Monday, April 25, 2011
2011-4-25 ANZAC day
Энэ өдөр болбасу их бороотой хүйтэвтэр өдөр байлаа. Энэ өдрийн талаар ангийн дарга Алимаагийн бичсэнийг эндээс уншаарай. Би тайлбаргүй хэдэн зураг шахчий.
Ийм парад жил бүр болдгийн.
Би их хүнд нөхцөлд зураг дарсаан, хүйтэн бороотой, зургийн аппарат норчих гээд, урд маань 2 хүн зогсож байсан болохоор завсар зайгаар нь зураг дарах гээд л, ядаж байхад тэр 2 гартаа барьсан Австралийн жижиг дарцгаараа даллаад нэг салахгүй, хажууд хүмүүс хоол идээд, гоё үнэрт ходоод хонхолзоод өлсөөд, хаха. Зураг дарах гээд л яг фокус таараад дарах гэнгүүт нөгөө 2-н далбаа нь аппаратны өмнүүр ороод ирэнгүүт аппаратны фокус нь шууд дарцган дээр шүү дээ. Тээд нь ард нь хэдэн сүг сүүдэр шиг бүдэг бадаг юм гарчаад, зураг алаад байхын.

2011-4-24 Усан онгоцоор хот руу
орлоо.
Энд автуус, галт тэрэгнээс гадна нийтийн тээвэрт усан онгоц явдгийн. Зарим хүмүүс өдөр бүр ажилдаа усан онгоцоор явна. Бүтэн сайн өдөр гэр бүлээрээ тэнэхэд хөнгөлөлттэй билетээр үйлчлүүлж болно. Нэг хүний 2,5 доллар, өдөржингөө автуус, галт тэрэг, усан онгоцоор хэдэн ч удаа бууж суугаад яваад байж болдгийн. Гэтэл би сургууль руугаа зөвхөн нэг талдаа 2,5 доллараас үнэтэй явна даа.

Saturday, April 23, 2011
2011-4-23 Эмний эрэлд
Манай нэг хүү эмчилгээ эхэлж, олон сар жилээр эм уух болсон гэж бичиж байсан даа. Эм дуусч байхаар нь сургуулийнхаа хажуу талын шоппинг сентрээс эм авах гээд очтол байдаггүй ээ. Эм авах болгонд л дандаа байж байдаг болохоор санаанд ч орсонгүй өнөөдөр эмээ дуусгачихлаа. Эмийн санч тэр том дэлгүүр дотор байх 3 эмийн сангаас асуугаад байсангүй. Одоо энд нөгөө шашны баяр нь болоод амраад байгаа юм. Өнөөдөр би эмний захиалга өгвөл 3 дахь өдөр ажил эхлэхээр захиалга хийгдэж, 4 дэх өдөр эмээ авч болно гэнэ. Гэтэл хүүгийн эмийг тэгж таслах нь бүү хэл яг цаг минутаар уудаг, давхардуулж уух, эсвэл уухаа мартвал муу нөлөөтэй, нарийн хэмжиж өгдөг, өөр олон эмтэй харшилдаг айхтар эм. Ингээд бид эмний эрэлд гарлаа. Энэ эмийг хүн болгон уугаад байдаггүй болохоор ихэнх эмийн сангуудад байдаггүй юм байна.
Өдөржин давхилаа. Өнөөдөр л олж авахгүй бол маргаашнаас бас дэлгүүрүүд хаачихна. Би эмээ 26 доллараар авдаг юм. Гэтэл эм хайгаад явтал энд эмний үнэ янз бүр байгааг хараад мэл гайхлаа. Нэг эмийн санд 24 доллар гэж байхаар нь баярлаад авах гэтэл харин энэ 4 сард хугацаа дуусаж байгаа юм байна. Эмийн санч тал үнээр нь ав гэсэн боловч би авсангүй. Яахав бүүр олдохгүй бол 4 дэх өдөр хүртэл үүнийг аваад ууя гэж бодлоо. Тэгээд хайж давхиж давхиж, гэрийн гадаа байдаг жижиг эмийн сан руу ортол 29 доллар гээд байж байна. Энэ эмийн сан бүр орой болтол ажилладаг учир санаа амраад, гэрийн ойролцоох шоппинг сентр рүү ороод хүнсээ цуглуулаад, эмийн сан руу нь ортол харин 17 доллар гээд байж байлаа. Бид нар эм хайгаад бүүр хол давхиад л, сүр болж аахилаад л, хот руу ч ороод байсан чинь Айлаас эрэхээр авдраа уудал гэгчээр хажууд маань хямдхаан байдгийг илрүүллээ. Одоо дандаа эндээсээ авч байнаа. Нэг төрлийн эм байж үнэ нь маш олон янз байх юм. Ингэж эмээ дуусгаагүй бол би 26 доллараар нөгөө газраасаа авсаар, ийм хямдхан байдгийг мэдэхгүй өнгөрөх байжээ.

