайраа хаачихнуу? гэх мэт.
За тэр ч яахуу. Ингээд өлөн бээрцэн хүүхэн дахиад л 4 сарын 16нд өглөө 7 цагт Хонолулуд буулаа. Буугаад ачаа хадгалах газар асуутал ашгүй тийм үйлчилгээ эрхэлдэг компани байдаг юм байна. Байхгүй бол би өдөржин ачаагаа ширээд хотоор тэнэлтэй нь биш дээ. 20 доллараар ачаагаа хадгалуулчаад, автусаар Вайкики орлоо. Би шөнө 11 цагт цааш нисэх юм байгаан. Хот орж ирэв үү үгүй юу өлөн хүүхэн хоол хайлаа. Нэг дэлгүүрийн доод давхараас нилээн том стэйк авч идээд гол ороод, гол зорилгоо биелүүлэхээр зах орлоо. 2 жилийн өмнө би энд ирэхдээ тэр захаар нь орсон ч ганц хясаагаар хийсэн бугуйвч аваад өөр юу ч аваагүй. Тээд 2 жилийн турш тийшээ очиж сувд авах юмсан гэж бодсоор дахин ирж байгаа нь.
Нээрээ тэр зах нь яаг захаа зах. Юмны үнэ нь янз бүр, хичнээн ижилхэн юм байсан ч тэд чамайг хараад хэлэх үнээ гялс бодоод хэлчнэ. Би бол аль хямд хэлсэн хүнээс л юм авна шд, ойлгомжтой. Тэгээд юмыг нь үзчихээд авахгүй явбал араас уурлаж энэ тэр, нээх олиггүй. Нэг хүүхэн бүүр миний гараас барьчаад тавихгүй, заавал юм ав гэж мэгээд ёстой шогоо. Тэгж үнэ судалж байгаад хэн гайгүй харьцсанаас нь авлаа. 2 ээждээ сувд авчлаа. Өөртөө бас юм авахгүй бол эдийн тэнгэр гомдоно биддээ. Тээд явж явж нэг хүүхэн нахилзаад байхаар нь тэрнээс хэдэн юм авлаа. Үнэхээр зарим юм нь хямд тул. Тэгсэн тэр хүүхэн их балиар хүүхэн байна лээ шүү, хаха, би хульхидуулцыншдээ, хөөрхий. Шуналт хүүхэн өдөр нь бас орой нь хоолгүй хонохоор шийдэн төсвөөсөө илүү гаргаад зориг шулуудаад юм авцаан.
Тээд хагас өдөр захаар тэнээд, хагас өдөр нь далайн эрэг дээр гэвтээд буцаад онгоцны буудал руугаа автусаар явж очоод онгоцондоо сууцан. Онгоцондоо суугаад өдөр өөртөө авсан юмаа үзээд сууж байсан чинь нөгөө муу хульхи хүүхэн миний авсан юмнуудыг боож өгөхдөө миний өөртөө үнэтэй авсан сувдыг нээх хогийн сувдаар солиод хийцэн байгаан. Одоо яах ч арга байхгүй, өнгөрсөөн, дараа нь далайн эрэг дээр гэвтэж байхдаа үзэж мэдсэн бол гүйж очоод солиулахгүй юу тээ. Цааш 2 онгоц дамжиж байж Питсбург хүрнэ, гэхдээ дотоод нислэг тул хоол өгнө гэж найдалтгүй, хар ус уугаад л нисээд байхаас. Хонолулугаас суугаад Финэкс гэдэг газар онгоц солих юм байна лээ, тэр нь хаа ч байдгийн бүү мэд, гүүглэдэж харсан ч үгүй, 2 цаг болох тул сонирхсон ч үгүй ээ, тэнд л хоол олж идэхээс. Ийм юм болсым доо, хэхэ.
