Friday, June 24, 2011

2011-6-22

Өнөөдрөөс энд нар наашилж, өдөр уртасна. Гэхдээ хамгийн хүйтэн өдрүүд үргэлжилнэ. Уг нь нар наашлаад байгаа юм чинь дулаармаар юм, гэтэл улам хүйтэрнэ.
Энэ их сонион. Жишээ нь, Монголд 12 сарын 22-ноос нар наашилж, өдөр уртасдаг мөртлөө, яагаад улам хүйтрээд, 9 эхлээд байдаг юм болоо. Зун 6 сарын 22-оос өдөр богиносож, нар цаашлах ч халууны эрч нэмэгддэг бусуу. Учрыг нь газарзүйчид эсвэл цаг уурчид л мэдэх байх даа.

2 дахь өдөр дугуй унаж ирлээ гээд би хөөрцөглөөд байсан чинь, үдээс хойш маш ширүүн бороо салхитай байсан тул бөгс өвдөөд байсныг хэлэх үү баярлаад, дугуйгаа сургууль дээрээ үлдээчээд, автуусаар харьцан. тэгээд орой 8 цагаас хойш машаанаараа ирж авлаа шд. Дугуйгаа машааны ард хийх гэтэл өргөж дйилдэггүй гэнээ, ийм л хүнд дугуй унаж яваа юм байна. Харин одоо 5 дахь өдөр бөгсний өвчин алга болжээ.

3 өдрийн орой Е найз сүүлийн шалгалтаа өгснийг бид тэмдэглээдээ, манайд. Одоо она фрии, хаха. Би орос хэл мэддгүйн шд. Ганц үг л мэддгийн, юу гээч ОН, тэр залуу гэжаагаан, хаха. Найз харих гээд хоног тоолон сууна. Би атаархаастай. Тэгээд намайг дугуй унаж байгааг сонсоод надаар бахархаад, би ч эх орныхоо өмнө гавьяа байгуулцан аятай хөөрлөө. Дараа 7 хоногийн 1 өдөр намайг зурагчин хийж өгөөрэй гэсэн, нөгөө төгсөлтийн нөмрөг энэ тэрээ өмсөж, бяцхан төгсөлтийн баяр болох юм гэнэ. Гэхдээ жинхэнэ нь биш.

4 дахь өдөр ситид гудамжаар би яарцан гүйж байтал өөдөөс алхах олон хүн дунд нэг монголжуу залуу явж байна, энэ яг монгол байна гэцэн, түүнийг хаана үзлээ, цагаан сар эсвэл наадмаар таарсан байх гэж бодоод, өөдөөс нь тулаад очтол манай нөхөр байсан байна лээ шд, хаха. Энэ том хотод би нөхөртэйгээ тааралдаж болно гэдэг бодол энэ тархинд хэзээ ч орж ирээгүйм байна.

Нээрээ манай ажилд нэг цагаан хүүхэн нээх үнэтэй жип-ээр курьер хийдгийн. Бас нөхрөө хажуудаа суулгацан, бодвол дадтал нь нөхөр нь хажууд нь явж байгаан байлгүй дээ. Би түүнд атаархаастай за юу, хүүхэн ачаагаа аваад машаанаа хаана ч орхисон, нөхөр нь машаандаа сууж байх тул тэр хүүхэн хэзээ ч торгуулахгүй. Зогсохыг хорьсон газар хальт зогсоход, рэйнжир таарсан ч хүний улаан нүүр чинь хүчтэй шд. Машаан дотор нь хүн байхад торгохгүй, хурдан эндээс хөдөл гээ анхааруулаад торгохгүй яваад өгдгийн.

Аан тийм 7 сард би 2 айлчлан тоглолттой, нэг нь онгоцоор, нөгөө нь автуусаар. Эдгээрт бэлдэх хэрэг байнаа, бас багш дараа 7 хоногт ирэх гээд байдаг. Завгүй мөртлөө ингээд л суухын, энэ хүүхэн, нээх ойлгомжгүй.

6 comments:

Calyx said...

ta tegeed nuhuriiguu haaya courier hiihdee avaad yavchij bgach hehe gehdee zavgui yu

Монгол бүсгүй said...

дэлхийн хойд бөмбөрцөгт зун, урд бөмбөрцөгт өвөл болж байгаагийн учрыг одон орончид л сайн мэднэ дээ. өөрөө тэнхлэгээ тойрч эргэж байгаа манай дэлхийн нарыг тойрон эргэж байгаа хөдөлгөөнтэй холбоотой үзэгдэл.

нөхрөө таниагүй гэдэг чинь байж болох л юм байна.

Эртний анд. said...

balai yum saniishu ene neeree haana harlaa ter zaluug geheer ni mair sandlaa tataj uragshilj bgal unshlaa sh de nuhur zailaaa gesss haha

Гудиггүй эр said...

Хамгийн уймраа эр гэж гудамжинд эхнэртэйгээ тааралдаад "Сайн уу хө. Амьдрал давгүй биз дээ. Нөхөр хүүхэд сайн л биз дээ" гэж хэлсэн гэдэг онигоо санаанд орчихлоо байна. Онигоо ч гэсэн худлаа байх аа гэж бодсон чинь үнэн байдын байна. ккк

Нэг эр найзтайгаа баахан саваад шөнө гэтрээ дагуулж ирэв гэнэ. Унтлагын өрөөндөө ороод энэ орон дээр унтаж байгаа хүүхэн бол миний эхнэр, хажууд нь унтаж байгаа сахалтай эр бол би гэж ирээд танилцуулж гарч гэнэ. Ха ха ха.

Anonymous said...

Goy goy adal yavdluud bainaa! Inghed naana chine ovol geed humuus gaduur yamar huvtsas omsohoo uu? Zarim n nooson tsamtstai zarim n podvolktoi harin nastaichuud n kurchigtei iimerhuu ovol uu?

Barimalch

Гилийн хатан said...

Mean girl-zavgui ee hu
Mongol busgui-baihaar bhuu, humuus tegj yarihad ni itgedeggui blaa
Ertnii and-haha, bi bas nudee tom bolgood l haraad blaa
Gudiggui er-onigoog mani met ni zohiodgiin shdee
Barimalch-asuultand chin mongol usgeer neeh urt hariulchihlaa