Thursday, April 21, 2011
Японд төрсөн тухай (зөвхөн хүүхнүүдэд)
Бямбаагийн бичсэнийг уншаад Японд бага хүүгээ төрүүлсэн дурсамж сэргээд энэ тухайгаа хуучилюу.
Өвөл байлаа, унтаж байтал үүрээр өвдөж эхэллээ, күэ үргэлжлүүлж унтах аргагүй байна шүү. Нөхрөө сэрээлээ, цаг харлаа, хэдэн минутын зайтай өвдөх нь вэ гээд шалгаж байгаан. 10 минутын зайтай өвджийн, эмнэлэг рүүгээ утсаар ярьтал 5 минутын зайтай өвдөхөөр нь ир гэнээ. Өглөө ч боллоо, идлээ, уулаа, юм хумаа бэлдлээ, өдөр 12 цаг боллоо. Тээд халуун саванд цай чанаад тэрийгээ бариад, эмнэлэг рүү явлаа. Замдаа дэлгүүр орж АТМ-ээс мөнгө авлаа. Намайг төрж байх үед улсаас нь 300,000 иен өгдөг, тэрийг нь би эмнэлэгтээ өгнө, өөрөөр хэлбэл хэнч гэсэн үнэгүй төрөх бололцоотой байгаан. Гэхдээ хяналтын үзлэг бүр нь мөнгөтэй, 1 үзүүлэхдээ дор хаяж 5000 иен, шинжилгээ өгөх бол 10000 иен болчоод байсан. тэгээд төрөх дөхөөд ирэхээр 7 хоног бүр үзүүлнэ. Төрөлт нь өвчин биш учраас энэ хяналтын хугацаанд үзүүлсэн мөнгө кармаанаас гарна, даатгалд хамрагддаггүй юм. Ингээд бодохоор бас л их мөнгөөр төрсөн байсан шүү. Мэдээж Японд харласан хүмүүст төрөх тэтгэмж өгөхгүй тул өөрсдөө төрөх төлбөрөө хийдэг. Би хувийн эмнэлэг сонгосон, учир нь гэрт ойр, уг нь улсын эмнэлэг сонговол арай хямд боловч манай гэрээс майр хол байдаг байв. Тээд АМТ-ээс эмнэлэгт төлөх мөнгөө авч байгаан, бас ганц 2 тасгаар орж гоё хувцас хараад байгаамаа, хэхэ. Жоохон явж байснаа өвдөхөөр нь тонгойж байгаад, ярвайж, ёолж байснаа, зүгээр болохоор нь палааж үзээд л, төрснийхөө дараа л авахаас, хир хурдацтай турах бол гэж бодлого бодоод л явж байлаа.
Автуус хүлээлээ, төрөх гэж өвдөж байгаач такси барихгүй, нөү шүү дээ. Автуус ирлээ. Автуусанд суухаар бол жолоочид гар хөлөө сарвалзуулж дохио өгдгийн, тэгэхгүй бол автуус зогсохгүй, энд Австралид ч гэсэн адил. Автуус зогслоо, би яг автуус руу ордгийн даваан дээр ээлжилт өвдөлт ирлээ, тонгойлоо, ярвайлаа, ёоллоо, хэхэ. Тонгойсон чигтээ нөгөө автуусаа яв гэж дохьсон чинь жолооч нь гайхчихсан, ойлгодоггүй, нөхөр “суухаа болилоо” гэж байж явууллаа. Тэгээд дараагийн автуусанд нь суугаад эмнэлэг дээрээ ирлээ.
Нөхөр бид 2-г нэг өрөөнд оруулаад хувцсаа тайлж бай гэхгүй юу. Тэнд нь гадуур хувцсаа тайлчаад хүлээж байсан чинь миний гар хөл гэдсэн дээгүүр баахан утас бэхлээд нэг аппараттай холбоод, орон дээр хөлийг минь жийлгээд суулгачихлаа. Ёоо ёоо ёо, энэ үе маш хэцүү заа, олон утас энд тэндээсээ холбуулчихсан хүн чинь хөдөлж чадахгүй шд, утсандаа татагдаад. Ингэж томоотой өвдөнө гэдэг чинь аймаар тарчлаантай, эрэгтэйчүүд ч ойлгохгүйл дээ. Монголд өвдөхөөрөө газраар мөлхөөд, мөөрөөд, хана мөргөөд дураараа, эрх чөлөөтэй өвддөг биз дээ. Японд ингэдийн гэнээ, суугаагаараа өвдвөл дэлхийн татах хүчний нөлөөгөөр хүүхэд нь доошлоод хурдан төрдөг гэнэ. Гэхдээ тэгж томоотой сууж байгаад өвдөх чинь үнэн тамтай. Тэгж өвдөж бачуурч байхдаа би стриптииз баарны тайзан дээрх тайчигч хүүхэн тойроод бүжиглэдэг төмөр баганыг мөрөөдөж суулаа, өвдөнгөө, тийм баганаас зуураад, тойроод, ороогоод, дээшээ авирмаар санагджээж билээ. Ер нь би нэг тэгж багана ороож бүжиглэж үзмээр санагдаад байдгийн гэхгүй юу, хаха.