2012 оны 4 дүгээр сар 16 Хонолулу нислээ
Орой 6 цагт нисэх
тул бас баахан гэр зуурын ажил амжуулаад, хүүхдүүдээ нааш нь
цааш нь болгохоос гадна, нотариат орж нэг юм батлуулаад, бас нэг захиа бичиж
шууданд хийгээд, нөхөртөө энийг ингээрэй, тэр тэгвэл тэгээрэй гэх мэт янз
бүрийн захиас бичиж үлдээгээд, хаха. Ингэсээр өдөр 2 цагт хоол хийж идчээд, 3
цагт нисэх рүү нөхрөөрөө хүргүүллээ. Өмнө нь би хүнд дараа болоод яахав гээд
синглэ юм шиг одиноороо нийтийн тээврээр чамдаан чирээд, лап топ үүрээд нисэх
буудал ордог, гадаадаас ирэхдээ ч
нөхрөөрөө тосуулахгүй өөрөө гүйгээд ирдэг байхгүй юу. Энэ удаа чухам зүгээр
нөхрийг дайчилсоон. Ер нь хүүхнүүддээ зөвлөхөд байна шүү, нөхөртэй гэдгээ
байнга санаж яв. Тээд 4 цагт нисэх дээр ирлээ, би бууж үлдээд нөхрөө явуулчав.
Саяхан идсэн хоол шингэсэн бололтой өлсөгнөж байнаа. Тоосон ч үгүй, Хавай
явахжаахад өлсөх мөлсөх хамаагүй шд, тэр бүү хэл манай энд намрын сэрүү ороод
хүмүүс өмд цамц өмсөж байхад би Хавай явж байгаа хүний имиджтэй, салаан углааш
сарпаанчигтай ганган дээрээ тавьцан байгаам чинь. Тээд оочирлосоор онгоцондоо
суулаа. Онгоц цагтаа 6д хөөрлөө, одоо бүр жинхэнээсээ өлсөж байв. Би өөртөө “одоо
жоохон л тэсчихвэл хоол тараана, жоохон хүлээ” гэж мэгээд сэтгэл санаагаар өөрийгөө
дэмжлээ. Энэ онгоц суудал бүрт дэлгэцгүй юун мияа юм бээ, бүтэн 9 цаг юу хийж
хуйхаа маажнаа, олон улсын нислэг байж гэж голонгуй хоолоо хүлээв. Тун удалгүй
хоолны тухай зар явлаа. Өө майя гоо, хоолоо зарна гэж наажээн. За одоо яахуу
дээ, мөнгөөрөө хоол авч идэхээс. Амээрик явах гээд би юмыг яаж мэдэх вэ, мөнгө
хэрэг болбол гээд нэг каартаа авч гарсын, гэхдээ доторх бүх мөнгөө бүгдийг нь
Амээрик доллар болгоод, энэ гартаа атгаж яваа мөнгөндөө энэ аялалыг багтаанаа
гэж төлөвлөвөө. Гэхдээ үүндээ итгэлгүй, мөнгө дутвал каартандаа мөнгө хийлгэж
байгаад авна л гэж бодож байлаа.
Өлсгөлөн хүнд цаг өнгөрч өхгүй хэцүүмбээ. Тэгж тэгж нэг
юм хоол ирлээ, муу жожкоон ус 3,5 доллар гэнэ, одоо идэж уухаас яахуу дээ. 1
хоол, 1 ус авъяа гэтэл зөвхөн каартаар үйлчилнэ, бэлэн мөнгөөр тооцоо хийхгүй
гэнээ. Өө за за ингээд дахин 10 цаг хоол сойх боллоо. За заа өлсөхөөс дөө, каартандаа
мөнгөгүй хүнд өөр арга байсангүй. Угаасаа Өлсөхийн гайхамшиг энэ тэр гээд ном
байдаг биддээ. Тэр ч бүү хэл тэр номын дагуу манай 1 проф 3 дахь өдөр бүр
өлсдөг байхгүй юу, тээд маш эрүүл чийрэг хүн байдгийн. Тэр багшийгаа бодоод,
шүд зуулаа, өлслөө, цагаа харлаа, цагийн зүү хөдөлдөггүй наасан, хаха.
