Saturday, June 19, 2010

Та нар арьс өнгөөр ялгаварлагдаж үзсэн үү

Би үзсээн, энд.

Австрали арьс өнгөөр ялгаварлан гадуурхахаа больёо гээд аль эрт 1972 онд ерөнхий сайд нь албан ёсоор тунхагласан боловч өдийг хүртэл амь бөхтэй оршсоор байдаг, ялангуяа жижиг хотуудад, хөдөө суурингуудад. Сиднэй харин гайгүй шүү.

Өөрт тохиолдсон нь:
1. Өнгөрсөн жил Research communication гэдэг хичээл дээр 8 цагаан (OZ, US, UK, NZ гэх мэт), 1 банладеш, би 10-лаа суув. Тэр өдөр хурал хэрхэн удирдах, presentation тавих хүнээ хэрхэн танилцуулах гэх мэт юм заасан юм. Хурал даргалагч нь илтгэгчийг танилцуулаад, гар бариад илтгэлийг нь эхлүүлнэ, дуусахаар нь талархлаа илэрхийлээд гар барина гэж багш хэлээд англи хүүхнийг хурлын даргаар томилоод, бид ээлжлээд илтгэгч болж дадлага хийв. Гэтэл нөгөө хүүхэн маань бангладеш бид 2-той гар барихгүй үлдээгээд, бусад цагаануудтай гар барьдаг гэнэ шдээ. Бүгд харж байгаа юм болохоороо анзаарсан ч хэн ч юу ч хэлэхгүй юм даа.
2. Нэг өдөр автобусанд явж байлаа. Гэнэт арын суудалд сууж явсан 2 хужаа руу 1 цагаан эмгэн орилоод босоод ирлээ. Тэгээд намайг хамруулаад хэзээ амьтад автобусаар явдаг байлаа, амьтад буу гээд л биднийг хөөж гарсан. Жолоочоос аврал эрээд хартал халтар жолооч маань цагааны өмнөөс юу ч хэлж чадахгүй, сонсоогүй мэт байлаа.
3. Дэлгүүрт тэр бүр оочир байхгүй л дээ, ихдээ л 4-5 байдаг юм. Цагаан этэгтэйчүүд шударга шууд ирээд өмнүүр орчихдог юм. Би юу ч хэлж чадахгүй, өмнө нь намайг амьтан гэдгийг маань сануулсан болохоор дуугай л байдаг юм.

Нүдээр харсан нь:
1. Улаан гэрлэн дээр машинтайгаа зогсож байтал цагаан өвгөн ази настай эмэгтэйгийн бөгс рүү өшиглөдөг гэнэ шдээ, аймаар.
2. Бидний баахан хүн гэрэл солигдохыг хүлээгээд зогсож байтал миний урд зогсож байсан цагаан залуу хамгийн урд талын машины урд салхины шил рүү ууж байсан ундаагаа шиддэг гэнэ. Мэдээж жолооч нь ази эмэгтэй.

12 comments:

miracle said...

Хүүе энэ ямар аймар даварцан юм бээ би ч нээх тэгж европ америк нтр лүү явж үзээгүй синга тэгээл хятад л явж үзсэн болохоор тийм юм үзээгүй тэхдээ хэрэв намайг ингэх юм бол яагаад ч дуугүй байж чадахгүй ёстой хуулиа чанга мөрддөг орон л юм бол тэр хүмүүсийг нь шүүхэд өгнө тэр дэлгүүрт миний урд ороод зогссон ч хэрүүл хийнэ ёстой даварсан юм өөрсдийгөө дээд төрөлтөн гэж боддийм байхдаа ёстой лай л байна угаасаа хэрүүлч хүн яасан ч зүгээр өнгөрөөхгүй

Anonymous said...

Хүш, ямар бүдүүлэг хүмүүс вэ?!! Би ёстой ийм юмтай учраагүй юм байна. Ийм юм тохиолдсон бол сэтгэлээр унаж бөөн нус нулимс болох юм байна л даа. Ямар аймшигтай бүдүүлэг газар вэ!!! Баруун Европ-т ийм аймаар улаан цайм юм байдаггүй шд ээ. Ёстой эгдүүтэй санагдчихлаа байна

Гилийн хатан said...

miracle-hehe duugai l baidag shd, aigaad
Anon-Sydney hamgiin gaigui shuu, huduuguuree bur ih um shig

Anonymous said...

Энэ чинь одоо 21-р зуун муунд амьдраад байгаа биз дээ бид чинь, хэ хэ. Би бол урдаас нь үзэлцээд бөөн юм болох юм байна л даа. Би лав засаг захиргаа хүртэл нь явж хэрэлдэнээ, яамай л байна зүгээр

Гилийн хатан said...

anon-uur humuus yu ch helehgui shd, tegeheer chin duugai l baidag um.

www.gegeen.com said...

medq ee, ta chini ih europjuu tsaraitaim baileeshd. zuraasan nudtei bi l lav yalgavarlagdaj suid bolj bgaagui. bodvol tsarailag asian yum bailgui aaahahaha

Chris said...

yo yostoi egduu hurchihlee. end harin tiim bish shd. olon gadaadtai mortloo.

Энгийн said...

france-d ajiglagddag ch arai ch iim bishee uneher buduuleg yumaaa te...

mlyndo said...

ёстой сонин юм байна Австральд ийм юм байдаг гэж. Би зүүн Европын ихэнх орнуудаар явж байсан тэнд бол ёстой хэвийн үзэгдэл сүүлдээ бараг барьж аваад зодоогүй бол зол гэхээр шүү.

nomin said...

eee tenger mini yaasan aihavtar zuils boldog yum be. buur gaduur yavahaas sonin sanagdav gsn hehe.

hina said...

yanaa tsagaantai oronluu yavhas aichlaa kkk tsagaanuudiig uursdiig ni deerelhej bmaar yum bna daa asiadaa buduuleg durakuud be

Anonymous said...

Za yostoi sonin yum. Avstrali yamar oorsdiih ni ovog deedsees ni ulamjilj irsen nutag bish, aboriginuudiin nutgiig ezelj avchaad yashig l bna. Bi bol oodoos ni tegj l heleh yum bna kkk.