Тээд сувилагч орж ирэхээр нь,
Би:-яг төрөх болчиж, аймаар өвджийн, гэсэн чинь
Сувилагч:-бүр аймаар их өвджийн үү?
Би:-тийм, яг үхлээ
Сувилагч:-уучлаарай, таныг худлаа ярьж байгааг чинь хэлснийг минь уучлаарай. Энэ аппаратанд дээрх заалтаар та аймаар их өвдөөгүй байнаа, дахиад 2 цаг өвдөж байж төрөх юм байнаа гэнээ.
Хаха, тэр олон утас чинь учиртай байсан юм билээ, хүүхдийг зүрхний цохилт хэмжихээс гадна, өөр юу юу ч хэмждгийн, ямар ч байсан өвдөлтийн хүчийг хэмждийн байна лээ шүү. Монголд би тийм юм харж байгаагүйм чинь юугаа мэдэх вэ дээ, “их л өвджийн гэвэл эмч нь хурдан ирээд л төрүүлчдийн байх” гэж бодсийн. Тээд томоотой суучаад өвдөөд л байлаа, тэгж тэгж нэг юм эмч маань орж ирлээ. Эрэгтэй настай эмч л дээ, хос жийнс шахчихсан, бүсэндээ гар утасны савхин гэр зүүцэн. Би майр гайхаж байгаам чинь, эмч маань цагаан халаадаа өмсөхөө мартчихсийн байхдаа, бидний гадуур хувцас ердөө хажууханд, нөхөр шавхайтай гуталтайгаа хажууд зогсож байгаан, ингэж болдог л юм байх даа гэж мэгээд. Тэгсэн Эмч жинсэн цамцныхаа ханцуйг шуугаад, за төрүүлнээ гэжийн. Тэгээд намайг төрүүлж байтал утас нь дуугараад, сувилагч нь утсыг нь чихэнд нь барьж байгаад яриулж байвал яахуу, хэхэ. Ингээд өөр хүнтэй юм ярьж байгаад л намайг төрүүлчихсэн. Хамаг юм нь цэвэрхэн болохоор тэр өрөөнд гадуур хувцас, нөхрийн шавхайтай гутлыг огт тоохгүйм. Бас бид 2-н цусны бүлгийг тогтоосын байна, хэрэв би цус алдвал нөхрөөс шууд цус хийх гэж байгаам байлгүй.
Төрсний дараа мөстэй цай мөхөөлдөстэй өгдгийн, хар хүйтэнд. Нөхөр тэдгээрийг идээд, би гэрээс авч гарсан цайгаа уугаад л өрөө рүүгээ шилжсэн. Мань чинь аль болох нөгөө өгсөн мөнгөнд нь багтаж төрөхийг л хичээнэ шүү дээ. Тээд хамгийн хямд өрөөг нь сонгож байгаан. Тэр өрөө нь дотроо төрсөн 3 эх тус тусдаа өрөөтэй ч дундаа нэг ариун цэврийн өрөө хэрэглэх юм. Нээрээ энэ эмнэлгийн түүхэнд би хамгийн том хүүхэд төрүүлсэн рэкоорд тогтоогоодоо. Манай эхний 2 хүүхэд 4,5 кг гарсийн. Харин энэ хүүхдээ төрүүлэхдээ эмчийн дарамтанд хоол сойж, өлсөж, ядарч, алхаж, фитнэст явж байж 3,6 кг гаргасан даа. Жирэмсэн байж, өлсөх чинь хэцүү хэцүү, жижиг хүүхэд гаргахгүй бол намайг эмнэлэгтээ төрүүлэхгүй гэж айлгаад байсын. Үнэндээ их өлсдөг байлаа, шөнөжин хоол идэж байна гэж зүүдлээстэй, өлсгөлөнгөөсөө болж 2 ч удаа ухаан алдан унаж байж бага жинтэй хүүхэд төрүүлсэндээ. Энэ Япончууд 2хон кг хүүхэд гаргадаг мундаг хүмүүс шүү.