Хүмүүс хоол унд идээд, унтах цаг боллоо. Хүмүүст хөнжил
тараагаад байх юм, намайг тойроод хөнжил өгдөггүй ээ. Би товч дараад стюардэсс
залууг дуудлаа, дороо л гүйгээд ирлээ. Надад хөнжил өгөөч гэсэн чинь харин
өөдөөс “Та хөнжилний мөнгө төлөөгүй байна, 7 доллар” гэдгийн. Нөгөө Хавай
явжаагаа ганган дээрээ тохируулцан Сарпаанчиг углацан, Салаан углааш жийцэн
хүүхэнд хэлэх үг олдсонгүй ээ. Онгоц дотроо сэрүүцүүлэгч ажиллуулцан, хөлдөөх
гэжээншд. Би 7 доллар төлии, хөлдлөөшдээ гэсэн ч, бэлэн мөнгөөр тооцоо
хийхгүйгээс хойш яах арга байсангүй ээ хөөрхий. Уг нь энэ аялалд би хамаг хүчээ
хаясан юмсан, ингэж өлсөнө даарна гэж би байтугай Балхаа ах ч таашгүй...
За дараа үргэлжлүүлии
Monday, May 14, 2012
Урд шөнө аймаар зүүд зүүдлээд
Өчигдөр би Биг Даблью дэлгүүр ороод нэг ном харсан юм. Нээх гоё зураг энэ тэртэй, жоохон охин л татагдмаар, даанч үнэ нь 28 доллар гэхээр нь сонирхож сонирхож орхиод гарахгүй юу даа. Тэгсэн дараа нь тэсэлгүй дахин нөгөө дэлгүүртээ ороод, нөгөө номоо тэвэрчээл, тээд хулгай хийх гэж шийдлээ, ийшээ тийшээ хараад, бас санаа зовоод, их хэцүү байнаа. Номоо сагсанд нэг хийж үзээд л, гартаа нэг бариад, үүргэвч рүүгээ нэг хийчэх үү яах уу гэж баахан бодоод, хүмүүс намайг анзаарч байгаа болов уу гээд л сэтгэл гэж авах юм байхгүй, шаналаад, зүрх түг түг цохилоод, ёоо ёо ёо хулгай хийх чинь ямар гэцүүм бээ, тэндээ эргэлдээд байлаа, эргэлдээл байлаа, нөгөө номоо гараасаа салгадаггүй ээ. Тэгсэн мөртлөө яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байгаал байдаг. Хулгай хийх чинь ямар их сэтгэлийн шаналгаа вэ, бүүр ядарч цөхлөө, хулгай хйиж чадкүүм байж больчоочээ гэхээр болихгүй мангартаж өгсөн шд. Тэгж тэгж нэг юм, шаналж шаналж нэг юм сэрлээ. Өө шээт зүүд байсан юмуу. Ёох тэгэх байлгүй дээ, би багадаа хааяа ээжийнхээ цүнхнээс 1 төгрөг хулгайлж ирис авч иддэг байсан ч том болоод ухаан ороод арай ч... ёох эрт сэрэхгүй яаваа хүн зовоогоод.
Хэдэн минуутын дараа бодол нь өөрчлөгдчихсөн өнөө күүкэн чинь: Өө зүүд гэж мэдсэн бол үргэлжлүүлдэг байж, хулгайгаа дуусгахгүй юу тээ. Дэлгүүрээс хулгайн номоо аваад гарахаар дохиолол энэ тэр нь дуугардаг эсэх, эсвэл бүүр нааг номын тавиураас ном авахыг хүн каамэраар хянаж байдаг эсэхийг мэдэх байсан байна шд ,хайран юм, хаха.

Sunday, May 13, 2012
4 сарын аялан тоглолт
Аялан тоглолтынхоо талаар бичих гэсээр байтал мартагнаж байна шд. Аниа нь 4 сард Америкаар аялан тоглолт хийгээд, аяны богцоо дүүргээд, ачаа хэтрээд, олз омог ихтэй, бас бага зэргийн жин хасагдалттай ирлээ. Гол ажил нь Питтсбургт байсан ч өмнө нь Хонолулуд нэг өдөр өнжөөд, дараа нь Нью Йорк-д 3 хонов.
Аялалд гарахаас өмнө манай найз бид 2-н дунд болсон яриа,
найз: Аялалын гол зорилгыг чинь ойлгож байна. харин Хонолулу, Нью Йоркт очиж яахжаагаан?
ГХ: Хавайгаас хотын ээждээ болон хөдөөний ээждээ сувд авъя. Монголд очоод өгөхөд их сайхан бэлэг болно шд. Мань чинь сувданд мангар дуртай шдээ.
найз: тэгвэл Нью Йорк?
