Энэ зургийг бид 2 мөхөөлдөс идэж байхдаа дарсан юм байна. Emmie маань нөхөр 2 хүүхдийн хамт энд амьдрах бөгөөд байр хөлслөх гээд бүтээгүй, харин явдаг христийн сүмийнх нь хүүхдүүд нь тусдаа гараад явчихсан 2 хөгшин байшингийнхаа доод давхарт амьдрахыг зөвшөөрснөөр 7 хоногийн 270 доллараар хөлсөлж байгаа. Маш өөдрөг үзэлтэй, сайн хүүхэн байгаа юм. Энд байр хөллөх үнэхээр хэцүүг би өмнө нь бичсэн дээ.
Энэ бол Sydney-н төвд байх Hyde паркид дарсан зураг. За тэр халзан залуу бол Francis. Түүний ярьснаар аав нь 72 настай, 9 эхнэртэй бөгөөд сүүлийн эхнэр нь 16 настай, бас саяхан төрсөн гэж байгаа. Аав нь залуудаа баян байсан болоод л олон эхнэр аваад байсан байгаа юм. Одоо аавыгаа дампуурсан гэж байна лээ. Аавыг нь дампуурахаар нөгөө олон эхнэрүүдийнх нь тал хаяад явсан гэсэн. Эдний нутагт эхнэрээ эд юмаар сольж авдаг гэнээ. Жишээ нь гайгүйхэн шиг хөөрхөн хүүхнийг гахайгаар сольж авна. Ер нь ихэнх нь гахайны дайнд хүрдэггүй юм байлгүй. Гэхдээ амьгүй эд юмаар сольж байхаар, гахай ч нэр төртэй юм. Харин чика хүүхнийг Emu гэдэг шувуугаар сольж авна. Тэр шувуу нь ПНЖ-дээ маш ховор, тэмээн хяруулын дараа орох дэлхийн 2 дахь том шувуу бөгөөд гүн хүндэтгэлийг илэрхийлнэ. Австралид ч гэсэн Эму шувуу нь имж шиг Австралийн бэлэг тэмдэг билээ. мань хүн өөрөө нэг эхнэртэй, 2 хүүхэдтэй бөгөөд миний "чи дахин эхнэр авах уу" гэсэн асуултанд Үгүй гэж хариулаагүй болохоор авах л байх даа.
3 дахь найзынхаа зургийг оруулахгүй, учир нь түүний тухай таагүй зүйл хэлэх гэж байгаа тул, найзыгаа хүндэтгээд. Анх найз Л /гэе/ маань ирэхдээ, нутагтаа 3 хүүхэдтэйгээ нөхрөө үлдээгээд ирсэн гэж байсан ч удалгүй Австралийн иргэнтэй суучихсан. Яг одоо 7 сард сургуулиа төгсөж байгаа боловч харихгүй энэ нутгийн бэр болсон. Би түүнийг буруутгах эрхгүй л дээ. Миний таамгаар Л-н 3 хүүхдийн аав болох нөхөр нь бас л олон авгайтай болоод Л маань нутаг буцахгүй энд үлдэхээр шийдсэн байхаа.
2 эмэгтэй найзтайгаа эхнэрийг сольж авах болон олон эхнэрийн тухай огт яриагүй бөгөөд эмзэг сэдэв байх гээд би асуугаагүй билээ.
Илүү сайн зураг оруулах гэхээр шинэков би зураг дундуур нь тасдаж оруулж мэддэггүй ээ. Зурган дээр нэг клик хийвэл томордог юм байна шүү.
10 comments:
Эхнэр гэртээ иртэл орцны үүдэн дээр нь " Цэвэрхэн эдэлсэн эхнэр зарна. Үнэ 238 000 төгрөг" гээд хайрт нөхөр нь дурайтал зарлал бичээд хадчихсан байв. Эхнэр уурандаа гэртээ гүйн орж нөхрөө заамдан учрыг асуувал нөхөр " 70 кг-ийг үхрийн махны үнээр кг-ийг нь 3400 төгоөгөөр бодоход тийм болсон юм. Өөр ямар үнэ хүрэ гээв " гэж тун үндэслэл гаргалгаатай нь аргагүй хариулжээ.
Маргааш нь нөхөр гэртээ ирвэл " Аятайхан хэрэглэсэн нөхөр зарна. Үнэ 500 төгрөг " гээд биччихсэн байв. Нөхрийн хилэн бадарч гэртээ ормогцоо эхнэрээ барьж аван чи намайг яаж ингэж үнэлж чадав аа гэвэл эхнэр " би чиний юуг зарах вэ гэж удтал бодоод 2 ш өндөг 400 төгрөг, 1 ш гуурс 100 төгрөг гэж тооцсон юм." Хэмээн шагхийтэл хариулжээ.
olon ohintoi bolchuul ovoo heden gahaitai bolchihiim bishw hehehe..
oligtoi tsaraitai yum garval emu-tei ch bolj medeh ni aayayaya...
bi odoo gahai mahaigaar zaragdchuul avgai bolson ehnii odroosoo l alaltsaj baij asuudald ornoo yaanaa aahahaha...
гэгээн-онигоогоор чинь бараг бичлэг хиймээр юм байна.
гэгээн-хаха чи тэнд төрсөн бол орчиндоо зохицсон л хүн байгаа, юун алалцах
дампуурцан гарууд байнадөө
100-ийн гуурс байхда яахудэ хахаха
хиамаа байг гэхэд зайдасны үнэ хүрдгү гэнээ
хулигаан-харин тиймээ, эр хүн уншихад хэцүү л онигоо юм.хихи
dajgui blog bainaaa . amjilt husiii .
sodon mongol-bayarlalaa, chinii blog taalagdlaa, baga bagaar bugdiig unshnaa
хөөрхий дөө.
хахахаха, Гэгээний онигоо алааясан
Uki-Gegeen super super onigoo zunduu meddeg um, minii l medehgui. Gegeen onigoonii bulan neevel humuus salahgui baih shuu
za bi onigoonii bulan neelee shw hahaha
Post a Comment