Төрчөөд би хүүхдээ сувилагчаар харуулдаг байлаа. Эмнэлгээс гарахад байнга л хажууд байх юм чинь гэж бодоод. Өдрийн цагаар 3 цаг тутамд авчирч хөхүүлдгийн, шөнө нь тэд чихэртэй усаар угждаг гэж байсан. Төрсөн өдөр нь намайг усанд оруулахгүй гэнээ, маргаашнаас эхлээд усанд орох цагаа өг гэжийн. Би ямар “монгол хүүхнүүд төрчөөд бүтэн 1 сар усанд ордоггүй” гэлтэй биш, Япончууд ухаан алдаад унана шд. Төрсөн хүнийг эмнэлэгтээ 5 хонуулдгийн байна лээ. Тэгэхээр нь би “монгол эмэгтэйчүүд төрсний дараа 5 хоног усанд ордоггүй юм” гэсэн чинь гайхаад, төсөөлж чадахгүй л байх шиг байсан. Тэгэнгүүтээ бас нэг өдрийн мөнгө хэмнээд тэнд 4 хоночихоод гараад явчихсан. Ямар ч байсан засгаас өгсөн мөнгөнд нь багтаж төрсөн шүү. Эмнэлэг бас хотын захиргаа шинэ төрсөн хүүхэд бүрт гадаад гэж ялгалгүй бэлэг өгдгийн. Хүүхдийн хувцас, баахан рэклаамны угж, сүү, живх энэ тэр гээд хэсэгтээ л өөрсдөө юм авах хэрэггүй байлаа. Хүүхдийн маань төрсөн сарынх нь ээлтэй чулуутай алтан бөгж өгсийн байна. Тэр нь жижигхээн, гинжинд хийгээд хүзүүндээ л зүүмээр юм байдгийн. Бас дөнгөж төрөхөд нь авсан зургаа жаазлаад өгнө билээ. Эмнэлгээс баахан бэлэгтэй л харьсан.
Эмнэлгээс гарах болоод хүүгээ өлгийдсөн чинь Япончууд гайхаад байгаан. Өөрсдөө өвөл хар хүйтэнд, нөгөө дөнгөж төрсөн хүүхдээ толгой нүцгэн, хөл нүцгэн чигт нь тэврээд аваад харьчина шүү дээ.
Wednesday, April 20, 2011
Нөхөр чинь блогийг чинь мэддэг үү?
гэж олон хүн надаас асуудгийн. Энэ их сонирхолтой болтой юмаа. Та нар маний элийрч балайран бичсэнийг минь уншаад нөхрийн өмнөөс надын тоосыг гөвчмөөр санагддаг байхаа, тийм үү? үнэнээ хэлээрэй, хэхэ.
Жа тиймээ, манай нөхөр маний блогийг мэддиймөө, гэхдээ уншдаг эсэхийг нь мэдэхгүй байноо. Манай хүн чинь hardware хүн шуу даа. Манийг дор нь илрүүлнэ. Гэхдээ одоогоор блогоос болж янз бүрийн асуудал босоогүйг бодвол нааг тоож уншдаггүй байх.

Англи хэлний үгийн санд тань
poo-баас
pee-шээс
fart-унгас
booger-нус
Хаха, манай хүүхдүүд надаа зааж өгсийн.
pee-шээс
fart-унгас
booger-нус
Хаха, манай хүүхдүүд надаа зааж өгсийн.
Monday, April 18, 2011
2011-4-17 Сагсны тэмцээн
Гэгээний сээгийг уншаад ухаарлаа ч гэх шиг. Тээд бичлэгээ эргүүлэн татлаа. Би өөрийгөө хайр найргүй илчилсэн байжээ. Та нарыг сээгийг устгахаас хайран санагдаад энд үлдээчихлээ.
3 Comments
Close this window Jump to comment form- Anonymous said...
- мундаг гэдгийг нь мэдээд байсиймөө :)
найзуудын хүрээ нь тэлэгдэг болтугай...
жигүүр
April 18, 2011 1:52 PM
- Монгол бүсгүй said...
- оо тэр блоогийг тань уншдаг хүнтэй танилцаад найзалжийна гэдэг чинь ямар найс юм бэ. ингээд бодохоор энэ цэнхэр дэлхий минь бичкээн юм даа.
April 18, 2011 4:01 PM
- http://www.blogger.com/profile/01945283593263149448 said...
- hehe, ingeed azaartaad bhiin, odoo bugd meddeg boltson doo, bugd nudelchlee dee, yaana kk..
za teed blogooroo nasan turshiin anduudaa olohiig uguisgehgui gesen unen tuuchij dee.