ГХ: АНУ-н ерөнхийлөгч Обама манай ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн нүүрийг санамсаргүй гараараа таглаж дэлхийгээр нэг шуугисан даа. Би Монголын ерөнхийлөгчийн өмнөөс Нью Йорк хот дахь Лааны тосон баримлын музейд нэвтрэн орж Обамагийн нүүрийг гараараа таглаж байгаад зургаа даруулах план байнаа. Ориг Обаматай таарахгүйгээс хойш одоо яахуу дээ.
Аялалаас ирээд тайлангаа тавьлаа.
найз: за тэгээд сонингоо яриач хө.
ГХ: өө сонин ихээ, энэ сувдыг хотын ээждээ, энэ сувдыг хөдөөгийн ээждээ, энийг өөртөө, бас энийг өөртөө, гоё байна уу? хаха.
найз: заассс, ойлгомжтой, шуналтай хүүхэн өөртөө л юм авах гэж Хавай явсан байна шд. Нью Йорк-т яав хэнтэй уулзав учрав?
ГХ: Америкийн ерөнхийлөгчтэй уулзлаа. Гэхдээ яг Обамагийн хажууд оччоод, нүүрийг нь алгаараа таглаж байгаад зургаа даруулах зориг хүрсэнгүй ээ, хэхэ.
Энэ ярианаас намайг юу хийж явсныг та нар гадарлаж байгаа байлгүй. Энэ аялалын
онцлог нь өлсгөлөн (өлссөөн өлссөн, энэ дээр жин хаясан гэжаагаа биддээ),
оргил нь Нью Йорк (дараа зураг мураг оруулии),
шигтгээ нь Wonderer (блог уншигч) байлаа. Иргэний зориг гарган танихгүй танхай хүүхнийг гэртээ урьсан Wonderer-т баярлалаа. Дараа түүний тухай дэлгэрэнгүй бичнээ. Хорвоо дэлхий уужим гэдгийг би мэднэ л дээ, тэгтэл Wonderer гэж хэн байсан гэж санана? Зүүдэнд ч оромгүй явдал боллоо. Ийм нэртэй кинуу бас байдгийншд, хүүхдүүдээ. Ёстой зүүдэнд ороогүй шүү, хэхэ.

Saturday, May 12, 2012
Бага хүүгийн яриа
Балкоон дээр бөөн шувуу шаагилдаад хоолоо нэхлээ,
би: өө зөндөө шувуу балкоон дээр ирээд суучихсан байна
хүү: үгүй, суугаагүй хөл дээрээ зогсож байна. Суусан бол бөгсөөрөө сууна шдээ, ээжээ
Энд намар зарим нэг мод их муухай үнэр гаргадаг юм. Сургуулийн хашаан дотор нь бага хүүтэйгээ муухай үнэртэй модны хажуугаар гарлаа.
би: яахаараа заримдаа ийм муухай баас шиг үнэр үнэртдэг байнаа?
хүү: олон шувуу энэ модон дээр зэрэг баацан байхгүй юу
Галын өрөөнд бага хүү ороод,
хүү: ээжээ, энд нэг жоом үхчихсэн байна
би: ямар муухай юм ярьдгийн бэ
хүү: ээжээ, энд нэг жоом дээшээ хараад унтаж байна

Хүүхдүүд
Манай том хүүд мөнгө их хэрэгтэй гэнээ. Ангийнх нь хүүхдүүд кармааны мөнгө гэж бөөн мөнгөтэй явдаг, би ямар ч мөнгөгүй, гэртээ би ажил хийгээд мөнгө авч байя гэсээр бас хэдэн сар өнгөрөөд байгаа юм. Бид гэр бүлийн хурлаар энэ асуудлыг авч хэлэлцэн, 5 сарын 1-нээс том хүү гэрийнхээ бүх аяга таваг сав суулгыг угааж, өдөрт 1 доллараар цалинжихаар боллоо. Манай хүн тэрийгээ бас голоод байгаа ч ээж нь оюутан, ажил хийхгүй байгаа гэж байж нэг юм зөвшөөрлөө. Тэгээд овоо хэд хоног угаагаад байж байтал, манай бага хүү барьцаад, нөгөө аяга тавгийг нь авч угаагаад, нөгөө 2 чинь ажлын байраа булаацалдаад хэрүүл тасрахаа болив. Манай бага бидний ярианаас бүгдийг ойлгоод, надад бас мөнгө хэрэгтэй гэдгээ дахин дахин хэлээд, олигтой угааж чадахгүй юм байж, ус асгаж завааруулж, ахынхаа уурыг хүргээд баахан л юм болж байна, сүүлийн 2 өдөр. Тэгээд том хүү мөнгөө бүтнээр нь авна гээд байдаг, бага хүү их мөнгө хэрэгтэй гээд байдаг, би хүн бүрт 1 доллар өгч чадахгүй, 50 цээнт тус бүрт нь өгье гэхээр том хүү зөвшөөрөхгүй хэлэлцээр ид хийгдэж байна шд, хаха.
