Friday, March 30, 2012

Өрөвдөлтэй амьтан

Энэг өрөвдөлтэй амьтныг хараарай. Нөгөө толгой дээрээ шар залаатай сүрлэг тоть чинь. Эхлээд ийм тотьнууд 4-6 ирж хоол иддэг байснаа одоо найзууд нь нэмэгдсээр байгаад бараг 30-аад тоть ирж хоол иддэг болоод байгаа. Тэдний дунд энэг амьтан нөгөөдүүлдээ дээрэлхүүлсээр, хамгийн сүүлд хоолны шавхруун дээр бууна. Нөгөөдүүл нь энэг амьтантай хамтдаа хоол иднээ гэж байхгүй, цаад модон дээр сууж хүлээж байгаад, шувуунууд бүгд явсан хойно хоол иднэ. Ядаж байхад бас доголоон. Бусад нь хос хосоороо л байх шиг. Энэ хөөрхий амьтан өвчтэй юмуу, их хөгширсөн юмуу, зовж л яваа амьтан. Нөгөө хос нь автомашааны ослоор нас барсан байхдаа гэхгүй юу, хөөрхийг. 






Ийм ногоон тоть бол богоон богооноороо л байна гэхгүй юу, хэхэ. Эд нар бүр 50-60-лаа сүрэглэн ирж хоол иднээ. Одоо 7 хоногт 2 кг шувууны хоол хүрэхээ байсоон. "энд үнэгүй хоол өгдөг авгай байдгийн, бөгдөөрөн очиж гудрии" гэж нэг нэгэндээ хэлээд улам олон болж ирээд байх шиг. Энэ зураг дээр гэхэд тотьнууд дурангийн наагуур цаагуур багталцахгүй багтаагүй байгаа шүү, цаад модон дээр л эрийлдээд л сууж байгаа.  



Одоо бүүр хэрээнүүд ирдэг болсон. Уг нь ч гил хар өнгөтэй бас сайхан амьтан байна лээ шүү. Шаазгай шиг алаг шувуунууд эргэлдэнэ. Гэхдээ тотьнууд л хүнээс айхгүй гараас юм идэх юм, нөгөөдүүл нь майр хашир гэжуугаа.

6 comments:

chuups said...

ta neeree mundagiimaa. bi bas tsonkniihoo gadnah tavitsan deer haya talh uuruuleed tavidagiin, hed 3 tagtaa ireed idchihsen l haragddagiin gehdee odoo ovol bolood yuch baihgui bolson

Гуталчин said...

seegii haachchuu

gigi said...

uruvdultei chigsen so funny. amidaaraa iim hoshin bolchdiimuu kuukel deer hetruulegtei zurchij gej boddiishd

Anonymous said...

Ѳрѳвдэлтэй чинь тоть мѳн юм уу?
Ногоон ч биш цэлдэн хѳх юм, бас залаа малаа харагддаггүй ээ.
Гар утсанд муу харагдаад бгаа юм уу?... РС дээр нэг харахаас.

Анон-С гайхавай.

Гэгээн Саран said...

энэг амьтан чинь ёстой л шоовдор амьтан байна даа хөөрхий. чааваас, яасанчиг царай муутайм

Anonymous said...

Манайх дандаа өглөө болгон шувуу хооллолдог юм гэхдээ цонхон дээрээ шар будаа асгачихаар бүгдээрээ ирээд идээд л байдын бүүр цагаа яг барина гээч хэхэ. Манай найзын эмээ нь тагтаа хооллодог байхад нь бүүр шувуунууд нь цонхыг нь цохидог байсан гэсэн инээдтэй шүү энэ шувуунууд... Тэр ганц царай муут хөөрхийеээ