April 18, 2011 4:35 PM
2011-4-17 Сагсны тэмцээн
Өнөөдөр Сиднэйн Монголчууд уламжлал болсон сагсны тэмцээнээ зохиогоод. Өмнөх жилүүдэд би тэмцээн болдгийг нь мэдэхгүй өнгөрөөж байжээ. Сая Буудлагын баг тамирчид ирэхэд би нэг охинд нэрийн хуудсаа өгсөн байсан юм. Тэгтэл тэр охин багтаа хүн хайж байгаа бас нэг охинд миний утсыг өгснөөр, би тоглох боллоо. Гэтэл манай хөрш О намайг багтаа авна гээд 2 баг манийг чинь булаацалдаад, сүйд хийлээ. Би ч "хаана хүн дутаад байна, тэнд оръё, би хөгшин хүн" гээд л нөгөө 2 баг тохиролцож байж би нэг багт нь орлоо. Хаха, нааг ямар тоглодгийг хэн ч мэдэхгүйм байж тээ. Би чинь нөгөө битүү морь гэдэг шиг л ороо явчлаа.
Багууд өглөө эрт очсон байх ёстой тул О намайг машинаараа ирээд явлаа. Манай гэрийнхэн араас очсийн. О-н машинд явж байтал найз П-н эхнэр утсаар ярьж байна. Би П-г тэмцээн рүү уруу татах гээд дийлсэнгүй ээ, эхнэр нь хүчтэй байна гэсэн, хэхэ. Тээд би утсаар "хүүе, эртээд би танайд өмдөө мартцан байна лээ" гэсэн чинь О-н нөхөр "чи одоо энд тэнд өмд мөмдөө тайлах хэрэг гарвал нэг гуянаасаа битшии салгажээ, ингээд хаа хамаагүй өмдөө мартаж явахын" гэнээ, хаха савж унатлаа инээлээ шд. Би ер нь өөр хүмүүст блог дээрээ бичсэн хөгтэй явдлаасаа ярьдаггүй байхгүй юу, блогоосоо ярихаар чинь дор нь танина бид дээ нааг. Тээд замын турш би тэд нарт янз бүрийн юм яриад, О жолоо барьж явснаа бараг л машинаа барьж чадахаа болитлоо хөхрөөд, нулимс нь гараад, хэцүүдсээн.
За тээд очтол эрэгтэй 8 баг, эмэгтэй 3 баг хүчээ үзэхнээ. Тэгэхээр мань чинь хүрэл медальтай гэсэн үг шүү дээ, хаха, гоё байна уу. Гэхдээ медалийн өнгөө хувирганаа гээд алалднаа даа. Над бас сул тал байлаа, нүдний шилтэй. Энд линз хийлгэчихье гэсэн чинь мань шиг ядуу оюутанд худлаа, худлаа. Нүдээ шалгуулна бараг 100 доллар, тээд линз нь майр үнэтэй, бүтэхгүй юм билээ.
Өрсөлдөгч багууд лайтай харагджийн шд. Нэг баг нь цоо шинэ Найк-н майкны яарликийг бядний нүдэн дээр тасдаад л шинэ хувцасаар жигдрээд л, нөгөө баг нь өмнө нь жигдэрч хамт тоглож байсан хувцсаа өмсөөд л. Гэтэл маниус яасан, энд тэндхийн оюутнууд, бие биенээ танихгүй. Мэдээж маниус, багаараа ижил хувцас худалдаж авч чадахгүй, байгаагаа л өмсөнө, тодорхой. Тээд цэнхэр, цагаан, шар гээд 3 өнгийн подвоолктой, 5 гар. Өмнөх өдөр нь хувцсаараа ижилсэх гээд мээсэж бичилцэж байж 3 өнгийн хувцастай орлоо, тэрнээс 5 өнгө болох байсан байх, хаха. бусад багууд ижил болчихоор маниус юу ч өмссөн яахав болчиж байгаан. Бусад багууд бол аймаар 6-лаа байгаам чинь, замендаад.
Би чинь 2005 онд багш нарын баяраар сагс тоглоод тээд дахин тоглоогүй байж байгаад сая тоглоод, одоо буларчихсан, хөдөлж чадахгүй амьтан ингээд блогоо бичээд сууж байна. Тээд гэнэт тоглохоор ямар л олиг байхав. Сүүлдээ мөлхөж байгаам чинь, хаха. Гэхдээ маниус медалийнхаа өнгийг хувиргачихсаан. Хаха, тоглолтын үед багийнхаа гишүүдийг дуудах гэсэн чинь нэрийг нь мэдэхгүй баларсийн шд, танилцаж нэрээ мэдэлцээгүй, ороо явчихгүй юу. Дараа нь тоглож байх үеийн зургаа харсан чинь амаа ангайчихсан бахардаад унах нь холгүй л амьтан байна лээ. Тоглосон бүх хүмүүс их сэтгэл өндөр сайхан байсоон, би ч гэсэн бие хөнгөрөөд, сэтгэл санаа өөдрөг болоод, одоо бол яавал ч яахав болчихсон байна ч гэх шиг. Нээрээ медаль дагаж мөнгө ирэх юм болов уу гэж горьдсон гэхгүй юу, хэхэ. Мөнгө ирвэл цаашаа явах санаатай. Багийн ахлагч маань нааг "дараа дараагийн тэмцээнд та энэ багт л тоглоно шүү, өөр багт урвана шарвана гэсэн юм байхгүй шүү" гэж хатуу анхаарууллаа, хэхэ. О нөгөө багийнх, тээд "чамайг багтаа л үлдээдэг байж" гэнээ. Гэхдээ О-н баг надаар дутахгүй л дээ.