Wednesday, May 9, 2012
Цамц
Одоо энд намар болоод бид цамц өмд өмсөж байнаа. Хүүхдүүд ч сургуульдаа формын цамц өмд өмсдөг болоод байна. Манай бага сая сургуульд орсон тул намар өвөл өмсөх формын хувцас аваагүй байсан юм. Тэгээд 7 хоногийн өмнө задгай цамц авч өглөө, хичээл нь орохоос өмнө авч өгөөд, өмсүүлээд ангид оруулчлаа. Цамцан дээр нэрийг нь бичиж амжаагүй юм. Тэгээд өдөр тарахаар нь хүүхдээ хоцорсхийгээд автал цамц байхгүй, аль хэдийнэ хэн нэгэн ангийнх нь хүүхэд өмсөөд харьцан байгаам. Маргааш өглөө сургуульдаа цамцгүй явлаа, гэтэл багш нь торон дотор хийсэн цамц надад өгөөд, "өчигдөр танай хүүхдийн цамцыг тэр өмсөөд явчихаж" гэнэ. Энэ явдал яг 7 хоног давтагдаж байна, өөрөөр хэлбэл, манай хүүхэд цамцтай болсноосоо хойш нэг ч удаа цамцаа өмсөөд гэртээ харьсангүй ээ. Өөр хүүхдүүд ээлжлээд цамцыг нь өмсөөд хариад, маргааш өглөө нь хэн нэгний эцэг эх манай хүүхдийн цамц гэдгийг илрүүлэн багшид нь аваачиж өгдөг, хаха. Өдөр анги дотроо даарахгүй тул хүүхдүүд цамцнуудаа эгнүүлээд өлгөдөг ч, бултаараа нэрээ уншиж яадахгүй тул гарт таарсан цамцаа аваад угладаг бололтой, одоо яах билээ дээ.
Жич: Шинэхэн фолловэрүүд болон шинэхэн сэтгэгдэлчдэд баярлалаа. Би муу хүн тул аливаа сэтгэгдэлд хариулж амжихгүй байгаа шүү.
Жич: Шинэхэн фолловэрүүд болон шинэхэн сэтгэгдэлчдэд баярлалаа. Би муу хүн тул аливаа сэтгэгдэлд хариулж амжихгүй байгаа шүү.
Saturday, May 5, 2012
2 сард бичигдэх байсан бичлэг
4 сарын аялан тоглолтынхоо талаар бичиж эхэлснээ, 2 сарын аялан тоглолтын талаар санасан зүйлээ умалзуулаадхий.
Манчестэрээс буцахдаа онгоцны буудлаас нь нөхөртөө тамхи авлаа. 2 блок нь 65 паунд гэжиин, австралиас хямд тул баясаад авлаа. Тээд онгоцонд суутал би нээх азтай, 4 хүний зэрэгцээ суудалдаа ганцаараа таарсан байдгийн. Бушуухан хэвтэж аваад, замын турш унтаад, жаргалдаа бялуурхан, зүүдлэнхэн сайхан явлаа. Абу Дабид онгоц солих боллоо. Зүгээр суухаар дэлгүүр хэслээ, гэтэл юу вэ энд 2 блок тамхи 35 америк доллар байдгийн, өө шээт, би Манчестэрээс 3 дахин үнэтэй авсан байгаа байхгүй юу. Өмнө нь Абу Дабид онгоц солиход шөнө таарсан тул юм хум нь хаалттай байсан юм.
