Friday, June 25, 2010

Японы АТМ ухаантай

Японд би хэд хоног нарийн боовны цехэд ажиллав. Зуны халуунд, халуун зуухны хажууд зогсоод, дөнгөж зуухнаас гаргасан халуун хөөмөл боовыг хонхор төмөрнөөс нь, нүцгэн хуруунуудаа халуун төмөр ба халуун боовны дундуур далд ортол нь дүрж байгаад эргүүлнэ. Дахин шарах шүүгээнд хийгээд, болонгуут нь бас л нүцгэн гараараа хурдан хурааж авах ёстой. Хөөмөл боовнуудыг зуухнаас гаргангуут нь хурдан эргүүлэхгүй бол төмөртэйгээ наалдаад, тал нь төмөр дээрээ үлдээд гологдол болно, тэр хирээр загнуулна даа. Хуруунууд сүүлдээ түлэгдээд, мэдээ алдчихдаг юм. Гэхдээ завсар зайнд нь 10 хуруугаа усанд дүрээд л байдаг юм, тэр нь нэмэр болдоггүй юмаа.

Тэнд хэд хоног ажилласан цалинг минь бэлнээр нь дугтуйнд хийж өгөв. Орой нь цалингаа дугтуйнаас гаргаад, түрүүвчиндээ хийгээд, дугтуйгаа ураад хогийн саванд хийчихлээ. Маргааш өглөө нь цалингаа дансандаа хийх гээд АТМ рүү гарахдаа заншсанаараа хогоо гаргаад хаячихлаа. Японы АТМ нь мундаг мөнгийг тоолоод авчихдаг юм. Харин австралийн АТМ машинууд мөнгийг тэгж шууд тоолж авч чадахгүй, дугтуйнд хийж тусгай хайрцганд хийх эсвэл банкны салбараар үйлчлүүлнэ.
За тэгээд АТМ-ний бүхээгт ороод, машинд мөнгөө хийсэн чинь 10000 иений нэг дэвсгэрт дутуу тоолоод авчихлаа. Би ч гайхаад, гэхдээ АТМ-д итгэнэ л дээ, энэ чинь хэзээ ч дутуу тоолдоггүй юм. Бодож бодож, дугдуйндаа үлдээсэн байх магадлал маш өндөр тул хичээлээ тараад гэртээ ирээд гадаах хог ухлаа. Аз болж хог ачаагүй байнаа. Нээрээ 10000 дэвсгэрт ураад хаячихсан байна. Би ч уйллаа, нөгөө гар хуруугаа түлэн байж хийсэн ажлын хөлс шүү дээ. Тэгээд эгээ л нарийн мэс засалч шиг томруулдаг шил, хямсаа гэх мэт нарийн багажаар маш олон хуваагдсан мөнгөө наалаа. Маргааш нь наасан мөнгөө АТМ-д хийхийн тулд урьд нь хийсэн мөнгөө гаргаж авч байгаад, дунд нь холиод машин руу хийв. Машин маань тоолж дуусаад, уранхай мөнгийг маань гаргаад шидчих юм. Энэ үйлдлийг 3 янзаар оролдоод ухаантай машин маань скочидсон мөнгийг яагаад ч авдаггүй гэнээ. Яанаа, хайран ажлын хөлс минь, аргаа бараад банкин дээр очлоо. Эхлээд банкин дотор зөндөө суулаа, айгаад. Аягүй бол улсынх нь мөнгөн тэмдэгтийг урсан гээд шоронд хийчих юм болуу гэж айгаад гэхгүй юу, хэхэ. Тэгж тэгж зориг ороод учраа хэлээд уучлалт гуйсан чинь харин өөдөөс бөхөлзөөд л шинэ мөнгөөр солиод өгчихсөн, ийм амархан юман дээр би өчнөөн эд эсээ үхүүлсэн байна лээ.

9 comments:

K said...

hi.blogoo hugjuuleh mash hyalbar arga bicheed uldeechii ;D

http://www.balburam.com/ - iishee orood zaavriih n daguu hiigeed uzeerei.hetsuu-gees n bish ali boloh amar hyalbaraas n hiij uzeerei.

tegeed uneheer bolohgui bol minii @ hayagaar holbogdooroi.



p.s: mn.maryyjin@gmail.com

www.gegeen.com said...

japanuud ch yum yum setgene shw. lagaa lag. japand baisan uyee durschlaa. japan mglchuudiin suljeenuuded bodvol burtgeltei l biz de..

A.Амарсайхан said...

Хэцүү ажил байна даа. Зовж байж олсон мянган төгрөг, саяас ч илүү үнэтэй шүү

Дeстини said...

мөнгөө олсон нь яамай. Яагаад халуун бүтээгдэхүүнийг гараараа барьдагийг ойлгосонгүй. Ядаж даавуун бээлий өмсөж болохгүй юу. Зөөлөн хууванцар бээлий бас бий. Техник өндөр хөгжсөн орон шүү дээ, яагаад ажлын нөхцөл ийм муу байдаг байна? Асуугаад үз.

Гилийн хатан said...

K-zuvlulguu ugsund bayarlalaa, oroldood uznee.
Gegee-neeree l, Japanchuudiin hugjil dotroo, augaa ard tumen
Amarsaikhan-heleed yuhev, zovj olson mungu amttaigaas gadna, um boldog tee
Destiny-nutsgen garaar ter boovnuudiig tseverhen avdag, herev uur beeliitei garaar avahiig oroldvol gologdol garah geed baidag um. Ajliin nuhtsul buh gazar sain baihgui shuu.

Anonymous said...

Кк манай монгол ч гсн урагдсан муудсан мөнгийг сольж өгдөг шд. Угаасаа муу мөнгийг цэвэрлэх хэрэглээнд байгаа мөнгөн дэвсгэртийг шинэчилж байх нь банкуудын үүрэг байдийн арилжааны банкууд муудсан мөнгөн дэвсгэрт солиод муудсанаа төв банкинд өгөхөөр тодорхой урамшуулал өгдийн монголд лав тийм байдаг ихэнх оронд адилхан байхаа

hooligan said...

картынхаа хугацааг дуусч байгааг мэдкү 2 удаа АТМ-д залгиулжиилаа

сануулж болдгүүм байхдаа гэж боддиишд

харин гадгаадын наад ухаантай АТМууд чухам яадын бол
арай сунгаад өгдиин бишиздээ хэхэхэ

Гилийн хатан said...

anon-монголд урагдсан мөнгийг ажил явдалгүй шууд солиод өгдөг үү? муухай мөнгө байна гээд л хоорондоо хүмүүс шидэлцээд байдаг
хулигаан-ай тэд айхтар юм чинь сунгаад өгч магадгүй шүү

Anonymous said...

Тийн хамгийн гол 2/3 нь л байхад болно эвлүүлээд. Ямар ч банк шууд сольж өгдөг угаасаа сольж өгсөн гээд монгол банкнаас урамшуулал өгдийн