Тэмцээний үеэр уулзсан эндхийн Монголчуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд нь өмнөх хурлаараа нааг Удирдах зөвлөлдөө оруулна гээд шийдвэр гаргасан гэнээ, би орохгүй ээ гэсэн чинь заавал оруулна л гэсэн шүү.
Би энд найз нөхдөөр дутагддаг гэдэг дээ. Тэмцээний үеэр миний блогийг уншдаг, нээх санаа нийлсэн найзтай болсон. Нааг шууд таньдаг гэжийншд, миний сэгсгэр шар үсээр таньсан гэнээ. Ингээд блог маань над сайхан найзууд бэлэглээд байдгийн.

Tuesday, April 12, 2011
Би SSS хүүхэн
SSS гэдгийг та нар хэлүүлэлтгүй л мэджаагаа биз дээ. Зөвөө зөв Single Smart Sexy. Би гэр бүлээ Монгол руугаа эрт буцаачаад Японд бүтэн 3 сар синглэ байлаа, энэ тухайгаа л бурах гэжиин. Гэхдээ би чинь Strange Stupid Smoker л доо. Нөхрийн нүднээс далдуур би Smoker болчдийн. Австралид тамхи майр үнэтэй, тамхи татвал өлбөрч үхнэ шд, дотроо 25 ширхэгтэй нэг хайрцаг тамхи 15 доллар. Энд 3 өрөө байр татцан хүн ч байна. Оршлоо өндөрлөөд.
Би Японд сургуульдаа ороод дуртайм болхоороо эмэгтэй гар бөмбөгийн багт нь ороод явчлаа. Тээд 7 хоногт 2-3 удаа бэлтгэл хийдгийн, манай баг надаас бусад нь Япончуудаас бүрдэнэ. Мэдээж оюутнууд ажил хийх гээд бөмбөг хөөдөггүй байсан байх. Багийн ахлагч жаахан Япон охин маниусыг заал тойруулж үхтэл гүйлгээд, хооронд нь харилцуулаад л байдаг байлаа, нээх уйтгартай. Ядаж хааяа сээтэгний 2 талд гараад хоорондоо тоглож болноо доо уг нь. Би л оронд нь багийн ахлагч хийчмээр санагдаад байдаг байжуулээ. Энэ маягаар 3 сар яваад гэр бүлээ ирэхээр явахаа больчихсийн. Уг нь өөр хот руу тэмцээн энэ тэрт явбал өөрөөсөө нэг эсвэл хоёр ман гаргаад, бусдыг нь сургууль даадаг байлаа, зочид буудал, хоол, тээвэр бүгдийг нь. Би мөнгөтэйм байж хаашаа ч тоглох гэж яваагүй, тэр үед явж л байхгүй гээд одоо бодоод байдгийн. 3000 иенээр сургуулийнхаа болон өөрийн нэрээ бичсэн гар бөмбөгийн багийн цамц захиалж тоглолтонд өмс гээд байхад нь голоо цохиод авахгүй гүрийчнэ, тэгснээ 3000 байтугай мөнгөөр нэг орой пиво уучихна. Мангар байгааз. Японд пиво их үнэтэй, виски инээд хүрмээр хямдхан шд.
Тээд гэр бүлээ монгол буцаацан синглэ хүүхэн чинь буцаад гар бөмбөгийн багтаа орлоо. Би тушаах юмаа тушаачихсан, нээх завтай хүн, зөвхөн төгсөлтийн баяраа хүлээж байгаа. Хэн нохойн гуяар даллана, гүйгээд л очдог болчихсон үе. Энэ үеэр сургуулиуд амраад, сургуулиудын хооронд гар бөмбөгийн тэмцээн манай сургууль дээр болсийн. Тэгээд ганц хоёр тэмцээнд орлоо. Манай баг угаасаа маш сул, олигтой тоглох хүн байхгүй. Би ч олигтой тоглохгүй л дээ. Ганц удаа хожлуу даа, тээд дагтан хожигдсийн. Тээд гар бөмбөг чинь их сайхан спорт шуу даа, хичнээн хожигдсон ч сайхаан сайхан. Даанч хожсон ч хожигдсон ч тэмцээний дараа хоороороо уйлах нь лайтай, хаха. "Миний буруугаас манай баг хожигдлоо" гээд л нэг уйлж эхлэхэд, хоёр дахь нь "Үгүй ээ, миний буруу" гээд л мэлмэрнэ, дараах нь "хамаг чадлаа гаргаагүй надаас боллоо" гэнэ, нөгөөх "би тэр давуулалтыг алдаагүй бол... би үхвэл таарна" ч гэх шиг хаха, арай ч үхвэл таарна гэдэггүй юмаа, хөөрхий. Игээд нийтээрээ уйлахаар нь миний инээд хүрээд жорлонд орчдийн, буцаж ирэхдээ жоохон гунигтай царайлна л даа, тэгэхгүй бол болохгүй шд.