За тэгээд Сиднэй рүү нисэх онгоцондоо суух гэтэд баахан шалгалт байнаа. Өмнө нь Лондон нисэхэд шөнө болоод ч тэр үү ямар ч шалгалт байгаагүй юм. Эхлээд бичиг баримт тулгаж байна гээд оочирлолоо, миний өмнө 1 залуу авгай хүүхэд нийлсэн зөвхөн нүдээ гаргасан хар нөмрөгтэй 4 бүсгүй дагуулжээ, тэд нь шаагилдаад. Тэгээд оочирлосоор шалгагч дээр очтол харин 4 эхнэрээ дагуулаад аялж яваа ганц нөхөр болж таарав. Хамгийн гайхалтай нь бичиг баримт тулгаж байгаа хүн нь тэднийг нүдээр нь мөн гэж батлаад, цааш оруулчлаа. Гэтэл миний бичиг баримтыг шалгаж болтол, нөгөөх чинь томруулдаг шил гаргаж ирээд баахан үзлээ, ард зөндөө хүн байхад тоох ч үгүй хуудас бүрээр нь шалгаад. Хөөрхий амьтан энэ дэлхий дээр Монгол гэдэг улс байдаг гэдгийг мэддэггүй дээ бантаад, тэрийгээ асууж тодруулж чадахгүй гаццоон. Тэгээд тэр намайг оочироос сугалж гаргаад, өөр хүмүүсээр мануулаад, миний паспортыг өгөхгүй авч үлдээд сүр боллоо. Тэгээд ч яах вэ дээ, онгоц нисэх болчоод хүнээ оруулж байхад, мөн би хэдхэн хоногийн өмнө яг энэ хаалгаар нь нэвтрээд Лондон явцан, гол нь дэлхийн тэргүүлэх гүрнүүд визаа өгчөөд байхад. Тэгээд аргагүй миний бусад визануудыг үзэж байж тайвширсан байх, намайг цааш нь 10 минут хиртээ саатуулж байж явууллаа. Хамгийн инээдтэй нь нөгөө 4 эхнэрийнхээ болон өөрийн нийлээд 5 паспорт үзүүлсэн нөхрийн эхнэрүүдийг нь нүүрийг нь ч хараагүй, зөвхөн нүдээр нь нэвтрүүлчээд, намайг паспортоос гадна бөөн бичиг цаас шаардаж байж гаргаж ялгарлав.
Тэгээд Сиднэй нисэх онгоцонд суутал, бурхан минь нэг тарган хүүхний хажууд суудал таарцан, хажуу тийшээ далийлттай 15 цаг нислээ шд, онгоцонд сул суудал байхгүй тул би тэгээд л зүүн тийшээ далийгаад л, баруун талаас нөгөө хүүхний гар дараастай, нээх дарамттай, тувтан кинуу үзсээр нэг юм газардсан даа. Газар буугаад хөлөөрөө явахдаа хүртэл зүүн тийшээ далиигаад байсан гээд бодохоор их л тарчилж ниссэн байгааз, хаха.

Friday, May 4, 2012
Буцаад хүй нэгдэл рүүгээ
Би их уруудаж байнаа, ухраад хүй нэгдэл рүүгээ алхаж явна. 20 нас хүрэхээсээ өмнө би эр ч юм шиг эм ч юм шиг, гоёж гангалахаа мэдэхгүй маанаагаад тоо бодоод явдаг байсан тэр үе рүүгээ яваад орчиж. Яасан гэхээр,
1. энд ирээд удаагүй, хумсаа будахаа болилоо, залхуураад бас өөрийгөө завгүй гэдэгт итгүүлээд. Ер нь аялан тоглолтоор явахдаа хумсаа янзалж, түр зуур хүний нүд хуурдаг болж. Сая аялан тоглолтоос ирээд, гээнэт стрээс идэвхижээд бүгдийг нь авч хаяад, мухар хуруу гаргачаад сууж байна. Тээд хумсгүй хуруугаар толгойгоо маажихаар нээх сонин, бүүр нээх сонин, хаха. Бас хумсгүй хуруугаараа ПиСи-ний товчлуур товшихоор нээх сонин мэдрэмж төрөөд байх юм. За яахав удахгүй эндхийн Монголчуудын гар бөмбөгийн тэмцээн болно. Намайг нэг баг багтаа тоглооч гэсэн. Мэдээж тоглохоор хумс хугарах тул, эртхэн хумсаа авцан гэж л сэтгэлээ тайтгаруулахаас. Энэ удаа тоглоноо, нөхөр надад монголоос запаас нүдний шил авчирсан, гэхдээ домбоо эмээ загвартай, хаха. Яах аргагүй, би энд, нөхрийн монголд хийсэн домбоо сонголтыг хүлээн зөвшөөрч, зүүхээс. За тэгээд би угаасаа буцаад хүй нэгдэл рүүгээ явж байгаа хүн юу ч зүүсэн одоо яахав дээ тээ.
