Wednesday, May 9, 2012

Цамц

Одоо энд намар болоод бид цамц өмд өмсөж байнаа. Хүүхдүүд ч сургуульдаа формын цамц өмд өмсдөг болоод байна. Манай бага сая сургуульд орсон тул намар өвөл өмсөх формын хувцас аваагүй байсан юм. Тэгээд 7 хоногийн өмнө задгай цамц авч өглөө, хичээл нь орохоос өмнө авч өгөөд, өмсүүлээд ангид оруулчлаа. Цамцан дээр нэрийг нь бичиж амжаагүй юм. Тэгээд өдөр тарахаар нь хүүхдээ хоцорсхийгээд автал цамц байхгүй, аль хэдийнэ хэн нэгэн ангийнх нь хүүхэд өмсөөд харьцан байгаам. Маргааш өглөө сургуульдаа цамцгүй явлаа, гэтэл багш нь торон дотор хийсэн цамц надад өгөөд, "өчигдөр танай хүүхдийн цамцыг тэр өмсөөд явчихаж" гэнэ. Энэ явдал яг 7 хоног давтагдаж байна, өөрөөр хэлбэл, манай хүүхэд цамцтай болсноосоо хойш нэг ч удаа цамцаа өмсөөд гэртээ харьсангүй ээ. Өөр хүүхдүүд ээлжлээд цамцыг нь өмсөөд хариад, маргааш өглөө нь хэн нэгний эцэг эх манай хүүхдийн цамц гэдгийг илрүүлэн багшид нь аваачиж өгдөг, хаха. Өдөр анги дотроо даарахгүй тул хүүхдүүд цамцнуудаа эгнүүлээд өлгөдөг ч, бултаараа нэрээ уншиж яадахгүй тул гарт таарсан цамцаа аваад угладаг бололтой, одоо яах билээ дээ.

Жич: Шинэхэн фолловэрүүд болон шинэхэн сэтгэгдэлчдэд баярлалаа. Би муу хүн тул аливаа сэтгэгдэлд хариулж амжихгүй байгаа шүү.

5 comments:

hooligan said...

Happy Victory Day!!!

hahah shal hamagui comment

smile said...

zurgiig ni naaxaas xe xe.

Гэгээн Саран said...

ямар нэг тод өнгөтэй юм зүүгээд өгчөөч.. тэмдэг ч юм уу
заавал ил биш кк

peakfinder said...

He he tegej baigaad l neg yum surna l daa. Bi ohiniihoo surguuliin formiin buh huvcasan deer n' neriig n' honin holboosoor hatgaj ogson (uilchleh hodolmoriin hicheel deer sursan am'drald hereg bolson n' ene). Manai ohin neg yum neree garchigladag baisan yum, gehdee l yumaa hayah martah enuuhend shuu...

Anonymous said...

Manai ohin bas bainga yumaa martana. Esuul alga bolgono. Tsamtsaa yasan geed asuuval haana tavisnaa sanahgui bna geed baidagiin. Tegej bgaad surah bhaa geed naidaad l bna...

NB, Canada