Үргэлжлэл бий ч гэх шиг
Аая синглэ хүүхэнд олон адал явдал байх нь тодорхой биз дээ, хаха.

Нэг өгүүлбэрээр
Баахан эвээвэр хураавар юмнууд сараачии.
Хүүхдийн сургууль амарсан.Том хүү энд ирснээс хойш газрын теннис тоглож үзмээрээнэ гэж их гуйж байгаан. Маниус тэр төлбөрийг нь дийлэхгүй шд. Би багадаа газрын теннис үзээд, тоглож үзсиимсан гэж мөрөөдсөөр 30 гарчихсан хойноо Японд очиж байж л ханатлаа тоглож үзсиим. Тээд хүүгээ өрөвдөөд энэ амралтаар нь 4хөн өдөр 100 доллар төлж, сээкцэнд явуулж байна. Хүргэж өгөх авах ажил нэмэгджээн. Бас нөгөө торгууль дөнгөж төлсөн болохоор бүсээ улам чангалж, би их туранхай болжээн гэсэн, хаха.
Манай хүүгийн тэжээж байгаа хорхой үхээгүй л байгаад байгаа. Мөчрийг нь солих ажил нөхөрт оногдоостой тул, 7 хоног бүр нөхөр “үхээгүй л байна уу” гэсээр гаднаас хулгайгаар модны мөчир хугалж нөгөө хорхойгоо хоололсоор л байна. Үхчихвэл нөхөр том хүү 2 гашуудах байхдаа, хэхэ. Шавьжинд зориулж мөчир огтолж аваад байх зөв ч юмуу буруу ч юмуу.
П найз минии блогииг олж уншсан бололтой. “Блог бичихэд их цаг орно бээз” гэжийн. “би ямар эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж байгаа биш, юундаа ч их цаг орох вэдээ. Болоод өнгөрсөн явдлаа сараачдаг юм чинь бодож тунгаагаад эргэцүүлээд байх юм байхгүй шд” гэлээ. Тэгтэл “блог бичдэг хүмүүс үнэнээ л бичих хэрэгтэй” гэхэд нь хариулж амжаагүй юмаа. П чи үүнийг уншиж байгаа бол надад зориулж хэлсэн үү, өөр блогчдод зориулж хэлсиимүү гээд онлайн яриад байвал тээ, хэхэ. Намайг хөөрхөн гэдгээ үнэнгээр бич гэснүү эсвэл хүүхдийнхээ тоог үнэнгээр хэл гэснүү мэдсэнгүй ээ. Би чинь царай муутай гэж мэгээд үнэнгээ л бичдийншд.
Уг нь шинэ бичлэг нэмээд байх зав байх ч, өөр хийх ёстой чухал юмаа амжаагүй байж бичлэг хийх гээд ч яахав гэж бодогдохийн.
Хүчирхэг эмэгтэй болохоор гэнэт шиидээд 330 граммын 2 гантийл авлаа. Сонсоход их хөнгөхөн байна уу, гэхдээ олон өргөөд байхаар хүнд болчдиин. Тээд амжилттай мартаад байлгүй өргөөд байвал урамшуулаад арай хүндрүүлнээ.
Манай ХИЧЭЭЛИЙН (сээгий уншаад засварлав.сурв) өрөө хужаагаар дүүрч байноо. Надаас гадна эх газрын 1 эрэгтэй 2 эмэгтэй хятад, 1 эрэгтэй Тайвань. Хятадуудын авах юм нь бие биедээ хэзээ ч саад хийхгүй. Манай 4 манийх нь харцаар байдгийн шд. Би өрөөндөө хамгийн удаан сууж байгаа нь, бас хамгийн хөгшин нь болчиж байгаан. Өрөөнд аливаа өөрчлөлт хийх болбол заавал надаас зөвшөөрөл авна. Би цонх онгойлгосон байвал хаахдаа хүртэл надаас зөвшөөрөл авдгийн. Урьд нь байсан орос Анна бол шуугиантай, утсаар чанга ярина, бүр сайхан утсаар нөхөртэйгээ оросоор хэрэлдэнэ, өөр хүнд уурласан уураа өрөөндөө гаргана. Энэ цагаанууд ерөнхийдөө тиймэрхүү, хоол ундаа өрөөндөө асгана, хаалга цонхоо савна, хүний юманд зөвшөөрөлгүй хүрнэ. Солонгос Юна хүртэл нүүхдээ миний ширээн дээр байдаг өрөөний утсыг маань аваад нүүчихсэн байгаам. Энэ утасны дугаар чинь миний нэрийн хуудсан дээр байдаг байхгүй юу. Бас нүүгээд зөндөө удсан байж, халуун зун дураараа өрөөнд орж ирээд сэнсийг маань аваад явчихсан, би араас нь очиж авсийн шд. Энд бүх оюутнуудын өрөөнүүдийн хаалганы түлхүүр хоорондоо таардгийн. Ноэм гэдэг Бангладеш бүдүүлэг байлаа. Харин Марк гэдэг оз хааяахан өрөөндөө ирдэг ч их боломжийн байлаа.