2. Энд ирээд эхлээд уруулаа будахаа болилоо. Хүрээлж байгаад л уруулын будаг шаваад дээр нь өнгөлөгч нэмээд түрхэнэ, бас хөөрхөн л ажиллагаа шд. Дараа нь сормуусаа будахаа больсон, сормуусны будаг ч байхаа болив. Цаашлаад нүдээ будахаа мартав. Одоо бүүр сүүлдээ нүүрэндээ янз бүрийн тос түрхэхээ больж байна шд. Гэрээс гарахдаа хальт нарны хамгаалалтын тос нялаад гүйгээд алга болно. Хөмсөг будах нь бүү хэл зэрлэг мэрлэг нь багсарч байна доо.
3. Үс. Би сүүлийн 3 жил үстэй эсэхээ мэдэхээ байсан. Янзалж манзлах ч юм байхгүй, боочоод л, арай их болохоор нь өөрөө хяргаад, самнах ч үгүй.
4. анх ирээд гоё гоё палааж цуглуулаад, ээлжилж өмсөөд, эмэгтэй хүн гэдгээ мэдрээд л, бас бусдад мэдрүүлээд л чухам зүгээр л Монрогоор өөрийгөө төсөөлөөд чика байлаа. Гэтэл сүүлийн жил дугуйдаад, майзгий пүүз, уранхай жиинс, үрчгэр майк, урвайсан цамц. Хөлс үнэртүүлээд л жирийгээд байна даа мань чинь.
За тэгээд бяцхан оюутан биш болж, том болохоороо л Хамгийн хөөрхөн сэтгэл булаам бүсгүй болиидоо. Ийм нэртэй кинуу байдгийн шд, одооны хүүхдүүд мэдэхгүй дээ гээд далийчии.

Wednesday, May 2, 2012
Эвдрээд л, эвдрээд л байна доо
Нээрээ миний электрон хэрэгслүүд байнга л эвдэрч дургүй хүргэх юмаа. 4 сарын аялан тоглолтоор явж байхад сургуулиас зээлээр хэрэглэж байгаа лап топ чадарцан, ирээд засуулах гээд өгцөн л хүлээж байна, амь орох найдваргүй бололтой. Мөн миний өөрийн зургийн аппаратны флаш нь ажиллахаа больсон. Баталгаат хугацааг нь шалгаж амжихгүй хэд хоночих юмаа, завгүй нэрийн дор энэ күүкэн. Бас миний мэдлийн сүүлчийн хөрөнгө болох гар утас ярьж болохоо больсон, нөгөө анх удаа тооч скриинтэй утастай боллоо гээж баярлаад байсан яасан байхнуу, бас л намайгаа орхиод баая баая (баах гэж байгаа бус, баяртай гэдэг үгийг гадаадаар хэлж байгаа санаатай. Сурв). Ер нь би нээх их энээргитэй күүкэн юм болвуу, ингэж хамаг юм нь шатаж алга болоод байдаг. Тээд ижил цэнэгтэй зүйлүүдээ эвдэж устгаад, эсрэг цэнэгтэй юмсаа өөртөө татаад, хаха. Өнгөрсөн жил Энд хамаг юмс эвдэрч дуусаад, ахин эвдрэх юм үлдээгүй гэж бодтол андуурсан байжээ.
Нөхөр ингэнээ
Монголоос ирээд "Монгол ч урамтай шүү. Хувцасаа угаахаар хир урсаад л, нусаа нийхээр хар нус цуваад л" гэнээ. Хаха, нээрээ л тэгдэг дээ.
Subscribe to:
Posts (Atom)