Энэ жил нээрээ эрт сэрүү ороод, одоо гэртээ бээвийгээд ноосон цамц өмд өмсөөд сууж байна шд. Өмнөх 2 жил бид 5 сарын сүүлээр л нэг иймэрхүү байдаг байлаа.
Хамт ажилладаг А багшаас захиа ирсэн чинь “чи одоо хурдан ирээчээ, энэ хавьд тоглоом ойлгодог ч хүн алга, чи байхгүй их уитгартай байна, чааг байхад энэ өрөөгөөр эргэлддэг байсан харчууд үзэгдэхээ болиод удаж байна гэнээ”, хаха.
Sunday, April 10, 2011
С. Жавхлангийн дуу
Машинд маань хэдэн монгол дуутай хульхи СиДи явдаг юм, хааяа сонсноо. Эхний дууг нь би ямар нэртэйг нь ч мэдэхгүй, ямар дууг нь ч мэддэггүй мөртлөө нээх дуртай сонсдог юм. Өнөөдөр ер нь ядаж нэрийг нь мэдэж авъя гээд хайтал, Халимаг дуу юм байна.
Насандаан чамдаан дуртай
Бас нэг гоё дуу оллоо. Энэ дууг би огт сонсоогүй юм байна. Бодвол намайг энд ирснээс хойш дуулсан юм болов уу даа. Бас Халимаг дуу юм байна.
Тэрлмүд мини
Friday, April 8, 2011
2011-4-6 Хүүхдүүдийн зурсан зураг
Манай хүүхдийн цэцэрлэг жил бүр хүүхдүүдийн зурсан зургаар үзэсгэлэн гаргаж, эцэг эхчүүдэд үзүүлдэг уламжлалтай. Энэ нь хөөрхөн л арга хэмжээ болдог юм. Аав ээжүүд хоорондоо танилцана, идэж ууна, хүүхдүүдийнхээ бүтээлийг хараад баясна, багш нарын авьяас чадварыг үнэлнэ, цэцэрлэг хүүхдийг маань хэрхэн хөгжүүлж байгааг харах бололцоо олгодог юм. Арга хэмжээний зорилгыг би шууд өөрт сонирхолтой дарааллаар байрлуулсан байна, хэхэ. Зөвхөн танилцана, идэж ууна гэчээгүй нь яамай тээ. Ард нь албаны хэдэн үг байнаа байна.
Tuesday, April 5, 2011
2011-4-4 Сааталд ороод байна
Ойрд намрын хүйтэн усан бороо ороод, хамаг юм чийг даагаад, өмд пүүзэндээ оржээн. Дагтан даашинзтай намираад байдгаа больжоогоо нь онцгүй ч өглөө бүр хөлний үс хусахгүй нь ч бас гоёоо гоё, хааяа л хуснашд. Хөлөндөө үсгүй хүүхнүүдэд атаархжиин. Өвөл даараад байвал хөлний үсээ ургуулсан ч яахав ч гэх шиг, хаха. Өвөл болохоор муухай нь гэртээ хөлдөж үхэх гээд халуун хөнжилөөсөө сугарахгүй аливаа ажлын бүтээмж буурдаг талтай. Би бээвийчээд голдуу хөнжилөөрөө өөрийгөө ороосон чигтээ л жорлон ордгийн. Өвлийн даарсандаа болоод байнга вино уугаастай, талимаараастай гэх мэт аливаа зүйлд дандаа л сайн тал байгааздээ. За оршлоо дуусгаяаа, шаал өөр чигт оршилджээ.
Friday, April 1, 2011
Би ганцаараа биш юм байна
Инээдмийн баяраар хэдэн видео шахчии, энэ чинь юм бичихээс амархан, бас хурдан юмоо. Машин, жолоо энэ тэр гэхээр над хамаатай болчоод байна, энд. Таминээ, би ганцаараа л бүтэлгүйтээд торгуулаад байдгүйм байна шд.
Subscribe to:
Posts (Atom)